Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны футзалын цомын тэмцээний аварга "
ФС Улаанбаатар" клуб олон улсын тэмцээнд оролцож байна. Тус клуб
Халимагийн Элстэйд ирэх сарын 1-4-нд болох Буддын шашинт улсуудын
мини-футболын тэмцээнд оролцох урилга авчээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны футзалын цомын тэмцээний аварга "ФС Улаанбаатар" клуб олон улсын тэмцээнд оролцож байна. Тус клуб Халимагийн Элстэйд ирэх сарын 1-4-нд болох Буддын шашинт улсуудын мини-футболын тэмцээнд оролцох урилга авчээ.
Манай улсын футзалын тамирчид ч гэсэн футболын тэмцээнд оролцох боломжтой учраас ийнхүү урьсан байна.
Энэхүү тэмцээнд Лаос, Вьетнам, Шри-Ланка, Монгол, Тува, Буриад, Халимагийн найман баг өрсөлдөх юм. Н.Баттулга дасгалжуулагчтай ФС Улаанбаатар клубынхан маргааш Элстэйг зорино