Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Сүхбаатар өөрийн үндсэн ажил болох мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр тушаал бууруулж хуулийн хэлтсийн даргаар томилсон тухай гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргасан билээ.

Уг гомдлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн "Чөлөөлөх, томилох тухай" 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/32, мөн оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Чөлөөлөх, томилох, цалинжуулах тухай" Б/38 дугаар тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн уг тушаалуудыг хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Тогоод мэдэгдсэн байна.
Ингэснээр Ш.Сүхбаатар Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар үргэлжлэн ажиллах юм.
Б.Чимэг