
Улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг тодорхой үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулан жагсаадаг энэхүү арга хэмжээ энэ жил 11 дэхь удаагаа явагдах гэж байгаа нь манай бизнесийнхний хүсэн хүлээдэг, хүлээн зөвшөөрдөг томоохон арга хэмжээ болсоны илрэл юм.
Компанийн засаглал, татвар төлөлт, шинээр бий болгосон ажлын байр, ашиг орлогоороо тэргүүлэгч Монголын шилдэг 150 аж ахуй нэгж, байгууллагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр 18 цагт тодруулна.
Ингэхдээ Топ 150 аж ахуй нэгжийг шалгаруулахаас гадна топ 5 банк, даатгалын компани, топ 10 банк бус санхүүгийн байгууллага, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийг тус тус нэрлэх юм.
Компаниудыг дараах шалгуураар үнэлсэн байна.
