
Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын хамтраг ХБНГУ-ын зэвсэгт
хүчний сургагч багш нарт шагнал гардуулжээ. Удахгүй Афганистанд үүрэг
гүйцэтгэх манай Цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг явуулахад
ХБНГУ-ын талаас дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байсан туршлага
дадлагатай Уулын явган цэргийн 233 дугаар батальоны шилдэг сургагч багш
нараа цэргийн техник, хэрэгслийн хамт илгээн Монголд ирүүлж нэг сарын
хугацаатай сургалт явуулсан юм.

Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын хамтраг ХБНГУ-ын зэвсэгт хүчний сургагч багш нарт шагнал гардуулжээ. Удахгүй Афганистанд үүрэг гүйцэтгэх манай Цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг явуулахад ХБНГУ-ын талаас дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байсан туршлага дадлагатай Уулын явган цэргийн 233 дугаар батальоны шилдэг сургагч багш нараа цэргийн техник, хэрэгслийн хамт илгээн Монголд ирүүлж нэг сарын хугацаатай сургалт явуулсан юм.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг өндөр түвшинд явуулан, монгол офицер, ахлагч нарт цэргийн мэргэжлийн ур чадвараа эзэмшүүлсэн Германы цэргийн 20-иод албан хаагчдыг Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шагналаар шагнасан юм. Тэд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын тушаалаар Монголын офицер, ахлагч нарт олгодог хүндтэй шагнал болох “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр энгэрээ мялаан баяртай буцаж байна.