Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хошин урлагийн нэрт мастеруудын нэг
жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий урьд шөнө өвчний улмаас таалал төгсчээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хошин урлагийн нэрт мастеруудын нэг жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий урьд шөнө өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр өнгөрсөн онд Тайланд улсад хорт хавдрын хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайнгүй байсан" гэж мэдээлжээ. Гэвч энэ нь ташаа мэдээлэл гэдгийг жүжигчин өөрийн биеэр баталж байна. Түүний бие бүрэн эдгэрсэн төдийгүй тэрбээр Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” мюзикл жүжиг дээр ажиллаж байна. Дорнодод байдаг жүжигчин Амбийгийн гэр бүлийнхэн рүү дээрх мэдээллээс болж хэдэн өдөр хүмүүс үнэн, худлыг нь асууж тасралтгүй залгажээ. Мөн дээрх худал мэдээллээс болж "Найрын ширээний ууц" жүжгийн гадаад хөрөнгө оруулагчид нь хүртэл хөрөнгөө эргүүлэн татах тухай тухай ярих болсон аж.
Уг мюзикл нь Монголын анхны бүрэн хэмжээний мюзикл бөгөөд таван сарын сүүлээр нээлтээ хийх аж. Гол дүрд жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Оюундарь, Д.Бямбацогт нар тоглож, ивээн тэтгэгчээр "Дорнод нутаг клуб" ажиллаж байгаа юм.
Б.Чимэг