
Замын хөдөлгөөнийг хянах камерт хэрэг гарах үеийн бичлэг хадгалагдан үлдсэн юм. Уг бичлэгт Тоёото ланд круйзер маркийн автомашинаар хүүхдийн дээгүүр дайран гарч, 15 метрийн зайтай хол чирсэн. Улмаар залуухан, согтуу эмэгтэй машинаас гарч ирэн, хүүхдийг өшиглөж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. УНИ 09-66 улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинаар хүүхэд дайрсан этгээдийг Ш.Алтанхуяг гэдэг аж. Тэрбээр “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Осол гаргах үед тэрбээр 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогджээ. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, хүний амь хөнөөсөн этгээдэд Эрүүгийн хуулийн 215.3-д зааснаар эрүү үүсгэж, шалгах юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)