Казахстаны уран бүтээлчид "Мын бала" буюу "Мянганы хөвгүүд" нэртэй кино
бүтээхээр болсон аж. Тус киноны үйл явдал 1730 оны үед Зүүн гарын
түрэмгийлэгчид ойрадуудын Сартай хүүг овгоос нь булаасан ч тэрбээр өсч
томроод 40 мянган цэргийн хүчээр өшөө авч байгаа тухай харуулсан,
түүхээс сэдэвлэжээ.

Казахстаны уран бүтээлчид "Мын бала" буюу "Мянганы хөвгүүд" нэртэй кино бүтээхээр болсон аж. Тус киноны үйл явдал 1730 оны үед Зүүн гарын түрэмгийлэгчид ойрадуудын Сартай хүүг овгоос нь булаасан ч тэрбээр өсч томроод 40 мянган цэргийн хүчээр өшөө авч байгаа тухай харуулсан, түүхээс сэдэвлэжээ. Тус кинонд манай улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Л.Баттулга, Г.Золбоот, М.Түвшинхүү, Г.Эрдэнэбилэг нар урилгаар тогложээ. Долоон сая ам.долларын хөрөнгөөр бүтэж байгаа уг киног Казахстаны нэрт найруулагч Акан Сатаев найруулсан аж. Киноны нээлт энэ онд багтаж хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Т.Энхэлээ