Долдугаар сарын 1-ний үймээний үеэр захирагч албаны эрх үүргээ урвуулан ашиглаж, ажилдаа хайнга хандсанаас их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нарт эргэлт оруулалгүй 14 хоножээ.

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр захирагч албаны эрх үүргээ урвуулан ашиглаж, ажилдаа хайнга хандсанаас их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нарт эргэлт оруулалгүй 14 хоножээ. Яагаад эргэлт оруулахгүй байгаа талаар ШШГЕГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй аж. Энэ сарын 19-нд Ч.Амарболд генерал Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын та¬сагт ирж, үзүүлэн эмнэл¬гийн тусламж авсан. Мөн Д.Зоригт хурандаагийн цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс хөл нь хөхөрч, доголон, хорихын эмчийн зөвшөөрөлтэйгээр өнгөрсөн лхагва гаригт гуравдугаар эмнэлэгт ирж үзүүлсэн юм.
Б.Чимэг