“Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 2012 онд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслөөс иргэдийн оролцоотойгоор гэр хороололд явган хүний зам тавих, үерийн усны суваг тавих, булаг шанд тохижуулах, иргэдийн хөгжлийн танхим байгуулах зэрэг барилгын ажлууд хийхээр төлөвлөсөн. Үүнээс гадна өрхийн хөгжлийг дэмжих аян, "Амьд систем" холбоодын уралдаан, иргэдийн бүлгүүдийн зохион байгуулалт, туршлага сургамж онол практикийн бага хурал, иргэдийн бүлгүүдийн нийгэм, эдийн засгийн үнэлгээ судалгаа зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Маргааш буюу 5-р сарын нэгэнд нийслэлийн зургаан дүүргийн хэрэгцээтэй 14 байршилд нийтдээ 3.2 км урт явган хүний бетон замын ажлыг иргэдийн оролцоотойгоор эхлүүлэх нээлтийн ажиллагаа болно.

Энэхүү явган зам баригдсанаар нэг талаас тухайн гудамжинд амьдарч байгаа болон дайрч өнгөрч байгаа иргэд шавар шалбааг, халтиргаа гулгаа, зөрөх машинууд зэрэг бэрхшээл, аюулаас хамгаалагдахаас гадна гэрэлтүүлэг, асфальтан зам, ногоон байгууламж барих нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас тухайн явган замыг иргэдийн бүлгүүд хийж байгаа тул тэдний хамтын ажиллагаа, туршлагад нөлөөлөөд зогсохгүй бүлгийн гишүүн бүрийн өрхийн амьдрал, аж ахуйд чухал нөлөө үзүүлэх юм.

Маргааш буюу 5-р сарын нэгэнд нийслэлийн зургаан дүүргийн хэрэгцээтэй 14 байршилд нийтдээ 3.2 км урт явган хүний бетон замын ажлыг иргэдийн оролцоотойгоор эхлүүлэх нээлтийн ажиллагаа болно.
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАРИХ ГАЗРУУДЫН БАЙРШИЛ

