зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын орлон тоглогч хэн бэ?

2012-4-30
0
ЖИРГЭХ
    Дуулиан шуугиантай дөрөвдүгээр сарын 12-ноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг шөнийн турш үзэн, нийгмээрээ хоёр талцаад байсан үе хуучирч, улс орны амьдрал хэвийн үргэлжилсээр өнөөдөртэй золгов.
  Н.Энхбаяр  Дуулиан шуугиантай дөрөвдүгээр сарын 12-ноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг шөнийн турш үзэн, нийгмээрээ хоёр талцаад байсан үе хуучирч, улс орны амьдрал хэвийн үргэлжилсээр өнөөдөртэй золгов.

   МАХН-ын даргыг хилс хэргээр, улс төрийн зорилгоор баривчилсан хэмээн эндүүрч, хүний эрхийн төлөө бухимдаж байсан иргэд экс Ерөнхийлөгчийн авлига, албан тушаалын хэрэгтэй танилцаад тайвшрав. Энэ хугацаанд ойлгомжгүй олон асуудал тодорхой болсон. Н.Энхбаярыг МАН баривчлуулсан мэтээр андуурч, тус намын нэр бүхий эрхмүүд рүү үг шидэлж байсан иргэд бодит байдлыг ухаарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ хэрэгт холбогдуулан хардаж байсан хүмүүс ч бас уужуу амьсгаа авах болов.

   АТГ-аас Н.Энхбаярын гэм буруутай үйлдлүүд, төрийн өмчийг албан тушаалаа ашиглан завшсан хэргүүдийг баримтаар дэлгэснээс хойш олон нийт тайвширсан гэж хэлж болно. Харин МАХН-ын хувьд бужигнасан өдрүүд өнгөрч байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр экс Ерөнхийлөгчийг яллагдагчаар үргэлжлүүлэн шалгаж, зургадугаар сарын 26 хүртэл хорих болсон тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргасан. Ингэснээр МАХН болон Улс төрийн холбоо эзэнгүйдэж, Н.Энхбаярын суудалд суух, тус нам хийгээд холбоог удирдах орлон тоглогчийн асуудал эрчимтэй босч ирэв. Улс төрийн холбоонд багтаж буй таван намын төлөөлөл өнгөрсөн хугацаанд МАХН-ын байраар үзэгдэх нь цөөрч, идэвхтэй ажиллагаа нь суларсан гэсэн мэдээлэл бий.

   Цоохор цэргийн жанжны суудалд суух сонирхолтой байсан МоАХН, БНН, МҮАН-ын “гоцлол удирдаачид” эдүгээ МАХН-аас зайгаа барьж, байдлыг харзнах байр суурь баримтлах болжээ. Нэгэнт Улс төрийн холбоог анхлан байгуулсан Н.Энхбаяр өөрийн биеэр үйл явдлыг удирдаж чадахгүй нь тодорхой болсон тохиолдолд түүнтэй хэлэлцэн тохирсон бусад намын тохироо ч хүчингүй болж буй юм. Улс төрийн холбоонд багтсан нам бүр, тодорхой нэр бүхий М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Ц.Шийлэгдамба, Л.Эрдэнэтуул, Б.Цогтгэрэл нар тус бүрдээ Н.Энхбаяртай өгөө аваа, хувийн тохироогоо хийсэн тухай хэвлэлүүд тухайн үед бичиж байв.  Аль намд сонгуулийн хэдэн тойрог буюу мандат өгөх, цаашдаа ялбал Засгийн газарт хэн нь ямар суудал эзлэх гэхчлэн тэдний хооронд хийсэн “суудлын наймаа” Н.Энхбаяр баривчлагдсанаас хойш үлгэр болж хувирсан нь тодорхой. Тиймээс ч Улс төрийн  холбоо бүрэн утгаараа эзэнгүйдэж, тарах нь тодорхой болсон тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. БНН-ын Б.Жаргалсайхан “Холбоо молбоо гэж ядаргаатаж байхаар чадахгүй юм биш, хэдэн тойрогт дангаараа үзэж тарна аа, яадаг юм” хэмээн ойр дотныхондоо ам алдсан мэдээ бий. Ямартай ч энэ мэтээр Улс төрийн холбоонд нэгдэгчдийн итгэл үнэмшил сарних болжээ. Тус холбоог Н.Энхбаярын эзгүйд хэн удирдах талаар тэдний хооронд болсон яриа ч үүнд нөлөөлсөн бололтой. Хувь хүний хувьд найдваргүй, үйлдсэн хэрэгтээ, сэжигтнээр Сүхбаатар дүүргийн цагдаа, АТГ-т шалгагдаад жил гаруй болсон хэрнээ энэхүү бодит байдлаа бусдаасаа нууж, хоригдох болсон шалтгаанаа улс төрийн хийрхлээр тайлбарлан хуурч ирсэнд нь гомдолтой байгаагаа Улс төрийн холбоонд багтсан зарим намын удирдлагууд хатуухан хэлсэн сурагтай. Ийнхүү МАХН Улс төрийн холбооны суурийг сахин үлдэх бололтой. Яг энэ үед Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргасан нь тус холбоог бараг л гарцгүй болгож байна. Харин одоо холбоо гэхээсээ илүү МАХН-ын даргаар хэнийг сонгох асуудал дэгдэж, энэ хүрээнийхний гол сэдэв болж байна.

  Бидэнд олдсон мэдээллээр  МАХН-ын дарга болох хүслээ тэргүүн хатагтай асан О.Цолмон ойр дотныхондоо илэрхийлсэн гэх. Түүнд өөрийн биеэр ил гарч, тэргүүн фронтод ажиллахыг ойр дотны зарим нэгэн хүн санал болгож, итгүүлсэн бололтой. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ч ардаас нь нөлөөлөн, идэвхтэй ажиллаж ТЕГ-т хүртэл шургалж амсан энэ эмэгтэйд тухайн үеийн МАХН-ынхан ам муутай байсан. О.Цолмонгийн цайг зөөж байж Н.Энхбаяраас албан тушаал авдаг гэсэн ойлголт хэвийн үзэгдэл болоод байв. Энэ утгаараа О.Цолмон өөрийн нөлөөг авч үлдэх хүсэлтэй байж ч болох. Хүү Э.Батшугарыг дарга болгож, МАХН-ыг өв залгамжлуулан өгөх тухай яриа ч нэлээн хүчтэй өрнөжээ.

   Бусад улстөрчдийн нэр яригдсан хэдий ч ээж, хүү хоёрын нэг нь МАХН-ыг удирдах магадлал илүү өндөр байгаа аж.
МАХН ийнхүү улс төрийн хүчин гэхээсээ илүү нэг гэр бүлийн өмч болох бололтой. Н.Энхбаярын орлон тоглогч түүний маш ойрын, итгэлтэй, үзэл бодол, адаглаад хэлсэн үгийг нь гуйвуулаад, улс төрийн хожоо хайгаад байхааргүй хүн байх хэрэгтэй гэдэг дээр МАХН-ынхан санал нийлсэн байна. Ийм хүнийг түүний гэр бүлийнхнээс сонгох нь зүйтэй гэж үзэх хүн цөөнгүй байсан аж.
Тиймээс ч О.Цолмон, Э.Батшугар нарын нэгийг МАХН-ын даргаар сонгож, Н.Энхбаярын орлон тоглогчийн орон тоон дээр тавих бололтой. МАХН-ын дарга хэн ч боллоо гэсэн Н.Энхбаярын утсан хүүхэлдэй байх нь тодорхой. Итгэмжит бие төлөөлөгч гэсэн үг. Бие төлөөлөгч гэр бүлийнхнээс нь сонгогдох ёстой гэж Н.Энхбаяр үзэж буй нь энэ байж ч болох юм.
С.Цэнгэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.88.16)
    тааруухан усан толгойтод юм захиалж бичүүлэх юм да. Аргаа барахдаа аавынхаа тогойг маажинэ гэдэг л энэ байх да. 1-р ангийн хүүхэд ч үүнээс арай гоё зохиогоод ярьчихна
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • FFF (203.194.115.2)
    Ene setguulch chin xarin owoo ulger zoxiochdog gar uu ugui haha
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    23 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    32 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    1 цаг 5 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    1 цаг 11 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    1 цаг 13 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 24 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    2 цаг 34 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 33 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    4 цаг 1 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    4 цаг 15 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    4 цаг 26 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    4 цаг 34 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 45 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    4 цаг 50 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    5 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 3 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    6 цаг 23 мин
  • Б.Баярбаатар: Квот авсан байгууллагууд хаа сайгүй байна
    6 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
    6 цаг 42 мин
  • D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ
    7 цаг 17 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эмгэнэл
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК