БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян“-ы хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ.

БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян“-ы хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтыг Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргын баталсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу зохион байгуулж, ДиБиЭс телевизийн сурвалжлах багтай хамтран ажилласан байна.
Шалгалтаар Хонгор сумын Хар бэлчир гэх газар Хонгор сумын иргэн А өнгөрсөн амралтын өдөр буюу 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагт 32-74 ДАХ улсын дугаартай хюндай соната-6 маркийн автомашин, зохих эрхийн бичиггүй ТОЗ-8 /калибрь/ галт зэвсгээр бор гөрөөс /Capreolus pygargus/ агнаж явсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авчээ.
Б.Чимэг