Өнөөдөр МАХН-ын бага чуулган 16.00 цагаас үргэлжлэн явагдахаар болжээ.

Өнөөдөр МАХН-ын бага чуулган 16.00 цагаас үргэлжлэн явагдахаар болжээ. Өнөөдрийн чуулганаар 2012 оны УИХ-д оролцох эвслийн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэлэлцэж, эвслийн гэрээний төслийг боловсруулах юм байна. Түүнчлэн МАХН-ын дэд даргыг томилж, хоёр намаас хэл хэдэн хүний квоттойгоор оролцох асуудлаа шийдвэрлэх аж. Өчигдөрийн хуралдаанаар МАХН-ын гишүүдийн 100 хувийн саналаар МҮАН-тай эвсэж оролцох саналыг дэмжсэн байна.
Б.Чимэг