“Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартны хүү Жеймс Маккартни “Битлз”
хамтлагийн гишүүдийн хүүхдүүдээс бүрдсэн хамтлаг байгуулахаар шийджээ.
“Битлз”-ийн шинэ үеийг гаргаж ирэхээр сэтгэл шулуудсан Жеймс “Ринго
Старрын бага хүү Жейсон нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

“Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартны хүү Жеймс Маккартни “Битлз” хамтлагийн гишүүдийн хүүхдүүдээс бүрдсэн хамтлаг байгуулахаар шийджээ. “Битлз”-ийн шинэ үеийг гаргаж ирэхээр сэтгэл шулуудсан Жеймс “Ринго Старрын бага хүү Жейсон нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Би бол бэлэн. Ленноны хүү Шон ч цааргалаагүй. Жорж Харрисоны хүү Дани мөн нааштай хариу өгсөн” хэмээн ярьжээ. Өдгөө 34 настай Жеймс шинэ “Битлз”-ийг байгуулах саналаа хамтлагийн гишүүдийн хөвгүүдэд хүргүүлээд удаагүй байгаа аж.
“Хамтлаг хурдан байгуулагдаасай гэж хүсч байна. Юу болохыг мэдэхгүй байна. Домогт хамтлагийн шинэ үе гарч ирэх эсэх нь одоо тэд нараас хамаарна” хэмээн Жеймс ярьсан байна.