Энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний хооронд “Ихрүүдийн баяр”-ыг “Монголын ихрүүдийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа билээ.

Энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний хооронд “Ихрүүдийн баяр”-ыг “Монголын ихрүүдийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа билээ. Энэ жил “Монголын ихрүүдийн баяр”-ын 20 жил тохиож байгаа тул илүү өргөн хүрээг хамарч байгаа юм. Энэ баярын хүрээнд урлаг спортын тэмцээн уралдаан, баярын концерт, “Miss and Mister”, “Ихэр мисс”, “Төсгүй хоёр дусал” шалгаруулах наадам, эмчийн үнэгүй үзлэг болж байгаа. Энэхүү баяр 16-аас дээш насны ихрүүдийн дунд АХА тэмцээнээр эхэлсэн бол үүний дараа “Miss and Mister”, “Ихэр мисс”, “Төсгүй хоёр дусал” шалгаруулах наадмыг зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд ихрүүдийн баярын жагсаал болно.