
Уг дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татаж хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна. Харин түүний гаргасан уг шийдвэрийг Н.Энхбаярын өмгөөлөгчид хэт нэг талыг баримталж, АТГ-ын мөрдөн байцаагчийн үгэнд үндэслэн тус шийдвэрээ гаргасан хэмээн үзжээ.
Тиймээс өнөөдөр үдээс хойш өмгөөлөгч О.Баасанхүү, Б.Оюунбилэг, Г.Ганбаатар, Б.Шинэн нар шүүгчийн ёсзүйн хороонд хариуцлага тооцуулах өргөдлийг хүргүүлэхээр болсон байна. Уг өргөдөлдөө шүүгч Н.Оюунтуяа шийдвэрээ гаргахдаа чухам ямар ямар хуулийн заалтыг зөрчсөн бэ гэдгийг нарийн тодорхой бичиж хүргүүлж байгаа аж.
Б.Чимэг