Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, хэргийг хамт үйлдсэн гэх С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал боллоо.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, хэргийг хамт үйлдсэн гэх С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал боллоо. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр А.Ганбат, Н.Адъяасүрэн нар оролцов. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган шүүсэн байна. Учир нь тэд Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон юм. Мөн мөрдөн байцаалтын явцад тэдний учруулсан хохирол 100 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Иймд сан хөмрөгч Ю.Баяраад найман жил, хэргийг хамт үйлдсэн С.Энхтайванд зургаан жил ял оноосон ч 2007 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж, гурав гурван жилийг нь хасан Ю.Баяраад таван жил, С.Энхтайванд гурван жилийн ял оноожээ. Мөн учруулсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна.
Б.Чимэг