Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” хоёр дахь драмын жүжиг
болох “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн жүжгээ ирэх сарын
2-оос эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна.

Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” хоёр дахь драмын жүжиг болох “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн жүжгээ ирэх сарын 2-оос эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна. УГЗ, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол уг жүжгийг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, Н.Дөлгөөн нар тогложээ. Жүжгийг үдэш бүр 19.00 цагт тоглоно.
Тэд шинэ бүтээлээ оюутан, сурагчдын хонхны баярт зориулжээ. Мөн тус театрын анхны дэлгэцийн бүтээл болох “Ээжийн дайсан” уран сайхны киноны нээлт ирэх тавдугаар сарын 10-нд болох юм байна.
“Хайртай бол эргэж хараарай” жүжгийн дууг дуучин A-Cool дуулж, клипжүүлжээ. Сонирхуулахад, уг дууны үгийг тус театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Ц.Ганцэцэг нар бичсэн бөгөөд аяыг нь “New Star” студийн продюсер С.Гантөмөр бичжээ.
Сэтгэгдэл (1)