Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зохиолч Б.Ойдов: Хитбуха жанжны эмгэнэлт түүхийг хүмүүний зүрхэнд тусгах гэж Арабын ертөнцийг нэлээд судалсан

2015-4-01
0
ЖИРГЭХ

        “Төрт ёс-Хаадын сан”-гаас монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдаан зарлаж, байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээгээд байна. Уралдааны тэргүүн байрыг зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “Айн Жалудын цавчилдаан” бүтээл хүртсэн бол дэд байрыг Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджавын “Өрлөг жанжин”, гутгаар байрыг Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбатын “Хар дарсан төр” бүтээл эзэлжээ. Ингээд тэргүүн байрын шагнал хүртсэн зохиолч Б.Ойдовтой ярилцсанаа толилуулъя.


-Юуны өмнө та өөрийнхөө уран бүтээлийн товчооноос цухас өгүүлнэ үү?
-Би дууны шүлэг, найраглал, дуулалт жүжиг, кино зохиол, эссэ, фельетон, хөрөг, аян замын тэмдэглэл, найруулал, дурдатгал, нийтлэл, шог зохиол, элэглэл, өгүүллэг, тууж, шүүмж гээд утга зохиолын бүхий л төрлөөр бүтээл туурвил гаргаж ирлээ. Жишээ нь яруу найргийн “Парнаст хүрэх зам”, “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэр, “Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшигууд”, “Үндэстний үзэлтнүүд ярьж байна”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг гуч орчим ном бичсэн. 2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан “Хаан цадиг” түүхэн зохиолын уралдаанд “Орлой мэргэн Цагаан” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртсэн. 2013 онд тус сангаас зарласан “Хатан цадиг” уралдаанд миний “Зүүн гарын мөхөл” бүтээл шилдэг зохиолоор шалгарсан. Мөн 2013 онд УИХ-ын Тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд миний “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” бүтээл тэргүүн байрын шагнал хүртсэн. Түүнчлэн 2013 оны хавар Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зориулсан хөрөг туужийн уралдаанд миний “Ерээд оны дурдатгал” бүтээл тэргүүн байранд шалгарч байлаа. Энэ жилийн хамгийн том бүтээл гэвэл “Хурд” хамтлагийн 20 жилийн ойд зориулж “Хурд-20 жил” хэмээх том хэмжээний ном бүтээв. Тус хамтлагтай би хорь орчим дуу хийсэн юм.


-Таны хэвлүүлсэн номуудаас “Ар халхын шилийн сайн эрчүүд” цуврал номыг тань хот, хөдөөгийнхөн андахаа байжээ. Энэ ном шилдэг номын жагсаалтанд багтсан уу?
-Энэ ном маань 2011, 2012 онд хэд хэдэн номын дэлгүүрт бестселлер болж байлаа. Хэрвээ ямар нэгэн уралдаанд оролцсон бол шилдэгээр шалгарах л ном. Монголын 21 аймгаас төрж гарсан зохиолч, яруу найрагчид өөрсдийнхөө аймаг, сумдын эрт цагийн шилийн эрчүүдийнхээ түүх домгийг хүүрнэсэн болохоор хамтын бүтээл гэж хэлж бас болно. Жишээ нь яруу найрагч Т.Галсан гуай гэхэд л Баянхонгор аймгаас төрж гарсан шилийн эрчүүдээ, Г.Аким гуай Дорнод аймгийн Матад сумын сайн эрчүүдээ, Л.Одончимэд, А.Шартолгой нар Дорноговь аймгийн сайн эрчүүдээ, До.Цэнджав Дундговь аймгийн сайн эрчүүдээ, Төрийн соёрхолт зохиолч Д.Норов, түүхч Н.Нагаанбуу нар Говь-Алтай аймгийн сайн эрчүүдээ хүүрнэсэн байх жишээтэй. Өөр бусад олон зохиолч, яруу найрагчид домог түүх хүүрнэж, шилийн сайн эрсийн тухай бичсэн шүлгээ надад гардуулсан. Тийм болохоор энэ ном олон сайхан зохиолчийн оюун сэтгэхүйг хамарсан аргагүй л үнэ цэнтэй. 2011 оноос өнөөг хүртэл уг ном нийтдээ гуч гаруй мянган хувь хэвлэгдээд байна. Өнөөдөр гучин мянга хэвлэгддэг ном Монголд ховор шүү дээ. Зөвхөн “Интерном” гэхэд л “Ар халхын шилийн сайн эрчүүд”-ийг жилд дунджаар таван зуугаас долоон зууг борлуулж өгдөг. Үүний хажуугаар хулхи наймаачид миний номыг хулгайгаар хэвлүүлж хөдөө орон нутгаар тараадаг. За тэгээд өвөрмонголчууд хэд хэдэн ч удаа зөвшөөрөлгүйгээр хэвлэсэн. Саяхан харин Өвөр Монголын Үзэмчин хошууны утга зохиолын ажилтан Баатар гэдэг хүн надаас албан ёсны зөвшөөрөл авч хэвлэхээр болсон. Мөн Бээжингийн утга зохиолын ажилтан Сүмбэрбат гэдэг хүн хятад хэл дээр хэвлүүлэхээр надаас албан ёсны зөвшөөрөл авсан. Орчуулагч Н.Баярсайхан орос хэл дээр орчуулж байна. Бас Казакстанд хэвлүүлэхээр ярилцаж байгаа. “Ар халхын шилийн сайн эрчүүд” ном маань Дундад Азидаа бол ингэж их газар аваад байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд яруу найрагч Цоодолын Хулан “Ар халхын шилийн сайн эрчүүд” номыг маань худалдаж аваад хэд хэдэн хүнд бэлэглэсэн байна лээ. Хулан бол өөрөө хүнд бэлэглэх өчнөөн номтой хүн шүү дээ. Тэгтэл миний номыг зориуд худалдаж аваад хүнд бэлэгсэнийг нь бодохоор түүнд баяр хүргэхээс өөр аргагүй. Ер нь манай зохиолч, яруу найрагчид зөвхөн өөрийнхөө номыг л хүнд бэлэглэдэг. Харин бусдын номыг хүнд бэлэглэнэ гэдэг бол өөрийнхөө “Би” гэдэг үзлээс ангижирч чадсан ховорхон хүний л үйлдэл. Тиймээс би Цоодолын Хуланг “Би” гэдэг үзлээсээ ангижирч чадсан ховорхон найрагч гэж үнэлж байгаа.   


-Саяын түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Айн Жалудын цавчилдаан” бүтээлийнхээ тухай цахас хүүрнэхгүй юу?
-Түүх гэдэг нь эрин зууны гэрч, үнэний гэрэл туяа, ой дурсамжийн цогцлол, өнгөрсөн үеийн элч бөгөөд чухамдаа хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг сийрүүлж тэмдэглэсэн бичиг баримтууд болой. Гэхдээ энэхүү бичиг баримтууд нь хүмүүний зөвхөн тархинд л тусдаг. Харин тэрхүү бичиг баримтуудыг уран сайхны хэлбэрт оруулж “Түүхэн зохиол” болгож гэмээнэ хүмүүний зүрхэнд тусдаг. Чухам ингэж хүмүүний зүрхэнд тусгахын тулд би  Тулуй жанжны хүү Хүлэг хааны Арабын ертөнцөд хийсэн аян дайны тухай зохиол бичсэн.  Манай зохиолч нар ихэвчлэн эртний Сүн, Тан, Алтан улсад хийсэн монголчуудын аян дайн, бас өрнө зүгт Алтан ордны улсад хийсэн тулаануудын талаар л бичсээр ирсэн. Харин Арабын ертөнцөд өрнөсөн аян дайны тухай зохиол бүтээл бараг байдаггүй. Яруу найрагч Б.Галсансүх харин Хүлэг хааны аян дайны тухай, түүний Хитбуха жанжины тухай шүлгэндээ цухас өгүүлсэн байдаг юм. 1260 оны намар өнөөгийн Израйлын Назарет хотын баруун өмнөд хэсэгт байх Айн-Жалуд хэмээх газарт Монголын хорин мянган цэрэг Исламын ертөнцийн жаран мянган цэрэгт бут цохигджээ. Чингис хаанаас хойш бүтэн жарны туршид гудайж үзээгүй Монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй Монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амссан байдаг. Хүлэг хааны Хитбуха жанжны тэрхүү омог бардам төгсгөл нь 13-р зууны Монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах учиртай гэж түүхч Б.Номинчимэд онцолсон байдаг. Нээрээ ч монголчууд бид дандаа л Чингис хааны ялан дийлж явсаныг сайрхан өгүүлдэг. Харин ялагдаж явсан түүхээ дурсалгүйгээр орхиж, мөнхүү ялагдалын алдаа оноог шүүн тунгааж, унтарсан урам зориг, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлаа сэргээн дуудаж байсангүй. Мамлюк харваачид Хитбухын тахимыг нуга харван сөхрүүлж амьдаар нь баривчлаад, улмаар дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөж, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар жигшүүлж үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулж байжээ. Энэ бол аймшигтай түүх. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээх энэ түүхийг өнөөгийн бид бүхэнд үнэн зөвөөр бичиж үлдээсэн Арабын түүхч нар, мөн Оросын нэрт түүхч Л.Гумилев, Монголын түүхч Ж.Бор, Б.Номинчимэд нарт талархал илэрхийлэх нь зүйтэй. Түүхч нар байхгүй бол түүхэн зохиолч хэн ч биш. Жишээ нь Арабын түүхээс монголчуудынхаа түүхийг шүүрдэхийн тулд араб хэл сурна, Оросын архив руу орохын тулд орос хэл сурна, Хятадын архив руу нэвтрэхийн тулд хятад хэл сурна. Ингэж мунгинаж байтал бидний нас хүрэхгүй. Хэдийд нь зохиолоо бичих билээ. Ер нь түүхэн зохиолч хүн түүхч нарын гаргаж өгсөн жимээр л явдаг. Түүх бичлэг нь хүний тархинд тусдаг бол түүхэн зохиол хүний зүрхэнд тусдаг. Гадаад, дотоодын алдартай түүхчдийн тархинд тусгасан Хитбуха жанжны эмгэнэлт түүхийг хүмүүний зүрхэнд тусгах гэж би Арабын ертөнцийг нэлээд судаллаа. Ислам судлаач нартай ч биечлэн уулзаж монгол хэл дээр гарч байгаагүй сонин түүх, адал явдлыг олж сонслоо. Үндэсний түүхэн сэдэвт уран зохиолын уламжлалыг баяжуулж, сан хөмрөгийг арвижуулсан чансаатай бүтээл болсоныг “Төрт ёс-Хаадын сан”-гийн Эрдмийн зөвлөл, түүх, утга зохиолын мэргэжилтнүүд дуу нэгтэй баталж, өндрөөр үнэлсэн болохоор “Айн Жалудын цавчилдаан” бүтээл маань хүний зүрхэнд тусчээ гэж би үзэж байгаа. Тус сангийн Эрдмийн зөвлөлд Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, мөн өөр бусад салбарын түүхч, судлаач гээд тавь орчим хүн багтдаг юм байна. Ийм олон хүний шалгуураар ороод, тэгээд голдуу Төрийн соёрхолтон, Соёлын гавъяат зүтгэлтэнүүдтэй өрсөлдөөд тэргүүн байрыг эзэлнэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Дашрамд хэлэхэд “Төрт ёс-хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс Монголын түүх соёлыг таниулан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үүднээс маш их зүйлийг хийж бүтээгээд байгаа. Гүн-Үйлс маань зохиолч нөхдөө ингэж л дэмжиж, онгод хийморийг нь бадрааж явдаг хүн дээ.


-Зохиолч Лодонгийн Түдэв гуайг таны анхны багш гэж сонссон.
-Лодонгийн Түдэв, Готовын Аким, Дамдины Жамъян нар миний сэтгүүл зүйн багш. 1992 онд би гучаадхан настай байхдаа “Эфталитын хүн овогтнууд” гэдэг аймаар зузаан роман бичээд Түдэв багшид үзүүлж байсан юм. “Чамд үнэхээр авъяас байна. Гэхдээ юм бичиж жаахан дадлагажиж байгаад энэ зохиолоо улам сайжруулаад хэвлүүл” гэж Түдэв багш маань тэр үед зөвлөж байлаа. Тэгээд намайг шууд л “Үнэн” сониндоо сурвалжлагчаар авсан. Тэгж байтал 1996 оны УИХ-ын сонгуулиар ардчиллынхан засгийн эрхэнд гарч, Түдэв багш маань “Үнэн” сонины эрхлэгчээс чөлөөлөгдсөн. Ингээд би “Ил товчоо” сонинд очиж Аким гуайн гар дээр ирсэн дээ. Аким гуай миний бичлэгийг их ойшоож үздэг байсан. 1999 оноос би бие дааж сонин хийхээр шуударч зөвхөн утга зохиолын тухай хүүрнэдэг “Үүлэн зардас” гэдэг сонин гаргаж байлаа. Даанч тэр үед хүмүүс утга зохиол руу хошуурч эхлээгүй, зөвхөн дуулиан шуугиан уншдаг байсан болохоор “Үүлэн зардас”-ын гурван дугаарыг гаргаад өөр сэдэв рүү орсон доо. Тэгээд Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъян ахтайгаа хамтарч “Хувийн мөрдөгч”, “Шар мэдээ” зэрэг сонин гаргаж байгаад яруу найрагч Галсансүхтэй хамтарч ажиллах болсон.  Утга зохиол, яруу найргийн энерги сайтай ийм сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж ирсэн болохоор миний уран бүтээл их арвин байгаа. Тэгээд уралдаанд оролцоо гэхэд голдуу л тэргүүн, дэд байрыг эзэлдэг. Хоёрын хооронд тааруухан зохиол бичиж хамаг цаг, заваа бараад хэрэггүй биз дээ. Бичвэл часхийсэн юм биччих хэрэгтэй.


-Та цаашдынхаа уран бүтээлийн талаар товч өгүүлнэ үү?
-Сүүлийн үед би кино зохиол дээр ажиллаж байна. Өмнө нь хоёр ч кино зохиолоо дэлгэцэнд гаргасан. Миний тэртээ ерэн онд бичиж байсан “Нисванисын хорлол” туужаар кино урлагийн “Шинэ ертөнц” нэгдлийнхэн “О3:30” гэдэг кино бүтээсэн. Мөн манай нутгийн “Аравгар хээр” холбооныхон миний “Аравгар хээрийн цадиг” зохиолоор кино хийсэн. Мөн “Кино код” реалити шоунд миний “Алтайн нурууны Ганган Төгс” кино зохиол дэд байранд шалгарч байлаа. Одоо би “Боролдой” Мягмартай хамтарч нэг кино хийнэ. Мягмар гуай Каннын кино наадамд өрсөлдөхүйц ганц сайхан кино хийхээр миний нэг зохиолын санаан дээр ярилцаж байгаа. Тэр бол өнөөдөр Монголд олноороо үйлдвэрлэгдээд байгаа кинонуудтай огт адилгүй. Мягмар гуай их гоц мэдрэмжтэй. Нэг өдөр намайг гэртээ дуудлаа. Яваад очтол миний бичсэн ихэнх номыг худалдаж аваад ширээн дээрээ тавьчихаж. Тэгээд хэлж байна. Чиний энэ номууд дотор сайхан кино зохиол болчихоор гоц санаанууд захаасаа авахуулаад байна. Хоёулаа ганц хоёр кино хийе гээд надад хэдэн санал тавьсан. Мөн хошин урлагийн Доржсүрэнтэй нэг кино хийхээр ярилцаж байгаа. Мөн найруулагч Хүсэлбаатартай бас нэг кино зохиолын талаар саяхан ярилцлаа. Түүнчлэн “Монголын их хөгжлийн холбоо”-ны тэргүүн Ц.Баярхүү хэмээх шижигнэсэн залуутай хамтарч шилийн сайн эрчүүдийн тухай баримтат кино хийхээр болсон. Сүүлийн жилүүдэд дэлгэцэнд гарсан “Уулын Төмөр”, “Боолын гэрээ”, “Би чамд хайртай-2”, “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, Япон-Монголын хамтарсан “Чингис хаан”, Сергей Бодровын бүтээсэн “Монгол” зэрэг кинонд би шүүмж бичиж хэвлүүлсэн. Ер нь цаашдаа кино урлагаар жаахан явна аа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • galaa (202.131.233.154)
    amjilt husey mundag zohiolch bna
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    5 цаг 46 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    8 цаг 39 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 53 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    9 цаг 11 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    9 цаг 23 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    10 цаг 10 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 30 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    11 цаг 3 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    11 цаг 8 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    11 цаг 43 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    12 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 44 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    13 цаг 37 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    14 цаг 19 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    14 цаг 30 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    14 цаг 31 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    14 цаг 37 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    15 цаг 29 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    15 цаг 33 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    15 цаг 37 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК