зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Хүдэрбаатар: Хөгжлийг эхлүүлсэн хүмүүс өөрсдөө зогсоогоод эцэстээ боомилоод гацаалаа

2015-4-17
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.

 

-Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Таны хашиж байсан албан тушаалтай холбоотой асуултаар ярилцлагаа эхэлье. М.Хүдэрбаатар гэдэг залуу яаж яваад Ерөнхий сайдын зөвлөх болчихов оо?

 

-Энд нэг зүйл гарцаагүй үнэн юм. Нэгдүгээрт, Хүдэрбаатар гэдэг 70-аад оны залуу яагаад зөвлөх болчихдог юм. Тэр тэгээд юу мэддэг юм, юу чаддаг юм гэдэг. Энэ бол хүмүүсийн асуух ёстой асуулт  байх л даа. Би Ерөнхий сайдын зөвлөх болъё гэж өмнө нь бодож байсангүй. Анх Хэнтий аймгийн ард түмнийг төлөөлөх бодолтойгоор тус аймгаас УИХ-д нэр дэвшсэн. Нутгийн олны итгэлээр боломжийн санал ч авсан. Өрсөлдөгчийн авсан саналаас их багаар дутсаныг нутгийнхан маань мэдэж байгаа. Ингэж л улстөрд хөл тавьсан. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөхүүдээрээ залуучуудыг сонгосон. Би тэдний л нэг. Үүнээс өмнө Зөвлөх гэдэг чинь хатуухан хэлбэл тэтгэвэрт гаргадаг, үдэлтийн албан тушаал байсан шүү дээ.

Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болоод “Ерөнхий сайдын зөвлөхүүдээр залуу хүмүүс авъя. Эрч хүчтэй ажиллая” гэсэн байх. Энэ бол залуусаа бэлдэж, мөн итгэл үзүүлж байгаагийн хэлбэр. Хар л даа, өнөөдөр МАН-ынхан залуу үеийнхэндээ халаагаа өгөхгүй, сандал ширээтэйгээ зууралдаад, залуус нь Шинэчлэлийн хороо гэгчийг байгуулсан. Намаа шинэчлэх гэдэг чинь залуусаа дэмж, өөд нь гаргах боломж өг л гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд ирж яваа цагийн дууг буцаж байгаа цагийнхан сонсдоггүй нь жам.Шинэчлэлийн Засгийн газар эрч хүчтэй ажилласан. Амрах завгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн гэдгийг би хариуцлагатай хэлмээр байна.

 

-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах хугацаандаа ямар асуудалд илүү анхаарав. Зөвлөх болсныхоо дараа бус болохоосоо өмнө зорилго тавьсан байх? 

 

-Ганцхан М.Хүдэрбаатар зөвлөөд явчихдаг ажил гэж байхгүй. Засгийн газар дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргачихдаг. Түүний дагуу жил жилийн хийх ажлууд батлагдана. Энэ төлөвлөгөөт ажил дотроос Ерөнхий сайдын тэргүүлэх чиглэлийн ажлууд гэж гардаг. Тэр нь хөгжлийнхөө бодлого, төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Эдгээр асуудлыг хариуцсан эдийн засаг, гадаад харилцаа, улс төр, үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн гээд зөвлөхүүд байгаа. Миний хувьд Олон нийт, нийгмийн бодлогын зөвлөх байсан. Энэ хүрээнд анхнаасаа нийт нийгмээр шийдвэл цохилтой хоёр ажлыг Алтанхуяг даргатай санаа нийлж хийе гэж байсан. Нэг нь монгол хүний эрүүл мэнд тэр дундаа чийрэгжилтийн асуудал, нөгөөх нь үндэсний соёлын асуудал. Энэ хоёр хоорондоо салшгүй холбоотой.

 

-Чийрэгжилтийн асуудал гэж чухам юу юм бэ. Та яагаад чухам энэ асуудлыг сонирхох болсон хэрэг вэ?

 

-Би чинь морин дэл дээр өссөн хүүхэд. Мөн тамирчин ч байлаа. Одоо гудамжаар явахаар нэг л солонгос маягийн залуус. Тийм залуусыг хараад “Бид хэн байснаасаа холдоод байдаг юм болов уу, нэг л их солонгос кинонд дарлуулчихсан ард түмэн болчихсон юм болов уу” гэж бодогдсон.  Тэгээд л монгол хүний жинхэнэ ид хав юун дээр гардаг юм бэ, монгол хүний авхаалж самбаа, яс чанар ямар үед тодорч, бид ямар үед монгол хүний ааг омгийг харуулж чаддаг юм бэ, бас монгол ахуй соёлдоо ойр хүмүүс ямар эрүүл чийрэг, хүч чадалтай, овсгоо самбаатайг залуучууддаа харуулахыг зорьж “Адуучин” гэдэг тэмцээнийг анх удаа Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан. Гэхдээ би бүгдээрээ малчин, адуучин бол гэж байгаа юм биш. Бид гадаадын улс орнуудын, дэлхийн өв соёлоос заавал суралцах ёстой, гэхдээ нөгөө талаас нь бид хэн юм бэ, хаанаас ирсэн юм бэ гэдгээ мартаж болохгүй. Дараагийн нэг хийсэн ажил бол “Залуу малчдын зөвлөлгөөн” гэдэг зүйлийг санаачилсан. Энэ нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, манай Монголд тэнгэр газар шиг шал өөр нийгмийн анги бий болж байна. Үүний нэг нь хотын залуус, нөгөө нь малчин залуус. Тиймээс энэ хоёр талын залуусыг уулзуулах зорилготой. Би хувьдаа Монголын мал аж ахуй яг энэ чигээрээ байгаасай гэж хүсэхгүй байна. Харин малчид маань үүнээсээ өөр болоосой, дэлхийн фермерүүд яаж хөгжиж байна, түүнээс суралцаасай, арга туршлагаа өөр хоорондоо солилцоосой гэж бодсон хэрэг. Тэр эхлэлийг хийж чадах хүмүүс нь малчин залуучууд гэж бодсон хэрэг.

Дараагийн томоохоон ажил бол Алтаргана наадам. Бид чинь Монгол энд ганцаарханаа биш. Урд Өвөрмонгол гэж байна, хойно Буриад монголчууд, Тува, Халимаг байна. Хэзээ нэгэн цагт бид нэгдэнэ. Тиймээс энэ ястнуудынхаа уламжлалт соёлыг бүх нийтээрээ тэмдэглэх ёстой гэж “Алтаргана” наадмыг зохион байгуулсан. Хэнтий аймгийн Дадал суманд 10 мянган Буриад зон ирж нэгдсэн. Мэдээж Ерөнхий сайдын зөвлөхийн үүднээс өдөр тутмын олон асуудал байна. Санаанд илүү тод байгаа нь энэ хэд юмуу.

 

-Шинэчлэлийн Засгийн газрыг хүмүүс сайн ажиллалаа гэж магтдаг. Бас саар бурууг хийлээ ч гэж чичилдэг. Энэ асуудалд зөвлөхүүдийн нэр ч холбогддог. “Юу зөвлөөд байна” гэсэн гайхсан, асуусан хүмүүс ч байдаг?

 

-Сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байхгүй, салхи ордоггүй жалга гэж байхгүй. Чичлэх ёстой юм. Чичлүүлэх гэж зөвлөх болсон. Ямар намайг дургүй байхад хүчээр сахил хүртээсэн биш. Тэр чичлэлтийг нь хийж байгаа ажлаараа л давж гарна. Түүнд эмзэглээд байх асуудал байхгүй. Сайныг нь ч сонсъё, саарыг ч сонсъё, тэгж байж алдаа оноогоо дэнсэлнэ шүү дээ.

 

-Алдаа, оноо гэдгийн дэнсэн дээр “Чингис” бондын талаар асууя. Энэ их өрийг үр хүүхдүүд минь төлөх нь гэсэн айдас нийгэмд байна. Тийм айдсыг улстөрчид өөрсдөө бий болгосон шүү дээ?

 

-Бондын талаар шулуухан хариулт хэлье. Намайг Японоос дөнгөж ирчихээд байх үед буюу 2008 онд Монголын хөгжлийн бодлого гадарладаг хэн бүхэн л бонд гаргаж үзэх сэн гэж мөрөөддөг байсан биз дээ. Ер нь яагаад Азийн эдийн засаг бондын араас ингэж үхэлдээд байгаа юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой байх. 2008 оны хямралын дараа АНУ-д эдийн засгийн хямрал асар хүнд туссан. Хямралд нэрвэгдэж туйлдсан аж ахуйн нэгжүүддээ АНУ-ын Төвбанк асар их хэмжээний доллар хэвлүүлж, нийлүүлээд аварсан. Тэнд мөнгөний хуримтлал үүсчихэж байгаа юм. Хоёрт нь, Европ суурь мөнгөний хямралд өртсөн байгаа гэдгийг ганцхан би биш, орой болгон “Bloomberg” телевиз харуулж байдаг. Би Японыг сайн мэдэж байна. Бараг сүүлийн 20 жил эдийн засаг нь урагшлахаа байчихсан. Хэт халсан гэж ярьдаг. Энэ хөгжилтэй оронд хэвлэгдсэн, их бөөгнөрсөн мөнгө чинь нэг тийшээ цутгах хэрэгтэй биз дээ. Тэгээд энэ мөнгөө эргэлтэд оруулахын тулд зээлжих зэрэглэл сайтай, ирээдүйтэй, ардчилсан системтэй, хамгийн гол нь тогтвортой бодлоготой улс орон руу мөнгөн урсгалаа явуулдаг. Тэр их мөнгөн урсгалаас хамгийн бага хүүтэй мөнгө авъя гэдэг чинь дэлхий нийтийн хүсэл эрмэлзэл байхгүй юу. Хятад ч, Солонгос ч, Мьянмар ч, Монгол ч тэр бүгдээрээ “Тэр мөнгөнөөс авах юмсан. Бид нар сайн. Манайх уул уурхайн баялагтай. Үүгээр барьцаа болгож чадна” гэж гуйдаг. Энэ торгон мөчид “Чингис” бондын 1.5 тэрбумыг авсны хүчинд Монгол сөхөрчихөөгүй явлаа шүү дээ. Тэгэхээр бонд босгоно гэдэг асар хэрэгтэй зүйл. Дахиж хэзээ ч ирэхгүй уул уурхайн үнэгүй мөнгөнийхөө араас гансрахгүй, нэмж зээл аваад амин чухал ямар зүйл рүүгээ хөрөнгө оруулалт хийхээ л одоо бодох ёстой.

 

-Бонд бол зээл. Энэ зээлийг авснаар нийгэмд ямар эерэг дүн гарсан юм бэ?

 

-Бондын мөнгө 1.5 тэрбум. Ийм хэмжээний мөнгө өнгөрсөн жил л гэхэд Оюутолгой, Тавантолгой гаргасан. Тэгэхээр энэ зэргийн бондыг авснаараа манайх сөхөрч унаад байх юм биш. 2009-2011 онд орж ирсэн байсан их мөнгө чинь нэг удаагийн уул уурхайн мөнгө шүү. Гэтэл тэр орж ирж байсан их мөнгийг бид юунд зарцуулж байсан юм бэ. Жилд бид 300-хан сая доллараар барилгын материал авдаг мөртлөө 750 сая доллараар машин худалдаж авч байсан байна. Түүнийгээ тэжээх гэж 500 орчим сая доллараар шатахуун авч байсан байна. Тэгэхээр өмнө нь үнэгүй өгсөн мөнгийг тарааж хаяж байж. Гэтэл бонд гэдэг чинь Монгол Улс анх удаа хүн шиг өр зээл тавиад, барьцаанд нь юм тавиад авсан зүйл. Тэгээд өрөнд орчихлоо гэж яриад байдаг. Зээл авахгүйгээр урагшаа дэвшдэг ямар ч нийгэм мэдэхгүй. Тэгэхээр манайхан өмнө нь авч байсан шигээ үнэгүй юм авах гээд байгаа хэрэг үү. 

 

-Бондын зарцуулалтын талаар асуумаар байна. Бондын мөнгийг юунд голчлон зарцуулав. Гол нь үр дүн байв уу?

 

-Хамгийн эхлээд цохон дурьдах ёстой зүйл бол бид үйлдвэржилтээ маш сайн хийсэн. 888 гэж нэрлэдэг тэр төсөл дотор сайнтай, муутай төсөл байлгүй л яахав. Барилгын орц материал нь өнөөдөр үнэтэй байгаад байна шүү дээ. Барилгын эд материалын 50-60 хувийг нь цемент, арматур эзэлдэг. Тийм учраас барилгын үнийг буулгая, хямдхан орон сууцаар зорилтот зах зээлээ хангая гэх юм бол цемент, арматурынхаа үнийг хазаарлах хэрэгтэй. Ингэхийн тулд өнөөх бондын мөнгөнөөс чинь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Монполимет”, “МАК” мөнгө авсан. Дараа жилээс дотоодын хэрэглээний бүх цементээр хангана. Дараа нь гангийн үйлдвэр. “Бэрмэн” гэж гангийн үйлдвэр Монголд 800 жилийн дараа ган хайлуулж эхэллээ. Энэ мэтчилэнгээр үйлдвэржилтийн талаар асар их зүйл ярина.  “Чингис” бондын мөнгөнөөс бараг 200 гаруй компани мөнгө авсан. Дараа нь бүтээн байгуулалт. 21 аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох асар том төсөл хэрэгжлээ. Одоо зургаахан аймаг дутуу байна. Хэзээ Монгол Улс ийм амжилтад хүрч байсан юм бэ. Бас “Гудамж” төсөл байна. Иргэдэд очсон найман хувийн зээл гээд дурдаад байвал үр ашиг нь их.

 

-Үнэ тогтворжуулах хөтбөлбөрийг хүмүүс шүүмжилдэг. Бизнесийн салбартаа олгохгүй, яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөрт оруулсан юм бэ?

 

-Наадах чинь амьдралын хатуу хөтүүг амсаж үзээгүй нялцгаруудын шүүмжлэл. Бод л доо,  инфляци гэдэг зүйл чинь үнээрээ хүмүүсийг “боомилж алдаг”. 500 мянган төгрөгийн цалинтай хүн бүх мөнгөөрөө хүнс л авна. Харин таван сая төгрөгийн цалинтай хүн саяар нь хүнс аваад дөрвөн саяыг хадгална. Үнэ нэмэгдвэл 500 мянган төгрөгийн цалинтай хүний орлого хүнсээ авч чадахгүй хэцүүднэ. Таван саяын цалинтай нөхөр яахав дээ, сая таван зуугаар хүнсээ аваад гурван сая 500 мянгаа хадгалаад л байна. Гол нэрийн хүнс, бензиний үнийг шаардлагатай бол тогтворжуулж байх л ёстой.

 

-Тэгвэл үйлдвэржилтийн салбарыг дэмжиж өгснөөр гадагшаа урсах хэдий хэмжээний хөрөнгийг өнгөрсөн жил Монголдоо үлдээж чадсан юм бэ?

 

-Уучлаарай. Бүх нийтээрээ гаргадаг алдаа чиний энэ асуулт байхгүй юу. Ганцхан жилд үйлдвэрийн үр өгөөжийг үзэж чаддаггүй юм. Би хувьдаа бетон зуурмагийн үйлдвэртэй. 4-5 жил шавартай зууралдсан. Үйлдвэр бол өнөөдөр мөнгөө аваад маргааш ашиг олдог салбар биш. Дор хаяж дөрвөн жил дампуурчихгүй явж байж арай гэж амиа тээж сурдаг. Ямар хэд нугалдаг наймаа хийж байгаа юм биш. Нэмүү өртөг шингээсэн асар хүнд салбар. Яг үнэндээ бид тансаг хэрэглээний зүйлсэд л мөнгө урсгадаг. Бас банкны хүүгийн дарамттай. Бас банкууд маань үйлдвэрлэлийн зээл өгөхгүй. Яагаад гэвэл эрсдэлтэй гээд. Харин лизингийн машины зээлийг шажигнатал нь өгдөг. Үүнд хориг тавих ёстой.

 

-Сөрөг хүчин энэ бүхнийг үгүйсгэдэг шүү дээ. Тэднийг төрийн эрхийг барьж байх үед эдийн засаг тогтвортой сайн байсан гэж ярьцгаадаг?

 

-За, ёстой уучлаарай. Би тэдэнд уучлаарай гэж хэлье. МАН байхад Монголын эдийн засаг сайжирсан юм биш. Тэд нар 17 хувиар өсгөсөн гэдэг худлаа. Тэр 17 хувийн мөнгө чинь цаасан дээр бичигдчихээд Монголоор дамжихгүй гараад явчихсан юм. Тэр мөнгийг чинь Монголд байлгах гэж Шинэчлэлийн Засгийн газрын үед ямар хэрүүл болж байлаа даа. Гадны хүчин зүйлээс болж эдийн засаг өссөн юм шүү. МАН өөдтэйдээ эдийн засгийн өсөлтийг бий болгоогүй юм. Харин ч МАН-ын үед байсан тэр их мөнгөний урсгал хаачсан юм бэ гэж асуумаар байгаа юм. Баялгийн тэгш бус хаваарилалт гэдэг зүйл гаарчихсан. Эдийн засгаа өсгөсөн гэж яриад байдаг. Өсгөсөн эдийн засаг чинь тэгвэл айл болгоны амьдрал руу хүрч чадсан юм уу. Нийт баялгийн 95 хувь нь нийт хүн амын 13-хан хувьд байна. Дэлхийн банкны судалгаа байна. Монголчуудын 20 гаруй хувь нь нэн ядуу, дахиад 20 хувь нь ядуу гэж гарсан. Тэр хүмүүс рүү яагаад эдийн засгийн өсөлт очоогүй юм бэ. Яагаад нэг хэсэг нь улам баяжаад нөгөө хэсэг нь улам ядуурсан юм бэ. Тэгж ярих юм бол энэ их баялгийн хараал шиг юм чинь МАН-ын үед л үндэс нь тавигдсан юм.

 

-МАНАН-ын Засгийн газар байгуулагдлаа. Энэ зөв шийдэл үү, та хэр дэмжиж байгаа вэ?

 

-Ер нь шулуухан хэлэхэд хоёр нам тусдаа байх ёстой. Манан будан чинь ууршаад, сарниад алга болчихдог “эд” шүү дээ. Зэрэглээ шиг. Зэрэглээг зүүд шиг гэдэг. Тэгэхээр МАНАН бол зэрэглээ шиг хуурамч, зүүд шиг хоосон юм. Удахгүй сарних нь тодорхой. Ер нь хөгжил гэж юу юм бэ. Өрсөлдөөн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нам чинь ээлжилж засаг аваад хоорондоо өрсөлдөж байж, эрүүлжинэ. Тэгж байж л хөгжинө. Өнөөдөр ялсан нам маргааш нь  ялагдаж цэвэршиг л дээ. Үгүй бол мөнхийн хамтарсан хаанчлал тогтоно шүү дээ. Ялагдана л биз юунаас нь айсан юм бэ. Эргээд ялах гэх зүтгэл чинь улам л хүчирхэгжүүлнэ.

 

-Та залуу хүний хувь залуучууддаа хандаж үг хэлээч?

 

-Би нэг их  үг хэлээд байхаар настай хүн биш л дээ. Харин ч үг сонсох насан дээрээ л явна. Гэхдээ би дотроо бодож байдаг дөрвөн мөртөө хэлье. Манай Хэнтийн Дархан сумын харьяат Ренчиний Чойномын хэлсэн шүлгийн мөрт.

...Бүлээхэн амьд явсанаас халуухан үхэх таатай байлгүй

Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдралаар

Боол ч биш хаан ч биш цаг өнгөрөөгөөд яах юм бэ?

Асдаг юм дүрэлзэж байгаа дуусаач

Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч... гэж.

Д.Дамдин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • ... (122.201.24.232)
    Энэ боловсролгүй хөгийн амьтан юу гээд хуцаад байгаа юм. 1 муу адууны баяр хийхээс өөр юм мэдэхгүй байж. Н.Алтанхуягтай нь цааш нь харуулбал таарна.
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.83)
    IIM HUNEER ERONHII SAID ZOBLOHOO HIILGEHEER MONGOL ULS YAJ HOGJIH YUM ENE ZALUU BOL BAGA BOLSROLTOI MORINTOIRUULGAAS YAFOND MORI MALLLUULAHAAR YABUULJ BAIH UED MORI MOALLNA GEJ YAFON YABSAN HUN TEGEED TENDEESEE HUNII HOROHGOND EZEN SUUSAN ZALUU MEDLEG BOLBROL BAGATAI IIM TENEG USUUD OORSDIIGOO TOBOILGOJ YARIJ BAIGAA BOL TARHINII TURAALTAIN SHINJ YUM HIINE GEJ BAIGAA HUN BOL BUSDIIN HIISEN AJLIIIN BURUUG EN ZASCH ZOB BOLGON HOGJUULHIIG HELDEG YUM TUUNEES BISH ENE BURUU BAISAN GEJ EBDEJ SUITGEN BUSNUULAAD SHINIIG HIINE GEJ BAIDAGGGUI YUM YUM GEDEG CHINE TUUNHEN TSAG HUHTSAAND UURGEE GUTSETGEED TUUH BOLON ULDEJ TUUNIIG HOGLIIN YABTSADAA ZASAJ TORDOJ UNED ORUULJ SHINELEG SANAAGAA MOCHIR BOLGON HOJULDEG YUM MALAA
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Жагаа (80.110.15.194)
    Алианхуяг ч иймэрхүү л жулдрай зөвлөхтэй бөйж таарна даа
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (112.72.13.10)
    sumo batbayar,ene hulduu hoyoroor zuvluhuu bolgoson altanhuyag mongol ulsyg samarsand gaihah yum alga
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.65)
    Iimerxuu xumuus ene gar, Kyokshu ntr-eer zovluulsen Altanxuyag yaj oodlox ve dee...
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Адар (112.72.13.239)
    Үүнээс өмнө хөгжил дэвшил гэж огт байгаагүй, ОО суурьтай байсан болж байна уу. ККК Алтанхуяг нэг иймэрхүү багтай үзсэн болохоор яаж дээш гарахав дээ. Хөөрхий.
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    эхлэд 6-р анги төгсөх хэрэгтэй ш дээ шууд улс төрд орно гэж юу байхав хэнтийн хэрлэн 2-р сургууль чамайг сайн мэднэ ш дээ САА бол бүр сайн мэднэ шүү мөнхцэцэгийн хүрлээ минь
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    монголд ийм новшнууд улс төр ярихаар яаж хөгжих бэ дээ япон хүүхнээ яасан бэ одоо нэг жоохон охинтой суусан байна лээ ш дээ бас тэрийгээ их дээрлэхэдэг гэсэн
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • ББББ (112.72.13.198)
    ТЭНЭГ ЯРИАТАЙ НУС ВЭ
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Гантомор (150.129.140.34)
    ХХЭ БИЧИГ YСЭГ Ч МЭДЭХГYЙ ГАР Ш ДЭЭ УИХ - Н ГИШYYН Б. БОЛОР ЭНЭНЭЭС АРАЙ ДЭЭРЭЭ
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.109)
    Ene mangar baagii bichig usegt tailagdsan l baidag baigaa daa...
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.82)
    Khuderee iim archaagui yumnuudiig toolgui yumaa l hii jinger nohod hutsaj l bdag shuu dee
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.108)
    Zuvluh maani zuvluhtei bolson yum bolovuu yariltslaga bichuuldeg.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Ааав нь (103.229.122.67)
    Заа хvvv минээ араамандаа яажиганаараа хедее очиж адуугаа малал
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Их мэдэгч (103.229.122.67)
    Заа энэ халтар юм юув дээ зvгээр халтар хулгайчшдээ энэ
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
    • ih medegch hulgaichid
      hulgaich hun hulgaichiig bariarai gedeg dee
      2015 оны 04 сарын 17
    • zochin
      ene humus yag umdunduu dusaah nee haha ter tusam Khuderee goojtol hicheedeg yum shuu amjilt
      2015 оны 04 сарын 17
  • Алтанхуяг (103.229.122.67)
    2008 онд буруу хvрдтэй шаргал лехсус 570 хотоор давихдаг бсаныг зарим нэг санахал бх японд ажил хийгээд ирсэн залуу 570 авчээ гээд ярьдаг блаа тэгвэл энэ луйварчин юм бналдаа ер нь яажич бодсон японд ажил хийгээд 570 авна гэж юу бхав дэээ
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Худэрээ (103.229.122.67)
    Хvнд их дээрлэхvvv хогийн сдаа бга юм даа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
    • archaagui novshid
      deerelhuulj baisan bol hohi ni gedeg yum za
      2015 оны 04 сарын 17
  • Адуу (103.229.122.67)
    Хэнтийд адуу малалдаг бсан юм япон жуулчин авгай морь унаж бгаад энэ нехерийг япон дагуулж явсан юм тэндээ очоод негее япон авгай нь гудамжинд хееж гаргаад гуйлга гуйж сууж бгаад сайхан сэтгэлт эмгэн евген 2 энэ нехерийг ергеж авч амьдарч бгаад тэр 2 нь аваарт ороод енгерсен аваарыг энийг зохион бгуулсан гэж vздэг юм 2 хегшинеес vлдсэн юмыг аваад сэтгэл нь ханахгvй японтой хамтарч бизнес хийнэ гээд нийлээд их менге луйвардаад ирсэн нэг еедгуй эр хvний шаар да энэ
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
    • aduud
      chi tm yum bo saltaigaa maajaad hund ataarhaj suuhaar uuruu enen shig zohion baiguulaach
      2015 оны 04 сарын 17
  • Khentiin irgen (27.123.214.121)
    Jinhene Mongol er hun shig tus tas yarisan l bna sh dee iimerhuu zaluust amjilt
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (180.149.78.20)
    алхуягтайгаа таарсан улаан хацар юу нь ч том том унгас алддаг алмас вэ?
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.235.181.108)
    Чиний мэдэх хөгжил гэж хаашаа харсан юм байхав дээ.ЕС зөвлөх гэнэ үү? Хайран цалин.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.44.101)
    Mangar hodoonii erguu ve, hel am ni ch helberjij galbirjaagui
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    7 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    7 цаг 35 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    7 цаг 45 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    7 цаг 53 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    8 цаг 27 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    10 цаг 31 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    10 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    11 цаг 17 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    11 цаг 23 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    11 цаг 35 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    11 цаг 59 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    12 цаг 6 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    12 цаг 8 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    12 цаг 34 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 46 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    12 цаг 57 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    13 цаг 8 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    13 цаг 11 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    13 цаг 26 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    13 цаг 49 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК