зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжээч 24: Хоёр “Э”-ийн хоршил ба ялагдал

2015-4-27
0
ЖИРГЭХ

        Долоо дордож найм сэхнэ гэдэг үгийн биелэл Ардчилсан намын удирдлагуудад тохиогоод байна. Тус намын  гай, гавъяа хоёрыг зэрэгцүүлэн үүрсэн дарга бол яах аргагүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр АН-ын түүхэнд байгаагүй дараалсан ялалтуудыг авчирсан гавъяатай. Түүнийг тус намын даргаар ажиллах хугацаанд АН анх удаа 2012 оны  УИХ-д  хамгийн олон суудалтай болсон. Мөн орон нутгийн  сонгуульд таваас бусад бүх аймагт анх удаа ялалт байгуулсан. Цаашлаад АН-ын Ерөнхийлөгч улиран сонгогдсон гээд 4 дараалсан ялалтыг намдаа авчирсан юм. Энэ нь АН түүхэндээ анх удаа “гэрлийн хурдаар” дараалсан ялалтуудыг авсан үе.

 

Харин нөхөн сонгуулийн тухайд 2013 оны 1 дүгээр сард болсон Говь-Алтайн дахин сонгуульд 5 тойрогт АН-ын нэр дэвшигч ялалт байгуулж байв. Тус аймагт АН тийм ч амар хялбар ялалт байгуулаагүй. Яагаад гэвэл тэр чигээрээ “Улаан” болсон аймаг. Өөрөөр хэлбэл МАН-ын үнэнч “фенүүд” ч гэж болохоор дүн сонгууль болгоноор гардаг гэдэгтэй маргахын аргагүй. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч МАН /хуучнаар МАХН/-ынх л байдаг. Ийм тойрогт нөхөн сонгуулиар 5 тойрогт ялна гэдэг бол АН-ын том амжилтуудын нэг яах аргагүй мөн.

 

Гэтэл ялалтын буухиа тасарч шинэ дарга нар анхны ялагдлаа өнгөрсөн долоо хоногт хүлээлээ. Тус намын удирдлагууд солигдсоноос хойш анхныхаа сонгуулийн үр дүнг үзэж байгаа нь энэ шүү дээ.

 

Маргахын аргагүй ялагдал. “Төмөр зам”-ын I хэсэгт МАН-ын нэр дэвшигч 59,7 хувь, “Дэнж”-ийн II хэсэгт 56 хувь, “Хонхор”-ын III хэсэгт 64 хувь, “Малх”-ын VI хэсэгт 64 хувиар тус тус ялалт байгуулан, ялалтаа ч ам бардам зарласан. Сонгуульд 3435 хүн 12 нэр дэвшигчид санал өгснөөс МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон санал буюу 70 орчим хувийн саналыг авчээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Гэтэл АН-ын удирдлага болон хоёр “Э”-ийн гараа буюу анхны сонгуулийн үр дүн ингэж л гарлаа.

 

Саяхан даа, тус намын гишүүд намын даргаа шүүмжилж “АН-ын хэвийн үйл ажиллагаа алдагдаж шат шатандаа зогсонги байдалд орлоо. Үйл ажиллагаагаа идэвхжүүлж, унтаа байдалтай байгаа намаа сэрээ” хэмээн сануулсан. Энэ “Сэрээх” сануулга яалт ч үгүй дутагдаж, нам унтаа байдалд орж, үйл ажиллагаа нь зогсонгишсон гэдэг нь ч дээрх сонгуулийн дүнгээр батлагдлаа.

 

Намын ЕНБД-ын сэтгэл зүтгэл ч үүнд хамгийн ихээр хамаарна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд  дан ганц МАН ялж байсан үзэгдлийг өөрчилж чадсан нь тухайн үеийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай салшгүй холбоотой юм шүү. Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсаны дараа Ардчилсан намаас тухайн үед ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Ж.Батсуурь, Д.Анхбаяр нар тус аймгийг зорьж, орон нутагт ажиллаж байлаа.

 

Харин энэ удаа Л.Эрхэмбаяр Говь-Сүмбэрт очиж ажилласныг гэрчлэх нэг ч баримт алга. Гэтэл “Энэ сонгууль АН-д тавих дүн боллоо. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн ерөнхий төсөөлөл, дүр зураг Говь-Сүмбэрээс гарч ирлээ. АН-ын ялагдлын буухиа эхэллээ” гэх яриа сөрөг хүчнээс эхлээд нийгэм даяар тарж эхэллээ. Муу мэдээ модон улаатай гэдэг. Магад 2016 оны сонгуульд хоёр “Э”-гийн хоршил ийм дүн үзүүлэх юм биш байгаа даа.

 

Уг нь АН-ын экс дарга Н.Алтанхуяг ажлаа өгөхдөө “Эв эеийг хичээж амжилтын буухиаг үргэжлүүлж яваарай” гэж захьсан санагдах юм.

 

Шинэхэн дарга З.Энхболд ч намын даргаар сонгогдсон даруйдаа индэр дээрээс “Н.Алтанхуяг хамгийн хамгийн гэсэн тодорхойлолтой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг  улстөрч АН-д Хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэж ам тангараг өргөхөөс наахнуур юм болж, үг хэлсэнсэн.

 

Гэтэл өдгөө АН юун эв эеийг хичээхтэй манатай. Хэдэн хэсэг болон хуваагдаж, дотроо “байлдан” нэг нэгнийгээ дэгээдсээр өнөөрийг хүрч байна. Бас мөнхөөн “Амжилтын буухиа” нь ч “Ялагдлын буухиа” болж магадгүй дээрээ тулаад байна. 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • иргэн (202.131.235.74)
    Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байсан үзэгдлийг өөрчилж чадсан нь тухайн үед аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан хүнтэй салшгүй холбоотой юм шүү.
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Ан -ыг яллаа гэхэд л 1996-2000 он санаанд орж байлаа яг л болдогоороо боллоо албан тушаал булаацалдсан бие биенийгээ угуйсгэдэг ийм л улсууд яг хэвээрээ ,дээрээс нь ардчилсан еренхийлегч нь негее муулаад байдаг авилгач энхбаяраасаа долоон дор гээд улс орон даяраар цоллуулаад л нямдоржийн бахыг хангаад нуур нь улайгаад сууж байдаг хэлэх уг алга талдаа л боллоо доо.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.23)
    Hetsuu l uimeen boloh baihdaa Atdchilaliinhan tugjilnuudee yavahgui dee
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • хэхэх (202.5.196.170)
    хэхэ 51 хувь гэдэг бол ТТ-г Энхболдын захиалгаар шууд зогсооё гэсэн үг балагт хар Энхболд
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Довдон (202.70.45.237)
    МОРДОХЫН ХАЦГАЙ гэж....
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin (150.129.143.244)
    Ахуяагын захиалгаар бичсэн шvv, sorry
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • болд (112.72.13.136)
    энхболдоо наад арчаагүй генсекээсээ салаачэээ хайран намын нэр хүнд
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    партизануудаа дэмжихгүй бол эрхэмбаяр энхболд нар огцор
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (122.201.21.180)
    Түмэн олон минь сайхан амьдарч улс шиг улс байяа гэвэл АН-ыг дахин бүү сонго, дахиж сонговол энэ чигээрээ уруудсаар дуусна
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • ИРГЭН (150.129.142.174)
    ЭНХБОЛД ЗАЙЛААГҮЙ ЦАГТ МОНГОЛЫН УЛС ЦЭВЭРШИХГҮЙ ЭЛБЭГЭЭС АЮУЛТАЙ УИХ ЫН БОЛОН АН ЫН ДАРГЫГ УЛААН ЦАЙМ БУЛААЖ АВЛАА
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • эс шүүмжлэгч (180.149.78.26)
    элбэгдорж гончигдорж нямдорж з.м.энхболдууд батүүл халзан баттулга алтантуяа дэнзэнгүүд баярцогт хүрэлсүх лүндээжанцан нар зайлсан цагт Монголд үударга ёс ирээдшүйн хөгжлийг горьдож болно.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    бид нар шүүмжлэхээс өөр юу хийж чадаж байгаан, бид хэзээ ийм байлаа? одоо өөрсдөө хичээж өөрсдөө зөв сонголтоо хийх ёстой, нэг хүнийг шүүмжлээд нөгөөх нь гарна яг адилхан
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • гишүүн (103.229.122.175)
    Энхболд сайн Ажиллаж бна.ан-г бүр байхгүй болгох нь зөв
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.179.11.58)
    Нэг дүүргээс ард түмний итгэлийг авч чадаагүй, муу дүн тавиулсан зөвлөхөө намын ЕНБ даргад шахаж болох уу ерөнхийлөгчөө. шахааны хүнээр намынхаа ЕНБ даргыг хийлгэж болж байгаа юм уу. Намын даргаа. Одоохон дарга, ЕНБ даргын албан тушаалаа өгөх хэрэгтэй гэж санагдахгүй байна уу.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.100)
    MAHд дургуйдээ санал егсен Атуяад лав итгээгуй
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • vnk (103.229.120.178)
    Altanxuygiig Battulgiin xar PR iin bag amjilttai unagasan Odoo ter bag Munxbaysgalngaar frontoo telj Tavan Tolgoig unagaxaar ajillaj bga n nuuts bish
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • бизнесмен залуу Ендон (27.123.214.122)
    АН-д саналаа өгсөн итгэсэн одоо болоо. Та бүхэн хэзээ ч энэ улс орныг авч явж чадахгүй юм бна гэдгээ харууллаа. Би ямар их итгэж байлаа. Жижиг аж ахуй маань ч дампуурлаа. Баярлалаа та бүхэнд амьдралаараа тоглуулсан.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (119.57.66.98)
    Enkhbold gegch es honzon sanagch, ard tumnii ev negdliig hamgagch baij chadhgui , daranguilagch, beltreg hochtoi hun ardchilsan namyg yavch avch yavj chadahgui ee. Iimd darui tuuniig UIH-yn dargyn ender albanaas ni ogtsruulj, ulmaar ardchilsan namyn dargyn uureg guitsetgegchees ch gesen boliulakh heregtei. Ingevel 2016 ond ardchilsan nam arai gaigui songuulid oroltsokh baih shuu! Odoo naad teneg chini Ganchimeg gedeg ideh uuhaa ch zohitsuulj chadaggui buduun gahai shig avgaigaar eeriigee magtan duuluulakh bolloo. Battulga, Gansukh, Enkhbold, Ganchimeg gesen taarsan taar shuudainuud Mongol ornyg mini, ulsyn maani hegjliig saatuulan, gutaaj bn.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • khovd zochin (112.72.11.67)
    AN nam ch taraa taniulj bga ni ene dee.Ene bol 2016 onii dur turh gartsaagui mun.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    2016 онд 2008 он давтагдана. Бараг барьсан ч алзахгүй байхаа. МАХН гарч гай болноо, аягүй бол...Нийслэлд Бат Үүл гарч болох л юм, бусад нь мэдэхгүй ээ. Нам бус над шиг нөхдүүдэд Засгийн газраа унаган, Сайдаа сольж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулах нь огт таалагдахгүй байна. Хоолонд орох гэж шунасан хэрээнүүд шиг...
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.145)
    Dahij AN d l ugch genedehgui.nam dagsan shaarnuud buduurch maniud ni gudamjind hoshgirson shg laaz ushigluud
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (122.201.31.212)
    АН-ыг сонгосон, нүүрлүү ус цацсан, АН-ыг ийм чадваргүй, улсын мөнгө хулгайлдаг юмнууд гэж бодсонгүй, дахиж хэзээ ч сонгохгүй, МАН-ыгаа сонгоно оо,
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.7)
    З.Энхболд Элбэгдорж хоёр АН д дандаа гай болж ирсэн АН ыг хүнд үед Элбэгдорж орхиж Америк руу зугтаж бсан ш дээ Хоёр Э Алтанхуягийг дийлэхгүй болонгуут МАН тай хавсарч огцоруулж байгаа юм Алтанхуяг огцорохоор дагаад зүгээр байсан АН ын гайгүй рейтинг унана шүү дээ Ийм энгийн гаргалгааг эрх мэдлийн төлөө тэмцэлд шунасан З.Энхболд Элбэгдорж хоёр харахгүй бгаам даа
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • namiin gishuudee anhaarahgui bna (112.72.13.113)
    namiin gishuudee anhaarahgui baij yaj yalaltand hureh ve dee. busad namaaud uursdiin humuusee yaj aban tushaald tavij namaa behjuuleh ve gej uhen hatan zutgej baihad AN darga nar harin uursdiin gishuudee jiij uur namiin humuusiig shurgaluulj baihad ene nam hol yavahgui ee
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    бас сонгуулийн хар машинаар луйвардаж байж нэг ялмар болсон. аль аль сонгуульд нь...
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
    • bayar
      Ter unen deg shuu. Luivardaj garchihaad oligtoi Ch baij chadahgui, ulaan tsaim hudlaa yarihiig ni yanaa,
      2015 оны 04 сарын 27
  • Зочин (180.149.78.20)
    гүй ээ алтанхуяг ногоондарь нарын мундаг биш шүү дээ. ард түмэн МАН-д итгэл алдраад л лам олдоогүй учраас буцахдаа залсан юм. гэтэл бүүр дордуулчихсан юм шүү дээ.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.4.45)
    одоо аль ч нам нь мөрөөдөөд бүтэхгүй. битгий сэрүүн зүүдэл
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Fraktsgvi gej zarlaj Darkhand gehed dvrmee ulandaa gishgej Dabarsan Dadhuudiig demjigch nar Dashuudtaigaa zailah yostoi
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИНЖС ЖС (112.72.11.67)
    ХЭН НЬ ЯЛАХ НЬ СОНИН БИШ 2008 2012 ЯЛСАН ЯЛАГДСАН БҮГД ХАМТРААД ЗАСАГ БАРЬСАН ДАХИН ТЭНЦҮҮ Л АВНА НЭГНЭЭСЭЭ НЭГ ИХ ИЛҮҮ ГАРНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ДАХИХААС ХОЙШ БАРИХААС ХОЙШ
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • boogii (202.70.37.242)
    Tun getsvvhen l yum AN-iig hvleej bgan bn da.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • СҮХ (103.229.176.166)
    БАРУУН МОНГОЛЧУУДЫН ХАР ПИАРАА ГЭЖ ЁСТОЙ ДУУСДАГГҮЙ ЮМ БАЙДГИЙН Ш ТЭЭ, ҮНЭН ХАР ХЭЛТЭЙ
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.51)
    Enkbold ch yahav hajuu dahi ni yasan evgui tsaraitai hun be,yag neg kinonii baagii shig
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    З Энхболд АН- бусдыг газрын хөрснөөс арилгасан байхоо мундаг залуу юм чинь
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    анх гарч ирээд монгол ахан дүүсээр их л тоглосон ямар ч их бие биеэ муулав даа та нар урд нийгмээ арилгачихсан гэж бодсон уу сахилга хариуцлага гол нь аль ч үед байх ёстой өвөг дээдэс урьд үеэ гээгээд устгаад хөгжинө гэж мөн их зүүдэлсэн дээ нүгэл нүдээр гүйдэг юм шүү
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    одоо өнгөрсөөн галт тэрэг хурдаа авсан шүү монголын ард түмэн бурууд хурц шүү дээ хэрэлдээд бай бие биенээ шоронд хатаа хатаа нүгэл нүдээр гүйдэг юм
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    13 цаг 26 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    13 цаг 42 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    14 цаг 7 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    14 цаг 16 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    14 цаг 29 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    15 цаг 22 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    16 цаг 6 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    16 цаг 20 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    16 цаг 35 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    16 цаг 45 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    17 цаг 6 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    17 цаг 9 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    18 цаг 5 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    18 цаг 48 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    19 цаг 1 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    19 цаг 37 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    20 цаг 19 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    20 цаг 54 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    21 цаг 45 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    22 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК