БЗД-ийн нутаг Амгалангийн зам, Петровис ШТС-ын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эрэгтэй Д нарын 6 хүн гэмтсэн байна.
Мөн СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж , “Гэрэлтжин” ХХК-ны урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 27 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Д.Ундрах /24tsag.mn/