Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулагчдыг үргээж буй Монголын асуудал

2015-5-06
0
ЖИРГЭХ

        Гадны хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засаг сайжрахгүй, Монгол Улс хөгжихгүй гэдгийг дээр дооргүй ярьж чамлахааргүй олон ажил хийсэн боловч хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн Монголчуудын итгэлээс өөр бодитой үр дүн харагдаагүй байна. Тиймээс бид дахин бодох шаардлагатай байж магадгүй юм. Хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар хэн юу хэлснийг хүргэе.

 


        “СЕО” клубын ерөнхийлөгч “Женерал электрик” компаны гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт


Монголд хөрөнгө оруулахад итгэл төрүүлэхүйц тогтвортой эрх зүйн орчин, ойлгомжтой байдал алга. Тийм учраас хүндрэл тулгарч байна шүү дээ. Дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өөртөө татах гэсэн өрсөлдөөн явж байна. Зөвхөн Монгол Улс ганцаараа баялагтай нь биш. Тиймээс бусад орон ч мөн адил хөрөнгө татахаар чармайж байгаа. Харин хөрөнгө оруулагчдын хувьд хэн таатай нөхцөл өгч байна тийшээ л ханддаг. Манай улсын хувьд бизнесийн орчинг тогтвортой, тодорхой, ойлгомжтой болгох шаардлага  зүй ёсоор тулгарч байна.



“МҮХАҮТ”-ын дэргэдэх монголын үндэсний арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждамба


Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд аливаа улсад хөрөнгө оруулахдаа нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг бол хоёрдугаарт, татварын эрх зүйн орчин, гуравдугаарт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын асуудлыг чухалчилдаг. Манай улсын тухайд төрийн байгууллагуудын тогтворгүй үйл ажиллагаа бэрхшээл дагуулж байна. Тухайлбал, гадны нэг компани манайд хөрөнгө оруулаад явж байтал төрийн эрх барьж буй нам солигдоход л үйл ажиллагаа нь зогсох аюул бий болдог. Нэг намын асуудлаас шалтгаалаад эрх зүйн орчин өөрчлөгддөг байдал гадаадын хөрөнгө оруулагчдад гол бэрхшээл болж байна.



“Тортуга” компаний гүйцэтгэх захирал Н.Бадамханд


Гадаадаас хөрөнгө оруулах гэж буй компани хамгийн эхлээд гааль дээр асуудалтай тулгардаг. Гаднаас нэг компани  импортын бараа оруулж ирээд гааль дээр ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй мөртлөө НӨАТ төлдөг. Монголд тоног төхөөрөмж оруулж ирээд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа гадаадын хөрөнгө оруулагч өчнөөн олон татварын дарамтыг туулж байна. Эцсийн бүтээгдэхүүн гаргасны дараа татвар авдаг байвал энэ нь тооцоход ч хялбар шүү дээ.  Нэг үгээр илэрхийлбэл, татварын дарамт хүндрэл учруулж байна гэж хэлэх гээд байна л даа



Олон улсын хуульч Р.Батрагчаа



Гадааадын хөрөнгө оруулагчдад учирч буй гол бэрхшээлийн нэг нь улс төрийн тогтворгүй байдал. Нэг улс төрийн хүчний шийдвэрийг нөгөөх нь хүчингүй болгодог  байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна шүү дээ. Хоёрт, аливаа зөвшөөрөл авахад төрийн албаны хүнд суртал хүндрэл учруулдаг. Жишээ нь хуулиараа “таван материал бүрдүүлээд ир” гэхэд төрийн албаныхан хамгийн  хэрэгжих боломжгүй зүйлийг авчрахыг шаарддаг. Үүгээрээ дамжуулж гар хүндрүүлэхийг санаархдаг хүнд суртал гол бэрхшээлийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн хяналт тавьдаг байгууллагууд ялих шалихгүй зүйлээр торгууль тавьдаг байдал ч бэрхшээлийн нэг. Дөрөвт, төрийн бус байгууллагууд нутаг орноо, уул усаа хамгаалах нэрийн дор нутгийн иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгож гадаадын компаниудаас мөнгө татдаг энэ бүх зүйл хөрөнгө оруулагчдад бэрхшээл болж байна. Нэг жишээ татахад л лиценз эзэмшихэд 10 хувийн татвар авдаг байдлыг АМГ, ҮТЕГ гэгч хоёр байгууллага  өөрчилсөн. Хоорондоо тохиролцоод л  журам гаргаад 30 хувь болгочих жишээтэй. Энэ мэт төрийн байгууллагын тогтворгүй тогтоол, журам шийдвэрүүд хүндрэл дагуулдаг. Өнгөрөгч 2013 онд гэхэд л ийм байдлаас үүдэн 300 гаруй гадаадын хөрөнгө оруулагч дүрвэсэн байх жишээтэй.



“ЮУ ЭМ СИ АЛЬФА” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Наранжаргал



Манайхан ямар нэг тохиолдлоор гадаадаас хөрөнгө оруулалт  татлаа гэхэд түүндээ менежмент хийлгүй орхидог. Үүний улмаас тухайн хөрөнгө оруулагчийн мөнгө маш их эрсэлд ордог. Уг нь эхний төслөөрөө хөрөнгө оруулагчаа сэтгэл ханамжтай гаргаж чадвал дараагийн хөрөнгө оруулалтыг тэд хийхэд бэлэн байдаг. Гэтэл менежмент хийгээгүйн улмаас хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаад дахин Монголын аль ч салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг хаачихдаг. Тиймээс оруулж ирсэн мөнгөнийхөө амлалтад болон өөрийн хүсээд буй үр дүнд хүрэхийн тулд менежмент маш чухал ач холбогдолтой юм.



“Шинь Шинь” компаны хуулийн зөвлөх Б.Тогтохсүрэн



Би хятадын хөрөнгө оруулалтай компанид үйлчилгээ үзүүлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд тулгардаг хамгийн том хүндрэл нь манай хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал байдаг. Саяхан хөрөнгө оруулалтын тухай хуульд батлагдсан байдал сайжрана гэж харж байна. Их бүтээн байгуулалтын ажил хийхэд дан ганц дотоодын ажиллах хүч хангалтгүй байдаг учраас гаднаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй болов уу. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг нь нааштай ханддаг ч орон нутгийн Засаг захиргаа, иргэд нь таатай бус ханддаг байдал хүндрэл учруулдаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (27.123.214.115)
    Bat ragchaa huulich zuv yarij bna iim l neg muuhai jisheg manai turiin alba hashij bga buh shatni humuust bgaa ni bodit zui shu de odoo uunig zasaj saijruulah hundrel bagtai ajilah heretei bgaag sanuulad bna
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    1 цаг 4 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 18 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 59 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 12 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 42 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 12 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 48 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 6 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 12 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 30 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 38 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 53 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК