Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Баяр: Цус харваж, саажилттай болсон иргэнийг хэлс хэрэгт унагаж төмөр торонд хорих нь хүнлэг үзэгдэл үү?

2015-5-08
0
ЖИРГЭХ

        Таван хүүхдийн эх, 56 настай иргэнийг тэтгэвэртэй гарахын өмнө ажлын газрын удирдлагууд нь хилс хэрэгт гүтгэж хорих ялд унагасан талаарх мэдээлэл  сошиал ертөнцөд хүчтэй тарж байна.  Мэдээж гэр бүлийнхээ нэр хүндийг бодсондоо, хэрэг арай ч ийм дээрээ тулахгүй байх гэж итгэсэндээ  үр хүүхдүүд нь  шүүхийн шийдвэр гартал хэргийг олон нийтэд ил гаргахгүйгээр хүлээцтэй байсан. Гэвч эцэстээ үнэн ялалгүй өвчтэй ээжийг нь төмөр торны цаана суулгасанд маш их гомдолтой байгаа үр хүүхдүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхэллээ.


Ингээд бид  2.1 жилийн ял сонсож хорих ангийн эмнэлэгт өвчинтэйгээ тэмцэн хэвтэж буй   Э.Сүрэндулам гуайн хүү  Ч.Баяртай уулзаж худал үнэнг дэнсэллээ.


-Ээжийг тань хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсож хоригдож байгаа талаарх мэдээллийг авсан даруйдаа таныг зорин ирлээ. Хоёулаа  ээжийн тань хувьд яг ямар хэрэг дээр ийн ял сонсох болсон талаар яриагаа эхлэе?
-Одоогоос жил гаруйн өмнө буюу 2014 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Багануур дүүргийн Их дөтлүүр гэдэг газар “Тээвэр ачлал” компанийн хот хоорондын зорчигч тээврийн автобус осол гаргаж дөрвөн хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгааныг техникийн бүрэн бус байдлаас болсон гэдэг.


Ээжийн маань хувьд дээрх “Тээвэр ачлал” компанид тээвэр зохицуулагчаар ажилладаг байсан. Гэтэл ээжийг маань техникийн бүрэн бүтэн байдлыг хяналгүй үйлчилгээнд гаргасан хэмээн ийн яллаж орхилоо. Хамгийн гол нь энэхүү хэрэг гардаг өдөр ээж маань ажлаасаа чөлөө авсан байсан. Тэгэхээр уг техникийг хянаагүй гэсэн үг.


Гэтэл өдгөө хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэгтэн болчихсон сууж байгаа нь  үнэхээр харамсалтай байна.  Осол зургаадугаар сарын 13-нд гарсан байдаг. Харин ээж маань дүү нь өөд болсон учир зургаадугаар сарын 10-нд буюу осол гарахаас хэд хоногийн өмнө санд мэнд Өвөрхангай аймгийн Хархоринд очсон байсан. Миний ээж явахдаа “Тээвэр-Ачлал” компанийн захирал Л.Баатарнямаас албан ёсоор чөлөө хүссэн өргөдөл бичиж өгсөн.  Мөн зургаадугаар сарын 12-нд буюу осол гарахын өмнөх өдөр тус компанийн зүгээс талийгаачийн ажил явдалд буцалтгүй тусламж гэж 100 мянган төгрөг ээжийн маань дансанд шилжүүлсэн байдаг.  Энэ мэт чөлөө авсан өргөдөл, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотолгоо осол гарах үед ээжийг маань ажлын газраа бус хөдөө орон нутагт байсныг гэрчилсээр байхад шүүх илтэд компанийн удирдлага, осол гаргасан жолоочийн талд үйлчилсэн.  


-Таны ярианаас уй гашуу тохиолдож ажлаасаа чөлөө аваад явсан хүнд яагаад хэрэг хүлээлгэх болов гэдэг  их л сонин байна. Мөн тухайн үед ээжийг тань орлон ажиллаж байсан хүмүүс өөрсдөө хэргээс цэвэрхэн мултрахын тулд янз бүрийн арга заль зохиосон болов уу гэх хардлага төрж байна?
-Ээжийг байхгүй хооронд хийх ёстой ажлыг нь компанийн менежер Н.Батноргай болон тээвэр зохицуулагч  П.Даваажаргал нар хариуцан ажиллаж байсан юм билээ. Гэтэл тэдгээр хүмүүс шүүх хурал дээр миний ээжийг ажил явдалд яваагүй, ажлаа хийгээд байж байсан мэт хуурамч нотлох баримт бүрдүүлж буруутгасан.  Энэ компани Дархан, Багануур гэсэн чиглэлд  нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг.  Дархан талруу үйлчилгээнд гарсан тээврийн хэрэгсэлд явах зөвшөөрлийг Батноргай, Багануур чиглэлд нь Даваажаргал гарын үсэг зуруулаад автобусуудыг тээвэрт нь гаргасан байдаг юм билээ.  Гэвч тэд ээжийн маань гарын үсэгтэй хуучин баримт бичгийг буюу замын хуудсыг засварлаж нэр ус, он сар зэргийг нь осол гардаг өдрийнх болгож хуурамч замын хуудсыг мөрдөн байцаагчид өгсөн байсан.  Замын хуудас гэдэг нь тухан тээврийн хэрэгслийг тухайн өдөр үйлчилгээнд гаргахыг зөвшөөрсөн бичиг л дээ.  


Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн нотлох баримтын нэг болох  замын хуудсыг хуурамчаар хийсэн гэсэн үг. Он сар өдөр, жолоочийн нэр, автобусны дугаар зэргийг нь дараад, осол гаргасан жолоочийн нэр, тээврийн хэрэгслийн дугаарыг нь бичсэн байсан. Гэтэл энэ хуурамч хуудсыг прокурор гол нотлох баримтаа болгосон. Бидний хувьд хуурамч хуудас, ээжийн гарын үсэг зэргийг холбогдох байгууллагуудаар нь шалгуулмаар байгаа юм. Олон жил энэ компанид ажиллахдаа зөндөө л замын хуудас гаргаж байсан байх. Гэтэл тэрнээс нь нэгийг нь аваад ингэж засаж янзалж, өөрийг нь буруутгаж байгаад харамсалтай байна. Яаж ч бодсон 350 км-ын цаана өөрийнх нь төрсөн дүү нь нас бараад хоёрхон хонож байхад ажлаа хийгээд явж байна гэж байх уу.  Бидний зовлонгоор ингэж тохуурхаж, доромжилж байгаад маш их гомдолтой байна.


-Уг нь хуурамч хуудас уу, жинхэнэ үү гэдгийг шалгах газар чинь л цагдаа, прокурор, шүүх шүү дээ?
-Тиймээс л Монголын цагдаа, прокурор, шүүхэд үнэхээр итгэхэд хэцүү болж гээд байгаа юм.


-Шүүх хурал дээр эл компанийн захирал, ээжийн тань оронд ажилласан ажилчид юу гэж мэдүүлж байх юм?
-Захирал нь “Чөлөө авсан бил үү, би санахгүй байна”. Харин ажилд явдалд мөнгө шилжүүлсэн менежер нь “100 мянган төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн хэрнээ чөлөө авсан үгүйг мэдэхгүй байна”. Оронд нь ажилласан Х.Даваажаргал “2014 оны зургаадугаар сарын 12”-ны өдөр буюу осол гардагаас нэг хоногийн өмнө Сүрэндулам надад энэ засвартай хуудсыг өөрийн биеэр өгсөн”. Ингэж мэдүүлж байгаа хүмүүс ямар хүн чанартай нь харагдаж байгаа биз дээ.


-Таны ярианаас  нэг зүйл ажиглагдаж байна.  Шүүх дээр “шалгах механикийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ осол гарсан” хэмээн шүүсэн байхад шинжээчид “жолооч болон механик инженер энэ эвдрэлийг тодорхойлох боломжгүй” гэсэн нь ээжийг чинь ажиллаж байсан ч эвдрэлийг тодорхойлох боломжгүй байсныг нотолж буй хэрэг бус уу?
-Тийм. Тусгай зориулалтын өргөгчөөр автобусыг өргөж, хиймэл доргилт үүсгэж байж онхолдсон автобусанд гарсан гэмтлийг мэдэх боломжтой байсан юм байна лээ.  Мөн осол гаргасан тээврийн хэрэгсэл компанитай зорчигч тээвэрлэлтийн ямар нэг гэрээ байхгүй байсан юм билээ.  Өөрөөрхэлбэл, ийм дугаартай, ийм автобус Багануур чиглэлд тээвэрлэл хийнэ гэсэн гэрээгүй. Жолооч нь ч хөдөлмөрийн гэрээгүй ажилладаг байсан байна лээ. Тэгэхээр энэ компанитай гэрээгүй учир тухайн тээврийн хэрэгслийг шалгах ч эрхгүй болж таарч байгаа юм. Цаашлаад уг компани тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахдаа шалгах механикийн хуудсыг бөглөөд дараа нь замын хуудаст тэмдэглэдэг байгаа. Гэтэл осол гарсан өдрийн механикийн хуудас ч байхгүй байгаа хэрнээ хуурамч замын хуудас гарч ирээд байгаа юм.  


-Одоо Давж заалдах шүүх хуралд  итгэхээс өөр аргагүй байдалтай байгаа байх.  Шүүх хурлын тов гарсан уу?
-Шүүх хурлын тов гарсан. Ирэх даваа гарагт болно.


-Ээжийн таньд хувьд одоо хоригдож байгаа байх. Биеийн байдал нь хэр байгаа вэ?
-Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. 2013 онд тархиндаа цус харваад Шастины гуравдугаар эмнэлэгт тархины маш хүнд мэс засалд орсон.  Одоо бол харвалтын дараах саажилтын байдалтай байгаа. Хэл ам нь ээдрээтэй, хүнтэй удаан ярьж чадахгүй ядардаг. Мөн нойр булчирхайгаа бүрэн авахуулсан. Сахарын хамгийн хүнд оноштой. Баруун нүд нь муудаад сайн юм харахгүй болчихсон, бөөр, зүрх нь саахрын өвчнөөс болоод муудсан байгаа. Өөрөөр хэлбэл, биеийн байдал нь их хүнд гэсэн үг. Даралт нь байнга 180-200 хүрч, сахар нь 27-30 хүрсэн байдалтай байгаа.


-Хорих ангид эмчлүүлэх боломж байна уу. Эргэлт оруулах тал дээр хэр хүндрэлтэй байна?
-Шүүхээс зөвшөөрөл авч, эргэлтийн бичиг авч ордог юм билээ.  Хамгийн гол нь зүү тариа оруулдаггүй юм байна. Гэтэл ээж маань Сахарын байнгын тариатай хүн. Өдөрт долоон удаа зүүгээр цусаа хэмждэг. Амиа хорлоно гэж боддог юм уу, дотоод журмаараа зүү тариа оруулахыг хориглодог юм билээ.  Хүнд өвчтэй хүнд бол хорих ангийн нөхцөл хэцүү л юм байна.
Одоогоор хорих ангийнхаа эмнэлэгт хэвтэж байгаа.


-Ээжийн тань ийм бие муутайг ажлын хамт олон, тэр дундаа гүтгээд байгаа захирал нь мэддэг үү?
-2013 оноос хойш ээжийн бие маш муу байсан. Ойр ойрхон олон хоногоор эмчилгээ хийлгэдэг байсан. Энэ нь тэтгэвэрт гарах хугацаанд нь нөлөөлсөн юм байна лээ.


Ээж маань хуулиараа 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд тэтгэвэрт гарах ёстой. Гэтэл ажлынхаа дундуур эмнэлэгээр яваад их завсардсан байдаг. Тэгээд аминдаа нийгмийн даатгалын ажилтнаас очиж асуухад “Та жоохон ажиллачих” гэсэн юм шиг байна лээ. Тэгээд хөөрхий ажлаа хэсэг хугацаанд хийе гэтэл захирал нь та хэрвээ ажиллавал би таныг шалгах механикаар ажиллуулая гэсэн байна лээ. Уг нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тээвэр зохицуулагч гэж байдаг. Тээвэр зохицуулагч хүн бол автын эвдрэлийг мэдэхгүй. Манай ээжийн өөрийнх нь мэргэжил тээврийн техникч, эдийн засагч хүн. Ямар ч механикт мэргэшсэн хүн биш. Гэтэл захирал нь “Та хэсэгхэн хугацаанд ажиллах юм бол шалгах механик давхар хийж бай” гэсэн байдаг. Ээж хөөрхий хүнд олигтой зүйл тайлбарлаж чадахгүй, ам хамар нь ээрч муураад эсэргүүцэж чадаагүй юм билээ. Ингээд ажилдаа ороод дөрөвдүгээр сарын 1-нд тэтгэвэрт гарах өргөдлөө өгчихсөн байсан. Гэтэл ийм асуудал гараад заваарч явсаар байгаад одоо буруутан болчихоод байна.


-Ээжийн тань хувьд хэзээнээс энэ компанид ажиллаж эхэлсэн юм?
-Бараг үүсгэн байгуулагдаж байснаас нь ажиллаж эхэлсэн. Өчнөөн олон дарга цэргийн нүүр үзсэн хүн.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (112.72.13.40)
    ene b yaduucjuudaa ustgaad gazar nutgaa zarah bodlogo shuu Elbegiin bodlogo baihaa
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.106)
    Ta nar chin yasan archaagui huuhduud be?ard tumendee handaach.yamar hamt ulun gj ajlaa hiigrrgui bsan hund hereg tohdog bnaa
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.120.103)
    Шvvгч нар маш ендер цалин аваад ингэж ажлаа хийснээс ард тумний телеелел унэн зевийг нь олоод шийдчихнэ дээ. Ичдэг болоосой.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • үнэн үг хэлжээ (150.129.142.71)
    Монголын цагдаа, прокурор, шүүх ийм бузар лаларын хар пязданууд шүүдээ. 2 хүн машинаар дайраад алчихсан нөхөр Шүүхийн зөвлөлийн дарга, 2 хүн алчихсан алуурчин Нийгмийн сайд, 2 хүний хувь заяагаар тоглож үхэлд хүргэсэн Шо, Наранцацралт нарын амьдралыг балласан хулгайч УИХ-ын дарга, 2 жолоочоо ххүхэн дагуулж заваарч яваад осолд оруулж үхүүлээд хүүхдийг нь өргөж авсан гэх мөртлөө нэрийг нь мэдэхгүй хулгайч ерөнхийлөгч хийгээд явж байншдээ. Ийм байхад настай амьтаныг 5 хүүхэд төрүүлсэн ээжид машин онхолдуудсны бурууг чихэж байгаа энэ пяздуукууд буудмаар байна. Хүн ардаа хуульчдын завхарсан байдал, АТГ хичнээн бузар болсныг мэдтүгэй. Хичнээн хүүхдийн нулимс, ээжийн зүрхийг шаналгаж, хичнээн хүний нэр төрийг гутааж, хичнээн хүүхдүүд сургууль дээрээ хүүхдүүдээс ичиж байгааг МОНГОЛЫН ШҮҮХ, ПРОКУРОР,ЦАГДААГИЙН БУРУУТАЙ ХАРГИС ҮЙЛДЭЛЭЭР илэрч байгааг мэдэх үү
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.23.193)
    Araichdee gehees oor ug oldohgui ni unen shudargaar shiidegdeesei
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.23.193)
    Yst muuhai hunii mosgui humuus bnaa
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.178)
    Энэ амэгтэйн талаар сайн мэднээ. Дарханы шугамын тээвэр зохицуулагч олон жил хийж байгаа. Ажлаа сайн мэддэг. Энэ Тээвэр ачлал гэдэг компанийг энэ эмэгтэй л авч яваа гэж боддог. Энгийн л ажлаа сайн хийгээд л явдаг тийм л эмэгтэй.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • арай ч дээ (182.160.0.177)
    Монголд үнэн, хүн ёс гэж байна уу? Бидний монголчууд ярьдаг араатан болжээ Төр эзэлэн авсан тал хятадуудад монгол өсөн дэвших хөгжих биш мөхөх нь хэрэгтэй юм байх даа.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.179.29.90)
    Шударга зүйл гэж энэ АН-ханд байна уу.Яагаад энэ хүнийг хорьж байгаа гэдэг нь сонин байна.Бүх зүйл нотлогоод байх чинь.Хуулийнхан гэж гуулиас дор хүмүүс юм даа.Элбэгдоржид хандаачээ.Элбэгдоржоо шударга нам чинь юу л хийгээд байна даа.Анхаарах цаг чинь болсон байна даа Элбэгдорж,Энхболдоо.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ёстой баларсан юм аа ёстой сайхан ярилцлага байна
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (122.201.19.198)
    АРАЙ Ч ДЭЭ ХҮНИЙ ҮНЭР ЯС, МӨН ЧАНАР ГЭЖ БАЙНА УУ, ХҮН СҮГ ҮҮ ДЭЭ. ДАРГА ГЭЖ НЭГ МАЛЫ НЬ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ. ИЙМ ОРОН ГАРАН АМЬТНААР УДИРДУУЛААД СУУЖ БАЙДАГ.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (103.26.195.85)
    Монголын шүүх, цагдаа, прокурорын үнэн нүүр царай, энэ АН-ын албан тушаалтангууд тэрбумаар нь идээд л байх юм, зарим нь албан тушаалдаа очиж ч байх шиг, Хотын дарга нь хүүдээ 11 тэрбумыг өгнө, ЕС нь охин, хүргэнтэйгээ нийлж иднэ, одоо идэж уусан мөнгөө нөхөх гэж татвар нэмж ядарсан олон түмнийг улам туйлдуудах гэж байна, эднийг шүүгээчээ, хориоч ээ, Ийм нийгмийг бид хүсэж 12 онд АН-ыг сонгосон уу, алдаагаа засах цаг нь болжээ
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Өөрийнхөө гарын хурууг хазаж үзлээ.Өвдөж байна.Өнөөдөртөө өөрийнхөө эрхтэн гэж итгэлээ. Хэнд найдаж юунд итгэж найдах болж байна.Хэнэг алгаа.
      2015 оны 05 сарын 08
  • zochin (27.123.214.121)
    Nuguu shudarga ardchilaliinhan iim l yum hiine dee
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Даанчдээ (103.26.194.215)
    Монголын цагдаа, прокурор, шүүх ийм бузар лаларын хар пязданууд шүүдээ. 2 хүн машинаар дайраад алчихсан нөхөр Шүүхийн зөвлөлийн дарга, 2 хүн алчихсан алуурчин Нийгмийн сайд, 2 хүний хувь заяагаар тоглож үхэлд хүргэсэн Шо, Наранцацралт нарын амьдралыг балласан хулгайч УИХ-ын дарга, 2 жолоочоо ххүхэн дагуулж заваарч яваад осолд оруулж үхүүлээд хүүхдийг нь өргөж авсан гэх мөртлөө нэрийг нь мэдэхгүй хулгайч ерөнхийлөгч хийгээд явж байншдээ. Ийм байхад настай амьтаныг 5 хүүхэд төрүүлсэн ээжид машин онхолдуудсны бурууг чихэж байгаа энэ пяздуукууд буудмаар байна. Хүн ардаа хуульчдын завхарсан байдал, АТГ хичнээн бузар болсныг мэдтүгэй. Хичнээн хүүхдийн нулимс, ээжийн зүрхийг шаналгаж, хичнээн хүний нэр төрийг гутааж, хичнээн хүүхдүүд сургууль дээрээ хүүхдүүдээс ичиж байгааг МОНГОЛЫН ШҮҮХ, ПРОКУРОР,ЦАГДААГИЙН БУРУУТАЙ ХАРГИС ҮЙЛДЭЛЭЭР илэрч байгааг мэдэх үү.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    1 цаг 1 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 15 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 56 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 40 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 10 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 45 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 3 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 9 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 28 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 35 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 51 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК