Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алгаа: Оюутолгой бол хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа болсон төсөл

2015-5-11
0
ЖИРГЭХ

-ОЮУ ТОЛГОЙГҮЙ БОЛ БИД 1997 ОН РУУГАА УХАРЧ ОЧИХООС АРГАГҮЙД ХҮРНЭ-

 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

 

-Оюу толгой шиг том орд нээхийн тулд их мөнгө зарлагаддаг, өчнөөн орд хайж байж л ийм аварга орд нээгддэг гэдэг. Харьцуулсан тойм тоо гэж бий юу?

 

-Мянган оролдлого дотор нэг том орд нээгдэж явдаг. Том орд хайж байгаа 100 компанийн бараг 99 хувь нь дампуурч, 10 хувь нь үлддэг гэсэн магадлал бий.  Оюу толгой энэ л жишгээр Монголд нээгдсэн. Энэ ордыг өмнө нь оросууд, монголчууд хайж байсан. Дараа нь Америкийн “Магма коппер” гэдэг компани хайсан. BHP ч хайсан. Эхлээд 50, дараа нь 100, хамгийн сүүлд BHP хоёр, гурван зуун метр өрөмдөөд ордыг нь олж чадаагүй буцсан түүх бий. Яг тэр үед ерээд оны дунд хавьцаа ашигт малтмалын үнэ доод хэмжээндээ хүрсэн. Зэс гэхэд л тонн нь 1300 ам.доллар болсон. Одоо бол 6000-аас дээшээ байгаа. Алт унц нь 280 ам.доллар хүрч уруудсан. Өнөөдөр найм, есөн зуугаар хэмжигдэж байна. Тэр үед дэлхийн хэмжээний хайгуулын зардлын хөрөнгө оруулалт саарч байсан. Олон компани өнөөдрийнх шиг хэцүү байдалд орсон юм. BHP Оюу толгой дээр ажиллаж байсан “Магма коппер” гэдэг компанийг худалдаж аваад дампуурахын ирмэг дээр очсон л доо. Лондонгоос бусад газар байсан хайгуулын бүх контороо татан буулгасан. Тэгээд Billiton гэдэг компанитай нэгдэж “BHP Billiton”болсон түүхтэй.

 

 -BHP тэр үеэс л Оюу толгойгоос татгалзсан байх нь ээ?

 

-Опцион гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн загвар байна л даа. Хайгуулын эрсдэлтэй бизнесийн шатанд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх үед хийдэг гэрээ. Ийм гэрээгээр “Айванхоу майнз” гэдэг хайгуулын жуниор компанид өгсөн. Тэд 2000 оны аравдугаар сард хамгийн сүүлийн өрмийг тавиад бууя гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд 400 метр хүртэл өрөмдөөд хүдрийн биетийг олчихсон. Буух гэж байсан хүчээ нэмж өрөмдөөд 2001 оны гуравдугаар сар гэхэд Торонтод болдог дэлхийн хэмжээний чуулга уулзалтын үеэр танилцуулж байсан юм. Тэндээс 65 сая канад долларын хөрөнгө босгож явсныг нь мэдэх хүний нэг нь би л дээ. Би тэр үед Торонтод явж таарсан юм. Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирлаар 2000 оноос хойш ажиллалаа. Тэр үеэс Оюу толгойг ажиглаж яваа хүний нэг нь би. Орд нээгдсэний дараа монголчуудын нэг хэсэг нь худлаа хулхидаж байна гэцгээсэн. Нөгөө хэсэг нь Фрийдланд угаасаа энд тэнд орд нээгээд худалдаж явдаг наймаачин учраас Хятадад худалдана гэсэн. 2001 оны эхээр Монголд болж байсан шуугиан л даа. Тэр үед үндэстэн дамнасан аль нэг компани орж ирж хэрэгжүүлнэ гэдгийг бид мэдэж байсан. Тэр нь “Рио тинто” болж таарсан. Фрийдландад хоёр сонголт байсны нэг нь худалдах, нөгөө нь энэ төслийг хэн нэгэнтэй хамтраад хэрэгжүүлэх байсан. Фрийдланд энэ төслийг том болгож харагдуулахын тулд дэлхийгээр нэг явж  Монголыг сурталчилсан. Тэгж байж Монголыг дэлхий таньдаг болсон. Би хувьдаа алтаар хөшөө босгохоор хүн гэж Фрийдландыг үнэлдэг. Монгол бол ийм том ордууд нээгдэх потенциалтай улс гэдгийг дэлхийд таниулсан гэдэг утгаар нь ийм хүндэтгэл үзүүлэхэд болохгүй юмгүй.

 

-“Рио” Оюу толгойд орж ирээд жинхэнэ том хөрөнгө оруулалтууд хийгдэж эхэлсэн байх?

 

-Тэр үед дэлхийд ганцхан байдаг хамгийн гүнд өрөмддөг өрмийн машин Монголд орж ирсэн. Тэр талбай дээр арав гаруй өрмийн баг өчнөөн жил ажиллаж байлаа. Өрөмдсөн өрөмний чөмөг гэж байдаг юм. Чөмгийг нь Оюу толгойгоос залгаад явбал Москва хүрэх хэмжээний урттай болчихсон. Тийм их дээж авч шинжилгээ хийж, ийм орд байна гэдгийг тогтоосон хэрэг л дээ.

 

-Нэг өрөм тавих зардал өндөр биз? Яг хэчнээн доллар өрөмдлөгөд зарцуулсан бол?

 

-Тууш метр нь 100-120 ам.долларын зардалтай гээд бодохоор аварга тоо гарна л даа. Энэ зардлыг Оюу толгойд тусгах ёсгүй гээд УИХ-ын гурван гишүүн саяхан телевизээр ярьж байна. Ашигт малтмал сайн хөгжсөн оронд хайгуулын компаниуд таван төсөлтэй бол төсөл бүрээр нь хайгуулын зардлыг нь тусгаарлаж, хашаалаад нэгэнт гаргасан зардал гээд хөрөнгө оруулалтын зардалд оруулж тооцдог. Энэ бол дэлхийн стандарт. Ханбогд дээр очвол өрөмний чөмгийг хашаагаар дүүрэн овоолчихсон байгаа. Ийм бодитой юман дээр зардал гаргаагүй гэж үгүйсгэх нь бүдүүлэг бөгөөд мэдлэггүй байгаа л хэрэг. Монголын говьд, дэд бүтэцгүй, ус байхгүй газар том орд нээгдсэн болохоор хөрөнгө оруулаад ашиглах асуудал яригдаж таарна. Урт хугацааны бизнес учраас эрх зүйн орчин, татвар тогтвортой байх ёстой гэсэн асуудал гарч ирсэн. 1997 оны хууль либериал байсны ач гавьяагаар энэ орд нээгдсэн. Тухайн үеийн хуулиар хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл засгаас баталсан загвар гэрээний дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулж болох байсан. Төмөртийн орд, Бороо, Чинхуа МАК зэрэг хэд хэдэн орд дээр ийм гэрээ хийгдсэн. Оюу толгой дээр Тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж нэлээд явсан. Сүүлд 2006 оны Ашигт малтмалын хуульд хувийн хөрөнгөөр орд нээсэн бол Засгийн газар 34 хүртэл хувь эзэмшинэ гэсэн заалт туссан. Тогтвортой байдлын гэрээний оронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан. Дараа нь хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан юм. Энэ хоёр нийлж гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хөрөнгө оруулалт орж ирж Оюу толгой баригдаад явж байна.

 

-Оюу толгойн Эрдэнэтээс ялгарах том ялгаа нь юу вэ?

 

-Эзэлж байгаа талбайгаараа Эрдэнэтээс хоёр, гурав дахин бага, орчин үеийн өндөр автоматжсан баяжуулах үйлдвэртэй ил уурхай. Ихэнх нөөц нь 1300 метрийн гүнд байгаа. Хүчин чадлын хувьд Эрдэнэтээс илүү.

 

-Бүтээн байгуулалтын санхүүжилт нь гацчихаад байгаа гүний уурхайгаас Оюу толгойн нөөцийн 80 хувийг авна гэдэг байх аа?

 

-Оюу толгойн нийт нөөцийн 80 хувийг газрын дор далд олборлолтоор авах учиртай. Газрын доорх бүтээн байгуулалт нь асар том. Улаанбаатараас Дархан орох хэмжээний урттай туннель ухаж байж л далд уурхайн олборлолтыг бүрэн хийх юм. Хүдэр гаргадаг, тоног төхөөрөмж ордог босоо ам гэж аварга байгууламжууд байх ёстой Тэр хөрөнгө оруулалтынх нь санхүүжилт гацаж, шийдэж чадахгүй гурван жил болж байна. ТЭЗҮ дээр маргаан гарч байна. ТЭЗҮ бол хөрөнгө оруулах гэж байгаа хүн эрсдлээ тооцоолохын тулд л хардаг зүйл. Тэрүүгээр ямар нэг хатуу үүрэг хүлээнэ гэдэг утгагүй. Ялангуяа Оюутолгой шиг мега төсөл дээр, үнийн өсөлт бууралтын мөчлөг таарсан үед зардлын хэтрэлт энэ тэрийг яриад байх шаардлагагүй. ТЭЗҮ гэдэг баримжаа болохоос заавал хүлээх үүрэг ч биш. 2009 онд хотын бүх ресторанд стейк 9000 төгрөг байлаа. 2012 онд 18000 болсон. Тэрэнтэй адил Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардал ч нэмэгдэж таарна. Наад зах нь л шатахуун, тоног төхөөрөмжийн үнэ яаж нэмэгдлээ. Яагаад, ямар хэсгүүд дээр нь өсөв гэдгийг ярилцаж тохиролцох асуудал бол бий.

 

-Эрдэнэт ийм өгөөжтэй байхад Оюу толгой гэж ирээд ярьдаг. Салбарын хүний хувьд үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

 

-Харьцуулахад хэцүү төслүүд шүү дээ. Нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед, социалист коммунист орнуудын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан. ЗХУ-ын Уралын зэс хайлуулах гурван үйлдвэрт зэсийн баяжмал нийлүүлэх зорилгоор Эрдэнэтийг маш хурдан байгуулсан юм. Чилээс авах байсан ч Пиночет социалист баримжаатай Альендаг нь буудаж хороогоод Хунт гэж ярьдаг цэргийн эрхтнүүд засаг барьсан. Ингээд л Монголд Эрдэнэтийг барьсан юм. 1973 онд гэрээ хийсэн. 1975 онд бүтээн байгуулалт эхэлсэн. 1978 онд нэгдүгээр ээлж нь ашиглалтад орсон. 1978-1988 оныг хүртэл Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар буюу ТЭЗҮ-д тусгаснаар доогуур үнээр зэсийн баяжмалаа нийлүүлсэн. Тэр нь алдагдалтай үнэ байсан. Алдагдлыг нь Оросын засгаас зээлж Эрдэнэтэд татаас хэлбэрээр өгч ажиллуулж байсан түүхтэй. 1990 он гараад 50:50 гэсэн хувийг 49:51 болгосон ч бүх татвараас чөлөөлсөн хэлэлцээр хүчинтэй хэвээр байсан. Эрдэнэтийг 2003 онд л Монголын аж ахуйн нэгжээр бүртгэгдэж бүх татвараа авч эхэлсэн. Гэтэл Оюу толгой хөрөнгө оруулахаасаа өмнө хайгуулын шатнаасаа төлж болох бүх л татварыг төлсөн. Ашиглалтад оров уу үгүй юу борлуулалтын орлогоосоо татвараа төлж эхэлсэн. Мэдээж зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан учраас дор хаяж зургаагаас дээш жил ажиллаж байж хөрөнгө оруулалтаа нөхнө. Тэгэхээр Оюу толгойн ногдол ашиг төлөх цаг хугацаа болоогүй. Эрдэнэттэй харьцуулбал Эрдэнэт 25 жилийн дараа татвар төлж эхэлсэн. Харин Оюу толгой огт өөр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бусад бүх л татварыг төлөөд явж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөхгүй байгаа нь шалтгаантай. Татвар ногдох ашиг нь эерэг гарахгүй, хөрөнгө оруулалтын зардал өндөр байгаа учраас төлөхгүй байна. Бусдыг нь төлж байгаа. Ингэж харьцуулбал Оюу толгой хамаагүй үр ашигтай нь харагдаж байна. 25 жилийн дараа өнөөдрийнхөөс хамаагүй илүү татвар төлсөн байх нь ойлгомжтой.

 

-Уул уурхайн салбарынхны хувьд Оюу толгой ямар байр суурь эзлэх вэ, Оюу толгойгүйгээр Монголын уул уурхай хөгжих боломжтой юу?

 

-Эрдэнэт XX зууны бүтээн байгуулалт бол Оюу толгой уул уурхайн салбарын XXI зууны хамгийн том бүтээн байгуулалт. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр гадны хувийн хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа, луужин болсон. Оюу толгойн үйлдвэрлэлийн зардлын багц дотор Монголын маш олон туслан гүйцэтгэгч, бизнес хөгжиж байгаа. Цахилгаан хангамжаа л Хятадаас авч байна. Бусдыг нь Монголоос авч Монголын компаниудыг тэтгэж байгаа. Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт нь шийдэгдэхгүй удвал оруулж байсан хөрөнгө оруулалт шууд зогсч байна. Үүнийг дагаж хөгжих бизнес ч зогсчихож байна л даа. Далд уурхайн санхүүжилт үргэлжилбэл барилгын бүтээн байгуулалт өрнөнө. Цемент, төмрийн бизнес хөгжинө. Барилгын ажилтнууд ажилтай болно. Уулын тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийн үйл ажиллагаа тэлнэ. Жижиг дунд ханган нийлүүлэлтийн бизнес ч цэцэглэж эхэлнэ.

 

-Оюу толгойн асуудал эергээр шийдэгдвэл татраад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэдэг. Үнэхээр ийм эерэг байдал үүсэх үү?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч тасарсан нь Оюу толгой дээр асуудал үүссэнтэй холбоотой. Монголын төр нэгэнт хийсэн гэрээгээ өөрчилнө гэж ойрхон хэд хэдэн удаа хэлчихээр хэнд ч итгэл төрөхгүй. Эрдэнэтийн гэрээ гэхэд аль далаад оноос хойш хоёрхон удаа өөрчлөгдсөн. Талууд хүсэл зориг нь нэгдээд л өөрчилдөг. Байгуулсныхаа дараа гуравхан жил болоогүй хэр нь чи, би-дээ тулж үл ойлголцоод ирэхээр өнөөдрийн гацааг бий болгочихоод байна л даа. Бид энэ гацаанаас маш хурдан гарах ёстой. Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг аль болох түргэн хугацаанд Хийлгэх учиртай. Тэгэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл шалан дээр унасан хэвээрээ үлдэнэ. Оюу толгойг дагаж хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөгжил хурдсахгүй. Ажлын байр нэмэгдэхгүй. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал дахиад тавин хувь нэмэгдэх ёстой. Тэр нь нэмэгдэхгүй болохоор бүтээмж, борлуулалтын орлого нь нэмэгдэхгүй.

 

 -Оюутолгойгүй Монголын хөгжлийг та хэрхэн төсөөлж байна?

 

-Нүүрс явдгаараа явна. Ураны зах зээл дажгүй бол цаашилна. Гэхдээ Оюу толгой шиг экспортын орлогыг эерэг хэмжээнд авчирсан том борлуулалт хийдэг саалийн үнээгээ зогсооно гэдэг том хохирол. Оюу толгойгүй амьдарч болно. Гэхдээ нэг том эрсдэл бий. Нэлээд олон жилээр буцаж алхах хэрэг гарна. Бидний хэрэглээ 1996, 1997 оны төвшинд очих ёстой. Бидний гаргах зардал ч тийм болох ёстой.

 

-Төсөл явахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтад ямар өөрчлөлт гарах бол?

 

-Өрнөдийн хөрөнгө оруулалт таг зогсоно. “Рио” шиг үндэстэн дамнасан корпораци Монголд дахиж том бизнес хийхээр орж ирэхгүй. Орос, Хятад гэсэн сонголт л үлдэнэ.

 

Ц.БААСАНСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • vbcbcbc (112.72.13.21)
    mergejiliin xunii ugiig sain sonch bichsen ymiig oilgodog boloxod Mongolchuud xol baina daa xoorxii xereldeed suuj baixaas...
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (103.10.22.109)
    энэ алгаа гэдэг луйварчин одоо болих хэрэгтэй
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • МӨНГӨӨ ГЭЖ (203.194.114.60)
    ЭНЭ ХҮН ХЭНИЙ ТӨЛӨӨ ХҮН АМЬТНЫ ТОЛГОЙ ТАРХИ ЭРГҮҮЛЭХ ГЭЭД УЛАЙРААД БАЙНАА. ЭНЭ ХУЖАА ЛУЙВАРЧНЫГ МОНГОЛЧУУД МЭДДЭГ БОЛЧИХОЖ ДЭЭ ДААНЧ.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Бла Бла Бла ...Мянгуужин!
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Бла Бла Бла ...Мянгуужин!
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Бла Бла Бла ...Мянгуужин!
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (178.165.131.35)
    ENE HUJAAGIIN SHEES BOL NOGOO HOGSHIN LUUHAAN OCHIRBATIIN TOGLOOMNII HUN ENE HUND NEG IH OYUTOLGOIG YARIAD BAIH MEDLEG BAIHGUI NOVSHIIN BOGS DOLOOGCH NARIIN NEG MOR ZOHIH BOLTUGAI ALGAAAAAAA BI CHAMAIG TANIH YUM BAINA
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.23.51.1)
    Худалдагдсан нохой ,Нянгарын Алгаа.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • сссс (150.129.142.175)
    Алгаа чи үхвэл таарна
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.11.186)
    Edniig zailuulah yumsan
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (93.228.20.170)
    Монголын ард түмний анхааралд Нийтэлсэн 2014-06-30 Оюутолгойн асуудлаар Канадын “Туркойз хилл рисорсиз лимитэд” компани 2014 оны 6дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн мэдээлэл гаргасантай холбогдуулан бид дараах зүйлийг Монголын ард түмнийхээ болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэж байна. Үүнд 1. Ард түмний өмч баялаг болох Оюутолгойн гайхамшигт орд эрх баригчдын нэн хариуцлагагүй үйл ажиллагааны гай балгаар монголчуудын мэдэл,хяналтаас гарч,улмаар Монгол Улс,үндэстнийг өрөнд оруулдаг,луйвардаж цөлмөдөг,дарамталж дээрэлхдэг талбар,хэрэгсэл болж хувираад байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. 2.Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ ХОГ нь хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль бус үйлдлээр байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн болохыг дахин онцолж байна. Энэ үнэнийг хэн ч үгүйсгэж, нугачин дарж чадахгүй. Хууль бус ХОГ нь олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын эсрэг зарга үүсгэх үндэслэл болохгүй
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • ТҮЙ ДАЛД ОРЖ ҮЗ (203.194.118.35)
    ИЙМ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ БОЛСОН ДАМБА АЛГАА ОЧИРБАТ МЭТИЙН ЭРЛИЙЗ ХУЖААНУУДЫГ УУЛ УУРХАЙН САЛБАРААС ЗАЙЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • golog
      yduuda horsoj bitgii ataarh novshoo
      2015 оны 05 сарын 11
  • Зочин (202.179.20.113)
    Эсрэг юм дуугарч байгаа нөхдүүдэд ямарч мэдлэг төсөөлөл үгүй байж мэргэжлийн хүний хэлснийг үгүйсгэж байдгаа болих хэрэгтэй. Ийм том ордыг үндэстэн дамжисан том корпирац л хийнэ өөр хэн ч хийж чадахгүй гэдгийг зөв ухаараач ээмонголчуудаа. Одоо л энэ том ордоо ашиглаж эх орноо хөгжүүлэхгүй бол бид хүн төрөлхтөнтэй хөл нийлэн алхаж чадахгүй хол хоцроно шүү
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.176.166)
    ХУДАЛДАГДСАН НОХОЙ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.31.161)
    Чулуу мэддэг геологич хун торийн бодлого мэдэхгуй шуу дээ. Нуурс уу чулуу юу гэдгээ л ярь. Тийм том ордуудтсй африк ийм тэнэг юмнуудын угээр яваад африк болсон юм ш дээ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.230)
    Худал ярихаа болльж уз ОТ н гэрээн дээр ч ийм л юм яриад сууж байдаг монголд егееее егехгуй байгаа гэрээнуудийг иймэрхуу нэг хумуусээр пиар хийххээ болимоор юм унэн л ард тумэн монголд ашигтай гэрээ юм бол мэргэжлийн Хурц Авирмэд гээд жинхэнэ акулууд Байна тэний уг ярилцлагыг гаргах хэрэгтэй
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Монголын ард түмний анхааралд Нийтэлсэн 2014-06-30 Оюутолгойн асуудлаар Канадын “Туркойз хилл рисорсиз лимитэд” компани 2014 оны 6дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн мэдээлэл гаргасантай холбогдуулан бид дараах зүйлийг Монголын ард түмнийхээ болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонорт хүргэж байна. Үүнд 1. Ард түмний өмч баялаг болох Оюутолгойн гайхамшигт орд эрх баригчдын нэн хариуцлагагүй үйл ажиллагааны гай балгаар монголчуудын мэдэл,хяналтаас гарч,улмаар Монгол Улс,үндэстнийг өрөнд оруулдаг,луйвардаж цөлмөдөг,дарамталж дээрэлхдэг талбар,хэрэгсэл болж хувираад байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. 2.Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ ХОГ нь хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль бус үйлдлээр байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн болохыг дахин онцолж байна. Энэ үнэнийг хэн ч үгүйсгэж, нугачин дарж чадахгүй. Хууль бус ХОГ нь олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын эсрэг зарга үүсгэх үндэслэл болохгүй
      2015 оны 05 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 13 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    5 цаг 35 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    5 цаг 40 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    5 цаг 49 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    6 цаг 6 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    6 цаг 8 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    6 цаг 42 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    7 цаг 33 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    8 цаг 52 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    9 цаг 36 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    10 цаг 24 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    10 цаг 32 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 36 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 36 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 41 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    10 цаг 44 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    10 цаг 46 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    11 цаг 15 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    11 цаг 17 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    11 цаг 36 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК