Энэ сарын 11-12-нд шилжих шөнө харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Хэнтий аймгийн Жаргалтхан сумын “Ар нумт” гэх газар Цэнхэр мандал сумын харьяат 24 настай эрэгтэй М адуугаа хайж яваад мотоциклынхоо хажууд осгож нас барсан байжээ

Энэ сарын 11-12-нд шилжих шөнө харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Хэнтий аймгийн Жаргалтхан сумын “Ар нумт” гэх газар Цэнхэр мандал сумын харьяат 24 настай эрэгтэй М адуугаа хайж яваад мотоциклынхоо хажууд осгож нас барсан байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Мөн бусдад хутгалуулж нэг хүн амиа алджээ. Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд хутгалуулсан хүн байна гэх мэдээллийг шалгахад 38 настай эрэгтэй Б-г хамт архи уусан 30 настай эрэгтэй Г амь насыг нь хохироосон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг