Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цагаан сайргэлэг газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд 62 настай эрэгтэй алга болжээ. Тодруулбал, тус багийн иргэн П гэгч нь гэрээсээ гараад, сураггүй алга болсон байна. Тэгвэл аймгийн Онцгой байдал, цагдаагийн хэлтэс мэдээллийг энэ сард хүлээж аваад 12-ноос эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа аж. Нийт 11 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/