Баянгол дүүргийн Татварын хэлтэст татварын мөнгийг зувчуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Буянжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж 2010-2011 онд 40 орчим сая төгрөгийг хувийн дансруу шилжүүлжээ. Мөн эхнэрийнхээ компанийн данс руу ч татварын орлогын мөнгөнөөс шилжүүлж байсан байна. Энэ мэт цөөнгүй зөрчлүүд илрээд байгаа аж. Тиймээс АТГ-аас уг хэргийг шалгааж прокурорт шилжүүлсэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)