Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэдэг газар авто замын зорчих хэсэгт таван хүнтэй зорчиж явсан суудлын автомашин онхолдож, хүн гэмтсэн тухай дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 08:04 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар дуудлага авсан даруйд тус газраас 4 албан хаагч, 1 автомашинтайгаар шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд, иргэн Ч (70 настай, эмэгтэй), Б (30 настай, эрэгтэй), А (24 настай, эрэгтэй), М (7 настай, эмэгтэй), Т (6 настай, эрэгтэй) нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.