Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гарагт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт осол гарч, хүний амь нас эрсэдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр бутлагч тоног төхөөрөмж унаж, 28 настай Э хүнд бэртэл авчээ. Улмаар бэртсэн ажилтныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсний дараа онош тодорхойлох шаардлагатай хэмээн Улаанбаатар хот руу авчирж явсан ч замдаа амиа алджээ. Одоогоор шүүх шинжилгээ цогцост шинжилгээ хийж, цагдаагийн байгууллага хэргийн газар ажиллаж байгаа аж.
Д.Дуулим