зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбасайхан: Оюутолгой компанийн хувьд үл хөдлөх хөрөнгө, гурван лицензнийхээ нэгийг барьцаалах болно

2015-5-27
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

 

-“Оюутолгой”-н асуудал нь одоо Засгийн газар бус компани хоорондын асуудал болсон хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл хоёр тал ямар асуудлыг хамгийн эхэнд шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

 

-Хувь нийлүүлэгчдийн түвшинд итгэлцлийг сэргээх тал дээр чухал алхам хийсэн. Одоо  энэ итгэлцлийг бэхжүүлэх, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын түвшинд итгэлцэлд тулгуурласан засаглалыг сайжруулах арга хэмжээ авна. Оюутолгойн өрсөлдөх чадварыг олон улсын хэмжээнд сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, үүний хэрэгжилтийг хянах нь чухал. Оюутолгой төслийг цаашид цэвэр арилжааны буюу бизнесийн зарчмаар хөгжүүлж байж үр өгөөжөө бүрэн өгөх юм. Иймд Эрдэнэс Оюу Толгой ХХК-тэй хамтраад энэ чиглэлийн стратегийг боловсруулна. Олон нийтийн дунд Оюутолгойтой холбоотой элдэв ташаа ойлголт багагүй байдгийг үгүйсгэхгүй. Иймд мэдээлэл, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана.

 

-Одоо бүх ажлыг компани гардан гүйцэтгэнэ. Ер нь таны гарын үсэг зурсан төлөвлөгөөнд Монгол Улсад ашигтай ямар заалтууд байгаа вэ? Уншигчид энэ талаар мэдэхийг хүсч байна. Жишээ нь: Монголчууд ажиллаж болох хичнээн ажлын байр бий болох вэ?

 

-Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь өөрөө Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэр хүндэд маш чухал, эерэг алхам болсон. Гадаад ертөнц манай Монголыг нэг л өнгөөр хардаг. Заримдаа хэт явцуу гэмээр ойлголттой байх нь бий. Ямартаа ч хоёр орчим жил үргэлжилсэн маргаанд цэг тавьж чадсан нь эерэг дохио боллоо. Энэхүү төлөвлөгөөгөөр бид тус төслөөс орох ашиг, үр өгөөжийн 53 хувиа албажуулж авч чадлаа. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин сэргээх тал дээр тохирсоны үндсэн дээр шинээр 3000 орчим ажлын байр бий болгох үүд хаалгыг нээлээ. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт нь бусад салбараар дамжин эдийн засагт дам нөлөө ихтэй байх болно. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн хэлхээгээр дамжин шууд бус олон ажлын байр бий болгож байдаг. Мөн сүүлийн жилүүдэд эрчээ авч байсан гадаадын хөрөнгө оруулалтын уналтыг зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж улмаар манай төгрөгийн ханшийг хамгаалах сайхан бололцоо бүрдэнэ. 

 

-Оюутолгой хөдөллөө гэхэд бидний хүсч байсан шиг ашгийг Монголд өгөхгүй, гэрээг сайжруулж чадсангүй гэх улс төрчид байгаа. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Монголын Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байна. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-Аль ч ардчилсан улсад улс төрчид хардах, шүүмжлэх эрхтэй байдаг. Энэ нь ялангуяа ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд хийх ёстой ажил нь гэж ойлгодог. Энд гэхдээ нэг зүйлийг хэлмээр байна. Миний ахалсан ажлын хэсгийн удирдамж маш тодорхой буюу УИХ-аас Засгийн газарт өгсөн даалгаварыг л биелүүлэх байсан. Энэ даалгавар нь юу байсан бэ гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх байв. Ажлын хэсэг нь дээд байгууллага болох УИХ-ын тогтоол, ЗГ-ын зохих шийдвэрийн дагуу холбогдох хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ажиллаж өнөөгийн үр дүнд хүрсэн байгаа.  Тийм учраас би өөрт олгосон эрх мэдлийн хүрээнд л таны асуултанд хариулмаар байна. Учир нь гэрээнд өөрчлөлт оруулах зорилго манай ажлын хэсэгт байгаагүй юм. Харин гэрээнд байгаа зарим бүрхэг, тодорхойгүй зүйлүүдийг энэ төлөвлөгөөгөөр хоёр талд харилцан ашигтайгаар тодотгосон, бас ойлголцлын зөрүүг багасгасан гэж ойлгож болно. Ер нь, нэгэнт хөрөнгөөрөө хамтарсан бол зардал хэтрэхээр дагаад санхүүжүүлэх шаардлага өсдөг эрсдэл хувь нийлүүлэгчдийн аль, аль талд нь бий. Гэхдээ энэ тохиолдолд өөр. Төслийн санхүүжилт авснаар манай өр өсөхгүй. Эхний үе шатанд гарсан зардлын хэтрэлтийг хоёр тал тайлбарласан. Цаашид ийм хэтрэлт гаргахгүй байх арга хэмжээг авна. Далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд менежментийн төлбөрийг бууруулж чадсан. Ингэснээр манай талд оногдох өгөөжийн харьцааг хадгалах чухал алхам болсон. Ер нь дэлхий дээр энэ төрлийн төслүүдийн тал нь л амжилттай болж, тал нь бүтэлгүйтдэг. Амжилттай болсон төслүүдийн талд нь зардлын хэтрэлт гарсан байдаг. Зарим төсөл анх төлөвлөснөөсөө хэд дахин их өртөгөөр бүтдэг. Манай Оюутолгойн хувьд ч гэсэн  харамсалтай нь зардал хэтэрлээ. Хөрөнгө оруулагчид болохоор 15 хувь хэтэрсэн, манайхан болохоор 30 хувиар хэтэрсэн гэж үздэг байсан. Одоо 20 орчим хувиар хэтэрсэн гэж нэг тоотой боллоо гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл 1.2 орчим тэрбум ам доллараар хэтэрсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хэтрэлтийн 20 хувь нь жишээ нь манайд импортийн төлбөр, НӨАТ хэлбэрээр төлсөн мөнгө байгаа юм. Хэдий Оюутолгойн хувьд төлөвлөгөөгүй нэмэгдэл зардал гарсан ч гэсэн манай төсөвт тодорхой харьцаагаар нэмэлт орлого орж байсан байгаа юм.

 

МИНИЙ БИЕ БОЛОН МАНАЙ ХАМТ ОЛОН Г.УЯНГА, С.ГАНБААТАР, Ц.ДАВААСҮРЭН БОЛОН БУСАД ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНО

-Далд уурхайн санхүүжилтийн 6 тэрбум хөрөнгийг 14 банкнаас босгоно гэж байгаа. Оюутолгойг өөрийг нь барьцаанд тавих гэж байна хэмээн зарим гишүүд мэдэгдсэн. Энэ үнэн үү. Тодорхой хариулт өгнө үү?

 

-Одоогоор мэдэгдэж байгаагаар бол 4.2 тэрбум ам доллар орж ирнэ. Энэ нь өсөөд 6 тэрбум ам доллар хүрэх боломжтой. Энэ нь Монгол Улс, Оюутолгой маань дэлхийн том банкуудын анхаарлыг хэр татаж чадаж байна вэ гэдгийг илэрхийлэх юм. Банкны барьцаа бол бизнест байдаг энгийн зүйл. Гол барьцаа нь РиоТинтогийн баталгаа болж байгаа. Мөн Туркойз Хиллс Ресурсийн хувьцааг барьцаална. Дэлхийн банкны МИГА хэмээх байгууллага Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тустай гэдэг үүднээс  нилээн том баталгаа гаргаж өгч байгаа. Оюутолгой  компанийн хувьд зарим үл хөдлөх хөрөнгө, гурван лицензнийхээ нэгийг мөн борлуулалтын орлогоо барьцаалах болно. Цалингийн зээл авахын тулд цалингаа, автомашин худалдан авах зээл авахын тулд автомашинаа барьцаанд тавьдагтай л ижил юм.  

 

-Банкнаас ямар нөхцөлтэйгээр хөрөнгө босгох вэ?  

 

-Энэ талаар ярихад эрт байна. Ерөнхий нөхцлүүдээ тохирсон. Гол нь Оюутолгойг санхүүжүүлж байгаа одоогийн зээлээс илүү хямд байх юм. Хэлэлцээний явцад аль болох илүү сайн нөхцөл тохирохыг Оюутолгойн зүгээс хичээх болно.

 

-Зарим гишүүд уг төлөвлөгөөнөөс болж Засгийн газрыг огцруулах асуудлыг хүртэл яриад явж байна. Та ажил хариуцаж буй хүнийхээ хувьд Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын шүүмжлэлийг юу гэж хүлээж авч байна. Тэд үнэхээр популизм хийж байна уу?

 

-Энэ популизм гэсэн үг орсон асуултанд би хариулмааргүй байна. Олон түмний итгэлийг өвөрлөж сонгогдсон төрийн түшээдийг би хүндэтгэж байдаг. Бид нэг эх оронтой. Бидэнд нэг л зорилго бий. Тэр нь улс эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ? Ажлын байр хэрхэн бий болгох вэ? Хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ? гэсэн асуудлуудыг шийдэх. Энэ зорилгын хүрээнд миний бие болон манай хамт олон Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар болон бусад гишүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

-Төлөвлөгөөг арбитрын шүүх дээр хүлээж авахгүй байх эрх зүйн байдал бий болно гэж зарим гишүүд ярьж байна. Үнэхээр ийм нөхцөл байдал бий болох уу?

 

-Төлөвлөгөөн дээр маргаан гарвал хувь нийлүүлэгчдийн хооронд ажлын шугамаар шийдвэрлэнэ. Мөн маргаан гарсан тохиолдолд яах вэ гэдэг нь компани хооронд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байдаг. Тэр заалтыг хэрэглэх эрх нь нээлттэй.

 

Сая төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Харин жинхэнэ гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ? Гэрээнд гарын үсэг зурснаар одоо байгаагаас ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

 

-Хэрэв зээлийн гэрээг ярьж буй бол хөрөнгө оруулагчид, Оюутолгой болон банкуудын хооронд хийгдэх бөгөөд олон улсын хөгжлийн банкууд туслалцаа үзүүлнэ.

 

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 300-600 ДОЛЛАР ОРЖ ИРНЭ

-Төлөвлөгөө батлагдлаа. Хэр их хэмжээний мөнгө эхний ээлжид орж ирэх вэ? Ер нь үр өгөөжөө хэзээнээс өгч эхлэх вэ?

 

-Нийт 4-6 тэрбум ам доллар орж ирнэ. Эхний ээлжинд 300-600 сая доллар орж ирнэ. Бодит хэмжээ нь бидний ажиллах хурдаас их шалтгаална. Төлөвлөгөө батлагдсан гэсэн мэдээ нь манай ханш, манай бонд зэрэгт эерэг нөлөө үзүүлээд аль хэдийн эхэлсэн. Энэ утгаараа бол өгөөжөө өгөөд эхэлсэн гэж болно. Энэ нь цаашлаад тасрахгүй үргэлжлэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна бидэнд хүртэх өгөөж нь зэсийн үнээс шалтгаалж цаг хугацааны хувьд хэлбэлзэнэ.

 

-Рио Тинто компани 30 сая ам долларын өрөө төлөхөө мэдэгдсэн. Бас бус асуудалд нөгөө тал уян, хатан хандаж байна. Ингэх болсон шалтгаан нь манайхныг бууж өгсөнтэй холбож тайлбарлах хүмүүс байна. Манайх уг төлөвлөгөөг батлахад ямар асуудлуудад буулт хийсэн бэ?

 

-Бид нэг их буулт хийгээгүй. Зардлын хэтрэлт дээр аль, аль тал буруутай юм байна гэдэг зарчмын тохироог эс тооцвол. Гол нь Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу л хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.

 

-Та “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн гэрээг монголчуудад ашигтай хийж чадах уу? Саяын төлөвлөгөөг ч мөн ашигтай хийж чадсан гэж үзэж байна уу?

 

-Санхүүжилтийн гэрээ гэхээсээ илүү өмнө хэлсэн зээлийн гэрээг хэлж байгаа болов уу. Энэхүү гэрээг аль болох Оюутолгойд ашигтай байлгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Сая зурсан төлөвлөгөө нь ашигтай учраас л би зурсан. Би эх орондоо хайртай Монгол хүн. Өөрийн итгэл үнэмшил, үзсэн туулсан туршлага дээрээ үндэслээд энэхүү төлөвлөгөөг ашигтай болсон гэж би хэлж чадна.

 

-Шат, дараатай хийх дараагийн ажлууд юу вэ?

 

- Одоо бидний хувьд бусад шийдвэр, зөвшөөрлүүдийг цаг алдалгүй хөөцөлдөх ажил байгаа. Жишээ нь, Оюутолгойн ТУЗ-ийн түвшинд далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх шийдвэр гарна. Мөн хөрөнгө оруулагчид ч өөр өөрсдийн ТУЗ-өөр мөн адил шийдвэр гаргах ёстой. ТЭЗҮ-г тодотгох ажил үргэлжилж байгаа. Оюутолгой компани өнөөдөр хүчин төгөлдөр буй ТЭЗҮ-дээ тодотгол хийснээр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байгаа. Шинжээчид нь ажлаа дуусгаад байгаа болов уу. Хувь нийлүүлэгчдийн хооронд асуудал шийдэгдсэн тул одоо ЭБМЗ шийдвэрээ удахгүй гаргах байх гэж найдаж байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, гэрээ хэлцлүүдийг хийх, зарим нэг гүйцэтгэгч нараа тодруулах,  ажилтнуудаа дахин сургах гэх зэрэг чимхлүүр ажлууд хүлээж байна даа.  

Т.ХУЛАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Gerlee (118.86.111.109)
    Harin ch hen gedeg ni ilt baigaa yum bish uu, naad zaluu chin,harin ta ooroo hen be? Bataa gua ta bol, onoodor manai mongolyn niigmiin songodog nuur tsarai monoos mon! Turhiraach, odoon hatgagch, ZALHUU, ATAARHUU, hardagch, hunii garaar mogoi barigch, bertegchin, heruulch, uur horsol -- iim har yum chini yaj oligtoi baih yum be? Hun bur ehleed ooriigoo zasaad, SETGELEE zasaad, irvel ergen toiron bas zasraad irne. Yumyg sainaar harj baya!
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • bataa (66.58.202.234)
    neg iim hend medhgyi neg ailyn erh hyyhdyyd garch ireed ulsyg horlochihood alga bolood bh umaa.haanahyn daalgavartai hiigeed bnaa
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • jervis (103.229.123.98)
    Paah yasan ih medleg bolovsroltoi humuus vee!!!Ta nart eh ornoo gesen setgel ugui bol ter aguu medleg bolovsroliig chini NOHOI DOLOOG!!!
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ззассс,манайх л дэлхийд ганцаараа байгалийн баялагтай юм у хайшаа юм,чийл,араб.австали,хятад,орос гээдл орнууд баялгаа зараадл хөгжиж бна,мал минь
      2015 оны 05 сарын 27
  • bi (202.179.20.121)
    Bisniesiin naad zahiin zarchmuudiig medehgui humuus eserguutsdeg n argagui l de. bolovsrol medlegiin tuvshneeree ers yalgaatai bga uchraas oyu tolgoig neg heseg n muulaad bh shig bgan.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Нараа (203.194.114.51)
    За энэ нээх мэдэмхийрээд юм хийж байгаа нэгнээ муулаад суудаг ямар хачин хүмүүс вэ. Харин ч зөв бодолтой, юм бүтээж хийж яваа сүрхий залуусын нэг гэж боддог шүү. Дандаа чадваргүй атгаг санаатай хүмүүс ингэж далд хүн муулж юм бичдэг шүү дэ.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.113)
    Юу мэдэхгүй будааны хүүхдийг цаад акулууд нь яаж хуурсанг эндээс харж болно. Зүгээр л үзэл сурталчийн ном уншиж байгаа юм шиг. Зайлуул даа.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Боломжийн доторхи зовлонг харж хөдоөхгүй бснаас,зовлонгийн дотроос боломж хайх нь чухао.Одоо хэнч хашгираад нэмэргүй,ОТ хөдөлдгөөрөө хөдөлнө,бид араас нь хараах биш,сүүгээ цацах хэрэгтэй.Юм хийсэн хүн алддаг,алдаагаа хөдөлгөөд явж яхдаа засах боломж олгох хэрэгтэй,алдахгүйн төлөө зүгээр хэрэлдээд сууснаас хамаагүй дээр
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Байр авахдаа 30 нь төлөөд тэр байраа барьцаалаад зээл авдөг,оюу толгой энэ л зарчмаар зээл босно.Оюу толгой ашиг муутай бж болно,манайд стратегийн олон орд бгаа,тийм учраас 1 ордоо ашиг багатай бсан ч хөдөлгөөд дараагийн ордуудаа гадны хүнгүй хөдөлгөх туршлагад суралцах хэрэгтэй.Уул уурхайн хамгийн том туршлагтай компаниас .юм сурах гэдэг ашгаас илүү
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • ӨНӨӨДРИЙН ЦАЛИНГАА БОДСОН ЛАЛРУУД
      ЧИ ӨӨРИЙНХӨӨ ӨМЧИЙГ ТЭГЭХ ХҮН МӨН ҮҮ, ЯАГ ТЭГЖ ХАРАГДААЧ ЧАМ ШИГ ОЮУТОЛГОЙН ГАДААДУУДЫН PENIS ХӨХСӨН ҮНДСЭН АЖИЛЧИД Л ИНГЭЖ МЕССЕЖ БИЧДЭГ ДЭЭ.
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (202.179.15.197)
    ene zaluu ingej elbegdorj bayr, saihanbileg narii buunii nohoi boljee. hereg buruudbal ene zaluugiin ner tor zvgeer hog nobsh bolonoo. ugaasaa mongond durtai zaluu daa
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      chi durgui yu?
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (150.129.140.44)
    Монгол улс, үндэстэн бий болсоноос хойш байгаагүй тийм ЭМГЭНЭЛТЭЙ БАЙДАЛД БИД ӨНӨӨДР АМЪДАРЧ байна. Сүүлийн 3 жилд бид улс үндсээ гээж, гадныхны дарлалд орсон. Хэзээ ч давж гархааргүй өрөнд орсон. Сайханбилэг Дубай яваад 9 тэр бум долларын ӨР авчирсан. Үхсэн балууных нь Хөрөнгө оруулалт вэ??????? үхсэн ацных нь ХО. Энэ бол ӨР. Монголын бүх иргэн бүр төлөх ёстой өр. Оюу ТОлгойг бүхэлд нь барьцаанд тавьсан ӨР.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.44)
    Энэ Бямбасайхан гэж хоолойгоо хиймлээр шахаж дуугардаг, хаа явсан газраа бүх зүйлийг балалж явдаг толгоой муутай бусдын үгийг биелүүлдэг Эдийн засгийн алуурчны гар хөл байнааа. Нюком компанийг балалж хяаад хөөгдөөд, ЭЗ хямралаас гаргах 100 хоног гэж бас солиорч бүүр сүйдлээд зайлсан. Элбэгээгийн татаасаар энд тэнд шингээд явдаг гар даа.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      yo yo, hiimleer shahaj baigaa gej ehelj baigaagaas ni l bodood uzdee, 200huvi ataarhal!!!! Za chadvaryn talaar bol heleh ch ug algaa...hoorhii
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      iim l yuch hiij chadahgui hunii ul shagaisan yumnuud olon bolohleer mongol uls hetsuu baigaa. Er ni yum hiideggui baagiinuud l, surgaar hun muulj bahan hanj baidag, orovdmoor
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (150.129.141.77)
    Барьцаа биш гээд л Байсан баялгаа барьцаалжээ нууц гэрээнээс юу ч гарч мэдэх л юм Байна газар нутгаа л битгий еренд её егчихеерэй дээ
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    Элийгийн бууны нохой
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      zailuul, end hun muulj hoshuu niiluulhees oor yum chadahgui, ene ni ted nart jargal avchirch baigaa yum baihdaa, hun muulah chadaltai bolohleer end l hamsaatnuud tataas bolj baih shivdee, hoorhii
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      haha nice word
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      haha nice word
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      Энэ Бямбасайхан гэж хоолойгоо хиймлээр шахаж дуугардаг, хаа явсан газраа бүх зүйлийг балалж явдаг толгоой муутай бусдын үгийг биелүүлдэг Эдийн засгийн алуурчны гар хөл байнааа. Нюком компанийг балалж хяаад хөөгдөөд, ЭЗ хямралаас гаргах 100 хоног гэж бас солиорч бүүр сүйдлээд зайлсан. Элбэгээгийн татаасаар энд тэнд шингээд явдаг гар даа.
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (122.201.22.27)
    Нэг л үнэнийг хэлье 3-5 жилийн дараа бид дахин мөнгө босгохгүй бол ашиггүй ажллаа гэж шантаажлаан хятадад зарчихаад л гараад явна эргэлзэж тэнэгтэх явдалгүй энэ баталгаатай
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Vanga!??
      2015 оны 05 сарын 27
  • Зочин (103.229.120.117)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (118.86.111.109)
    Anzaaraad baigaaraa, tanii ergen toirond ch zondoo baigaa, huniig eldev ugeer helj doromjilj baigaa humuus, golduu deed zergiin zalhuu, chadalgui, chadvargui, medleggui - ataarhuu, yos surthuungui, hamgiin naidvargui oodgui urvagch nar! Tiim humuus torolhiin ij buren gajigtai baidag yum shig baigaa. Haramsaltain ted oorsdiigoo hezeech olj harahgui, humuusiin uliig shagaah zavgui ajiltai tul. Munhag ataandaa shataj zovj yavaa humuus atar turgen uhaarch zovlongoosoo angjirah boltugai!
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • ц.даваасүрэн (122.201.22.204)
    Энэ төсөл 100 төгрөгийн борлуулалт хийхэд Монгол Улс ердөө таван төгрөг л авах гэрээтэй. Ийм муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй. Бид Оюутолгой төслийг зогсоохыг хүсээгүй. Харин Монгол Улсад ашигтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Оюу-Толгой-д хэдэн хүн толгойгоо өгөх юм бол доо.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (118.86.111.109)
    G- eeee! neg nuurtei mergen huu chi mon uu? Yag unendee, huniig eldev ugeer helj doromjilj baigaa humuus, golduu deed zergiin zalhuu, chadalgui, chadvargui, medleggui - ataarhuu. Er ni ataarhuu humuus torolhiin ij buren gajigtai baidag yum shig baigaa. Munhag ataandaa shataj zovj yavaa G??? shig humuus atar turgen uhaarch zovlongoosoo angjirah boltugai!
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.88)
    Бямбасайхан чи хэзээ Оюутолгойн эксперт болсон юм? Чам шиг 2 нүүртэй хөгийн дурак улсаа худалдсан гэрээ хийгээд ирснийг бүгд мэдэж байгаа. Монгол улс Оюутолгойгоос 34 хувийнхаа дивидендийг хэзээ авахыг чи нэг хэл дээ? чиний хулгайч нохой шиг хийсэн гэрээгээр 2050 он хүртэл роялти гэж 5 хувиас өөр юм Оюутолгойгоос олж долоохгүй болсон нь илэрхий байна больдоо чи ийм юм хийчээд юу хуцаад байгаа юм бэ ДОЛДОЙ ГОМО
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Chimgeg
      ish hoorhii, ene 2 zochin ijilee olchij, mailaldaj baih shivdee.
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      Энэ Бямбасайхан гэж хоолойгоо хиймлээр шахаж дуугардаг, хаа явсан газраа бүх зүйлийг балалж явдаг толгоой муутай бусдын үгийг биелүүлдэг Эдийн засгийн алуурчны гар хөл байнааа. Нюком компанийг балалж хяаад хөөгдөөд, ЭЗ хямралаас гаргах 100 хоног гэж бас солиорч бүүр сүйдлээд зайлсан. Элбэгээгийн татаасаар энд тэнд шингээд явдаг гар даа.
      2015 оны 05 сарын 27
  • g (122.201.21.247)
    Бямбасайхан чи хэзээ Оюутолгойн эксперт болсон юм? Чам шиг 2 нүүртэй хөгийн дурак улсаа худалдсан гэрээ хийгээд ирснийг бүгд мэдэж байгаа. Монгол улс Оюутолгойгоос 34 хувийнхаа дивидендийг хэзээ авахыг чи нэг хэл дээ? чиний хулгайч нохой шиг хийсэн гэрээгээр 2050 он хүртэл роялти гэж 5 хувиас өөр юм Оюутолгойгоос олж долоохгүй болсон нь илэрхий байна
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.149)
    Оюу толгойн үл хөдлөх хөрөнгө гэхээр хэдэн сендвич уу? таарваа чи баялагаа барьцаалсан гээд шууд хэлчиж чадахгүй утсан хүүхэлдэй юм даа ???бөгс долоогч Бямбасайхан минь
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Монгол улс, үндэстэн бий болсоноос хойш байгаагүй тийм ЭМГЭНЭЛТЭЙ БАЙДАЛД БИД ӨНӨӨДР АМЪДАРЧ байна. Сүүлийн 3 жилд бид улс үндсээ гээж, гадныхны дарлалд орсон. Хэзээ ч давж гархааргүй өрөнд орсон. Сайханбилэг Дубай яваад 9 тэр бум долларын ӨР авчирсан. Үхсэн балууных нь Хөрөнгө оруулалт вэ??????? үхсэн ацных нь ХО. Энэ бол ӨР. Монголын бүх иргэн бүр төлөх ёстой өр. Оюу ТОлгойг бүхэлд нь барьцаанд тавьсан ӨР.
      2015 оны 05 сарын 27
    • Зочин
      niitlelee neg buten unshichij bai
      2015 оны 05 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    4 цаг 7 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    4 цаг 25 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    4 цаг 44 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    4 цаг 48 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    5 цаг 59 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    6 цаг 25 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    6 цаг 41 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    7 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    7 цаг 32 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 38 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    8 цаг 20 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    8 цаг 23 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    8 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    8 цаг 32 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    23 цаг 14 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК