зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэчлэлийг зогсоох хүсэлтэй хүч байгаа

2015-5-28
0
ЖИРГЭХ

        Шүүхийн шинэчлэл, шүүгчдийн мэргэшлийн байдал зэрэг цаг үеийн асуудлын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

 

-ШЕЗ шинэ хуулийн дагуу ажиллаад  2  жил болж байна. Энэ хугацааны үр дүн хэрхэн харагдаж байна?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд бидний гол хүрсэн үр дүн бол Монгол Улсын шүүхийг нээлттэй болгосон явдал. Үнэхээрийн нээлттэй болсон үгүй олон нийт үнэлж, цэгнэнэ. Бид олон улсын байгууллагуудтай харьцуулж Монгол Улсын шүүх нээлттэй болсон уу, үгүй юу гэдэг дээр өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлттэй байгаа. Ер нь дэлхий дахинд шүүх нээлттэй болно гэдэгт тодорхой стандарт шалгуур байдаг. Энэ шалгуураар харахаар Монголын шүүх нээлттэй болсон гэж хэлэх бүрэн үндэслэлтэй гэж хэлж болно.


Тодруулбал, шүүхийн бүх шийдвэр нээлттэй болсон. Шүүхийн веб сайтад анхан шатны шүүхээс эхлээд Улсын Дээд шүүхийн бүх шийдвэр нээлттэй байгаа.


-Шүүхийн шийдвэр нээлттэй болсон улс Ардчилсан улс орнуудад хэр байдаг бол?
-Их байдаг. Тухайлбал АНУ, ХБНГУ, Европын улс орнуудыг харьцуулж судалсан. Гэтэл бүх шүүхийнхээ шийдвэрийг манайх шиг нээлттэй ил тод болгосон улс орон цөөхөн байдаг юм байна.
Манай улсын хувьд шүүх хуралдааны үйл явц нээлттэй болсон. Өмнө нь судлаач, сэтгүүлчдээс эхлээд иргэд шүүх хуралд төдийлөн оролцож чаддаггүй байсан. Тиймээс хаалттай хаалганы цаанах шүүх хуралдаан гэх шүүмжлэлийг ч дагуулж байлаа.  Одоо энэ шүүмжлэл бидний хувьд түүх болоод үлдчихлээ.


Шүүх хуралдааны гадна нийтэд зориулсан хэсэг гаргаад тэнд дэлгэц байрлуулж шүүх хуралдааныг бүхэлд нь ажиглах бололцоог Монгол Улсын хэмжээнд хот хөдөөгүй хэрэгжүүллээ.


Мөн Монгол Улсад шүүх хуралдаан явуулж байгаа 90 гаруй танхимыг бид дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож бичлэг хийж байгаа.  Шүүх хуралдааныг сонирхосон хүн тухайн шүүх хурлын бичлэгийг сэргээж үзэх боломжтой. Энэ бол шүүх нээлттэй байгаа гэдгийн тод илрэл болж байна. Энэ мэтээр харахад Монголын шүүх нээлттэй болчихсон байна. Үүний үр  дүнд олон нийтийн хяналтыг тогтоосон. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангана гэдэг хэдхэн шүүх захиргааны байгууллагын үүрэг биш. Гэтэл олон нийтийн оролцоотой хяналтыг бэхжүүлснээр жинхэнэ хараат бус шүүхийг хэрэгжүүлж байгаа юм.


Нээлттэй байдал олон нийтийн хардаж сэрдэхийг зогсоож, үнэн зөвийг олж тунгаах гол түлхүүр байдаг.


-Тэгэхээр олон нийтийн итгэлийг дээшлүүлэхийн тулд гол зорилго оршсон гэж ойлгож болох нь ээ?


-Тийм. Нийгэмд хоёр л эмзэг байгууллага байдаг. Шүүх банк хоёр. Энэ хоёр олон нийтийн итгэл дээр тогтдог. Банкинд олон нийт итгэхээ боливол мөнгөө татаж дампуурах эрсдэлтэй. Шүүхэд  олон нийт итгэхээ боливол тухайн нийгмийн үнэт зүйл болгон хэврэг болж, амьд явахаас эхлээд үндсэн эрхүүддээ эргэлзэх, гутрах, тэр нийгэмд амьдрах итгэл алдагдах, эрх чөлөө нь хангагдахгүй болох ийм сөрөг нөлөөтэй  байдаг.  Тиймээс олон нийтийн итгэл гэдэг  маш чухал. Нээлттэй болсоноор олон нийтийн итгэлийг бэхжүүлж буй юм.


-Шүүгчийн хараат бус байдал гэж айхтар зүйл бий. Үүнтэй холбоотой гомдол санал хэр ирдэг вэ?
-Яг энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос миний нэр дээр албан бичиг ирүүлсэн байна лээ.  Тухайн албан бичигт “хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус байдалд халдсан мэдээ, мэдээллүүд их гараад байна.  Үүнтэй ШЕЗ сайн ажиллахгүй байна. Шүүгчийнхээ хараат бус байдлыг хангаж ажиллахгүй байгаа талаар анхаарч  ажиллах хэрэгтэй байна” гэсэн байсан.  ХЭҮК-оос ямар судалгааг үндэслэж энэ бичгийг ирүүлснийг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүгчийн хараат бус байдалд халдах нь ноцтой хэмжээнд хүрсэн гэж үзэх байгаа юм.


-Шүүхийн эдийн засгийн хараат бус байдал шинэчлэлийн хүрээнд хэр ахицтай болсон бэ?
-Гайгүй хэмжээнд хангагдаж, төлөвшиж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Сүүлийн 20 жил манай шүүхийн төсөв улсын төсөвт эзлэх хувь 0.3-0.4 хувьтай байсан.  Энэ бол асар бага хувь хэмжээ. Ийм эдийн засагтай шүүхийг ямар ч томруулдаг шилээр харсан шүүх засаглал эдийн засгийн хараат бус болчихжээ гэх үндэслэлгүй байсан. Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай шүүхийн төсвийн улсын төсөвт эзлэх хувь 0.8 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 1 хувьд хүрэх дөхсөн гэж хэлж болно. Энэ бол шүүхийн засаглалынхаа эдийн засгийн баталгааг хангасан өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад  бага тоо. Гэхдээ Монголынхоо хуучин түвшинтэй харьцуулахад  нэг  дахин нэмэгдсэн нь Монголын хувьд том амжилт юм.


Энэ бол шүүхийн шинэтгэлийн чухал үр дүн.


-Ер нь Шүүхийн эдийн засгийн хараат байдал хангагдсан улс орнуудад ямархуу байдаг вэ?
-Шүүхийн эдийн засаг хараат бус улс орнуудад улсын төсөвт эзлэх жин хамгийн ихдээ 5 хувь хүртэлх байдаг.  Хамгийн доод тал нь 2-5 хүртэлх хэмжээнд Шүүх засаглалийн төсөв батлагдаж байвал хэвийн гэж үздэг дүн шинжилгээ судлаачдын дунд байдаг. Цаашдаа Монголд эдийн засаг сайжраад хямралаас гараад ирвэл Монгол Улсын шүүхийн төсөв нэг өнгөрөөд хоёр луу орох бололцоо байгаа.  0,80 хувь гэдэг зөвхөн урсгал зардал юм. Сүүлийн хоёр жил шүүхийн хөрөнгө оруулалт дээр дандаа 0 дүнтэй төсөв батлагдаж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтаараа мөнгө тавиад ирвэл шүүхийн төсөв улсын төсөвт эзлэх жин дээрх хэлснээр нэг өнгөрөөд хоёр луу дөхөх бололцоотой юм.


-Шүүгчийн цалинг нэмсэн байдлыг хоёр талаар харж байна гэж хэлж болно. Үүн дээр ямар байр суурьтай байн?
-Шүүхийн шинэчлэлээр хийгдсэн нэг ажил бол шүүгчийн цалинг нэмэгдүүлэн олгодог болсон явдал. Монгол Улсын төрийн албан хаагчдыг аваад үзэхэд хамгийн өндөр цалинтай алба хаагч шүүгчид байна. Шүүгчид өнөөдөр зээл хөөцөлдөж гүйхээ больчихлоо. Хүн хоолонд урихад очихоо больчихлоо. Төр засаг өндөр хэмжээний цалин олгож буй учир хариуцлагатай ажиллах ёстой юм байна, чанартай шийдвэр гаргах ёстой юм байна гэдэг ийм итгэл сэтгэл шүүгчдэд бий болсон байна. Хамгийн гол нь шүүгчийн албан тушаал шүүгчид үнэ цэнэтэй болчихлоо. Энэ бол  шүүгч хариуцлагатай, хараат бус ажиллах нөхцлийг бий болгож чадаж буй юм.


-Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон нь эерэг үр дагавар авчраад байгаа гэж харагдаж байна?
-Нөлөөллийн мэдүүлэг гэж чухал хөшүүрэг орж ирсэн. Шүүгч хүн хэрэг авангуутаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг. Түүнээс хойш шүүгчтэй харьцахдаа хүмүүс болгоомжилдог боллоо. Ялангуяа албан тушаалтан, өмгөөлөгчид, мөнгөтэй хүмүүс. Хэрвээ нөлөөлсөн  гэсэн нь нотлогдвол шүүгчийн ёсзүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу тэр хүнийг шүүхийн журмаар болон бусад хуульд заасан ямар ч процетурыг тооцохгүй огцруулна гэсэн хүчтэй заалт ороод ирсэн учраас энэ бол шүүгч рүү халдаж болохгүй гэсэн эмзэглэл болгоомжлолыг хүмүүсийн дунд бий болчихлоо. Шүүгч нар үүнийг сайн ойлгож ашиглаад эхэлчихлээ. Энэхүү хүчин зүйлүүдээс шалтгаалж шүүгчийн хараат бус байдал өмнөхөөсөө дээшилчихлээ гэж харж байгаа.


-Шүүхийн шинэчлэлээр дагнасан шүүх байгуулсан. Тэгвэл энэ шүүх, шүүгч мэргэших чухал алхам болсон мэт?
-Захын шүүгч нэгэн дуугаар “Бид нар өмнө нь иргэний хэрэг шийдчихдэг. Эрүүгийн хэрэг шийдчихдэг өөрсдийгөө нэг л униварсал шүүгч гэж бодож явдаг байсан. Энэ бол дэндүү андуурал байсан байна. Хэрэг маргааныг дангаар нь шийдээд эхлэхээр ямар урамтай  байдаг юм. Бид өөрсдөө хөгжиж өөрчлөгдөж, шийдвэрийн чанарт ахиц гарч байна” гэж хэлнэ.


Шүүх, шүүгч мэргэшинэ гэдэг шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж шүүхээс үйлчилгээ авч байгаа хүмүүсийн л эрх сайн хамгаалагдаж байгаа гэсэн үг.


-Цаашид ШЕЗ-өөс бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх, гол анхааралдаа авч хэрэгжүүлэх ямар төлөвлөгөө байгаа вэ?
-Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг бидний хамрын үзүүр дээр тулсан асуудал боллоо. Хүн төрөлхтөн 200 жил шүүгчдийн хараат бус байдлыг ярьж ирсэн юм гэнэ лээ. Тэгэхдээ эдийн засаг, улс төр, эрхзүйн хараат бус гээд шүүгчийг яавал ая тухтай байлгах талаас нь хүн төрөлхтөн 200 жил ярихдаа шүүгчийн хараат бус байдлыг мартсан байсан гэж судлаачид баталдаг. Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг Монголын биш, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал гэж дэлхий нийтийн  эрдэмтэд бичдэг.  Тийм учраас Монголын шүүх эрх мэдлийн өмнө  шүүгчийн  хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудал дээр Шүүхийн захиргааны байгууллагын хувьд бид онцгой анхаарал хандуулна. Бид нар энэ чиглэлээр бодлогын судалгаа хийлгэж байгаа. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн улс орнууд ямар эрхзүйн зохицуулалт, механизм хэрэглэж байгааг судлуулж байгаа.

 

-Шүүгчдийг мэргэшүүлэх асуудал дээр?
-Шүүгчдийг мэргэшүүлэх, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих, давтан сургах асуудал шүүхийн захиргааны байгууллагын мөнхийн асуудал байхаас өөр арга байхгүй. Ер нь шүүхийн шинэтгэлийн сүүл мушгих хамгийн том зүйл нь эл хүний нөөцийн шинэтгэл байна гэдэгт бид санал нэгдээд байгаа.  Монгол Улсад шүүгч, хуульчийн мэргэшсэн сургалт явуулж ирсэн түүхийг судалж үзэхэд эрхзүйн сургалт явж байдаг. Энэ чиглэлийн хүрээг бид өргөтгөнө.  Төрөл бүрийн салбарын нарийн ухааны талаар шүүгч тодорхой төсөөлөлтэй байх ёстой.   Ялангуай захиргааны хэргийн шүүгчдийг авч үзэхэд татварын мэдлэг дутуу байдаг. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголт байхгүй хүн тэр асуудлыг шийдвэрлэхэд маш их бэрхшээл тулгардаг. Тиймээс бид салбарын дундын мэдлэг гэж сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулж байгаа.


Үүнээс гадна шүүгч хүнд хамгийн их төлөвшсөн байх зүйл хүний эрхийн мэдрэмж.  Хүнийг буруутгаж яллахаасаа  илүү хаана, хэний эрх зөрчигдсөн байгаа дээр хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг, тэр өнцгөөс асуудал руу эхэлж ханддаг байх бидний хувьд тулгамдсан асуудал байгаа. Хуулийн сургуульд хичээл заахдаа ч хүнийг яллахдаа биш, хүний эрх зөрчигдөж байгаагаас эхэлж заах хэрэгтэй.


-Шүүхийн захиргааг шүүхээс бие даалгаж тусдаа байгуулчихсан.  Одоо эдгээр алба хаагчдыг мэргэшүүлэх явдал чухал биш үү?
-Энэ яахын аргагүй тулгамдаж байгаа зүйл. Тухайлбал, ХБНГУ-д шүүхийн захиргаагаа бэхжүүлэхийн тулд тусгай сургуулиудтай байдаг. Тэр сургууль төгссөн хүн л шүүхийн захиргаанд ажилладаг. Шүүхийн захиргаанд ажиллаж байгаа хүн нь шүүгч болно гэж дамжин өнгөрөх базз маягаар шүүхийн захиргаагаа хардаггүй. Бид тэгж л насаараа ажиллана гэдэг итгэл үнэмшилтэй байдаг.


Тэр сургуулийн сурагчтай уулзаж байхад “Би шүүхийн захиргааны чадварлаг мэргэшсэн алба хаагч болно” гэж хэлдэг. Гэтэл Монголын шүүх захиргааны байгууллагад ажиллаж байгаа залуусаас чиний ирээдүйн зорилго юу вэ гэвэл “Шүүгч болно” гэж нэгэн дуугаар хэлдэг. Тэгэхээр тэд шүүхийн захиргааг шүүгч болгох нэг гишгүүр болгож ашиглаж байгаа болохоос биш тэндээ мэргэшээд тогтвортой ажиллана гэх сэтгэл байхгүй. Чемодан, хоноцын сэтгэлгээтэй. Ийм л арми ажиллаж байгаа учраас үүнийг өөрчлиж жинхэнэ мэргэшсэн тогтвортой ажиллах захиргааг бүрдүүлэхгүйгээр цаашид бат суурьтай байж чадахгүй гэх дүгнэлтэд бид хүрсэн. Цаашдаа үүнийг бүрдүүлэх тал дээр ажиллана.


-Энэ бүхнээс ажиглахад шинэчлэлийн ололтоо  батжуулж, бэхжүүлэх чухал байх?
-21-р зууны эхний 10 жилд ардчиллын хямрал гээч зүйл дэлхий даяар бий болсон. Ардчилсан улс орнууд хүртэл ардчиллаас ухарч байна гэж судлаачид бичиж байна. Энэ нь ардчилалынхаа ололтыг тэр улс орон бэхжүүлж чадаагүйтэй холбоотой.


Тэгэхээр Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн ололтуудыг бид бэхжүүлэх, нутагшуулах, батжуулах зүйлийг хамт хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол шүүхийн шинэтгэлийг зогсоож, сааруулах хүсэл эрмэлзэлтэй хүч монголд хангалттай байгаа. Тиймээс хамгаалах зайлшгүй чухал.


-Шүүх нээлттэй болсон ч, шүүгч тайлан бичих асуудал учир дутагдалтай байна. Тухайлбал,  сэтгүүлчид  тухайн хэрэг хэрхэн шийдэгдсэнийг олж мэдэж чадахаас өөрөөр  ямар учраас, ямар үндэслэлээр шийдвэрлэгдэж байгааг төдийлөн мэдэж чаддаггүй шүү дээ?
-Шүүхийн шинэтгэлийн маш чухал асуудал энэ. Үүнийг 25 жил ярьж байна гэхэд болно. Олон улсын байгууллагуудын сан, төслүүдээс авсан бүх сургалтууд үүнд чиглэсэн гэж хэлж болно. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг бичиж чадах чадамж. Монголын шүүгчдийн хувьд хамгийн том асуудал энэ байгаа. Энэ бол социалист сэтгэлгээний эмгэгтэй холбоотой. Социализмын үеэс шүүхийн шийдвэр хуулийг тайлбарлан хэрэглээд, энэ хүнд би яагаад ийм хэмжээний ял өгч байгаагаа тайлбарлан бичдэг уламжлал байгаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бичиж сургах гэж 20 жил гадаадын бүх төсөл хөтөлбөрүүдийг ашигласан. Үүний үр дүн тааруу байгаа.  Энэ нь шүүгчдийн чадвар мэдлэгээс гадна хэргийн ачаалал ихтэй байгаатай холбоотой. Жишээлбэл, дүүргийн нэг шүүгчийн гар дээр 70-80 хэргийн материал байна.  Юун шүүхийн шийдвэрийн үндэслэлийг 10-20  хуудас  бичих. Нөгөө хуулийн хугацаандаа шахагдаад тэрнээсээ хурдхан салаад хоёр тийшээ болгох болчихоод байгаа юм.


Энэ асуудал тулгараад байгаа учир УИХ-аас шүүгчдийн тоог 277 шүүгчдээр нэмсэн. 277 шүүгчдээс бид 63-ийг нь шүүх бүрэлдэхүүнд нийлүүлчихээд байна. Дараагийн долоо хоногт 24 шүүгчийн нэр дэвшүүлэх асуудлыг тавина.  Ингээд энэ онд ахиад 45 шүүгч  нийлээд 100 гаруй шүүгч нийлүүлэх гээд байгаа нь ачааллыг нь буруулах гээд байгаатай холбоотой.


Шүүхийн шийдвэрийн үндэслэл гэдэгт хууль зүйн факт, болсон үйл явдлаа, түүнийг зохицуулсан эрхзүйн хэмжээтэй харьцуулаад дүгнээд бичдэг.  Хуулиа тайлбарлаад явчихна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (63)

  • Зочин (49.0.161.110)
    Согтуугаар хүн дайрч 2 хүний аминд хүрсэн ШДЗ ийн даргатай шүүхийн байгуулагын шинэчлэлтийг ярих хэрэг байхгүй. 60 000 төгрөгний үнэтэй машины шил хагалсан хүүд 10 жил чанга дэглэмд ял өгч байгаа шүүгч нарыг эрүүл, боловсролтой, ухаалаг гэхэд хэцүүдээ
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.149.78.29)
    элбэглүндэндорж
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (43.242.243.58)
    Би л согтуурч хүн дайрч алсан бол, ажил төрлийг нь өгч, шүүхийн орчныг цэвэршүүлчээд чимээгүйхэн бурхандаа залбирч явах байсан. Ёстой ичихгүй юмаа. Ичих нүүрээ элгэндээ наасан гэж монголчууд ярьдагдаа.
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • зочин (43.242.243.58)
    Ял завшсан хүн ийм юм яриад байх нь үнэхээр утгагүй. Шүүхийн шинэчлэл гэж юу ч хийгдээгүй ш дээ. Харин томоохон алдаа завхрал л гарсан.
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • ИРГЭН (43.242.243.182)
    Лүндэндорж хүн муутай, аль залуугаасаа ханилж суусан эхнэрээ голж хаяад өөр хүүхэнтэй суугаад явсан. Бас тэгээд энэ хүн дайрч алсан хэрэг байна. Энэ бүхэн бол яалт ч үгүй баримтууд шүү дээ. Элдэв албан тушаал гэлгүй зүгээр л мөрөөрөө сайхан амьдарвал яасан юм бэ? гэж зөвлөе.
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Энэ ч яахав, хөлдүү толгой, юугаа мэдэхэв. Монголын шүүх засаглалыг шинэчлэхэд Ерөнхийлөгч гол рольтой!!! Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргаар хэнийг томилохоос маш их юм шалтгаална. Элбэгдоржийн томилсон нөхдүүд базаасангүй дээ!!! Хайран цаг хугацаа!!!!!!
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • ALIMAA (203.194.114.240)
    ENE HUN BOL ALUURCHIN. ELBEGDORJ BUUSNII DARAA SHUUD SHORON LUU YAVAH ESTOI. ICHIJ AMIDRAARAI LUNDENDORJOO. CHINII EELJ IRNEE
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шар сэмжилсэн өвгөн (43.242.243.182)
    Шүүхийг шинэчлэх санаатай юм бол өөрөө эхлээд зайлчих аа.
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • Энэ чих үү (202.179.28.95)
    Миний авч байгаа одоогийн цалинд ч хүрэх байтугай доогуур байхдаа яахав гэсэн гэдэг
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.24.244)
    Ард түмний үнэлгээгээр энэ хүн даруй тэтгэвэртээ гарах болж дээ. Элбэгдоржоос хойш шоронд суулгүй салвал их юм.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.24.79)
    Шүүхийн ерөнхий зөвлөлыг хүн алсан хүн удирдахаа больсон цагт л шүүх шинэчлэгдэж эхэлнэ.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.194.203)
    Эмч хүү нь согтуу явж байгаад дамбадаржаад хүн дайрч алчиххад хэргийн газраас зугтааж нуугдаж байгаад баригдсанч гэсэн эцгийн буянаар шоронгүй өнгөрсөнч 6сарын дараа өөрөө согтуугаар хшн дайрч алчихаад бас л ял зэмгүй өнгөрсөн ингээд бодохоор шудрага ёс хаана байна аа
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • дагва (103.10.21.123)
    шүүгч нар шүүхийг зөвхөн мөнгө олох ажил гэж хуйлран зүтгэдэг байсан ОДООтэрнь бүр балагдаж хэдэн саяын цалин авч өвилганч хэд дахин өссөн гэдэг.тэр л хуучны хэд өнгөрсөн аргаараа ажиллаж байгаа нь харагддаг.шүүхийг шүүх бологтол лай байна зайч байна.энэ бол тийм их цалин ярих ажил биш зүгээрл хэдэн өгүүлбэр уншаадл өнгө мөнгө 2-ийг хараадл болоо
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хүн алсан хүнээр шүүх удирдуулаад байгаа юм бол шүүх нь хүн алсан хүний хэргийг шийдэж чадах уу? Шүүх бол дампуурсан байгууллага шүү дээ...
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.113.58)
    ner hund n ih l unasan bn daa,. huurhiii gehdee tom alban tyshaaltai bolohleer mundag l bn ,.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Гэмт хэргээ цагаатгаж, ШЕЗ-ийн дарга болсныг л шүүхийн шинэтгэл гэхгүй л юм бол юуг шүүхийн шинэтгэл гэх юм бэ? танд ёс зүй гэж байна уу?
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.114)
    Шүүх бараг шиэчлэгдэхгүй биздээ. Илэрхий алдаа гаргасан шүүгчийг бүх шатанд хамгаалж үлддэг нь хэвээрээ байгаа.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    yrisan zuild ni neg l zuil dutuu bna daa
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    shan yrijee amjilt husey
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • уншигч (202.180.216.61)
    Ер нь бол шүүгч нар гэж шар сэмжнүүд л байна. Тийм байж шударга шүүхийн тухай саналтгүй. Танай шүүхийн нэр хүнд ийм дор орсон шүү дээ. булайнууд ааа, Ямар ч ёс зүйгүй, авлига үүрлэсэн газар гэлцдэг, тэр нь ч үнэн
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Munkh (49.0.160.69)
    Lunden tany shuugchid gej hun zagnaj zandarsan ulsuudtai bi 1 udaa taarsan.Er shinechlen gej yahiig heleed baigaa yum shine humuuseer hiilgeh uu.hunii yazguur aash ayg, syrsan zang arilahgyu shuu dee.Shine shuuh yamar baidgiig uzsen hun baina uu
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.180.216.61)
    би нэг л зүйлийг гайхаж байна. Танай шүүгчдийн амнаас Чи өмгөөлөгчөөрөө шүүгчдийн өөдөөс аятайхан хараад инээчихдэг залуухан хүүхэн авахгүй дээ гэсэн үг сонссоон. Тэгсэн бол...яах байсан гэж. Өмгөөлөгч нь биеэ үнэлэгч, шүүгч нь хормойн донтой, дур хүслээ гүйцэлдүүлэгч юм уу, Лүндэн гуай, Шүүхээр явж ядарч, зүдсэн иргэн би их гайхаж байгаа. Наад шүүгчид чинь өмгөөлөгчтэй хамт зочид буудлаар яваад байна.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.122.8)
    Ih hural dotroo. Buh asuudal bdag,, ter nymdorj, dorligjav lundaa mundaa metees avahuulaad buh ul bolson gishuudiig zailuulah heregtei,, tegej bj jooogon eruuljih taldaa garna,,!
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Шүүхийн хараат бус байдлыг ханган гээд байх юм. Цалинг нь тэнгэрт хадтал нэмэхээс өмнө шүүгч нарын хэдэн хувь нь авилга авдаг байсан, одоо ямар хэмжээнд хүрээд байгаа, цалин бага гээд авилга авах ёстой юу? Дээд Шүүхийнхээ шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг ард түмэнд тавьж танилцуулах хэрэгтэй.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • zulaa (112.72.11.104)
    ene setgegdel bichsen nohduud ene yriltslagin garchigni ezed uu
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.186)
    ЛҮНДЭНДОРЖОО ЧАМАЙГ ӨӨРИЙГ ЧИНЬ ЗОГСООЁ ГЭЭД АРД ТҮМЭН ХЭЛЭЭД БАЙГААН БИШ ҮҮ?
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • иимё (112.72.13.208)
    УИХ-ын гишүүдээс цоллодог хүн амины хэрэгтэн гэдэг алдар чинь шүүх шинэчлэлд эргэлзээ төрүүлдэг шүү. хууль тогтоох танай байгууллагууд авлгад их идэгдсэн шударга бус байдал чинь та бүхнийг муухай харагдуулж итгэл алдаруулдаг
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (223.54.68.54)
    Ene hun temuujin 2 mongoliin huuli Zuin salbariig nileen samarasan daa
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Хөөрхий (122.201.21.63)
    Энэ Лүндэндорж өөрөөс нь өмнө шүүгч нар өлсөж амьдардаг байсан. Хүний хоол горьдохоо болсон гээд ярьсан байна. Үнэн юм уу шүүгч нараа. Та нар тийм хэцүү, ядуу, хүнээр хоолоо даалгадаг байсан юм уу. Тэгээд тэр хоолных нь оронд хэргийг талд нь шийдэж өгдөг байжээ? хоолонд явдаг шүүгч нараа уул нь бүхлээр нь солих байжээ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    4 цаг 54 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    7 цаг 22 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    7 цаг 26 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    7 цаг 29 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    7 цаг 35 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 39 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    7 цаг 43 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    7 цаг 47 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    Уржигдар 20 цаг 52 мин
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    Уржигдар 17 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    Уржигдар 15 цаг 50 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК