зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Энхбат: Бүх эмнэлгүүд өрийн сүлжээнд орж, дараагийн 6 сар өвчтөнүүдээ эмчлэх эмгүй болоход хүрлээ

2015-6-04
0
ЖИРГЭХ

1 тэрбум 200 сая төгрөгийн өртэй эмнэлгүүдэд компаниуд зээл олгохоос татгалзах болжээ

Эрүүл мэндийн салбарынхан өрөндөө баригдаж, модоо барихдаа тулаад байна. Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг 30 хувь буруулсан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн. Төсвөө тануулсан эмнэлгүүд зургадугаар сар хүртэл амиа зогоох боломжтой хэмээцгээж байсан билээ. Харин энэ асуудал ямар байдалтай байгаа болон өрхийн эмнэлгүүдэд тараагдах ёстой нэг тэрбум төгрөгийн өртөгтэй шинжилгээний аппарат хэзээ гаалийн харанхуй агуулахаас чөлөөлөгдөх гэх мэт нийслэлийн эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбаттай уулзаж ярилцлаа.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Энхбат

-Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг танасан нь нэлээд асуудал дагуулсан. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын нийт эмийн төсөв нь 69 тэрбум төгрөг байсан. Харин энэ онд 81 мянган 750 шинэ хүн мэндэлж манай улсын хүн ам гурван сая боллоо. Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэдэг. Гэтэл эмийн төсвийг хасаж, 60 тэрбум төгрөг болгочихсон Харин нийслэлийн эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүдийн төсөв 9.6 тэрбум төгрөг байсныг 6.9 тэрбум төгрөг буюу 30 хүртэл хувиар бууруулчихсан. Дээр нь манай улс нийт эмийнхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг. Үүнийгээ доллараар авна. Тухайн үед нэг долларыг 1500 төгрөг байхаар бодож байсан. Гэтэл одоо 2000 төгрөг болчихлоо. Ингээд бодохоор авах эмийн тоо улам л буураад байгаа биз. Дээр нь жил бүр импортын эмийн үнэ нэмэгддэг. Ингээд бодохоор эрүүл мэндийн салбарын 12 сар ашиглах эмийн төсвийн 50 хувь нь алга болчихож байгаа юм шүү дээ. Энэ нь 12 сар эмнэлгүүд иргэдэд үйлчилдэг бол 6 сар эмтэй, 6 сар эмгүй болчихож байгаа хэрэг шүү дээ.

 

-Тэгэхээр зургаан сар хүртэл л эмнэлгүүд амиа зогооно гэж байсан нь үнэн болж таарч байна уу. Одоо тэгээд эмнэлгүүд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа юм бол?

 

-Одоо нийслэлийн бүх эмнэлгүүд өртэй, өр тавиад л үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл одоо компаниуд эхнээсээ зээл өгөхөө больж байна. Энэ нь ч аргагүй шүү дээ. Тэдгээр компаниуд нь үргэлж бараагаа зээлээр өгөөд байхаар чинь өөрсдөө татвар хураамжаа төлж чадахгүй, цаашлаад оршин тогтнох боломжгүй болно. Нэг үгээр хэлбэл эрүүл мэндийн салбарт өрийн сүлжээ үүсээд байна гэж ойлгож болох юм.

 

-Тэгвэл өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ саадгүй хүргэх талаар ямар ажил хийж байгаа вэ?

 

-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар өрийн асуудлыг оруулсан. Өрийн асуудлыг бүгдийг нь цэгцлэх хандлагатай байгаа. Мөн есдүгээр сард болох төсвийн тодотголоор эмийн төсвийг нэмж өгч магадгүй гэсэн чиглэлтэй л ажиллаж байна даа.     

 

-Одоогийн байдлаар эмнэлгүүд нийт хэдэн төгрөгийн өрөнд орчихоод байгаа юм бол?

 

-Манай эрүүл мэндийн салбарынхан оны эхний таван сарын байдлаар эм эмнэлгийн хэрэгслийн нэг тэрбум 200 сая төгрөгийн өртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийг хүртэл энэ тоо бас өссөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

 

Тоног төхөөрөмжийн зардал тав дахин багассан

 

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон иргэдэд дархлаа дэмжих эмийг улсаас үнэгүй өгдөг ч эмийн төсөв танагдсанаас хүрэлцээ муу байна гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?

 

-Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн томграф гэдэг эмийг үнэгүй өгдөг. Энэ эмийг анх 20 орчим хүн авдаг байсан. Харин одоо 250 гаруй хүн хэрэглэж байгаа.  Гэтэл 25 мянган хүнд үйлчилдэг нэгдүгээр эмнэлгийн төсвийн бараг 30 орчим хувь нь энэ мөнгөнд зарцуулагдаж байна. Энд бас л төрийн буруу бодлого явагдаад байгаа юм.Үнэхээр л төр дааж чадахгүй байж иргэдэд эмийг үнэгүй тараана гээд байгаа нь буруу л тогтолцооны илэрхийлэл. Үүний оронд эрүүл мэндийн даатгал нь хамруулж, хувь хүмүүсээс тодорхой хувийг нь аваад тасралтгүй нийлүүлдэг бол хаа хаанаа асуудал үүсэхгүй. Ер нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсан болохоор эмийн хэрэглээ замбараагүй, зохицуулалтгүй, төр дангаараа бүхнийг шийдэх гээд байгаад л учир байгаа юм.

 

-Төсөв танагдснаас бас оношилгоо шинжилгээний төнөг төхөөрөмж, лабораторын хэрэгсэл авах боломжгүй болсон талаар?

 

-Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардал тав дахин багассан. Манай улс дотооддоо нэг ч төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Тийм байж төсвөө таначихаар яаж хангалттай, шаардлагатай тоног төхөөрөмжөө нийлүүлэх вэ дээ.  

 

-Тэгвэл мөн төсөв танагдсанаас бөөрний аппаратанд орох иргэдийн дараалал нэлээд ихэссэн талаарх мэдээлэл бас байна. Өвчиндөө шаналж байгаа хичнээн хүн байгаа бол?

 

-Бөөрний өвчтэй иргэд долоо хоногт гурван удаа аппаратанд ордог байсан бол өдгөө ганц удаа л орж байна. Жил бүр л аппратад орох иргэдийн тоо нэмэгддэг.   

 

-Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа нь бас л гомдолтой зүйлийн нэг байх. Эрүүл мэндийн даатгалын хэдэн хувь нь эрүүл мэндийн салбарт ордог юм бэ?

 

-Таван сангийн мөнгө нэг дор байрладаг. Гэтэл тэдгээрийн ашигтай ажилладаг нь эрүүл мэндийн даатгал. Тэгэхээр нэг тогоонд орчихсон мөнгийг ижил хэмжээтэй л зарцуулдаг. Гэхдээ жил бүр үлдэгдэл гардаг ч түүнийг нь өөр зүйлд зарцуулчихдаг. Гэхдээ ирэх сарын нэгнээс мөрдөгдөх хуульд эрүүл мэндийн даатгалыг бие даасан болгосон.

 

Гишүүд гадаадад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчихдаг болохоор бидний зовлонг яаж ойлгох юм бэ

 

-Та бүхэн өнгөрсөн жил төсөв батлаж байхад өөрсдийн саналаа оруулаагүй юм уу. Ер нь яагаад эрүүл мэндийн салбарын төсвийг таначихсан юм бэ. Улс бүсээ чангалж байгаа ч эрүүл мэндийн салбарын бүсийг чангалах нь тохиромжгүй зүйл байх?

 

-Тийм шүү. Эрүүл мэндийн салбарын бүсийг чангалах нь иргэдийнхээ хоолойг боомолж байгаатай адил зүйл. Хамгийн хэцүү зүйл бол өвчин. Гэтэл хэцүү зүйлийнхээ төсвийг таначихаад сууж байгаа төрийг юу гэхэв дээ. Нэг үгээр хэлбэл дутуу төрж үхэх сэхэхийн дээсэн дөрөөн дээр байгаа хүүхдээ инкубаторт төсөв байхгүй ээ гээд оруулахгүй гэсэнтэй адил шүү дээ. Анх төсөв батлаж байхад эрүүл мэндийн салбарын төсвөөс нэг ч төгрөг танахгүй гэж байсан ч яг батлах болохоороо таначихсан.

 

-Төр гэж та хэнийг хэлээд байна вэ?

 

-Төр гэхээр би мөнгө хөрөнгө мэддэг их хурлын гишүүдийг хэлээд байгаа юм. Монгол Улсад тохиолдоод байгаа тэр л гай гамшиг өнөөх эмнэлгийн байгуулагын жаргал зовлон, иргэдийн өвдөж зовж байгаа бүхнийг тэд мэддэггүй. Учир нь тэнд эрүүл мэндийн салбарын тогоонд чанагдаж байсан нэг ч хүн байхгүй. Мөн тэр гишүүд дунд өвчтөн зовлонтой хүн бараг байхгүй. Ихэнх нь өөрсдөө чинээлэг болохоор гадны улс оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчихдаг болохоор өнөөдрийн бидний зовлонг яаж ойлгох юм.

 

-Тийм ч байж болох л юм. Гэхдээ гишүүд ойлгож байна. Эмнэлгүүдийг нэмж барина гээд л байгаа шүү дээ?

 

-Одоо сонгуульд нэг жил дутуу байгаа болохоор л тэгэж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн эмнэлэг шаардлагатай гэхээр энэ жил гурван хүүхдийн эмнэлэг барихаар болсон. 30 жилд нэгийг ч бариагүй байж нэг жилд гурвыг барина гэхээр цаг хугацаатайгаа ямар ч баримжаа байхгүй байгаагийн тод илрэл.

 

-Тэгэхээр энэ жил үнэхээр гурван эмнэлэг барих болов уу. Та юу гэж бодож байна вэ?

 

-Нийслэлийн хүн ам гурав дахин нэмэгдчихээд байхад 30 жилд улсын төсвөөр нэг ч эмнэлэг баригдаагүй. Энэ нь төрийн үүрэг, мэргэжлийн төрийн захиргааны төв байгууллагын хариуцлага, бодлого хэрэгжилт хоёр уялдаа байхгүй, үг үйлдэл хоёр нь нийлэхгүй байгаагийн тод жишээ чинь энэ шүү.  

 

Манай улс орон иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг үнэлэхгүй байна

 

-Манай улс үнэхээр эрүүл мэндийн салбарт бага мөнгө төсөвлөх юм аа. Гэхдээ иргэдийн дунд эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл дундуур байх тохиолдол нэлээд байдаг. Энэ талаар таны байр суурийг сонсвол?

 

-Манай улс ДНБ-ийнхээ 2 хувийг л эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Үүнийг дэлхийн хэллэгээр үлдэгдэл санхүүжилт гэж нэрлэдэг. Монголчууд ямаагаа тэтгээд байдаг мөртлөө хүнээ тэтгэхгүй, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг үнэлэхгүй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ийнхээ 15-18 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна.

 

Уг нь бол Америк хүн Монгол хүн хоёрын эрүүл мэндийн асуудалд ялгаа байхгүй биз дээ. Гэтэл Америк улс нэг иргэндээ 8700 доллар зарцуулж байна. Гэтэл манай оронд энэ тоо 100 дахин бага байна. Ийм байхад яаж эрүүл мэндийн салбарыг тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үзүүлэх вэ дээ.

 

-Ер нь нэг хүнд хичнээн төгрөг ногдож байж эрүүл мэндийн салбар төгс үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой гэж үзэж байна вэ?

 

-Нэг хүнд хэдэн төгрөг гэсэн тоо байхгүй л дээ. Гэхдээ тухайн улс орон ДНБ-ийнхээ хэдэн хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаагаас тухайн төрийн ард түмэндээ хандаж байгаа хандлага түүгээр илэрхийлэгддэг. Тэгэхээр манай улсын засгийн газар ард түмнээ Африкын орнуудтай л адил хэмжээнд үзэж байна гэсэн үг л дээ.

 

Эрүүл мэндийн салбар хөрөнгө санхүүдээ баригдаад эмнэлгийн үйлчилгээг нэр төдий л үзүүлж байна

 

-Таны бодлоор эрүүл мэндийн салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой юм бэ?

 

-Манай эрүүл мэндийн салбар элсэн дээр ус асгаж байгаа мэт хөгжөөд байгаа юм. Эрүүл мэндийн салбар чинь өөрөө ашгийн төлөө салбар биш. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага чинь ер нь бол бизнесийн байгууллага. Тодорхой нэг хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдэг, ашигтай байх ёстой. Тиймээс эрүүл мэндийн даатгал, төсөвд нь хамруулах ёстой, мөн тухайн эмнэлгийн хувь нийлүүлсэн хүмүүсээс бага хэмжээний хураамж авч байж л энэ салбар хөгжинө. Түүнээс биш төр дийлэхгүй байж бүх зүйлийг хий хоосон лоозонгоор улс даанаа гэчихээд яг даадаг дээрээ төсөвөө таначихаад байгаа нь өнөөдрийн эрүүл мэндийн салбарыг хөгжихөд чөдөр болоод байгаа юм шүү. Ер нь ачааны хүндийг эмч, сувилагч эрүүл мэндийн салбарынхан л үүрч байна.    

 

-Тэгэхээр эмнэлгүүдийг хувьд шилжүүлэх нь зүйтэй гэж ойлгож болох уу?

 

-Эрүүл мэндийг тогтолцоог шууд өөрчилж болдоггүй. Тиймээс төр чадахыгаа авч үлдээд чадахгүйгээ хувьд өгөхөд буруудах зүйл байхгүй. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлгүүд хувьчлагдсан ч иргэдэд тусламж үйлчилгээг хэвийн л үзүүлж байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарын гол салбар болох төрөх, гэмтэл зэрэг салбарыг хувьд шилжүүлвэл чанар үйлчилгээ нь ч сайжирна.

 

-Таны хэлснээр эрүүл мэндийн гол салбарууд хувьчлагдчихаар иргэд үнэ төлбөрийг нь дийлж үйлчлүүлэх болов уу?

 

-Үүнд л төрийн зохицуулалт хэрэгтэй шүү дээ. Ер нь дэлхийн чиг хандлага тийм байна шүү дээ. Манай улс бүх зүйлийг үнэгүй гэчихээд бүхнийг үнэгүйдүүлээд байна. Төр засгаас эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэгүй гэчихээд хөрөнгө санхүүдээ баригдаад нэр төдий л үйлчилгээг үзүүлж байгаа нь нууц биш. Түүний оронд эмнэлэгт төгс үйлчилгээг авчихаад бага хэмжээний төлбөр төлдөг болчихвол хаа хаанаа хэрэгтэй шүү дээ.

 

Шинжилгээний аппаратыг хагас жил гааль дээр цоожилчихоод байгаа нь үнэхээр эмгэнэл

 

-Өрхийн эмнэлгүүдэд тараагдах шээсний аппарат гаалийн агуулахаас хэзээ гарах нь тодорхой болсон уу. Харанхуй агуулахад бараг хагас жилийн нүүр үзлээ шүү дээ?

 

-Манай улс тоног төхөөрөмж, эмийн төсвөө таначихаад улаан нүүрээ худалдан байж тусламжаар авсан нэг тэрбум 200 сая төгрөгийн шинжилгээний апрадыг хагас жил гааль дээр тоосонцорт даруулаад л цоожилчихоод байгаа нь үнэхээр эмгэнэл.

 

-Яагаад энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм бэ. Засгийн газраас хөрөнгийг нь шийдвэрлэх тогтоолыг гаргачихсан биз дээ?

 

-Үүнийг Сангийн яамны сайд Ж.Эрдэнэбат төрийн нарийн бичгийн дарга Энхцогт нараас тодруулах хэрэгтэй гэж бодож байна.

 

-Ер нь дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаальд хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой юм бэ. Уг нь татвараас чөлөөлөх үндэслэлтэй гээд байсан шүү дээ?

 

-Хуулиндаа бол хүмүүнлэгийн бөгөөд буцалтгүй тусламжийг татвараас чөлөөлөх учиртай. Гэтэл гааль дээр 150 сая төгрөгийн татвар төлж байж оруулах шаардлагатай болсон. Энэ нь нөгөө төрийн уялдаа холбоо байхгүй байгаагийн тод илэрхийлэл шүү дээ.

 

-Манай улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ зэргээс жил хичнээн төгрөгийн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл өгдөг юм бэ. Энэ нь мэдээж бага төсөвтэй эрүүл мэндийн салбарт багагүй нэмэр болдог байх?

 

-Үүнийг шууд буцалтгүй тусламжаар манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж байна гэж ойлгож болохгүй. Монгол Улс дээрх байгууллагуудын гишүүн. Тиймээс жилдээ таван мянган долларын татвар төлдөг. Үүнийхээ хүрээнд л дээрх газруудаас бараа бүтээгдэхүүн авдаг. Түүнээс биш буцалтгүй, хүмүүнлэгийн тусламж гэж ойлгож болохгүй.

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын өвчлөлийн гол үзүүлэлтийг буурсан хэмээдэг. Энэ үзүүлэлтэд чухам юү нөлөөлсөн гэж бодож байна вэ?

 

-Энэ нь зөвхөн инерциэр явж байгаа хэрэг. Эрүүл мэндийн салбар Монгол Улсын зах зээлд шилжээгүй социолизмын үеийн тогтолцоо, шилжилтийн үеийнхээ байдлаар л явж байгаа ганц салбар. Тиймээс л социолизмын үеийн суурь тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн нь бэлтгэгдсэн учраас, мөн энэ салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч эмнэлгийн ажилтны чин зоригоор л өнөөдрийг хүрч, өвчлөл буурч байна. Ер нь эрүүл мэндийн салбар живэх үү үгүй юу гээд л ёстой нэг уснаас гарч ирж амьсгаа авчихаад л буцаж живэх шахаад л байна шүү дээ.

 

-Тэгвэл эмийн тендер зарлагдаагүй гэх мэдээлэлд та ямар хариулт өгөх үү?

 

-Бид 32 эмийн тендерийн багц зарлагдсан. Үүний 13 нь бидний тавьсан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулж, эмээ нийлүүлж байгаа. Харин үлдсэн хэсэг нь бидний тавьсан үнийг бага байна гэж үзээд байгаа тул тендер хойшлогдоод дахин зарлагдаад байгаа юм.    

 

-Эрүүл мэндийн салбарт согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг хүлээж авдаг болсон. Энэ талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Нэг согтуу хүнийг эрүүлжүүлээд гаргахад 12 мянган төгрөг зарцуулдаг. Гэтэл согтуу хүн ганц нэгээрээ ирэхгүй тав зургаагаараа ирдэг. Сүүлийн үед эмнэлгийн хажууд тасарч унаж, эрүүл мэндийн үйлчилгээ авчихаад л гардаг. Ингэхдээ зүгээр гарахгүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг эвдэж, эмч сувилагч нарт агсам тавиад гардаг талаар эмч нар их гомдолдог. Ер нь манай улс шиг ийм тогтолцоотой улс орон хаана ч байхгүй.  

 

24tsag.mn Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • тэнэгт (202.179.18.61)
    энэ муу новш тусгай зөвшөөрөл зарж баяжиж яваа гар нийслэлийн эмнэлгүүд энэ муу тэнэгийн улмаас болж хэл аманд орж байгаа ажлаа сайн хийгээч новшоо
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (91.186.72.51)
    Ene hun hanaj tsadah boloogui yum baih daa, tøriin nariin hiij baihdaa huviin kampianaaraa damjuulan olon aimguudad huuchin tonog tøhøørømj shahaj, hamaatan sadnaa ajild avch baisan sanagdahiin. odoo bas l niisleld oron too bøgløød suuj baihiin. Ardchilsan namaas tomilogdson hun namii chin gishuud yu ch hiihgui baina., Tedende gomdloo meduul!!! Avilgach muuhai hun dee!!!!
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • жирийн нэг иргэн (202.70.46.199)
    Төрийн томчуул ард түмэнээ хэзээ бодож байсан юм өөрсдөө бөгөөд ах дүү нараа гадаадад эмнүүлчихнэ шүү дээ ядарсан ард түмэн хөөрхий
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    nogoo erguu udval avgai chini xaachchixsan yum
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.113)
    Эмийнхээ компануудаас авилга нэхээд хамаг гар хөлөө боогоод байгаа юм биш үү. Зөв л ажиллаж үзээрэй дээ даргаа.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Коммунист төр засагтай Хятад улс гэхэд л бүх эмнэлэг нь төлбөртэй. Гэтэл манайх зах зээлд орсон гэх боловч 1990 оноос хойш ард түмэнд сайхан харагдах гэсэн тэнэг дарга нараас болоод эрүүл мэндийн салбар бүхэлдээ улсын нуруун дээр ачаастай хэвээр!!! Энэ янзаар бол хэзээ ч өөдлөхгүй!!! Шат шатандаа хэр тааруу төлбөртэй болгох хэрэгтэй шдээ. Иргэд ч гэсэн өвчилбөл мөнгө төлдөг юм байна гэж ойлгодог, улмаар эрүүл мэндээ анхаардаг болоход нь нөлөөтэй.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • ганбат (103.242.46.162)
    Эрүүл мэндийн салбарт ажиллаж бгаа хүмүүс хүн яаж өвчин тусахгүй эрүүл амьдрах талаар нэг ч дурдахгүй байгааг анзаараарай. Дандаа л тоног төхөөрөмж, мөнгө санхүү нэхэж суудаг. Хүмүүс эрүүл амьдралыг хэвшил дадалтай болчихвол тэр байшин барилга, тог цахилгаан, цалин хөлс, тоног төхөөрөмж гээд төсвөөс авдаг олон зуун тэрбум төгрөг хэмнэгдэж хүмүүсийн эрүүл орчинд эрүүүл хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх газар, төхөөрөмж, байр савтай болох боломж нээгдэнэ гэж боддогоо
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Urhiin emneleg deer nuhun urjihuin eruul mend geed surgalt bolohod hen irsen gej bodjiino? Uvuu emee nar. ta nar uursduu yumand ingej handdag
      2015 оны 06 сарын 04
    • Зочин
      Eruul mendiin baiguulaguud irgeded zoruilsn surgalt yavuulahad ajiltai geseer humuus tuund ni hamragdaj suudaggui shdee za tegeed baiguulaga deer ni ochiod surgalt hiiheer ter bur huleej avdaggui bj bolii zuragtaar eruul mendii bolovsrol olgoe 1nevtruulgiin zardal mongo nehne dee
      2015 оны 06 сарын 04
  • жаргал (124.158.74.12)
    Мэддэгт мэргэн цоохор мэддэгүйд эрээн цоохор гэдэг дээ. салбараа мэддэг хүний яриа байна. яам нь тэгээд одоо энэ талаар ер дуугарахгүй л байгаа ш дээ.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • сайд (124.158.74.12)
    Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж овоо дуулддаг болсон байна шдээ. энэ хүнийг ажлаа сайн хийж байна гэж бодож байна.харин ийм ярилцлага өгсөн гээд сайд дарга нартаа алуулахвий дээ кккккк
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • иргэн (124.158.74.12)
    Манайх бас тусгай зөвшөөрөл хөөцөлдөөд очиж уулзахад НЗД-н захирамж,сайдын тушаал 2-г хүлээгээд жил болж байна гэж байсан. Тэр нь хурдан гараасай гэж л бодож сууна
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (124.158.74.12)
    naadmaar delxiin odiig urij baixaar eruul mendiin salbartaa zartsuulaacheee.. arai l heterxii yumaa
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (124.158.109.62)
    ene hvn ochood tusgai zobshoorol tag bolson odoo bodbol mundag bgaa ni ter vv
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Манайх бас тусгай зөвшөөрөл хөөцөлдөөд очиж уулзахад НЗД-н захирамж,сайдын тушаал 2-г хүлээгээд жил болж байна гэж байсан. Тэр нь хурдан гараасай гэж л бодож сууна
      2015 оны 06 сарын 04
    • Эбэ
      Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байгаа үгүй нь тодорхойгүй байгууллага байсан. Харин сүүлийн үед овоо юм хийгээд байгаа нь харагдаж байгаа шүү.
      2015 оны 06 сарын 04
  • zochin (124.158.109.62)
    abilgachin shvv dee naad hvn chini
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Vvl baatart yaj bgaad eniig ajild abchih baa abik (124.158.109.62)
    zochin
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • niislelee yrina vbiz 1 eer emnelgiig yugaa medej (124.158.109.62)
    zochin
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • zochin
      setguulch asuultaa taviad asuusan baina.
      2015 оны 06 сарын 04
    • zochind
      salbaraa medej baigaagiin ilrel bishu? Eruul mendiin said ingej unen bodit baidliig ingej yarij chadahgui baina shu dee.
      2015 оны 06 сарын 04
  • Зочин (202.70.37.54)
    saihan zorigtoi yrijee tani shig uneniig nuulgui heldeg zorigtoi hun mongold hovor tand ajliin amjilt husie
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Энэ нэг умхайгүй амьтныг хэн томилсон юм бэ.Хаа с (103.10.23.24)
    зочин
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • Зочин
      hen negen dargad taalagdaj alban tushaal goridoogui uneniig shuud l helsen bna sh dee unen ug helsen hund hun oshootei gedeg ene bhaaa
      2015 оны 06 сарын 04
  • Зочин (103.229.121.213)
    Said Shiilegdamba yu hiij bainaa. Salbar ni bur balarchihaad baihad
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.25.162)
    mongoloor neg emneleg baihad yund ni aidgiin emgui bol tur eruul mendiig chin daahgui geed zohitsuulalt hiihgui yu.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • mongol hun (122.201.31.195)
    Under unetei od urih munguu mongol hunii eruul mended zartsuul.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • emch (124.158.125.88)
    manai uls shig eruul mendiin salbartaa iim baga mongo tosovlodog uls hovordoo afrek manai 2 l aziin zarim uls yaduu setgelgeetei ard tumnee boddoggui bh. Bid ovchtei humuusiin zovlongoor mongo hiideggui uls oron, tor chin l ard tumnee boddoggui bh shuu zochin gesen erguu mald helehed. ih hurliinhan oorsdoo gadaadad tansaglaad hichneen terbumaar ni tosov zardal tosovlood oron oron damjaad amraad yavdag bh shuu.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Zochin (124.158.74.12)
    Niisleliin eruul mendiin gazar sain ajillaj urhiin eruul mendiin tubiin anhan shatnii tuslamj uilchilgeeg saijruulahad ih hubi nemer oruulj baigaad talarhaj baina.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Эмч Болд. (124.158.74.12)
    Эрүүл мэндийн салбараа хаячихсан төр, хэдэн эмч сувилагч нарынхаа нуруунд ачааны хүндийг үүрүүлж, салбараа өмгөөлсөн ганц нэг хүн ярилцлага өгөхөөр барьж идэх шахаж, шахалт дарамт үзүүлдэг жишиг хаа сайгүй тогтсон байна.Үнэн бодит байдлыг л ярьсан байна ш дээ.Тэртэй тэргүй элгээрээ мөлхсөн энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй байгааг ард түмэн мэдэж байгаа. аль нэг намд бэлэглэдэг, хаа хамаагүй нэг хүн сайдаар очоод самардаг газар байлгамааргүй байна.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (5.136.187.7)
    Аливаа нэг улсын боловсрол эрүүл мэнд хувьд гарвал тэр улс дампуурахын шинж гэж хэлсэн байдаг юм бна лээ. Манайх яг л тэр болчихсон байгаа шүү. Эмнэлгийнхэн бүх юм төлбөртэй нэг л их зантай мэддэг юмгүй улс байдаг штээ. Юун хөрөнгө мөнгө гээд гоншгиноод байгаа юм. Өвчтэй хүмүүсийн зовлон дээр сайн л мөнгө салгадаг биз дээ.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    2 цаг 46 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    6 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 46 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    6 цаг 57 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    7 цаг 5 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    7 цаг 22 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    7 цаг 24 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    22 цаг 30 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    23 цаг 3 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    23 цаг 15 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    23 цаг 17 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    23 цаг 23 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК