зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бат-Оргил: Бидэнд бусад намууд шиг алдаа гаргаж байх цаг байхгүй

2015-6-08
0
ЖИРГЭХ

“ХҮН” намын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргилтай ярилцлаа.

 

СТРАТЕГИЙН ОРД ГЭЖ ХИЙРХЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

 

- Дубайд зурагдсан “Оюутолгой”-н төлөвлөгөө Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах асуудлыг хөндөхөд хүргэв. Улс төрд хүч түрэн орж ирж байгаа цаашлаад үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй ХҮН нам уг төлөвлөгөөний асуудалд ямар байр, суурьтай байгаа. Ер нь хэр зөв зүйл болсон юм бэ?


- Уг асуудалд намын зүгээс мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх болоогүй байна. Ажлын хэсэг гарч, уг асуудлыг судалж байгаа. Харин энэ салбарт богино ч болтугай ажилласан хүний хувьд би өөрийн байр суурьтай. Уг асуудлыг яаж ч шийдсэн асуудал дагуулна. Учир нь суурийг нь буруу тавьчихсан юм. Стратегийн орд гэж байдаггүй. Харин стратегийн ашигт малтмал гэж байдаг. Энэ хоёрыгоо ялгаж, салгахгүй бол уг асуудал хэзээд маргаан дагуулсаар байна. Бид уул, уурхайн салбараа ойлгодог, мэддэг мэргэжилтнүүдтэйгээ энэ талаар ярилцах ёстой. Түүнээс биш эмч, багш, тогооч гэх мэт янз мэргэжлийн хүмүүс уул, уурхай мэддэг юм шиг ярьж байгаа нь буруу. Өрхийн эмч нарийн мэргэжлийн мэс засал хийдэггүйтэй л адил юм. Асуудал ингэж явагдах ёсгүй. Үүнийг цэвэр мэргэжлийн хүмүүс ярих ёстой юм. Тухайлбал, уул, уурхайн эдийн засагч гэж тусдаа байдаг. Геологи маш нарийн онцлог зохицуулалтай. Үүнийг дурын хүмүүс ялангуяа нэг дугаар хорооноос сонгогдсон иргэн УИХ-ын гишүүн болчихоороо уул, уурхай эсвэл геологийн асуудлыг мэдчихдэг юм биш. Тухайлбал, ОХУ-ын хувьд байгалийн хий, нефть нь стратегийн бүтээгдэхүүн болдог. Тэр нь 100 грам, 100 сая тоннын аль нь ч бай стратегийн бүтээгдэхүүн. Түүнээс жижиг ордыг стратегийн биш гэж нэрлэчихээд томыг нь стратегийнх гэдэггүй юм. Стратегийн орд гэж ярих гэж байгаа бол стратеги нь байх ёстой. Стратеги нь байхгүй байхад стратегийн орд гэсэн зүйлийг зохиогоод улс даяараа хагаралдаад эдийн засгаа гацаачихлаа.


- Оюутолгойн саяын төлөвлөгөө нь асуудлыг шийдэж шадсан гээд л Ерөнхий сайд алга ташаад байна шүү дээ?


- Сайжруулсан гэж хэн үзэж байгаа юм. Олон дутагдалтай асуудал бий. Жишээ нь, 30 давхар байшин барихад 200-300 хуудастай гэрээ байгуулдаг. Гэтэл энэ том ордыг яаж ашиглахыг шийдэхдээ 30 гаруй хуудастай гэрээ байгуулчихсан. Үүнд дутуу орхигдуулсан асуудал их байна гэсэн үг. Энд маргаан үүсэх нь тодорхой. Сайхан сэтгэлээр гэрээ байгуулчихвал дараа нь үл ойлголцох асуудал үүснэ. Түүнийг шийдэх гэтэл хардалт гарч, “Чи ингэж байгаа юм чинь цаанаа ингэж л бодож таараа” гэж хандахаар асуудал явахаа больж буйгийн илрэл. Ажлыг хуумгай хийсний улмаас ийм нөхцөл байдал үүссэн. Одоо бид суурийг нь засч байж асуудлыг зөв голдрилд оруулна гэсэн гарц харагдаж байна. Нэгдүгээрт, Стратегийн орд гэж хийрхэхээ болих хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн оролцоог тодорхой болгож өгөх ёстой.


- Төр чинь бүх зүйлд оролцоод л байдаг болчихсон юм биш үү?


- Тухайн компанийн хувийг эзэмшээд явах нь Төрийн оролцох ёстой оролцоо биш. Төр улсынхаа бизнесийг дэмжиж оролцох ёстой Энэ бол манай намын байр суурь. Иргэн талхны үйлдвэрээ бариад ажиллаж байхад төр хажууд нь талхны үйлдвэр байгуулж ажиллаад өрсөлдөөд байвал юу болох вэ. Эргэлдэж буй хөрөнгө нь өөр болохоос зарчим нь бол адилхан шүү дээ. Төр, хувийн хэвшилтэй бизнесийг нь булаацалдаж болохгүй юм. Ашигт малтмал 100 хувь ард түмний баялаг. Бүх улсын хуульд ингэж зааж өгсөн байдаг. Төрийн хувьд ард түмний ашигт малтмалыг ашиглуулсныхаа төлөө татвар, хувь, хураамж, рояалтигаа авах ёстой. Гэтэл манай төр тухайн ашигт малтмалыг ашиглах гэж буй компанийн хувийг булаацалдаж буй нь угаасаа зүй, зохисгүй оролцоо.


- Уул, уурхайгаас орж ирэх ашгаас төр хүртэж ард түмэндээ өгөх ёстой гэж зарим хүмүүс хэлдэг шүү дээ? Түүнийг яах юм?


- Ашигтай хамт эрсдлийг давхар ярих ёстой. Ашигтай бол минийх. Ашиггүй бол чинийх гэж болохгүй. Хүн гэрийнхээ гадаа гарч газар ухахад доороос нь Оюутолгой шиг орд илрээд байдаггүй биз дээ. Оюутолгой шиг ордыг бий болгохын тулд хэр, хэмжээний их ажлыг хийх нь тусдаа асуудал.  Ашигт малтмалын салбарын статистик үзүүлэлтүүд байдаг. Жишээ нь 10 гаруй талбайд хайгуул хийж, нилээн ажил, маш их хөрөнгө үрж байж нэг талбайгаас нь баялаг олж чадвал чаддаг. Харин бусад бүх талбайд булсан мөнгө нь алдагдал болоод л гардаг. Тэр олсон ганц  талбайгаасаа алдагдлаа яаж нөхөж авах вэ гэдэг үүднээс хайгуулаа хийдэг. Мөн газар доорх баялаг гулдмайгаараа байж байхгүй. Шувууны буун дотор хийгээд цацаад хаячихсан юм шиг байгаа шүү дээ. Түүнийг алдагдалгүй газар дээр гаргах нь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Оюутолгойн орд гэхээрээ л асар том цул алт, цэстэй түүнийг нь хөрөөдөж аваад нэг хэсгийг өгөх юм шиг санах хэрэггүй. Цаашлаад алт, зэсний нөөц ихсэж, багасах зүйл байна. Хэрвээ үнэ нь унавал тэр ордыг ухах эдийн засгийн ач холбогдолгүй болно. Түүнийг мэргэжлийн нэр томъёогоор нь захын агууламж гэж нэрлэдэг. Ерөнхий эдийн засагчдын хувьд цаасан дээрх тоог харж байгаад л боддог. Тэгээд түүгээрээ ярьж, хэлдэг. Гэтэл энэ нь үнээсээ хамаараад ихсэж, багасаад байдаг. Одоо Оюутолгойн ордын ТЭЗҮ дээр маргалдаад байна. Хоёр асуудлаас болж маргаан болсон. Нэгдүгээрт, Монголын тал социализмын үеийн аргачлалаар бодож гаргасан ТЭЗҮ-гээ үндэслэл болгож байгаа. Гэтэл өнөөдрийн Оюутолгойд ашиглаж буй ТЭЗҮ түүнээс тэс өөр. ТЭЗҮ бол уг төслийг банкнаас санхүүжүүлэхэд ач, холбогдолтой эсэхэд дүгнэлт гаргахад хэрэглэгддэг зүйл. Түүнээс биш ашиг хувиарлахтай хамааралгүй. Дараа нь нарийвчилсан ажлууд хийгдэж байж ашгаа тодорхойлдог. Гэтэл үүнийгээ тодорхойлоогүй байна шүү дээ. Нэг нь шатар нөгөөх нь даам тоглох гээд байдаг. Хоёр өөр  тоглоомоо тодорхойлоогүй байж гэрээгээ байгуулчихсан.

 

УИХ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫНХАА АЖЛЫГ ХИЙЛГЭХГҮЙ БУЖИГНУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ

 

- Оюутолгойн хувьд таны байр суурь ийм байж. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах эсэх нь гацаанд орчихсон байдалтай байна. Хамгийн сүүлд Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Засгийн газрыг уг гэрээний төслөө буцааж аваад сайжруулах ёстой гээд хэлчихлээ. Ер нь УИХ-д үүсээд буй энэ гацаанаас гарах гарцыг та яаж харж байна вэ?


- Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг зохих түвшний мэдлэгтэй юу. Тэндээс гаргасан  дүгнэлт хэр бодитой вэ. Энэ УИХ-ын хийх ёстой ажил мөн үү. Үнийн дүн нь их гэсэн бүх зүйлд УИХ оролцоод байж болдог юм уу гэх мэт олон асуулт гарч ирж байна. Түүнийгээ стратегийн гэх юу ч хааж болдог үгээр хаацайлаад сууж байна. Тэгвэл архины үйлдвэрүүдийг бас стратегийнх болчихье л доо. Түүнийхээ 51 хувийг төрийн эзэмшлийнх болгоно гээд буцаад социализм, коммунизм руу гаа орье. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчилнө гэхээсээ илүү мөрдөгдөж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй. УИХ гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийлгэхгүй бужигнуулаад байж болох уу. Хянах ёстой этгээд нь гүйцэтгэх ажилдаа хутгалдаад ирэхээр хэн хянах юм. Энэ нь гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдаж буй асуудал. Үндсэн хуульд ингэж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа.


- Тавантолгойн ордын 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшээд үлдсэнийг нь гадаад болон дотоодын компаниуд эзэмших ёстой гэсэн шийдвэрийг улс төрийн зарим хүчин гаргаж байгаа. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” орох нь зөв юм уу?


- Эрх ашгийн зөрчил улс орны хэмжээнд ч байна. Ер нь төр аж, ахуйн ажилдаа ордог нь буруу. Төр хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Байшингийнхаа суурийг буруу тавьчихаад дээр нь ямар барилга барих асуудлаар хэрэлдээд байна. Хүн бүр эх орон ч малгай өмсчихөөд орох, орохгүй ажилд оролцоод явж байна шүү дээ. Төр ард түмнийг төлөөлж аж, ахуй нэгжүүдийн ажилд хяналт тавих ёстой юм. Татвараа төлж байна уу, байгаль орчинд хэр ээлтэй технологиор олборлолтоо хийж байна вэ гэдгийг хянана. Түүнээс ингэж оролцож болохгүй.

 

БИДЭНД СИСТЕМИЙН МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ. ЗАМБАРААГҮЙ ОЛОН ЗҮЙЛ МЭДЛЭГГҮЙН ГАЙГААС ҮҮДЭЛТЭЙ

 

- Энэ эрүүл бус зүйлүүдийг яаж засах ёстой юм?


- Тэд атгаг хорон сэтгэлээр ингээгүй. Энэ бол мэдлэггүйн гай. Сайхан сэтгэл байвал бүгдийг шийднэ гэсэн ерөнхий төөрөгдөл хүмүүсийн дунд байна. Бие өвдөхөд сайхан сэтгэлтэй эмчийг хайдаггүй шүү дээ. Сайн мэдлэгтэй эмчид л ханддаг. Түүн шиг мэдлэгтэй хүмүүс ажлаа хийх ёстой. Нарийн мэргэжлийн болон системийн мэдлэг ч байж болно. Манайд системийн мэдлэг хамгийн их дутагддаг. Эрүүл мэндийн салбарыг жишээ болгоё.  Ажлаа сайн мэддэг эмчийг эмнэлгийн даргаар тавих нь хамгийн том алдаа. Тэгээд л тэр эмнэлгийн ажил унадаг. Учир нь тухайн эмнэлгийн даргад системийн удирдлагын мэдлэг байхгүй. Тэр мэдлэгийг тусад нь заадаг юм. Дөрвөн жил сурч, хоёр жил мастерт сурч 10 гаруй жил ажиллаж байж эмнэлэг удирдах чадвартай болдог. Түүнээс мөрөөрөө ажлаа хийж буй хүнийг эмнэлэг удирд гэж тушаах нь буруу. Үүнийгээ ялгаж, салгах хэрэгтэй. Миний өөрийн салбарт ч ийм зүйл их ажиглагддаг. Геологич хүрч ирээд ажил заадаг. Гэтэл эрдсийн эрх зүй, эдийн засаг гэдэг тусдаа зүйл. Ашигт малтмал, эрдсийн эрх зүй хүмүүс хоорондын харилцааг зохицуулдаг юм. Төр, компани, орон нутаг гэх мэт оролцогчдын зохистой харьцааг яаж хангах нь эрх зүйн асуудал. Геологи бол үүнтэй хамаагүй. Гэтэл энэ баялагийг ингэж хуваах ёстой гэж геологичид ярьж буй нь буруу юм. Үүнд ахиад л системийн мэдлэг дутаж байна. Тухайлбал, ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хийхэд орон нутаг ямар үүрэгтэй оролцох нь тусдаа зохицуулагддаг. Ашигт малтмалын хуулийн нэг том зарчим байдаг. Тэр нь хэнд олгохыг төр мэднэ. Хаана олгохыг орон нутаг мэднэ гэдэг. Орон нутаг бол нутгийнхаа хаана хайгуул хийж болохыг зааж өгдөг юм. Гэтэл энэ хоёр зохицуулалт хоёулаа замбараагүй болжээ. Орон нутаг төрийн эрх мэдлийг булаацалдаж хэнд олгох вэ гэдэг асуудалд оролцоод эхэлсэн. Өөрийнхөө хийх ёстой кадастрын зургаа гаргаж, тусгай хэрэгцээнд гаргах, ойн сангаа бүрдүүлэх зэрэг нэг ч ажлаа хийгээгүй байж, хэнд өгөх ёстой, ёсгүйгээ шийдэх гэдэг. Төр ч мөн хийх ёстой ажлаа хийдэггүй. Энд лиценз өгнө, өгөхгүй гэдэг. Тэгснээ нэг сайд гарч ирээд хэрэгжиж буй хуулиа гэнэт зогсоож “Өнөөдрөөс эхлэн лиценз олгохоо зогсоо” гэсэн тушаал гаргадаг. Лиценз олгох нь хуулийн үйлчлэлээрээ явах ёстой юм. Гэтэл хуулийн үйлчлэлийг нэг сайд зогсоодог. Энэ мэтчилэн замбараагүй олон зүйл мэдлэггүйн гай.


- Та системийн мэдлэгийн талаар ярилаа. Танай намд хэр их системийн мэдлэгтэй залуус байна. Энэ бүхнийг засаад явах боловсон хүчин танай намд байна уу?


- Мэдлэгтэй залуус бий.  


- Танай нам мэдлэг гэх зүйлээрээ бусад намуудаас ялгарч чадах уу?


- Бусад намаас бид институцаараа ялгарна. Энэ бол тодорхой хэмжээний зарчим, дүрэм, журам хэрэгждэг байгууллага. Түүнээс биш хувь хүн орж ирээд “Би үүнийг тэгмээр байна” гэж хэлснээр асуудал шийдэгддэггүй. Энд нарийн дүрэм, журам, сахилга баттай ажилладаг.  Манай намд боловсон хүчин байна. Бусад намд ч мөн байгаа. Гэхдээ тэд зөв хүнээ зөв газарт нь томилж чаддагүй. Асуудлыг намч байдлаас шийддэг. Намын бодлогыг зарчмаар бус хэдэн дарга нь тодорхойлдог. Нэг хүний үзлээр бүх шийдвэрийг гаргаж болохгүй. Тэр алдааг хэлэхээр засдаггүй. Тэгэхээр нь бид хөдөлж эхэлсэн нь энэ юм. Бидэнд тэдэн шиг алдаа гаргаж байх цаг байхгүй.

 

- Жишээ нь та ямар мэргэжилтэй хүн бэ?


- Геологи уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг мэддэг. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин.  


- Ихэнх нь талбай дээр гарч орилж гарч ирдэг бол танайх арай өөр байдлаар ажиллаж байгаа. Үүнийг ч иргэд нилээн анхааралтай ажиглаж байна?


- Талбай дээр гарах нь ардчилсан нийгэмд байх зүйл. Бид ч тэнд очихыг үгүйсгэхгүй. Иргэний хөдөлгөөн нийгмийг эрүүлжүүлдэг асар том хүчин зүйл. Гэтэл Иргэний хөдөлгөөний нэр, хүндийг Монголд асар ихээр унагасан нь миний харамсаж явдаг зүйл. Бусад оронд сайн, сайхан зүйлийг иргэний хөдөлгөөнүүд бий болгосон байдаг. Тухайлбал, арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн харуудын хөдөлгөөн байсан. Одоо АНУ хар арьстай ерөнхийлөгчтэй байна. Энэ бол Иргэний хөдөлгөөний ажлын үр дүнд бий болсон зүйл. Үүний цаана туйлбартай зөв итгэл үнэмшилээрээ нэгдсэн хүмүүс байдаг. Харин манайд эрх, ашгаараа нэгдсэн хүмүүс байсан нь алдаа байсан.


- Танай намд нийт хэдэн гишүүн нэгдээд байна?


- 1300 гаруй гишүүн байна. Өдөр тутам идэвхтэй ажиллаж буй 140 гаруй хүн байгаа.


- Бас нэг онцлог нь клубуудын нэгдлээс бүрдсэн гэсэн. Энэ талаар тодруулбал?


- Клубээрээ намд элсээгүй юм. Тэр клубийн гишүүд энэ намд орж байгаа. Тухайлбал, би өөрөө “Реформ” клубийн санаачлагч.


- “Реформ” клубийн хувьд ямар үзэл, баримтлалтай ажилладаг вэ?


- Би тус клубийг санаачлаад 2010 оноос хойш ажиллаж байна. Зарим хүмүүс “Энэ Т.Бат-Оргил гэнэ ухаан орсон юм шиг ажиллаж байна” гэж боддог байх. Сонгууль дөхөөд гэнэт галзуураад байгаа зүйл юм биш. 2010 оноос хойш би маш их туршлага хуримтлуулсан. Мөн дан клубээрээ яваад амжилтад хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон учраас намын ажилд нэгдсэн. Реформ клуб дотроо олон гишүүн байгууллагатай. Тус клубийн онцлог нь тухайн салбарын бодлогот дүн шинжилгээ хийдэг. Түүнийхээ дараа зөвлөмжүүдийг гаргадаг. Түүнийг төрийн бодлого болгохоор ажилладаг. Бидний хэрэгжүүлж эхэлсэн амжилттай төслүүд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх төсөл байгаа. Энэ төслийн талаар дүгнэлтээ гаргаад төр засагтайгаа хамтраад ажиллаж байгаа. Мөн хуулийн төслөө боловсруулаад явж байгаа ч удаашралтай байна. Энэ ажлыг илүү далайцтай, өргөн хүрээнд хийх ёстой гэсэн итгэл үнэмшил байгаа. Үүнд, манай засаглалын бодлого бас нөлөөлж байна. Энэ нь зөвхөн Монголд бус олон улсад ардчилсан засаглалын модель нь өөрөө хуучирсан байгааг илтгэж буй. Түүнийгээ шинэчлэх цаг нь болсон. Төр, олон нийт байгууллага, хувийн хэвшил гэж хуваах нь Монголын нөхцөлд зохимжгүй юм. Ингэхээр ажил явахгүй зогсчихдог. Хувийн хэвшил, олон нийт, төрийн байгууллагад ажиллаж буй нэг салбарынхан нэгдээд үзэл баримтлалаа нэгтгээд төр засагтаа хүргэх нь хамгийн үр нөлөөтэй юм байна гэдгийн бодит жишээг Реформ клуб харуулж чадсан. Үүнийгээ улсын хэмжээний ажил болгож хэрэгжүүлмээр байна. Асуудлыг салбарын хүмүүс яръя. Түүнээс салбар, салбарын хүмүүс цуглачихаад асуудлыг мэддэг юм шиг маргалдах биш юм. Тэгэхээр салбарын хүмүүс өөрийн салбарын асуудлыг ярих ёстой гэсэн миний итгэл үнэмшил энэ намыг байгуулахад хүргэсэн.

 

АРД ИРГЭД БОЛОВСРОЛГҮЙ ЦАГТ МАЖОРИТОР, ПРОПОРЦИОНАЛИЙН АЛЬ Ч БАЙСАН ЯЛГААГҮЙ.

 

- Сонгуулийн хууль удахгүй хэлэлцэгдэх гэж байна. Танай нам сонгуулийн хуулийн тогтолцоог ямар байгаасай гэж бодож байгаа вэ?


- Манай улсын хууль тогтоох үйл явц нь их хуумгай. Бусад улс оронд бол хуулийн төслөө боловсруулаад олон нийтээр хэлэлцүүлээд, лобби бүлгүүдийг ажиллуудаг. Лобби бүлэг гэдэг нь цүнхтэй мөнгө барьж гүйхийг хэлдэггүй юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонирхлын бүлгүүд байдаг. Бусад оронд лобби бүлэг иргэдийн дуу, хоолойг сонсох суваг болдог. Лобби бүлэгт сонирхол нэгтэй хүмүүс нэгдэж, байр сууриа хууль боловсруулагчид дамжуулдаг юм. Иргэдийг яаж, ямар хэлбэрээр сонсох вэ гэдэг нь чухал. Эрүүл мэндийн салбарыг сайжруулах асуудлаар эмээ, өвөө нараас саналыг сонсвол тэд хэр үр дүнтэй зүйлийг хэлэх бол. Ингэж асуувал хэлбэрдэлт, шоудалт болно. Тэгэхээр ард түмнээсээ асууна гэж байгаа бол хүмүүсийг ашиг сонирхлын бүлэг, мэргэжлээр нь ангилж авч үзэх ёстой. Тэгэж байж ард түмнийг сонссон болно. Сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчилж байгаа нь эрүүл бус зүйл юм. Өөртөө таарсан хууль яаж хийх вэ гэж ажиллаж байна. Нэг хууль баталсан бол түүгээрээ 20 жил явах ёстой. Улс төрийн тогтвортой байдал чинь хөгжлийн гол суурь юм. Нөгөөтэйгүүр манай сонгуулийн хууль нь хүн амыг жигд төлөөлж чаддаггүй. 10 гаруй мянган хүнтэй сумыг төлөөлөөд нэг хүн УИХ-д сууж байна. Манайх бол нэгдмэл улс. Гэтэл холбооны улс шиг сонгуулийн хуультай.

 

СОНГУУЛИЙН ҮЕЭР НАМУУДЫН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОЧИХ ХЭРЭГТЭЙ


- Ер нь ямар тогтолцоогоор явах ёстой юм?


- Ард иргэд боловсролгүй байгаа нөхцөлд мажоритор, пропорционалийн аль нь ч байсан  хамаагүй. Яаж, ийж байгаад л толгойг нь эргүүлнэ. Хуулиар ойр, ойрхон оролдохгүй байх нь чухал. Ядаж дөрвөн сонгууль өнгөрөөх хэрэгтэй. Өөрсдөө энэ тогтолцоогоор гарч ирсэн биз дээ. Пропорционали системийн хувьд намууд төлөвшөөгүй бол тохиолдлын хүмүүс орж ирэх магадлал өндөр. Гэхдээ хувь хүмүүсийн амлалтыг багасгадаг. Намын хөтөлбөрийг харж байгаад сонгодог. Хүн амлалтад барьцаалагдахгүй гарч ирдэг гэсэн үг. Мажоритор бол нөгөө л амлалтуудыг өгөхөд хүргэдэг гэх мэтчилэн сайн, муу талтай.  Хоёрдугаарт, сонгуулийн үеэр намуудын сурталчилгааг радио, телевизээр явуулахыг хориглочих хэрэгтэй. Өөрсдөө яваад мөрийн хөтөлбөрөө танилцуулна биз. Энэ нь мөнгөтэй, мөнгөгүй гэдэг ялгааг арилгана. Телевизээр цөөн хэдэн минут сурталчилгаагаа цацахын тулд хичнээн төгрөг цацаж байна вэ. Сонгуулийн нийт зардлын хэдэн нь телевиз, радиогийн зардалд явж байна. Мөнгөтэй хүмүүс нь өөрсдийгөө телевизээр их гаргаад тэгш бус байдлыг үүсгэж байна. Түүнийгээ арилгахын тулд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг үнэгүй зай талбайгаа өг гэх зүйлийг ярьж байна. Тэгэж болохгүй. Зах зээлийн эдийн засагт орчихоод "Сонгуулийн үеэр үнэгүй сурталчилгаа цац" гэж хэвлэлийнхнээс шаардаж байгаа нь буруу. Сонгуулийн үеэр талхаа үнэгүй тараа гэж хэлдэггүй биз дээ. Энэ асуудлыг телевиз, радиогоор явуулахгүй байж л шийднэ


- Сонгуульд нэр дэвшигч сурталчилгаагаа 14 хоногт багтаан хийнэ гэж сонгуулийн шинэ хуулинд заасан байна. Үүнийг дэмжиж байна уу?


- 14 хоног бага хугацаа. Энэ бол ядарсан арга.


- Хэрвээ энэ заалтаар явбал шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах боломж хомс болох юм шиг харагдаж байгаа?


- Тийм. Булхай булчингаараа. Цагийн юм цагтаа. Тэд байгалийн хуулийг өөрчлөх байна. Одоо мөрдөгдөж буй улс төрийн тогтолцоог монголчууд дэмжихээ больчихсон. Түүнийгээ яаж, ийж байгаад аргалсан сэтгэлгээ нь энэ. Тэглээ гээд үр дүнд хүрэхгүй. Энэ сонгуулиар аргалдаг л юм байж. Мөнх ийм байлгах юм уу. Нөгөөтэйгүүр тэд хунтайж нараа гаргах гэж байна. Энэ удаа өөрсдөө яаж, ийж байгаад үлдчихнэ. Харин дараагийн сонгуулиар Хунтайж нартаа хаан ширээгээ үлдээх гэж байна.

 

- Ирэх сонгуулиар танай нам яаж оролцох төлөвлөгөөтэй байна?


- Төлөвлөгөө байна. Гэхдээ хэлэхэд эрт байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • zochin (124.158.125.88)
    zov l yarisan bn shde. Deeguur hagartlaa ideed hoorondoo holoo jiiltseed yavaad bgaa yumnuudiig bugdiig ni nuhchin darah heregtei. Niigmiin hogjil hunii hogjiltei nyagt holbootoi gj mash unen helsen bn. mongoliin irged zov hogjij humuujij chadval uls eh ornoo gesen setgel garch ehelne shde. Odoo yaj UIH daa unahguigeer buuhguigeer uldehev gesen hachin yumnuud tsaana chin duuren bn huzuuguidorj, choniin beltreg enkhbold, hujaa bayartsogt geh metchilen. ed nar uls eh ornii hyamraliig daanch amidral dree medrehgui yavaa huvalznuud shde
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.245.236)
    иргэн энэ нөхөрийн эмээ ах эгч ээж бүгд ман хүн шүү дээ хөдөө явж үзээгүй байж бас нэг дарга сайд болох дуртай нөхөр байна
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ ХҮҮ 3 (203.194.118.69)
    Ойлгое гэж хичээгээд ч потенциал нь хүрэхгүй. Тэд хийдгээ хийсэн л дээ. Одоо үүнээс цааш аваад явах потенциал чадамж нь дээд цэгтээ тулсан. Юу ч горидоод нэмэргүй. Тиймээс тэднийг түүчээлэн аваад явах дараа үеийн залуусын цаг иржээ. Цаг нь болж. Гэхдээ энэ нь өнгөрсөн үеэн хараан зүхэж буудна гэсэн үг хараахан биш шүү дээ. Тэд өөрсдийнхөө чадах хүртлээ л явлаа. Энэ нь бидэнд одоо хангалттай. Одоо бид эдгээр залуусын эрдэм мэдлэг авьяас чадварыг ашиглах цаг иржээ. Тэгэхлээр урагшаа ЗАЛУУСАА! БУРХАН МОНГОЛЫГ МИНЬ ИВЭЭГ.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ ХҮҮ 2 (203.194.118.69)
    Энэ 2 эрх барьж буй намуудыг хүлээвэл бидний урьд болоод хойд насыг ч нийлүүлээд ч барахгүй биз. 50 настнуудын үе өнгөрчихөөд байна. 5 нохойг тууж болдоггүй 50 настныг сургаж болдоггүй гэдэг ардын сайхан зүйр үг байдаг байх аа. Түрүүлж гарсан чихнээс хойно гарсан эвэр урт байдаг юм хүү минь. Тэдгээр хөгшчүүл залуус бидний хүсэл мөрөөдөл хайр дурлал гуниг баярыг яаж ч ойлгох билээ дээ.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ ХҮҮ (203.194.118.69)
    Сайн байна гэж хэлье! 100 хоёр гараа өргөөд дэмжинэ ээ хөө. Биднийг энд компьютерын ард сэтгэгдэл бичээд сууж байх хооронд чинь энэ улс эх орон маань хэцүүдлээ. Тэгээд одоо тэнэгүүдээр улсаа удирдуулаад дэмий л хараал хэлж суухаар залуучууд бид өөрсдөө оролцох цаг нь аль хэдийн болчоод байна. Харин ч жаахан оройтож эхлэх шиг санагдаж байна. Бид ирээдүй хойч үедээ ямаршуухан нийгэм журмыг хүлээлгэн өгөх болж байна.
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • хн хн (124.158.112.79)
    Улсад ажил ч хийж үзээгүй иймэрхүү улс микрофон өариад л нам яриад л зурагтаар гараад л онолдчих юм аа зүгээр ажил ажлаа л хий л дээ
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Zochin (103.26.195.8)
    Yahaw shine heregtei songohod aldah yum bhgvi
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    1 iimerhuu zuiliig hen ch gesen yariad l bdgiim shuudee, ajil hereg tal ruugaa lool l boldog yum duu mini dee,,,
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (93.15.165.103)
    Хэлж ярьж байгааг нь харвал онолоос өөр гавих юмгүй ард түмгий амьдрал мэдэхгүй өрөөл татуу тарихтай хүн байна.нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • убөбөбөбө (103.229.123.75)
    Баарарын дүү нар шив. Худлаа гарууд байна. МАНАН 2
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Мэдэхгүй юм даа. залуу хүн улс орноо гэж бодож байгаа бол сайн л байна. Гэхдээ миний хүү амвдрал мэдэхүү, хүмүүс яаж амьдарч байгааг харсануу. Ядаж цэргийн алба хаасануу.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (202.5.196.132)
    hend ch taalagdahgui durtei ongiroo durtei zurguud baina chi chini manai MASA-d baigaa biluu ajlaa ugsun uu bidnii zorilgoos tes ondoo hun baina daa durgui hurchihlee
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • saltaa.. (103.9.91.146)
    S.Bayar ehtein oir baisan yum .. amerk tehnolgi gej ene dee...
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Хашир (112.72.13.122)
    Дүүгийн ярилцлагаас хархад лав л геологи, уул уурхайн талаар өөрийн нь хэлээд байгаа систетэй, тодорхой ойлгоц алга.Тэгээд юун ч их сүрхий мэдэмхийрдэг юм бэ. Ийм л улс төрчид ард олныг бужигнуулж, талцуулж,улс орны хөгжлийг чөдөрдлөж амьдралын ядуурлыг далалсаар өнөдөртэй золгож байгаа шүү дээ. Тийм болохоор энэ нам ч эвгүй үнэр ханхлуулж байна даа.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (202.5.196.132)
    ene bas yuu ve iim hun baisan yum uu? bas ih medegch, OTg ingej uls turjuuleed hereggui ee ene yavuurgui argaar uls turd huruugaa durj baina
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.190)
    Uls tord orolgui yaadiin! Iim zavharsan niigmiig zugeer haraad suuj chadahgui buh hariutslagatai irgen uls tord oroh erhtei. Harin ch Bat-Orgil udam sudar, bolovsrol humuujil saitai. Ene ulsiin ih hurald garsan haanaas irsen ni medegdehgui hulgaich luivarchdaas iluu yos surtahuuntai tolov tuvshin hun. Bitgiii ingej zaluu humuusiig omhii sorog setgelgeegeeree nyatsaan darj bai! Bat-Orgiloo bitgii buuj ogoorei! Humuus mash ataarhuu bs uu yarij baigaagaa inh ni medehgui shuu! Tanai namd amjilt husye! Harin sain institutsai chanartai nam baiguulaarai daa!
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • оюутан (27.123.214.122)
    Хөлсний хэдэн комментчид хар шүлсээ үсэргээд эхэлчихэж дээ...
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • иргэн (212.186.178.178)
    Бас нэг хэтэрхий мэргэн жаргаахай гараад ирж, кк тэнгэрээсээ бууж ирээд хөдөө гарч хоёр жил мал маллачихаад ороод ирээ хө, тэгэхээр чинь харж байгаад чамайг сонгоё. Элбэгдорж яг ингэж цэцэрхэж гарч ирсэн дээ, дээрдсэн нь юу байна, дордсон нь харин даанч их дээ.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • оюутан
      Малчдаар удирдуулж ханаагүй юу, хө?
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (103.229.176.131)
    манайд нам шиг их юм алга, бас нам шиг гайтай, намуудаас илүү хорлонтойгоор улсын хөгжлийг чөдөрлөж байгаа юм ч алга, гэтэл бас дахиад нэг шинэ нам уу ?? ёстой яршиг л байна , зайл цаашаа
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (67.170.227.100)
    Demjij bnaa uur bolovsroltoi huchtei surug huchin zailshgui baih shaardlagatai Ene 2 nam odoo zaigaa tavij uguh tsag ni ali ert bolson
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (150.129.142.238)
    batorgil saihan zaluu. saihan duuldag. uls toroos harin hol baival yasan yum be?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (103.26.194.60)
    Энэ нөхрийн эмээ, ээж энэ тэр нь МАН-ын буянаар өдий зэрэгтэй яваа биз дээ. Хөгшчүүдээс авахуулаад хэн хүнгүй мэднэ шд. Гэтэл энэ нөхөр шал далий юм яриад зогсч байхийн
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • barigdanda barigdanda (202.180.218.8)
    ashigt maltmald bhdaa yasan yasan gelee udahgui barigdah geed turiin hamgaalalt husee yu.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.190)
    Хуучин хүмүүсийн гар хөл
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Шийдвэр гаргах түвшний хүмүүсээ мэргэжлээр нь харгалзаж сонгомоор юмаа.Ж нь одоо холбооны инженер хүн БСШУ-ны сайд ч байх шиг...
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.134)
    Барууны тэжээврүүдийн дараагийн үе хүмүүсийг тэнэг гэж басамжлах хэрэггүй тэгээд царай зүс гэж авах юм алга архичин шиг харагдаж байна. Өөрийгөө толинд хараач харцанд чинь гүн гуниг гутрал сууж тийм байж тэргүүлнээ хол хэвтэнэ
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      МАН-АН гийн тэжээсэн БУУНЫ НОХОД. л байштээ. ХУДАЛ ДҮР ЭСГЭЭД болио. Та нар балууны чинь эх орон. Яс горьдсон нохдууд л байштээ. Улс төрийн орон зайг бөглөх гэж гарч ирсэн МАН АН ы заавраар, хиншүүгийн гар хөл болсон гарууд шүү дэ!
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (202.70.37.54)
    дэмжиж байна
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.254.112.18)
    nam baiguulahgvi zvgeer amidarch chadahgvi bn uu ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • ЧИ ДУТ
      ЧИ МАН-ГАР НЬ УУ? ЭСВЭЛ АН-ГАЙСАН УУ? ХЭ ХЭ ХЭ ТИЙМ Л ЗҮГЭЭР АМЬДАРМААР БАЙГАА БОЛ ХОЁР ТЭНЭГ НАМАА ТАРАА Л ДАА. ЧАДАХГҮЙ Л ДЭЭ!
      2015 оны 06 сарын 08
  • МАН-АН АРИЛЖ ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ! (103.26.195.212)
    МАН-ГАЙСАН, АН-ГАЙСАН ХОЁР НАМААС БҮРМӨСӨН ЗАЛХЛАА. НЭГ НЬ МАН-ГАР МАНГАС, НӨГӨӨ НЬ АН-ГАЙЖ ИДЭХ ДОНТОЙ ГЭСЭН Ч ҮГ ЮМ ШИГ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ОДОО ХАРИН ХҮН-ИЙ ДАЙТАЙ АМЬДРУУЛАХ ЮУНЫ МАГАД ГЭЖ НЭР НЬ ХҮРТЭЛ ХЭЛЭХЭД ЭВТЭЙХЭН ХҮН НАМД Л САНАЛАА ӨГӨӨД ҮЗЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА. . . . . . . . . . . ДАН ОЮУНЛАГ, СЭХЭЭТЭН ЗАЛУУЧУУДААС БҮРДСЭН МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА НЬ ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА. . . . . . . . . . ХҮН НАМД АМЖИЛТ ХҮСЬЕ!
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Баторгилоо танай Хүн нам гэж шал худал дүр эсгэсэн БУУНЫ НОХОД л байш тээ ккккк. ОТ, ТТ-г ХУЛГАЙЧУУДАД өг гээд байна шүү дээ. АН, МАН-ын өмнөө барих БУУНЫ НОХОД байна.
      2015 оны 06 сарын 08
  • САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭ (202.131.227.50)
    САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!! САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД, АН-Ы НУУЦ ГӨЛӨГНҮҮД ЗАЙЛ !!!САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙНУУД БАРУУНЫ Т
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.242.241.186)
    Сайхан ярилцлага байна. Нийгэм та бүхнийг их хүлээсэн байгаа. Цаг үе нь яалт ч үгүй 2 том намаас өөр хүчинг шаардаж байна. эрдэмтэй хүмүүсээр улс орноо удирдуулахыг хүсэж байна. амжилт, танай намд манай байгууллагын хамт олон бөөнөөрөө элсэх хүсэлтэй байгаа. хэрхэн холбогдох вэ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      имэйлийн тэмдгийг нь алга болгочихдог юм байна. contact at hun.mn хаягаар имэйл бичээрэй, бас member at hugjilhun.mn хаягт хандаж болно.
      2015 оны 06 сарын 08
    • Зочин
      contacthun.mn хаягаар имэйл бичээрэй, бас memberhugjilhun.mn хаягт хандаж болно.
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (43.242.241.186)
    Сайхан ярилцлага байна. Нийгэм та бүхнийг их хүлээсэн байгаа. Цаг үе нь яалт ч үгүй 2 том намаас өөр хүчинг шаардаж байна. эрдэмтэй хүмүүсээр улс орноо удирдуулахыг хүсэж байна. амжилт, танай намд манай байгууллагын хамт олон бөөнөөрөө элсэх хүсэлтэй байгаа. хэрхэн холбогдох вэ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      contacthun.mn хаягаар имэйл бичээрэй, бас memberhugjilhun.mn хаягт хандаж болно.
      2015 оны 06 сарын 08
  • би (43.242.241.186)
    Сайхан ярилцлага байна. Нийгэм та бүхнийг их хүлээсэн байгаа. Цаг үе нь яалт ч үгүй 2 том намаас өөр хүчинг шаардаж байна. эрдэмтэй хүмүүсээр улс орноо удирдуулахыг хүсэж байна. амжилт, танай намд манай байгууллагын хамт олон бөөнөөрөө элсэх хүсэлтэй байгаа. хэрхэн холбогдох вэ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      contacthun.mn хаягаар имэйл бичээрэй, бас memberhugjilhun.mn хаягт хандаж болно.
      2015 оны 06 сарын 08
  • Алдаа (103.26.193.240)
    Алдаа гаргахгүй гээд хэлчихээр л алддаггүй гэж бодоод бгаа юм бх даа хөөрхий. Алдаа гарганаа гэж боддог нам гж юу бхав дээ. Ямар ч туршлагагүй шалдан банди нар алдах шг болох нь тодорхой бхад ийм тэнэг зүйл яриад ямар малан нам үүсч байгааг нотлолоо
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    Oilgomjtoi mash saihan yariltslaga boljee
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      МАН-АН гийн тэжээсэн БУУНЫ НОХОД. л байштээ. ХУДАЛ ДҮР ЭСГЭЭД болио. Та нар балууны чинь эх орон. Яс горьдсон нохдууд л байштээ. Улс төрийн орон зайг бөглөх гэж гарч ирсэн МАН АН ы заавраар, хиншүүгийн гар хөл болсон гарууд шүү дэ!
      2015 оны 06 сарын 08
  • zochin (202.179.20.119)
    za ene tegeed uls turch bolchoo yu ? bas neg hudlaa yarirch
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.70.33.162)
    Энэ нөхөр одоо хэд дэх намдаа орж байна аа? Албан тушаал гордигчдын л нэг шүү дээ.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.239)
    Улсын херенгеер хийгдсэн орд яахаараа ганц компани хувийн емч болоод ард тумэн зарим гишууд ярких эрхгуй болж Байна яг Багабандийн хэлдэг уг хийдэг ажлыг хийх бас нэг хун бэлтгэгджээ уг нь овоо шинэ эхлэл тавиадаж эхлэх нь гэж бодсон
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      МАН-АН гийн тэжээсэн БУУНЫ НОХОД. л байштээ. ХУДАЛ ДҮР ЭСГЭЭД болио. Та нар балууны чинь эх орон. Яс горьдсон нохдууд л байштээ. Улс төрийн орон зайг бөглөх гэж гарч ирсэн МАН АН ы заавраар, хиншүүгийн гар хөл болсон гарууд шүү дэ!
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (202.131.233.187)
    Богинохон зайн улс төр хийгч кк
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    намынхаа үзлийг жаахан тодорхой болговол
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.140.160)
    Бишээ элбэгдрожийн хүн ш дээ Боргил гэдэг чинь,
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Баруун чих минь хангинаад байх чинь хө Багын нааз минь дурсаа юм болов уу
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (202.70.37.54)
    Танай намыг дэмждэг юм уу гэж бодож байгаа.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
    • Зочин
      имэйлийн тэмдгийг нь алга болгочихдог юм байна. contact at hun.mn хаягаар имэйл бичээрэй, бас member at hugjilhun.mn хаягт хандаж болно.
      2015 оны 06 сарын 08
  • Зочин (202.70.37.54)
    Танай намыг дэмждэг юм уу гэж бодож байгаа.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.102)
    Хунтайж нар гэдэг харин үнэн М.Энхболд бандгар охин Хулангаа Энхбаяр Батшугараа СҮ Батболд хүүгээ гээд урт цуваа хөвөрнө төрийг хархнууд нэг л иднэ түүчээчилж иднэ гэж байхгүй зайлцгаа
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.102)
    Багабандийн нам байх нь ярьж байгаа өнцөг нь
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    саяхан
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    57 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 8 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    1 цаг 44 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    2 цаг 7 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    2 цаг 19 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    2 цаг 53 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    3 цаг 18 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    4 цаг 20 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    4 цаг 41 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 8 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    5 цаг 34 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    5 цаг 41 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    5 цаг 47 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    5 цаг 50 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 17 мин
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
    6 цаг 58 мин
  • ФОТО: "Плэйтайм" хөгжмийн фестивал эхэллээ
    7 цаг 0 мин
  • ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
    7 цаг 23 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    7 цаг 29 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК