Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цонхны шилээ ч солих эрх мэдэлгүй эмнэлгүүдээс чанартай үйлчилгээг шаардах боломжгүй

2015-6-10
0
ЖИРГЭХ

ЭНЭ ЖИЛ НИЙТДЭЭ 73.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМИЙН ТӨСӨВТ ЗАРЦУУЛНА

 

        Өрөнд орж, “модоо барихдаа” тулаад байсан эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж баталсан талаар бид мэдээлсэн.

 

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг цаашид хэрхэн хэвийн явуулах боломж байгаа талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

 

4-р УЛИРЛЫН ТӨСВИЙГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР ШИЙДВЭРЛЭНЭ

 

-Эмнэлгүүд өрөнд орж улмаар үүдээ барихын өмнөхөн Засгийн газраас энэ асуудлыг шийдлээ. Эм эмнэлгийн хэрэгсэлд хичнээн төгрөг нэмж төсөвлөв. Төсөвлөсөн мөнгө энэ жилийн хувьд бүрэн хүрэлцэх үү?

 

-Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар оны эхний таван сарын байдлаар 7.8 тэрбум төгрөгийн өртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэх боломжгүй болж, эмнэлгүүдийн тулгамдсан асуудлын нэг болоод байсан билээ.

 

Өнгөрсөн онд нийт эмийн төсөв 68 тэрбум төгрөгөөр батлагдсныг энэ онд 8 тэрбум төгрөгөөр багасгаж 60 тэрбум төгрөг болгон баталсан. Гэтэл эхний хагас жил өнгөрөөгүй байгаа энэ үед 7.8 тэрбум төгрөгийн өртэй болсон учир Сангийн яам болон холбогдох байгууллагатай тодорхой судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр өрийн нарийн задаргааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд нийт 13.8 тэрбум төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны эмийн төсөвт нэмж суулгуулахаар боллоо.

 

-13.8 тэрбум төгрөгийг хэрхэн бүрдүүлж, эмийн төсөвт суулгахаар болов?

 

-Засгийн газрын хуралдаанаар салбарын энэ оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмэгдүүлэн оруулах замаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөөр эмнэлгүүдийн өрийг барагдуулж, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэх боломжийг бүрдүүлнэ.

 

-Тэгэхээр дөрөвдүгээр улиралд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах төсвийг хэрхэн бүрдүүлэх юм бэ. Энэ бас л асуудал болох юм биш үү?

 

-Дөрөвдүгээр улиралд шаардлагатай төсөвлөгдсөн 13.8 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар буюу төсвийн тодотголоор нэмэж шийдвэрлэхээр болсон.

 

-Эмийн төсвийн танасан нь нэг хэсэг өрний асуудалд орж, дуулиан дэгдээсэн ч өнгөрсөн оныхоос нэлээд хэдэн тэрбум төгрөгөөр эм эмнэлгийн хэрэгслийн төсвийг нэмж батлуулсан хэрэг болж байх нь ээ?

 

-Тийм ээ. Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын эм эмнэлгийн хэрэгслийн төсөвт 68 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Харин энэ жил нийтдээ 73.8 тэрбум төгрөгийг эмийн төсөвт зарцуулахаар болж байна.

 

ЭМНЭЛГҮҮДЭД АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ

 

-Ингэхээр бас эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт хийх шаардлага тулгарах байх даа?

 

-Тэгэлгүй яах вэ. Эмнэлгийн байгуулагууд эмийн зарцуулалтын төсвийг үнэхээр  эрэлт нийлүүлэлтийнхээ бодиттой түвшинд явуулж байгаа эсэхэд аудитын шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

 

-Эмнэлгүүд иргэдийг өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслээ гаднаас авахуулдаг талаарх гомдол их байдаг. Үүнд ямар зохицуулт хийдэг юм бэ?

 

-Иргэдээс эмнэлгийн үйл ажилагаагаа, үйлчилгээтэй холбоотой олон санал гомдол ирдэг. Үүний нэг нь яах аргагүй эмийн үйлчилгээтэй холбоотой байдаг л даа. Тиймээс бид дотоод хяналт шалгалтыг өөрчлөх, ер нь эмнэлгүүдийг эхний хагас жилийн байдлаар үр дүнгийн гэрээг нь хянаж үзэх гэж байна.

 

Өмнө нь эмнэлгүүдийн үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг байсан шалгуур нь хэтэрхий өндөр үнэлэмжээр дүгнэдэг байсан нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа нь иргэдээс ирж байгаа санал гомдлоос ажиглагдсан. Ер нь энэ асуудал тодорхой хувь хүн, эмнэлгийн удирдлагуудаас шалтгаалан үүсдэг нь нууц биш. Тэгэхээр л эрүүл мэндийн салбарыг хагас бие даасан байдалтай болгох шаардлагатай байгаа гээд байгаа нь бас үүнтэй холбоотой.

 

Ер нь төсөвт байгуулага гээд ганц цонхны шил ч сольчих боломжгүй нөхцөлд улсын эмнэлгүүдээс нээх сайн сайхан, чанартай тусламж үйлчилгээг шаардах боломжгүй байгаа юм. Тиймээс л удирдлагын тогтолцоог өөрчлөх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

 

-Хагас бие даасан байдал ер нь хэзээ хэрэгжих боломжтой юм бэ. Та сайд болсон цагаасаа л энэ асуудлыг ярьж байсан шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм бэ?

 

-Энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэж байж батлагдах ёстой. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн үзэл баримтлалыг нь Засгийн газраар оруулаад удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Энэ асуудлыг гишүүд ойлгоод удахгүй батлаж өгөх байх гэж бодож байгаа.

 

ИРЭХ ЖИЛЭЭС ЭМИЙН ЕРӨНХИЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХИЙНЭ

 

-Эмнэлгүүдийн өрийн асуудлын багагүй хувийг өндөр өртөгтэй эм худалдан авснаас үүссэн гэдгийг албаны хүмүүс мэдээлдэг. Ер нь энэ асуудлыг зохицуулах талаар ямар ажил хийж байна вэ?

 

-Эмийн төсөвтэй холбоотой цаашид анхаарах олон зохицуулалт байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг манай яам Засгийн газарт танилцуулсан.

 

Энэ хууль батлагдвал эмнэлэг тус бүр дээр явагдаж байгаа худалдан авалтыг өөрчилж, гол гол нэр төрлийн олноор хэрэглэгддэг эрүүл мэндийн салбарт хэрэглэлддэг эм эмнэлгийн хэрэгслийг төр өөрөө худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг эрх бүхий байгуулагаар ерөнхий худалдан авалт хийлгэнэ.

 

-Тэгвэл өнөөх валютын өсөлт эмийн үнийн өсөлт зэрэг асуудал зохицуулагдах боломжтой гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Ерөнхий худалдан авалт нь гурав орчим жилийн хугацаатайгаар хийгдэхээр тусгагдсан. Тэгэхээр тухайн жилийн валютын өсөлтөөс үл хамаарч, олон хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа учраас хамгийн тогтвортой, хямд өртгөөр нийлүүлэх замаар ерөнхий худалдан авалтыг зохион байгуулдаг болгохоор төлөвлөж байна.

 

-Үүнийг хэзээнээс ажил хэрэг болгох вэ?

 

-Ирэх жилээс энэ ажлыг зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Мөн улсын эмнэлгүүд дээр реформын шинжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг их хуралд өргөн барьсан. Энэ хууль батлагдвал улсын эмнэлгийг төсөвт статусаас нь арай өөрөө буюу удирдах зөвлөлтэй болгоод удирдах зөвлөл нь өөрөө тухайн эмнэлгийнхээ менежментийг цааш нь хагас бие даасан байдлаар авч явдаг нөхцөл бүрдээд ирэхээр дандаа амбулатороор улсын эмнэлгүүд өөрсдөө эмийн сангаараа эмийн худалдаагаа хийгээд ирэхээр ерөнхий худалдан авалтаар авсан хамгийн хямд өртөгтэй эмийг худалдах боломж бүрдэнэ.

 

Ингэхээр монопол эмийн худалдаа байхгүй болно гэж ойлгож болно. Ер нь эмийн болон эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудлыг цогцоор нь шийдвэрлээд ирэхээр иргэдийн нуруун дээр үүрэгддэг гол асуудлууд шийдэгдэх боломжтой болох юм.

 

-Эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд тусламж үйлчилгээ авч чадахгүй тохиолдол багагүй гарч шүүмжлэлийг дагуулдаг. Энэ асуудлыг ирэх сарын нэгнээс мөрдөх хуульд зохицуулж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулаач?

 

-Эрүүл мэндийн даатгалын хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээний багцууд нэмэж орсон байгаа. Тухайлбал өндөр өртөгтэй эмийн асуудал, өдрийн эмчилгээний асуудлыг тусгаж өгсөн байгаа. Хууль хэрэгжээд ирэхээр энэ асуудал байхгүй болно.

 

-Тоног төхөөрмжийн засвар үйлчилгээний асуудал эмнэлгүүд дээр байдаг юм билээ. Тухайлбал тендерт ялалт байгуулж тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд тухайн барааныхаа баталгаат засварын хугацааг дуусахаас өмнө татан буугдчихдаг гэх мэт асуудал байдаг юм билээ. Яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулах боломж байгаа юу?

 

-Өмнөх жилүүдэд тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хэрхэн зохион байгуулдаг байсан талаарх мэдээлэл хомс байна. 2015 онд эдийн засгийн хүндрэлтэй жил байсан учир эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн худалдан авалт явагдсан асуудал бага байгаа.

 

Ер нь манай яаман даар байгаа бүх худалдан авалтыг Худалдан авалтын газар руу шилжүүлсэн болохоор яаман дээр ямар нэгэн худалдан авалт явагдахгүй байгаа. Гэхдээ мэдээж яамны зүгээс бол альваа худалдан авалтын сонгон шалгаруулалтыг явуулахдаа найдвартай, ойрын хэдэн жилдээ татан буугдчихааргүй компаниудыг сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

 

-Эмийн тендер бас хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн зарлагдаж дуусаагүй байх гэх мэдээлэл байгаа. Энэ асуудал хэзээ бүрэн шийдэгдэх вэ?

 

-Эмийн тендерыг эмнэлгүүд дотооддоо зохион байгуулж байгаа. Гэхдээ одоо хөрөнгө санхүү төсөв нэмж батлагдсан болохоор удахгүй энэ асуудалд шийдэгдчих байх аа.

 

 Б.Батчимэг

24tsag.mn

  

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • momin (112.72.13.59)
    за худлаа ярь.хан уул эруул мэндийн тов сахарийн овчтоний эм тариа огохгуй мортоо ургэлж засвар хийгээд дарга нь ороогоо таснсаг тавилга тавьж засаад ургэлж архидаж суухм билээ.энэ монго хаанаас гардгийн харин ч их эрх мэдэлтэй
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.69)
    Ene pisda yu ch hiih chadvargui arhichin banzal novsh end tend tenej yvdag uhej bsan huur
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin (27.123.214.119)
    Arhichin shalig gaj donton
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.80)
    Энэ одоо юу яриад.байнаа.Нэртэйгээр нь эинэлгээ хаачихаач. Юу мэддэг гэж ярилцлага өгдөг байнаа.Ичиж үхмээр юм. Ядахдаа ажлаа мэддэггүй юм аа гэхэд архиа уугаад ажил дээрээ унтаж байхад яанаа
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.19)
    Zarim Toviin darga nar yamnaas shalgalt ireheer boon hol hodolgoon bolj avdag ajilchidaa daramtalj daranguilagch mayagtai bna. 10 s deesh jil darga n suudald suugaad oortoo huviin emneleg house aa bariulaad l yvj bna. Hyanahgui gazar algaa
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.19)
    Eruul mendiin tovuudiin darga nar aimshig, bugd huviin 5-10 davhar barilga tai ulsiin mongoor sar bur 10 say oortoo zaraad darga ni gadaadad hural geed yvj bna. Yam hyanahgui bna
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    Аудитын шалгалтыг ЭМТөвүүдэд сайн хийлгэж , хувийн хэвшлийнхэнээс эмийг нийлүүлэхдээ өндөр үнэтэй авдагийг сайн шалгах хэрэгтэй . Эмийн зардлыг сайн нягтлах , дээрхи гарчиг агуулгатайгаа тохирохгүй байна . Тодорхой хэмжээний зардлыг зарцуулах нь төвийн дарга нарт эрх нь байдаг
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    ЭМ яам өөрөө эмээ бусад оронтой худалдан авах гэрээг хийсэн нь дээрээ ядаж баталгаатай байхоо гэж горьдож байна
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.75)
    Энэ хүний нүгэл их БОЯ сайд байхдаа Богд уулыг авилгалаар газар арилжаалж цадсан эзэнтэйгээ одоо ямар ч мэргэжилийн биш бас дээр нь баахан балгаж уугаад алга болдог гээд бүүр энэ яам нурсан ноднингийн юм байхгүй
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    ene iimerxuu yum yaruad l suuna daa, mongolchuud odoo iimerxuu xumuusiig daxin buu songo, yagaad garch ireed baidagiig l oilgoxgui yum daa,
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • ТАХ (124.158.74.185)
    эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд нээрээ цонхны шил, чийдэн гэх мэтээ дандаа өөрсдийнхөө цалингаар сольдог ш дээ. бага үнэтэй шүүгээ сав, ширээ, засвар хийсэн ч өөрсдийнхөө цалингаа нийлүүлээд хийдэг. тэгсэн мөртлөө цалин бага, илүү цагаар ажилладаг. төсвийн захирагч, менежер гэж үнэндээ ямар ч эрх мэдэлгүй л хүмүүс байдгийн.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Боломжгүй гээд сууж байхын оронд чи тэгээд наадахаа өөрчлөөч, сайжруулаач! 1990 оноос хойш та нар эрүүл мэндийн салбарт дорвитой ямар ч өөрчлөлт хийсэнгүй шдээ. Та нарын л хар гай шүү дээ!!!
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    1 цаг 1 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 цаг 15 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 56 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    3 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    3 цаг 40 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    4 цаг 10 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    18 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 45 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    20 цаг 3 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    20 цаг 9 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    20 цаг 28 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    20 цаг 35 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 51 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК