Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ Д.Алтанхуяг: Анхны багш маань аав минь байсан

2015-6-18
0
ЖИРГЭХ

Дэлхийн тэнгэрт гийсэн Монгол од

Эдүгээгээс 20-н жилийн өмнө есхөн настайдаа аав ( МУГЖ бие биелгээч Батмагнайн Дугараа) –ынхаа мөрийг даган Халимаг улсад зохиогдсон Монгол туургатны наадамд оролцож, төрсөн нутаг Ховд аймгийн Алтайн тавуул язгуур урлагийн хамтлагтай ОХУ-аар аялан тоглолт хийж явсан хүү өнөөдөр АНУ-ийн Бостон хотын Бостон балет компаний урдаа барьдаг гоцлол бүжигчин болоод нэгэнт 4 жил болсон байх юм.

 

Эх орондоо бэлтгэгдсэн анхны мэргэжлийн сонгодог бүжигчиний нэг Д. Алтанхуяг 17 настайдаа багш Дашдамбын Дашлхагвагийн удирдлаган доор Болгарын нийслэл Варна хотноо зохиогддог сонгодог бүжгийн тэмцээнээс олон хатуу шалгуурыг анх амсч мэдэрсэн цагаас ирээдүйд дэлхийн тайзуудыг байлдан дагуулах замдаа бат гишгэсэн билээ.

 

Д. Алтанхуяг 2002 оноос Япон улсын Асами Маки, Комаки балетад ажиллаж байгаад 2003 оноос эхлэн ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит (Франц)-тэй хамтран ажиллахдаа дэлхийн сонгодог урлагийн ариун сүмүүд – АНУ, Англи, Спани, Герман, ОХУ, Япон, Хятад, Канад, Солонгосын гайхамшигт театруудад хөдөлгөөний ер бусын мэдрэмж чадвар их урлагт шунан дурлагч сэтгэл зүрхүүдийг соронзон татах гайхалтай дүр төрхөөрөө алга ташилтан үер буулгаж байна. Ийнхүү олон арван тоглолтоороо дэлхийн найман шилдгийн нэг гэдгээ омог бардам баталж явахад нь энгийн үзэгчидээс эхлээд олон орны хаад, хатан хаад, ерөнхийлөгчид хүртэл тайзан дээр тоглолтын дараа өөрийн биеэр хүрэлцэн ирж бахадсан сэтгэлээ илэрхийлдэг нь Алтанхуяг Монгол Улсаараа овголсон нэрээрээ эх орныхоо алдарыг ертөнцийн сонорт дуурсгаж байдгийн нэгэн жишээ юм.

 

2009 оны 9-р сарын 23-нд “Falling for dance” их наадмыг нээн “” бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Д.Алтанхуягийн тухай олон улсын бүжиг шүүмжлэгч Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Аластайр Макаулай “Нью Йоркийн үзэгчдийн шалгуурын босго яггүй өндөр атал улам нэмэгдэн нүргэлэх алга ташилт тоглолтын дараа ам уралдуулан шагшах мэргэшсэн үзэгчдийг хараад би мэл гайхаж байлаа.” гэж бичиж байсан нь хэр баргийн бүжигчний санаа нь зоргоор авдаггүй үнэлгээ гэдэгтэй дэлхийн хэмжээний урлаг шүүмжлэгчид нэгэн дуугаар санал нэгддэг билээ.

 

Уран бүтээл, амжилтын намтар

 

-        1993 - 2000     Хөгжим Бүжгийн Коллеж

-        2000                Нью Йоркийн –д суралцсан

            -        2000 - 2002     МУДБЭТ

            -        2002    оноос  Япон Улсын

            -        2007    оноос АНУ-ын Бостон Балет компанид ажиллаж байна.

            -        2000    тэмцээнээс тусгай шагнал

            -        2001    Японы Токио хотын Ази Номхон Далайн тэмцээнээс Монгол Улсын анхны

            алтан медаль

-        2002    АНУ-ын Миссисифи хотын “” тэмцээнээс тусгай байр

-        2002    ОХУ-ын Пермь хотын ОУ-ын тэмцээний мөнгөн медаль, хамтран бүжиглэгч МУСТА Ч.Ганчимэгийн хамт шилдэг орчин үеийн бүжигчин, үзэгчидийн талархал хүлээсэн шагнал

            -        2003    Токиогийн Ази, Номхон далайн тэмцээнээс мөнгөн медаль

           -        2005    2 жилд нэг удаа зохион байгуулагддаг балетын урлагийн оргил наадам New York International ballet Competition  тэмцээнээс хүрэл  медаль

            -        2005    оны 11 сарын 26-нд Монгол Улсын гавъяат бүжигчин цол

         -        2005    оноос өнөөдөр сонины уншигчидын санал асуулагаар Монголын Бахархал өргөмжлөлийн удаа дараагийн эзэн.

            -        2006    МАСЗХ-ны Алтан Сарнай өргөмжлөл

            -        2006    Соёл урлагийн салбарын оны шилдэг залуу

            -        2010    Монгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон

            -        2010    оноос Монголын Балетын Хөгжил сангийн тэргүүн

            -        2011    Монгол Улсын Нийслэлийн Шилдэг залуу

 

  “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам энэ сарын 18,19-ны өдөр манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын ерөнхий зохион байгуулагч, продюсер, МУГЖ Д.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.

ААВ МААНЬ СОНГОДОГ БҮЖГИЙН АНГИД СУРАХЫГ ДЭМЖСЭНЭЭР БИ ЭНЭ УРЛАГТ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРСОН

 

-Таныг Ховд аймагт төрсөн гэж сонсож байсан. Өсч төрсөн нутаг орныхоо талаар яриагаа эхэлье гэж бодож байна.

 

-Тэгэлгүй яах вэ. Хүний өсөж төрсөн нутаг орон гэдэг үргэлж хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойр байдаг. Би Ховд аймгийн төвд төрсөн. Миний аав, ээж ч гэсэн Ховд аймгийн хүмүүс.

 

-Аавыг тань урлагийн хүн байсан гэдэг юм билээ. Аав, ээжийнхээ тухай яриач?

 

-Аав маань Ховд аймгийн Булган сумын хүн байсан. Нэг насаараа л аймгийн Хөгжимт драмын театрт ажилласан авьяаслаг уран бүтээлч хүн байсан даа. Тухайн үеийн театрын хүмүүс урлагийнхаа бүхий л зүйлийг хийдэг байсны нэгэн адил аав маань дуугаа дуулж, хөгжмөө хөгжимдөж, хөөмийлж, биелэдэг үнэхээр их авьяастай хүн байсан. Харин ээж маань Буянт суманд өсөж төрсөн гэдэг. Кино механикч мэргэжилтэй хүн. Мөн л энэ салбарт олон жил ажилласан. Тиймээс ч би кинонд их дуртай. Чөлөөт цаг гарвал кино үзчих гээд байдаг шүү.        

 

-Та айлийн хэддэх хүүхэд вэ? Танай аав та хоёроос өөр урлагийн авьяастай хүн гэр бүлд нь байгаа юу?

 

-Би айлын зургаа дахь хүүхэд нь. Манай том ах ардын жүжигчин хүн байсан. Мөн нэг ах маань Дуурь бүжгийн эрдэмийн театрт хөгжимчин байсан ч хоёр ах маань ихийг хийж бүтээх насандаа бурханы оронд одсон доо. Харин өөр урлагийн хүн байхгүй ээ.  

 

-Энэ урлагт хэрхэн хөл тавьж байснаа сонирхуулаач. Балетчин болох санаа хэрхэн төрж байв?

 

-Аав маань урлагийн хүн байсан болохоор намайг жаахан байхад тоглолтоор их явна. Би түүнд нь дагаж явна, бэлтгэл сургуулилт хийхэд нь хамт байна гээд аавын маань урлагийн амьдрал надад их нөлөөлсөн. Тухайн үед аав надад торгууд, хотон зэрэг ардын биеэлгээ, бүжиг их зааж өгдөг байсан.

 

Харин би аавынхаа заасан бүжгээр хот хөдөөгийн уралдаан тэмцээнд оролцдог урлагийн идэвхитэй сурагч байлаа. Хөдөө сурдаг байсан болохоор Улаанбаатар, Халимаг гээд л томоохон газар очиж, тэмцээн уралдаанд оролцох үнэхээр их дуртай байсан. Харин улам бүр олон газар, аймаг орон нутагт очиж бүжиглэх, тэмцээн уралдаанд оролцож олонд танигдсан бүжигчин болох хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн. 

 

Ингээд л мэргэжлийн ардын бүжигчин болохоор тавдугаар ангид орох жилээ хотод ирж, Хөгжим бүжгийн коллежид элсэн орсон. Тухайн үед манай улсад бие даасан сонгодог бүжгийн анхны анги нээгдэж байсан бөгөөд ардын бүжгийн анги элсэлт аваагүй юм. Тэгээд л би сонгодог бүжгийн ангид орсон. Харин суралцах хугацаандаа ардын бүжгийн анги руу шилжин сурах бодолтой байсан ч аав сонгодог бүжгийн ангид сурахыг маань дэмжиж би энэ урлагт эргэлт буцалтгүй орсон доо.

 

ХИЧЭЭЛ ТАРСАНЫ ДАРАА Ч ДАСГАЛ СУРГУУЛИЛТАА ХИЙДЭГ ИДЭВХТЭЙ СУРАГЧ БАЙСАН

-Хөдөөнөөс хотод ирж сурч байгаа хүүхдийн хувьд тухайн үед сурч мэдэх хүсэл эрмэлзлэл их байсан байх даа. Та ер нь хэр идэвхтэй сурагч байсан бэ?

 

-Тэгэлгүй яах вэ. Угаасаа бүжиглэж, биелэх хүсэл сонирхолтой байсан болохоор хичээл тарсаны дараа ч дасгал сургуулилтаа хийдэг идэвхтэй сурагч байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор орой үдэш зааланд ганцаараа бэлтгэл хийхээр жаахан айдаг байсан ч бэлтгэлээ таслахгүйн тул хийдэг л байлаа.

 

-Ер нь та хэр нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бэ?

 

-Нийгмийн идэвх бол муу байсан байх аа. Манай ангийнхан спорт заал авч тоглох, төрөл бүрийн тэмцээн, уралдаан шоу зохион байгуулахад бараг л оролцдоггүй, зөвхөн мэргэжлийнхээ л хичээлд үнэнч, идэвхтэй байсан.

 

-Хөгжим бүжигт сурч байхдаа хаана амьдардаг байсан бэ. Хүүхэд байсан болохоор гэрээ их санадаг байсан байх даа?

 

-Мэдээж аав, ээж, ах эгч дүү нараа их л санана. Гэхдээ санаад уйлаад суухгүйн тулд л үргэлж хичээллэдэг байсан. Тухайн үед хөгжим бүжгийн дотуур байранд амьдардаг байлаа. Өрөөндөө дөрвүүлээ, нөгөө гурав маань миний үнэнч фанат. Тэд маань намайг бэлтгэлээ хийгээд ядраад орж ирэхээр бүлээн ус саван хийж хөлийг маань түрүүлдэг ер нь их л санаа тавьдаг байсан нь одоо бодохоор үнэхээр сайхан санагддаг шүү. Хэдий гэрээсээ хол өлсөж цангаж байсан ч тэр бүгдэд бид хамт байж чаддаг байсан.

 

-Оюутан цагийнхаа найз нартай хэр холбоотой байдаг вэ?

 

-Оюутан цагийн найз, ангийн андууд гээд манай үеийнхэн ер нь улс төр, урлаг соёл гээд салбар болгонд л ажиллаж амьдарч байгаа. Оюутан насны үе шигээ өдөр болгон уулзаж, ярьж хөөрөөд байхгүй ч ямар нэгэн байдлаар бол холбоотой байдаг.

 

ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ МИНИЙ НҮД НЭЭГДСЭН

-Та ер нь хэн багшийн шавь юм бэ?

 

-Би үнэхээр олон багштай хүн шүү. Анхны багш маань бол маргалдах зүйлгүй аав маань байсан. Харин анх Хөгжим бүжигт ороход Нармандах багш хөтөлж авсан бол дараа нь талийгаач Батхүрэл багш маань хичээл заадаг байсан. Мөн Энхтуяа багш, Цолмон багш, Дашлхагва багш гээд олон багшаар хичээл заалгасан. Энэ нь тухайн үед сонгодог бүжгийн анги анх нээгдсэн анхны анги гэдэг утгаараа л олон багш дамжсан байх.

 

-Та анх олон улсын балетын тэмцээнд орж ирээд нүд нээгдсэн гэж ярьдаг юм билээ. Тэмцээнд оролцох санааг хэрхэн олж байв?

 

-Дашлхагва багш маань “Чи олон улсын тэмцээнд оролцож өөрийгөө таних хэрэгтэй” гэж их зөвлөдөг байсан нь үнэхээр нүдээ олсон, олзуурхууштай зүйл болсон. Хэрэв би тийм том хэмжээний тэмцээнд оролцоогүй байсан бол өөрийгөө нээхгүй байсан байх. Учир нь би өөрийгөө болоод байна, бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд байна л гэж бодоод байдаг байснаас бус ямар түвшинд хэрхэн бэлтгэгдэж байгаа бол мэддэггүй л байсан юм билээ. Ёстой мянга сонсохоор нэг үз гэдгээр л тэмцээнд оролцоод бүхнийг ойлгосон гэх үү дээ. Гэхдээ тухайн тэмцээнд оролцоод би үнэхээр өөрөөсөө ичиж байсан шүү.

 

-Яагаад ичиж байсан юм бэ. Тэмцээнд амжилт гаргаагүй гэж үү?

 

-Болгарын Ванна олон улсын балетын уралдаанд анх оролцож байхдаа би өөрийгөө бол нэлээд үнэлж байсан ч дэлхийн шилдэгүүд оролцдог тус тэмцээнээс балетын урлаг манайхаас хэд дахин хөгжсөн байсныг тэр л үед ойлгож, улам бүр хичээх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг олж авсан. Гэхдээ тухайн үед тус тэмцээнд оролцож гранпри шагнал авч байсан бүжигчинтэйгээ энэ жил Ванна олон улсын уралдааны 50 жилийн ойн баярт хамт уригдаж оролцсондоо баяртай байгаа.

 

-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв. Анхны цалингаа юунд зарцуулж байснаа санадаг уу?

 

-Ажлын гараагаа Дуурийн театраас эхлүүлж анхны цалингаа тэндээс л авч байсан. Харин Хөгжим бүжигт сурч байхдаа дагалдан хийж цалин бас авна. Гэхдээ тэр бүгд зөвхөн хоолонд л зарцуулагдахаас өөр зүйлд бол зарцуулагдаж хүрдэггүй байсан.

 

БОСТОН БАЛЕТ КОМПАНИД ОРЖ АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛДСОН НЬ НАДАД БУРХАНААС ӨГСӨН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БАЙСАН

-Та Бостон балет компанид хэрхэн танигдсан гэж боддог вэ. Энэ нь мэдээж том компани болохоор асар их өрсөлдөөн дундаас шалгарсан байх даа?

 

-Сургуулиа төгссөн цагаасаа л дэлхийн шинж чанартай олон улсын уралдаан тэмцээнд их оролцох болсон. Тэдгээрийг үзэж сонирхсон томоохон балетын компанийн удирдлагууд хамтарч ажиллах санал их тавьдаг байлаа. Гэхдээ тухайн үед би эх оронч хүн гэсэн бодол ойлголттой байсан болоод ч тэр үү гадаадын компаниудын хамтарч ажиллах саналыг огт хүлээж авддаггүй байсан. Гэсэн ч 2003 онд бэлтгэл хийж байгаад бэртэл авч түүнийг эмчлэх гэж бас хоёр гурван жил болсон. Энэ үе бол үнэхээр аймшигтай байсан.

 

Ер нь балетчин хүний хувьд бэртэл гэдэг хамгийн их аюултай зүйл л дээ. Харин энэ үед Бостон надад хамтарч ажиллах санал тавьж, би зөвшөөрсөн. Өмнө нь 2000 онд надад санал тавиж байхад нь зөвшөөрөөгүй ч дахин долоон жилийн дараа хамтарч ажиллах санал ирэхэд үнэхээр сайхан байсан. Ер нь Бостон балетад орж ажиллах боломж олдсон нь надад бурханаас өгсөн хамгийн том бэлэг байсан гэж би ойлгодог.

 

Үүнээс ч өөр арга байхгүй. АНУ-д жил болгон 300 мянган хүүхэд мэргэжлийн сургууль төгсдөг. Мөн дэлхийн өнцөг бүрээс ирсэн балетчид тус компанид орж ажиллахын тулд өрсөлдөж байна. Тухайлбал нэг балетчин сонгож авахын тулд түүний төлөө 250-300 хүн өрсөлдөж байх жишээ. Ингээд бодохоор тэнд өдөр болгон л асар их өрсөлдөөн явагдаж байдаг гэж хэлж болох юм.

 

-Тухайн үед Бостон балет компани таныг бэртэлтэй гээд гололгүй ажилд авсан нь таны авьяасыг үнэхээр ихээр үнэлснийх байх даа?

 

-Тухайн үед би бэртэлтэй байсан ч тоглолтуудаа сайн хийхийг хичээдэг байсан. Гэхдээ Бостоныг санал тавих үед ч бэртэлтэй байгаагаа хэлсэн. Тэд ч миний эмчилгээг үр дүнтэй шуурхай хийж өгч энэ урлагт зүтгэх боломжийг маань дахин олгосонд баярлаж явдаг.

 

-Бостон балет таныг сонгох шалгуураа хэрхэн тавьж байсан талаараа хэлж байсан уу?

 

-Манай захиралд миний тайзан дээр гараад ирэх тэр л мөч хамгийн их таалагдаж, сэтгэлийг нь догдлуулж байсан гэдгийг одоо ч хэлдэг юм.

 

-Нууц биш бол та тус компанитай та хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ?

 

-Ер нь балетын компаниуд тухайн бүжигчинтэйгээ нэг жилийн л гэрээ байгуулдаг.  Харин үнэхээр сайн байж чадвал гэрээгээ сунгаад явчихдаг. Манай захирал 51 жүжигчингийнхээ авьяас чадварыг том болон жижиг d үсгээр тэмдэглэдэг. Хэрэв том D-д тэмдэглэгдвэл гэрээг цуцлах айдас бага. Харин жижиг d бол эрсдэлтэй. Гэхдээ энэ бүлэгт 51 жүжигчингийн гуравны хоёр нь багтдаг гээд бодохоор бас л хатуу байгаа биз.  

 

-Тамирчин, бүжигчин хүмүүст бэртэл авах нь үнэхээр хамгийн том эмгэнэл байдаг байх. Тухайн үед та яаж байгаад бэртэл авчихсан юм бэ?

 

-Залуу байсан болохоор бүх зүйлд зоригтой улам илүү ихийг хийх хүсэл эрмэлзлэлтэй байсан. Түүндээ ч хөтлөгдөөд 2003 онд агаарт олон удаагийн эргэлт хийж байгаад буулт хийхдээ шилбээ хугалчихсан юм. Харин манай улсад бүжигчин хүний бэртлээс хэрхэн сэргийлэх, бэртсэн тохиолдолд хэрхэн шуурхай арга хэмжээ авах гээд энэ тал дээр жаахан доголдолтой зүйл байгаа нь ажиглагддаг.  

 

ҮЗЭГЧДИЙН НИЖИГНЭСЭН АЛГА ТАШИЛТ, ТЭР Л ИХ ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ХҮЛЭЭХ ҮНЭХЭЭР ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

-Балет гэдэг үнэхээр их тэвчээрийн урлаг юм шиг санагддаг. Ер нь балетчин байхын жаргал юу байдаг юм бэ?

 

-Балет гэдэг урлагийг үнэхээр сайн эзэмшиж чадвал аль ч улс орны театрын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг нь үнэхээр сайхан байдаг. Мөн тайзан дээр үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, тэр л хайр хүндлэлийг хүлээх үнэхээр жаргалтай санагддаг. Нэг удаа надад танил маань чи үнэхээр алга ташилтанд ирээд алга ташилтанд буцах юмаа гэж хэлж байсан. Энэ нь нэг талаар эх орныхоо ард түмний хайр хүндлэлийг хүлээж байгаа сайхан хэрэг ч бас л том үүрэг хариуцлага явж байна гэдгийг мэдрүүлсэн л дээ.

 

-Та балетын тайзнаас хамгийн их бахархал омогшлийг хаана авч, мэдэрч байсан бэ?

 

-Италийн тайзан дээрээс л хамгийн их бахархал омогшлийг мэдэрч байсан даа. Тухайн үед оюутан байхдаа хайрлаж хүндэлдэг байсан дэлхийн алдартай гурван балетчинтайгаа хамт нэг тайзан дээр бүжиглэж байсан нь үнэхээр сайхан санагдаж байсан.

 

-Монголчууд салбар бүртээ л дэлхийд танигдаж нэр хүнд нь цуурайтаж байна. Та ер нь өөрийгөө балетын урлагийн аль түвшинд явж байна гэж харж байгаа вэ?

 

-Үүнийг яг хаана, ямар нөхцөлд асууснаас болж хариулах ёстой байх. Гэхдээ би өнөөдрийн нөхцөлд бол өөрийгөө боломжийн түвшинд л явж байгаа гэж хэлэх байна. Ер нь үүнийг үзэгчид л хамгийн сайн дүгнэж хариулах байх даа.

 

-Үзэгчдийн алга ташилт уран бүтээлчдийг дүгнэдэг гэж ярьдаг. Та хаана хамгийн их өндөр үнэлгээ, алга ташилтыг авч байсан вэ?

 

-Энэ нь тухайн улс орны үзэгчдийн соёл, хүлээж авч байгаа байдлаас шалтгаалдаг л даа. Балетын урлаг төгс хөгжсөн орнуудад бол хүлээж авах алга ташилтын үнэлгээ асар өндөр байдаг. Японд нэг удаа тоглосны дараа үзэгчид бүтэн 20 минутын турш алга ташиж байсан.  

 

-Та өөрийн гарын шавийг бэлтгэх талаар бодож байсан уу эсвэл энэ талаар ярих арай эрт байна уу?

 

-Багш хүн гэдэг маш чухал. Өөрөө энэ урлагийг төгс эзэмшиж, боловсорсныхоо дараа л багшлах хэрэгтэй гэж боддог. Учир нь тухайн хүүхдийн ямар байх, хэрхэн цаашид амжилт олох нь урлагт анх хөл тавиулсан багшаас асар их шалтгаалдаг. Тиймээс миний хувьд багшлах нь арай эрт байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт багшлах байх. Харин ойрын үед бол чанартай сайн багш нарыг урьж авч ирэх, хамтарсан бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх ажлыг л хийхээр төлөвлөж байгаа даа.

 

САЙН ГЭРИЙН ЭЗЭН, САЙН ААВ БАЙХЫГ Л ҮРГЭЛЖ ХИЧЭЭДЭГ

 

-Та одоо Бостон хотод гэр бүлээрээ суурин амьдарч байгаа юу. Гэр бүлийнхнийгээ таницлуулаач?

 

-Тиймээ Бостонд эхнэр хоёр охинтойгоо хамт амьдарч байгаа. Манай гэр бүлийн хүн Анагаах ухааны их сургуулийн эмч мэргэжлээр төгссөн Хулан гэдэг эмэгтэй байдаг. Бид оюутан цагаасаа л үерхэж, нөхөрлөж байгаад гэр бүл болсон. Харин хоёр охин маань сургуулийн сурагчид.

 

-Мэдээж таны энэ их амжилтын цаана яах аргагүй гэргий тань байгаа байх?

 

-Тийм шүү. Би гэргийтэйгээ танилцсан үеэсээ л балетын урлагт уруу татаж, балет их үзүүлдэг байсан. Мэдээж энэ он жилүүдэд миний дэргэд байсан болохоор балетын урлагийг сайн ойлгодог алдаа оноог үнэнчээр дэнсэлдэг миний үнэнч басхүү хатуу шүүмжлэгч болсон шүү.

 

-Тэгвэл та хэр сайн аав бэ. Цаг зав бага болохоор охиддоо анхаарал тавих цаг ч бас бага байдаг байх даа?

 

-Би сайн аав байхыг үргэлж хичээдэг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаа маань бусад аав нарынх шиг тийм их байдаггүй л дээ. Би өөрөө багаасаа гэрээсээ гарсан гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн асуудал ямар байдгийг тийм сайн мэддэггүй болохоор аль болох л сайн гэрийн эзэн, сайн аав байхыг л үргэлж хичээдэг. Харин яг ямар дүн тавихыг гэрийнхэн маань л хэлэх байх.

 

-Та авьяасыг өвлөгддөг гэдэгтэй санал нэг байдаг уу. Таны охидуудаас урлагийн авьяас үнэртэх юм уу?

 

-Үнэхээр авьяас өвлөгддөг гэдэгт би итгэдэг. Аав маань авьяастай уран бүтээлч хүн байсан нь надад нөлөөлсөн. Охид маань ч гэсэн урлагийн авьяастай шүү. Тэд маань төгөлдөр хуур, балетаар хичээлэлдэг. Ер нь хүүхдийг урлагаар хүмүүжүүлэх нь олон талын ач тустай гэж би ойлгодог. Урлагаар хичээллэсэн хүүхдийн сэтгэн бодох, альваа зүйлд хандах хандлага арай өөр байгаад байх шиг санагддаг.

 

-Та хүүхдүүдээ балетчин болгоё гэж боддог уу?

 

-Тэд юу сонирхож, ямар мэргэжилтэй болох нь тэдний сонголт шүү дээ. Тийм болохоор би охидынхоо сонголтыг л хүлээн зөвшөөрөх байх.    

 

БОСТОНД УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХААР СУРЧ БАЙГАА

 

-Та зөвхөн Бостон балет компанидаа л ажиллаж байна уу эсвэл ажиллахын хажуугаар сурч байна уу?

 

-Би өөрийгөө хөгжүүлэх талаар их анхаардаг. Одоо ажиллахын зэрэгцээ удирдлагын чиглэлээр доктор хамгаалахаар сурч байгаа. Мөн Японы Комаки балет зэрэг газруудтай хамтарч ажиллаж байна.

 

-Танд чөлөөт цаг гэж хэр их гардаг вэ. Энэ удаа ажлаасаа чөлөөт аваад ирсэн үү?

 

-Чөлөөт цаг маш бага гардаг даа. Уг нь цаг зав их гардаг бол эх орондоо ирж, нутаг усаараа явж, амрахыг их л хүсэх юм. Гэвч хувийн болон хувьсгалын ажил их байдаг болохоор энэ боломжийг бүрдүүлж чадахгүй л байна. Гэхдээ амрах цаг зөндөө олдох байх аа. Харин энэ удаа амралтаараа ирээд байгаа маань энэ. 

 

-Балетчин хүний хувьд бэлтгэл сургуулилт, хооллолт маш чухал байдаг юм шиг санагддаг. Энэ талаар?

 

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл сургуулилт гэдэг бидэнд ус агаар мэт хэрэгтэй байдаг.  Үргэлж л бэлтгэлээ хангаж байхгүй бол булчин зангирах, амьсгаа буруу хувиарлагдах, бэртэж гэмтэх гээд асуудал их гарна. Хооллолт ч мөн ялгаагүй их чухал. 

 

БАЛЕТЫН УРЛАГИЙГ МЭРГЭЖЛИЙН БИД Л АВЧ ЯВАХ, ХӨГЖҮҮЛЭХ УЧИРТАЙ

-Та “Балетын хөгжил сан” ТББ-ыг санаачилж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ байгууллагынхаа талаар жаахан сонирхуулаач?

 

-Энэ байгууллагыг би 2010 онд байгуулсан. Манай улс цорын ганц театртаа цөөхөн хэдхэн балетаа л тоглож байна. Харин дэлхийн балетын урлагийн хөгжлийг эх орондоо нэвтрүүлэх, энэ урлагийг дэлгэрүүлэхийн тулд л энэ байгууллагыг байгуулсан юм. Гэтэл зарим нэгэн хүмүүс намайг мөнгөтэйдөө ингэж аархаж дэлхийн шилдэг балетчидыг урьж тоглуулж байна гэх зэргээр шүүмжилдэг л дээ.

 

Энэ бүгд мөнгөндөө бус энэ урлагийн хөгжилд л чиглэж байгаа юм. Ер нь энэ урлагийг мэргэжлийн бид л авч явах, хөгжүүлэх учиртай гэж ойлгодог. Гэхдээ энэ тал дээр төр засгаас болон байгууллага аж ахуйн нэгжүүд ч их тусалж дэмждэг.

 

-Таны хувийн болон Балетын хөгжлийн сангийн ойрын олон хэтийн зорилго юу вэ?

 

-Би ч үргэлж толгойноосоо давсан зүйл хийгээд байх шиг санагддаг. Гэхдээ одоо хийхгүй бол хэзээ хийх билээ гэсэн хүсэл тэмүүлэлтэй л ажиллаж байна. Би зөвхөн хувиа хичээгээд дэлхийн өнцөг булан бүрт очиж бүжиглээд яваад байж болох л доо. Харин үүнийг хүсэхгүй эх орныхоо балетын урлагийг хөгжүүлэхийн төлөө давхар ажиллах шаардлага, үзэл баримтлал төрөөд л завгүй ажиллаж байна. Олон улсын балетын хүүхдийн тэмцээнийг өөрийн улсын мэргэжил нэгт багш, найз нөхөдтэйгээ хамтран эх орондоо зохион байгуулахыг зорьж, энэ талаар ч холбогдох албаны хүмүүст дуулгасан байгаа.  

 

МОРИН ХУУРЫН ЭГШИГТ БАЛЕТЫН БҮЖГИЙГ ДЭГЛЭНЭ

 

-“Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тоглолтын онцлог юу бэ?

 

-Энэ удаагийн наадмын маань дэлхийн шилдэг балетчид болон дэлхийн шилдэг бүжиг дэглээч, хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллаж байгаагаараа онцлог юм. Мөн манай улсын үндэсний хөгжим морин хуурын эгшигэнд балетын бүжгийг дэглэж байгаа зэрэг олон шинэ содон бүтээл төрж байгаагаа онцлог доо.  

 

-Тус наадамд тоглогдох жүжгүүдийн талаар сонирхуулаач?

 

- "Хунт Нуур”, “Ромео Жульет”, “Камэллиа Хатагтай", “Корсар", “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс  тоглохоор бэлтгэлээ хийж байна. Гэхдээ эдгээрийг бас дотор нь дэглэж байгаа. Тухайлбал “Корсар” жүжгийг хоёр хүн тоглодог бол бид гурван хүн тоглохоор дэглэж байна.

 

-Уран бүтээлчдийг хэрхэн сонгосон бэ?

 

-Наадамд оролцох сонихолтой уран бүтээлч маш олон байдаг. Гэхдээ тэр бүх бүжигчдийг эх орондоо авч ирэх боломж тааруу байдаг л даа. Тиймээс тухайн балетчиныхаа бүжгийн авьяас чадвар техник, хөдөлгөөн хамт бэлтгэл хийж туршлага гээд олон зүйлийг бодолцож байж сонгосон. Манай энэ удаагийн багт үнэхээр чадалтай авьяастай хүмүүс багтсан. Бид энэ тоглолтынхоо дараа Япон улсад очиж тоглоно.

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

 

24tsag.mn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (50.178.157.220)
    Авъяастай,ухаантай сайхан монгол залуу бүжигчин Д.Алтанхуяг танд амжилт хүсье. Багш нараа хүндэтгэж,дурсаж бахархаж явдаг ухаантай залуу хүн байна. Танд баярлалаа.
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.29.86)
    ховорхон хүн шүү, биеэ бодоорой дүү минь.
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.5.196.141)
    mundag bna shu
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.5.196.141)
    bolj dee
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • шүтэн бишрэгч (202.70.37.54)
    Алтанхуяг гавьяат үнэхээр мундаг дэлхийн хүн шүү. Танд ажлын өндөр амжилт хүсье.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Azaa (202.70.37.54)
    Ёстой МУНДАГ. Амжилт.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • oyun (150.129.140.180)
    Ene hun uneheer mongoliin baharhal. Aavn mash saihan aashtai hugjiltei avyaslag hun bsnda. Aaviihaa neriig undurt urguj yavaa uhaalag huudn amjilt huse
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (153.156.40.53)
    Энэ бол ёстой монголчуудын жинхэнэ БАХАРХАЛ мөн!!!! Үнэтэй том хар жип, газраар чирсэн урт дээл, данх шиг том хөөрөг, үхрийн ширэн бүс, шүхэр шиг том шляп бол огтхон ч бахархах зүйл бишээ!!!!
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
    • Зочин
      hahaha . . . yag hlchihlee shuu hamaa . . . neeree tiim shuu . . .
      2015 оны 06 сарын 18
    • Зочин
      Hehehehe. Yag onj hellee, unshaad uhtlee ineelee
      2015 оны 06 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    4 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    34 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    51 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    54 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    59 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    1 цаг 16 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    1 цаг 59 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    2 цаг 5 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    2 цаг 42 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    3 цаг 4 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    3 цаг 49 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    5 цаг 5 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    5 цаг 19 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    5 цаг 48 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 53 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    6 цаг 7 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 17 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    6 цаг 31 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    6 цаг 54 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    7 цаг 18 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК