зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын цус ойртолт Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ

2015-6-29
0
ЖИРГЭХ

ЦУС ОЙРТОЛТ ИЛРЭЭГҮЙ НИЙСЛЭЛ, АЙМАГ, СУМ БАГ ГЭЖ БАЙХГҮЙ

Сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихсэж хөдөө орон нутгийн хүн ам цөөрсөн  нь цус ойртолын гол шалтгааны нэг болсон талаар албаны хүмүүс мэдээлж байна. Нэлээд олон жил яригдсан энэ асуудал өдгөө “Үндэсний аюулгүй байдал” болон хүн амын удмын сангийн аюулгүй байдалд заналхийж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Монгол Улсын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа.

 

Цус ойртолт Үндэсний аюулгүй байдалд “заналхийлж” байна

 

НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Э.Энхмаа

 

-Манай улсын хүн амын цус ойртолтын өнөөгийн түвшин ямар шатанд явж байна гэж та харж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Хүн болгон өөрийн хоёр өвөө, хоёр эмээгээ мэддэг. Харин үүнээс дээд үеэ бараг мэддэггүй. Тиймээс л залуус маань ойр дотны хамаатан садан биш бол бид ямар нэгэн төрөл садангийн хүмүүс биш хэмээн хар ухаанаар бодоод гэрлэж, үр удмаа үлдээж байна. Гэтэл хүний гень бүтэн 9 үе болж байж хамааралгүй болдог. Харин энэ үеийн хүмүүс хоорондоо цусан төрлийн холбоотой байдаг. Ингээд бодохоор манай улсын хүн амын цус ойртолт өнөөдөр аюулын түвшинд хүрээд байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болоод байна.

 

-Үнэхээр аймшигтай юм аа. Цус ойртолт аюулын түвшинд хүрээд байгаагийн гол шалтгаан удам угсаагаа мэдэхгүй байгаагаас болж байна гэсэн үг байх нь ээ. -Энэ байдал хүн бүр санаа тавьж хүчин зүтгэхгүй бол улс орон ч устаж үгүй болох аюултай биз дээ?

 

-Нэг бодлын тийм л дээ. Гэхдээ Монгол хүн амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр энэ байдлыг төрийн хар хайрцагны бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол манай улс хэдэн жилийн дараа цус ойртолтоос болж мөхнө гэж хэлэх үнэхээр зохимжгүй. Харин энэ байдал нэгэнд судалгааны үр дүнд батлагдсан болохоор удам угсаагаа мэддэг, угийн бичгийг дүрэм журмынх нь дагуу хөтөлдөг, аймаг, сум дамнаж гэр бүл болдог энэ байдалд л анхаарлаа хандуулах нь бидний үүрэг болоод байна.

 

-Ер нь цус ойртолтын хамгийн аюултай шинж тэмдэг нь юу байдаг юм бол?

 

-Цус ойртолтыг сүүдэр мэт дагаж явдаг нэг зүйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал байдаг. Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч Монгол Улсын оюуны хомсдолын тархалт ямар байгаа, цус ойртолтын нөлөөлөл нь хэр байна зэргийн судлаж байна. Ер нь цус ойртолын аюул үнэхээр их гэдгийг хүн бүр маш сайн ойлгох нь л чухал.  

 

-Иргэдийн дунд ах, дүү хамаатан садан гэдгээ мэдсэн мөртлөө суучихсан тохиолдол байдаг. Тэдний дундаас төрсөн хүүхдүүд ч ямар нэгэн гаж нөлөөгүй байх үзэгдэл ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр цус ойртолтын сөрөг үр дагавар хэдий үе дээр илэрдэг юм бэ?

 

-Үүнийг шууд хэлэх боломжгүй. Цус ойртолтоос үүдэж маш олон төрлийн гажиг илэрдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд л хүүхдийн биеийн тархлаа сул, өвчинд өртөмтгий зэрэг шинж тэмдэг илэрч болно. Үүнийг хүмүүс цус ойртолтоос боллоо гэж мэдэхгүй байх тохиолдол зөндөө шүү дээ. Ер нь төрөл садангийн хүмүүс гэр бүл болж, үр хүүхэд төрөөд шууд ямар нэгэн гажиг илрэхгүй байж болно. Гэхдээ л эцсийн үр дүнд нь маш аймшигтай, аюултай.

 

-Ер нь аймаг бүрээр нь цус ойртолтын түвшинг авч үздэг байх. Аль аймагт энэ асуудал их байх юм бэ?

 

-Шууд тэр аймаг цус ойртолт ихтэй, тэр нь багатай гэж хэлэх нь зохимжгүй. Харин цус ойртолт илрээгүй нийслэл, аймаг, сум, баг гэж байхгүй. Ямар нэгэн хэмжээгээр бүгдэнд нь цус ойртолтын хэмжээ илэрсэн. Ингээд бодохоор цус ойртолт үнэхээр Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдалд заналхийж байгаа нь ойлгомжтой байгаа биз.

 

-Хөдөө орон нутагт цус ойртолт их байдаг нь гэх яриа байдаг. Энэ үнэхээр үндэслэлтэй байдаг юм болов уу. Судалгаагаар тогтоогдсон зүйл байгаа юу?

 

-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн маш явагдаж байна. Мөн хичээлийн шинэ жил болохтой холбоотойгоор намар болгон орон нутгаас оюутанууд олноороо ирдэг. Тэгэхээр хөдөө орон нутагт хэр хэмжээний хүн амын сийрэгжилт үүсэж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн Монголчууд бид сүүлийн 90 орчим жил угийн бичгээ хөтлөхөө больсон. Үүнээс болж цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл бий болоод байна. Энэ нь зөвхөн орон нутагт биш нийслэлд ч ийм хандлага ажиглагдаж байна.

 

-Тэгвэл цус ойртолтын газарзүйн тархалтын хамгийн их голомт хаана байна вэ?

 

-Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм.

 

Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нүүдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг хүлчихсэн. Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавартай.

Ингэж хүн амын дотор цус ойртолт чимээгүй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна.

 

-Тэгэхээр нийслэлд ч гэсэн цус ойртолт байгаа гэсэн үг үү?

-Хүмүүс “Нийслэлд цус ойртолт гайгүй, Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь уруугаа цус ойртолт их” гэдэг. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дүүгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг. Түүнээс биш орон нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь ховор.  Ер нь хүмүүс цус ойртолт гэхээр өөрөөсөө алс зайд ойлгодог. Өнөөдөр танай аймаг цус ойртоод хэцүүдлээ, манай аймаг бага байна гэж хоорондоо мэтгэлцэх шаардлагагүй шахам болчихож. Иймээс нийслэлд цус ойртолт бага, орон нутагт илүү гэж хэлэхэд хэцүү. Зарим хүн өөрөөсөө дээш есөн үеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн үеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгүй.

 

-Яагаад тэр юм бол. Хүмүүс ааваасаа дээш 9 үеэ мэдэхэд л хангалттай гэж ойлгодог шүү дээ?

 

-Хүн өөрийнхөө эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ бүрэн мэддэг бол есөн үеэ мэддэг гэж тооцно.  Хүн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг. Цаашилбал, өвөө, эмээгийн цусны 25, 25 хувь гэхчилэн хоёр дахин багасч дээш явсаар ес дэх үе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг. Өөрөөр хэлбэл “Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг Монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл энэ. Иймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэж л хэлж, захимаар байна даа.

 

ЦУС ОЙРТСОН, ТӨРӨЛХИЙН ӨВЧИН, СОГОГТОЙ ХҮҮХЭД ТӨРӨХ ТОХИОЛДОЛ 1970-ААД ОНООС БҮРТГЭГДЭХ БОЛСОН БАЙНА

 

-Төрөлхийн хөгжлийн гажиг цус ойртолттой холбоотой юу?

 

-Сүүлийн жилүүдэд төрөлхийн гаж хөгжилтэй нярай олон төрөх болсон. Олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөхөд, цаг бусаар эндэхэд цус ойртолт баталгаатай нөлөөлж байна. Иймээс хүн ам дахь цус ойртолтыг бууруулах, цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээ авахгүйгээр хүн амынхаа өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулна гэж ярих хэрэггүй. Гаж хөгжилтэй төрж байгаа хүүхдүүд ч үүнд хамаатай.  Хүн амын өвчлөл, нас баралтад агаарын бохирдол, архи, тамхи, хоол хүнсний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдээж. Гэхдээ эдгээр хүчин зүйлтэй харьцуулахад цус ойртолтын өнөөгийн төвшин голлон нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Цус ойртолтоос гарах нь зөвхөн биднээс хамаарах асуудал. Гаднаас зээл тусламж аваад шийднэ гэж байхгүй. Юун түрүүн Монгол Улсын иргэн, өрх бүр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй.

 

-Цус ойртолт ямар учраас урагт сөргөөр нөлөөлдөг юм бол. Үүнийг энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

 

-Хүн болгонд ээж, ааваас далд хэлбэрээр удамшиж авдаг муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Гэтэл цус ойртсон гэрлэлтээр нөгөө далд байсан муу шинжийн генүүд хоорондоо ижилсэх магадлал ихсэж, өвчин болж гаднаа илрэх нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр төрөлхийн удамшлын өвчин согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх, нөгөө талаар хүний бие бялдрын хөгжил их давжаа болдог, аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа суларч доройтдог, юмыг их хурдан түргэн сэтгэдэг оюун ухааны ир мохоо болж ирдэг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтно. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл л дээ.

 

-Цус ойртолтын талаарх мэдээлэл анх манай улсад хэдий үеэс эхлэн бүртгэгдэж эхэлсэн юм бэ. Өнөөдрийн энэ судалдгааг та бүхэн хэдий хугацаанд хийв?

 

-Анх Увс аймгийн Тариалан сумын хотончууд гол төлөв дотроо гэрлэдэг учир цус ойртсон, төрөлхийн өвчин, согогтой хүүхэд олон төрдөг гэх яриа 1970-аад оны эхээр нэлээд дэлгэрсэн гэдэг. Тиймээс 1974 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс Увс аймгийн Тариалан сумын хотон ястны хүн амд генетикийн судалгаа хийх даалгаврыг тэр үеийн Биологийн хүрээлэнгийн антропологийн /хүн судлалын/ тэнхимд өгсний дагуу хүн судлаач эрдэмтэн Ж.Батсуурь антропологи-генетикийн судалгааг эхэлсэн түүхтэй.

Ингээд Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь багш маань шавь нарынхаа хамт 1974 оноос хойш 40-өөд жилийн турш Монголын хүн ам дахь генетик процессийн онцлог, гэрлэлтийн байдал, цус ойртолтыг судалсны дүнд хүн амын доторхи цус ойртох үзэгдлийн учир шалтгаан, өнөөгийн төвшин, түүний уршигт үр дагаврыг эдүгээ бүрэн тогтоогоод байна. Бид өнөөдрийн энэ судалгаар дээрх бүх судалгаан дээр тулгуурлан сүүлийн найман жилд хийсэн.

 

-Тэгвэл Монголчууд ер нь яг хэдэн үеэ мэддэг гэсэн судалгаа байдаг юм болов уу?

 

-Энэ талаар бол судалгаа байхгүй ээ. Гэхдээ иргэдээс санал асуулга хэлбэрээр асууж үзэхэд ихэнх нь л хоёр, гурван үеэ мэддэг гэж хариулдаг юм билээ. Ер нь бол хамгийн ихдээ өөрийн дөрвөн үеэ л мэдэх байх.

 

-Монголчууд угийн бичгийг хэдий үеэс хөтөлж эхэлсэн байдаг юм бол?

 

-Монголчууд эрт дээр үеэс л аман болон бичгийн хэлбэрээр угийн бичгийг хөтөлж байсан юм билээ. Харин 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч Монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичиг хөтлөхийг болиулчихсан. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа дунджаар 25 жил гэж тооцдог.

Өөрөөр хэлбэл миний хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Тиймээс энэ хугацаагаар тооцвол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрсөн байгаа юм.

 

-Өнөөдрийн байдлаар угийн бичгийн хөтлөлт хэр үр дүнтэй байна вэ?

-1997 онд Засгийн газрын тогтоол гарч Монгол хүн овгоо сэргээж эхлэхдээ буруу сэргээж будлиан үүссэн. Яагаад гэвэл, овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл. Гэтэл өнөөдөр Монголчуудын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болсон. Иргэний үнэмлэх дээр тавьж байгаа овгийг гэрлэлтээ шийдэх, цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зүйтэй болов уу. 

 

Бидэнтэй ярилцсан баярлалаа. 

 

24tsag.mn Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (103.57.93.97)
    Их эрдэм сурсан хүнийг зөнч бурхан гэж хэлнэ. Ирээдүйгээ харчихвал уйтгартай
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Амьгүй юм гэж үгүй гэж дээд оюунтай хүн хэлнэ
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Тэрийг болиул даврана
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Фэнг шү
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Гүн ухаан
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Хувь хүний үнэмшилийг боловсрол гэж болохгүй. Нийтлэг үнэмшилийг боловсрол гэнэ. Хэрвээ нийтлэг боловсрол нь худлаа бол. Хувийн үнэмшилд тулгуурлаж шинэ боловсролыг археологиор хайж нотлож нийтийн боловсрол болгож болно. Хувь хүний төлөвшил гэж байх ёстой. Хувь хүний тухай аман яриаг яах вэ. Нотлох баримт нь байна уу.
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Садан төрлүүд хоорондоо бэлгийн харьцаанд орох нь нүгэл
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.97)
    Ардын аман зохиолыг устгавал ургийн бичиг устана
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Яадгын (202.21.106.110)
    Харваас хөдөө царайлсан нөхөр байна. Нэг муу аман яриагаар бий болсон зүйлийг давтаж ярьж байна. Судалгаа шинжилгээ хийх эд нарт боломж байтугай сэтгэлч байхгүй монголоорл дүүрэн хаамаатан байн 100 мянгахан хүн ам өдий болтол яаж тэгээ хамаатанаасаа хол хүн хайж 3 сая хүрсэн байх вэ. Бодмоор юм судалмаар юм.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • КАсСАК (202.179.2.118)
    КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань10,000-6,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр, хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буру
    2017 оны 02 сарын 11 | Хариулах
  • Худлаа мэдээ шүү (103.26.193.162)
    Энэ жинхэн судалгаа httpleaders.mn8337.html
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Тунгалаг (103.26.193.162)
    Сайн байна уу? Та бүхэн ямар хамаатнууд хоорондоо сууж эрүүл хүүхэдтэй байгааг хэлж өгч туслаач. Миний хайртай залуу манай өвөөгийн дүүгийхэн охинийхон хүү байгаа юма. Бид 2 бие биедээ маш их хайртай үнэхээр хэцүү байна
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (31.4.187.202)
    Цус ойртолт гэж байдаггуй юмаа. Гэр бул дотроо л гэхээс уеэл дээрээс л шууд холдчихдог юм. Назад пайнаг авгай хуцаж байгаам
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (31.4.187.202)
    Цус ойртолт гэж байдаггуй юмаа. Гэр бул дотроо л гэхээс уеэл дээрээс л шууд холдчихдог юм. Назад пайнаг авгай хуцаж байгаам
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
    • Үнэн
      Тийм
      2015 оны 08 сарын 19
  • Зочин (31.4.187.202)
    Цус ойртолт гэж байдаггуй юмаа. Гэр бул дотроо л гэхээс уеэл дээрээс л шууд холдчихдог юм. Назад пайнаг авгай хуцаж байгаам
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (211.209.172.69)
    Bayan-Ulgii aimagiinxan xamgiin ayultai n !!! Ted zuvxun xoorondoo suudag, tegeed baahan olon xvvxed turvvldeg. Solir dolir setgeziin uvchteimuu gemeer xargis xvmvvs bitvv yum bnlee ! Za tegeed yas yuman deer jinxene Mongol bish n yamaidaa.
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • Арс (182.160.3.176)
    Нэг овгийнхон уг нь хоорондоо гэрлэдэггүй. Боржигон Есүгэй эхнэрээ Хонгирад аймгаас авсан байдаг. Гэтэл манайд бүгд Чингисийн хамаатан болохгоод Боржигин болсон. Тэгээд хамаатнууд хоорондоо суух болчоод байх шиг. Одоо Боржигин бол овог гэхээсээ илүү өргөжөөд ястаны хэмжээнд очсон тул Боржигин овгийг авахыг хориглож задлаж өгөх хэрэгтэй. Шинэ овог зохиох хэрэгтэй. Казахстанд сүүлийн үед 4 нэр ашигладаг болоод байгаа. Найман омгийн Толебай овогт Нурланы хүү Серик гэж. Гадаадтай харьцахдаа овог нэр л ашиглагдана Толебай Серик гэж. Дотооддоо дөрвүүлэнгийн ашиглаж болно. Манайд ч бас энэ жишгийг авч болно. Боржигин омгийн Сансар овогт Жүгдэрдэмидийн хүү Гүррагчаа гэх мэт.
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (175.211.106.5)
    tsus oirtoh muu. tegeed ch ah duus hoorndoo yavaldan gedeg chin aimmar baliar biz dee
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (175.211.106.5)
    gadaadad hamaatan esehiig shalgadag aparat baidag. biy biyneesee toorson ger bul oloh, etseg togtoohod heregledeg
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (95.17.73.139)
    ах дүү болохгүй.ах ньдүүгийнхээ хүүхэдтэй болохгүй.ээжтэйгээ болохгүй....энэ мэт бол ойлгомжтой асуудал.харин ахдүүсийн хүүхдүүд хоорондоо болдогыг арабчууд ч харуулж байна барууныхан ч харуулж байна.манайх хэзээ байтлаа нээх хамаатангууд сууугаад байдаг байлаа ддаа.энүүнийхээр бол ах дүү мэт ньсуусан датйа аймар юм бичээд байна.тэгэхлээр энэ чинь худлаа судалгаа
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (95.17.73.139)
    ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.АРХИДАЛТААС ЭМНЭЭС БОЛЖ МАНГАР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЧЭЭД ТЭРИЙГЭЭ ЦУСОЙРТОЛТРУУ ЧИХЭЭД БАЙДАГ.ЯГ ҮНЭНДЭЭ ТА НАР ҮХСЭНЭЭ СУДАЛДЫН.65-2000 ОН ХҮРТЭЛ АХ ДҮҮСИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНДААС ГАРСАН ХҮҮХДҮҮД ДЭЭР ХИЙСЭН СУДАЛГААГААР НЭЭХ АЙГААД БАЙХ АЮУЛ БАЙХГҮЙ ГЭЭД ГАРГАЦАН БАЙХАД МОНГОЛЫН ХОЦРОГДСРН ЭМЧ НАР НӨГӨӨ Л УЛИГТ ТЭНЭГЛЭЛТЭЙГЭЭ ЗУУРАЛДСААР.АРАРБЫН ОРНУУД ГЭХЭД АХ ДҮҮСИЙН ХҮҮХДҮҮД СУУГААД ЯМАР Ч ПРОБЛЕМГҮЙ Л БАЙНА.БИТИЙ ИНГЭЖ ХУДЛАА БУРЖ БАЙ.ҮҮНИЙГ УНШААРАЙ ХҮМҮҮСЭЭ. httppills52.com20142531206 Cousins brings procreate with genetic defects? 2014-08-25 120432 August 25 News The carnal cousins marrying each other are more likely to have children with severe defects, but not so many that the taboo on these matings warranted, today said a group of scientists. Cousins brings procreate with genetic defects? Overall the risks are not too high, said Arno Motulsky, professor of genetic sciences and medicine at the University of Washington, in an article published today in The Journa
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (213.179.252.252)
    Tsus oirtolt gedeg chin hun harhad eruul saruul uym shig,ajil albatai ur huuhedtei bolovch eruul bus Tsogt Maralmaa nar gesen ug.Hani ijiltei uy ijiltei yag setgel mederliin uvchituid tootsogdoogui murtluu huuhdiihee tolgoig tasalj bui eej, sandlaar huugee tsohij aldag aav geh met.ted jiriin l eruul saruul uym shig niigemd amidardagch genetikiin aultai uurchilult ni ue ue huchitei ilerdeg..
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
    • рзз
      тхх
      2015 оны 06 сарын 30
  • Зочин (112.72.13.82)
    IIM TSOOHON HUNTEI BAIJ ENE BALAIRSAN OLON GANTS HOYR MYANGAN HUNTEI HUNTEI SUMUUDIIG AIMGIIN TOVUUDED NI NEGTGEH HEREGTEI NEG AIMGIIN HUMUUS HOORONDOO GERLEHGUI OOR AIMGIIN HUMUUSTEI GERLEH HEREGTEI TEGEJ BAIJ TSUS OIRTOLT BAGASNA ENE MAYGAARAA MONGOL TENEGUUDIIN ULS BOLJ MOHNO
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • дүп (103.10.22.101)
    Ер нь монголд эрүүл хүн байгаа юум уу УИХ ийн 76 гаас авахуулаад
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    ene tooxon mongolchuudiig yagaad 18 aimag bur tsaashilaad sumduud xubaasan bna, aa uunees l bolj jalga dobnii uzel garch baigaa yum sh dee,,ene bol yabch zob sanaa bish ee, odoo bur 21 aimag bolgoson,,, anxaaraldaa abax tsag ni bolson shuu
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
    • ttttttttttttt
      тхх
      2015 оны 06 сарын 30
  • Зочин (150.129.143.112)
    1 сая Хятад Солонгос эрчүүд орж ирнэ санаа зоволтгүй
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • ndjndsjs (112.72.13.54)
    ENE NOVSHIIN OLON AIMAG SUMAA NEGTGEX XEREGTEI UUNIIG DAGAAD JALGA DOVNII UZEL XURGAN DARGA NARIIN TOO BAGASNA
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
    • Jargal Jargal
      тхх
      2015 оны 06 сарын 29
  • зочин (124.158.74.185)
    нээрээ л гол асуудал шүү. юм яриьж байхад л хоорондоо хамаатан садан болдог ш дээ. унтаж хэвтэхээсээ өмнө сайн бие биеэ таньж мэдэж судалмаар л байгаа юм даа.
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • zoshin (202.179.13.244)
    bayn-ulgii aimgiin bulgan altai buynt sumduud baigaa shuu
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.90)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Gehdee urgiin ovog neree sain hutluj yvah ne zuitei .
      2015 оны 06 сарын 29
    • Зочин
      Tsus oirtosniig yamar shalguur uzuulelteer gargaj uzsen yum be? oyunii homsdol gehed mash olon shaltgaantai shdee. Oyunii homsdoltoi hun bolgon tsus oirtoltoos bolson bolj bn uu? Shinjleh uhaanii hun gehed arai l devergej baritsgui yrij bn shu. Haana tiim tsus oirtolt bolchood bgaan be?? Research article uud sain unshildaa. Yamarch molecular biology , genetic iiin sudalgaa alga bna shdee. Oyunii homsdoltoi humuusiin tarhalt sudalsan yum bishuuu
      2015 оны 06 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 11 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    5 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 30 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    9 цаг 32 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК