Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхаар: Өөрийн эрүүл мэндийг, байгаль эхийнхээ амин судастай дэнчин тавигсад

2015-7-17
0
ЖИРГЭХ

        Бид идсэн чихрийнхээ цаас, татсан тамхиныхаа иш, уусан ундааныхаа шил, лаазыг байгаль дэлхийдээ шууд л хаячихдаг. Гэтэл эдгээр хог хаягдлууд нь байгальдаа шингэж устдаггүй, өчнөөн жил болж байж арай гэж устдаг аж. 

 

Тухайлбал, ундаа, архины шил дөрвөн мянган жил, хуванцар аяга мянган жил, нэг удаагийн аяга таван зуун жил, хуванцар сав дөрвөн зуун жил, лааз арван жил, хөнгөн цагаан сав зуун жил, асаагуур мөн зуун жил, тамхины иш хоёр жил, цаас гурван жилийн дараа байгальд уусч алга болдог байна. 

 

Мөн ч их хугацаа байгаа биз. Тэгвэл бидний жижигхэн юм чинь гээд бодоод хаясан тамхины иш, бага гэлтгүй цааснууд байгальд удаан хугацаанд оршин тогтнож, улмаар эко  дэлхийд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэхгүй нэгэн яваа гэдэгт маргахгүй биз ээ.  Учир нь иргэд энэ талаарх мэдээлэл тутмаг,  хог хаягдал гэх үндсэн ойлголтоос хэтрэхгүй явдаг гэдгийг учир мэдэх хүмүүс гадарлаж байгаа биз ээ. 


Тиймээс бид энэ удаад тамхины иш, түүний хор хөнөөл, хэрхэн байгаль экологио хамгаалах талаар сөхөхийг эрмэлзлээ. Жижиг хэрнээ хортой, жирийн иргэдийн төдийлөн мэддэггүй олон сонирхолтой баримтууд сөхөгдөнө гэж найдаж байна.  Хамгийн гол нь энэ бүхний эцэст татсан тамхины иш, тасчсан цаасны хэлтэрхийгээ цонхоороо, тагтаараа чулуудахаас бага ч гэсэн эмээх болов уу гэдэг үүднээс  доорх материалыг бэлтгэлээ.


Жил тутамд дэлхий дахинд таван триллион тамхины иш хаягдаж байгаа бөгөөд үүнээс ангижрахын тулд 10-15 жил зарцуулна. Тиймээс уг асуудлыг зохицуулахын тулд дэлхий нийтээрээ янз бүрийн туршилт хийж, шинэ зүйл санаачилдаг ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн.


Хамгийн сүүлд л гэхэд зүлэг ургуулдаг тамхины ишийг Энэтхэгийн нэгэн компани санаачилсан ч олон түмний зүгээс шүүмжлэл дагуулж уг ажил биелэлээ олж өгөөгүй юм.


Харин Парисын эрх баригчид тамхичдыг гудамжинд хаясан тамхины иш бүрийнх нь төлөө 35  еврогоор торгож байхаар шийдсэн байдаг. 

 

Италид гэхэд л  “Тогтвортой байдлын тухай хууль” гэгчийг гаргаснаар гудамжинд  тамхины ишээ ил задгай хаявал 150 еврогоор торгох болжээ. Торгуулийн мөнгийг Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах яамны дэргэдэх тусгай санд хуримтлуулж энэ чиглэлийн ажилд зориулах гэнэ.  Италийн байгаль   хамгаалагчдын тооцоолсноор  Италид байгальд ил задгай 72 тэрбум тамхины иш хаядаг гэсэн судалгаа байна.

 

Энэ мэт улс орон бүр тамхины ишний хор хөнөөлийг ард олондоо таниулж, үүнээс  сэргийлэх янз бүрийн ажлууд хийдэг ч дэлхий дахинд жишиг болохуйц үр дүн нэг л харагдахгүй байгаа юм. 


Тэгвэл манай улс ч жижиг гэж орхилгүй тамхины ишинд ач холбогдол өгч, ямар их хор нөлөөтэйг олон нийтэд таниулах зайлшгүй хэрэгтэй байна.


Эхний ээлжинд учир утгагүй торгууль тавьж, өнөөх дархлагдсан “эрхүүдэд” нь халдсан мэт ойлголтыг төрүүлэх нь учир дутагдалтай юм. Харин хор хөнөөлийг таниулж, ухамсар сэтгэхүйд нь бүрэн суулгаж эхэлснээр тамхины ишнээс бага ч гэсэн сэргийлэх дорвитой ажил болох болов уу гэж санана.

Европын орнууд дахь тамхины цэг


Цаашлаад гадны орнуудын жишгээр тамхины цэг, тамхины хогийн сав зэргийг бодлогын хүрээнд бий болгосноор энэхүү хорт хаягдлаас бага ч гэсэн ангижрах нь дамжиггүй.

Тамхины иш хийх зориулалттай хогийн савнууд


Хамгийн гол нь тамхины цэгийг өндөр өртөгөөр бүтээж, үр ашиггүй хаягдал болгох нь улс орны төсөвд ч, нийслэлийн өнгө үзэмжинд ч муугаар нөлөөлнө гэдгийг санахад илүүдэхгүй.


Учир нь манай улсад хамгийн сүүлд авч хэрэгжүүлэхээр зорьсон тамхины цэг өнөөдөр ашиглалтанд бүрэн ороогүй, эхнээсээ эвдэрч хэмхэрсэн байдалтай байгаа нь эл сэдвийн тод жишээ юм.

 

14-15 сая төгрөгөөр бүтэж байгаа “тамхи татах цэг”-ийн тухайд өртөг өндөртэй ч, бодит амьдрал нийцэхэд тун муу шийдэл болсон мэт.  Өөрөөр хэлбэл, хүмүүсийн тархин дахь мананг арилгаагүй байж материаллаг зүйлсээр хангасан нь эцсийн үр дүнг "муу" үнэлгээтэй болгож байгаа гэлтэй. 

Ухамсарт нь “болохгүй”-г суулгаагүй байж, материаллаг зүйлс бүтээх нь буруу


Гэхдээ  “Тамхины цэг” байлгах нь буруу гэх ойлголтыг энэхүү нийтлэлээс олж харж байгаа бол эндүүрэл. Чухамхүү  ажил хийвэл дуустал гэдэг шиг үүнийгээ дорвитой ажил хэрэг болгох нь юунаас  ч илүү чухал юм.  Цаашлаад хүмүүсийн ухамсар, оюун санаад тамхины иш гэдэг зүйл хүнд болоод байгальд эрүүл мэндийн ямар их доголдлыг авчирж байдгийг ойлгуулах  нь нэн тэргүүний ажил гэлтэй.

 
Өөрөөр хэлбэл, эхлээд ухамсарт нь “болохгүй”-г суулга. Үүний дараа өртөг хаяж дорвитой ажлууд зохион байгуулах нь хамгийн оновчтой санаа болов уу.

 
“Тамхины иш бол хорт хаягдал. Тамхины нэг ишийг усанд хаяхад зургаан литр ус хордуулдаг. Хөрсөнд хаясан нэг иш бүрэн задрахад 5-10 жил хэрэгтэй” 

 

Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог.

 

Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг.

 

Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг.

 

Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгаль орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадна.

 

Дэлхий зөвхөн бидэнд бус мөн бидний хойч үе, үр хүүхдэд ч харьяалагдах болно.

Д.УНДРАХ /24TSAG.MN/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (124.158.107.29)
    Тийм шүү үүнийг мэддэг хүн ховор бүгд тамхиа татаж дуусаад л чулуудчихдаг
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Ёстой аймар юм аа. Энгийн иймэрхүү зүйлийг ч мэддэггүй явжээ
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Tumur (112.72.13.185)
    Medej ablaa aimaar yum bna hogoo caband hiitsgaaya urialj bna
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Yst medmeer yum bna
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    16 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    17 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    24 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    30 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    43 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    45 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    46 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 48 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    2 цаг 2 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 6 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    2 цаг 15 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    16 цаг 34 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    18 цаг 45 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК