Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-4-13
0
ЖИРГЭХ

Хонь

Хэрэгцээгүй зүйлд их мөнгө бүү үр. Санхүү мөнгөө дээшлүүлэх боломж гарах магадлалтай байна. Жижиг сажиг асуудлыг үл тоож гол нь үр дүнд хүрэхийг хичээ. Нөхцөл байдал тань өөрт чинь таалагдаж байвал бусдын юу гэж ярих огт хамаагүй. Харин хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй тул ажлын ачааллаа тохируул. Бие сульдаж дархлаа буурах тул элдэв өвчнөөс сэргийлэн эрдэс бодис ихтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ. Чухал гэж бодож байсан ажил хэргээ ч хойш тавин эрүүл мэндээ анхаар. Биеэ эмчлэх, сувилахад цаг зав гарга. Эс тэгвэл өвчин ужиг болж мэднэ. Гэнэтийн үйл явдал тохиолдох магадлалтай. Аялалд явах бол цаг агаарын төлөвийг сайн судал. Ойр дотнын хүмүүс, эцэг эхээ анхаарлын гадна бүү орхи. Үүний төлөө тэд танд талархах болно. Амьдралын сайхан байдлыг мэдрэхэд эцэг эхтэйгээ харьцах харьцаа багагүй ач холбогдолтой байх болно. Мөн үр хүүхдүүдийн тань санаа бодол, хүсэл тэмүүлэл ихээхэн урам зориг өгнө.

Үхэр

Ажил хэргийн салбарт амжилт олох боломжийг ашиглаж чадвал санхүүгийн найдвартай үүсгэвэртэй болно. Элдэв хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Шинэ жимс, байгалийн цэвэр бүтээгдэхүүн байнга хэрэглэ. Үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар таныг байхыг хүссэн газар тань аваачих болно. Дуусаагүй ажил хэргээс болж зарим хүмүүстэй харилцаа муудаж магадгүй. Энэ нь цаг үеийн сайн хандлагыг бага зэрэг бууруулна. Таатай хандлагыг амьдралаа хүссэн урсгалдаа оруулахад ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Үүрэг даалгавар биелүүлэх өндөр шаардлагыг өөртөө ч өрөөлд ч адилхан тавь. Зөв газраа байвал их эрч хүчтэй, урам зоригтой байна. Сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүсийн нэр хүнд өндөр байна. Олон хүн цугласан газарт очихоос зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Гадаад орчин, нөхцөл байдал тийм ч таатай бус байна. Хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч танаас хамаарахгүй гаднын нөлөөг даван туулж чадахгүй байх магадлалтай.

Ихэр

Хэрэггүй санаа бодлоосоо салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Цагийг сонирхолтой өнгөрүүл. Танд богино хэмжээний аялал эсвэл хайрын болзоо амжилт авч ирнэ. Ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод хэвшил болгосон үнэт зүйлээсээ татгалзаж магадгүй. Амьдралаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүс ялихгүй зүйлээс болж зорилгоо мартахаас зайлсхий. Сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Эргэн тойрноо зөвхөн өөрийнхөөрөө бус бусдын үзэл хандлагаар дүгнэхийг хичээ. Тайван нухацтай байхын тулд бясалгал хийх нь үр дүнтэй байна. Залуу хүмүүс хайр сэтгэлтэй учирна. Зөв хайр дурлал амжилтын зам руу хөтлөхийг үгүйсгэх аргагүй байх болно. Амьдралд тулгарсан асуудлаа хамтарч шийддэг хосууд амжилт олно. Харилцан бие биеэ ойлгох хэрэгтэй цаг үе. Аливаа үйл явдлын жинхэнэ үнэн зөвийг шалгахаас бүү ай. Танд хүсэл мөрөөдлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулах боломж гарна. Бусдын өгсөн дам сураг төдий мэдээлэлд хэт итгэх хэрэггүй.

Мэлхий

Од эрхсийн байрлалын улмаас ааш зан хурцдаж магадгүй. Хэрүүл маргаан дүрсхийн гарсан шигээ түргэн зуур намдах тул ухаалаг хүлээцтэй байхыг хичээ. Гэнэтийн үйл явдал өрнөж болзошгүй. Аливаа тэмцэл мэтгэлцээнд орохоос зайлсхий. Санамсаргүй нөхцөл байдал үүсэх, хүлээсэн үүрэг даалгавраа орхигдуулах магадлалтай. Гадаад үзэмждээ анхаарал тавьж, гоо сайханд ороход тааламжтай цаг үе. Эрүүл мэндээ ч анхаар. Янз бүрийн харшлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Өөх тос болон халуун ногоог тааруулж хэрэглэ. Ихэнх хүмүүс ээлжийн амралтаа авахыг хүснэ. Зуны төлөвлөгөөгөө эргэн харах шаардлага үүснэ. Сэтгэл санаа тавгүй байсан ч хүндрэл бэрхшээлээ түр ч атугай орхи. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүстээ өөрт тулгарсан бэрхшээлийг хэлж, санааг нь бүү зовоо. Нөхцөл байдал аяндаа тодорхой болно.

Арслан

Ажил мэргэжлийн хүрээлэлдээ ихээхэн нэр нөлөөтэй байж эрх мэдлээ ашиглан хамт олон дундаа байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бага зэрэг таагүй зүйлээс болж хэт сэтгэл хөдлөл гаргаж болзошгүй. Зарим зүйлийн учир шалтгааныг олох гэж их тэвдэж, сандрах бололтой. Ийм алдаагаа байнга давтаж болохгүй. Сэтгэл хөдлөлтэйгөө хамт байвал ойлгомжгүй байдлаас салахгүй гэдгээ ухаарч ойлговол зохино. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд нөхцөл байдлаа шалгаж, төлөвлөгөөнд саад болох зүйлийг урьдчилан олж мэд. Аливааг зөнгөөр нь орхих магадлалтай байна. Залхуу зан авираа өөрчлөх юм бол хүссэн үр дүндээ хүрнэ. Хайрын харилцаанд таагүй асуудал үүсэж магадгүй. Гэр бүлийн дотоод асуудал олон нийтэд ил болж магадгүй. Ямар нэгэн гэнэтийн шийдвэр гаргахаа хойшлуул. Хувийн болон ажил төрлийнхөө талаарх чухал мэдээллийг олон хүнд бүү задал.

Охин

Төсөөлөн бодох чадвар тань ажил хэрэгт бүтээлчээр хандахад тусална. Шинэ ажлаа амжилттай явуулахын тулд зөв ивээн тэтгэгч нартай холбоо тогтоо. Болж өгвөл элдэв хэл амнаас хол бай. Шинэ мэдээлэлтэй танилцах, судалгаа хийхэд ихэнх цагаа зориул. Долоо хоногийн сүүлээр адал явдал дуртай хүмүүс идэвхтэй амьдралтай байна. Үйл ажиллагаанд өөрийн үүргээ тодорхойлох, байр сууриа мэдрэх зэргээс баяр баясгалан авах болно. Гэнэтийн мэдээ олон хүмүүсийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй оролц. Өөрийн сэтгэлд таарсан ажил олж чадах тул санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх, ашиг олох боломж гарна. Сэтгэл санаагаа сайхан байлгах үйл ажиллагааг өөрөө санаачил. Муу зуршлуудаасаа ангижрах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Таны амьдрал бүрэн өөрчлөлт шинэчлэл шаардаж байна. Хэрэггүй эсвэл илүүдэл зүйлээ хая.

Жинлүүр

Хувийн шаардлагаа зөв тавих нь цалин урамшууллаа нэмүүлэх таатай боломж гаргана. Гэхдээ олон нийтийн ажил хэрэгт ямар нэгэн далд явуулга таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Таны санаа найдваргүй мэт санагдавч бүрэн биелэх магадлалтай. Санхүүгийн хувьд боломж гарвал үл хөдлөх хөрөнгө болго. Чухал асуудалд бүү хайнга ханд. Ихэнх хүмүүс өнгөрсөн асуудлаас болж гомдсон байдлаар сонголт хийж болзошгүй. Илэн далангүй байснаар харилцаагаа хэвийн болгоно. Гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй ч гэнэтийн нэмэлт орлого олох ч боломж гарч магадгүй. Орлогын төлөвлөгөө сэтгэлд хүрвэл дуртай эд зүйлсээ худалдан ав. Өөрийн гэр бүлээ юугаар ч дутаахгүй байхыг хичээ. Өөртөө хэт итгэвэл хамтрагчийнхаа саналыг үл тоож мэднэ. Уран бүтээлч хүмүүст өөрийгөө илэрхийлэх сайхан боломж олдоно. Харин биеийн хүчний хүнд хөдөлмөр болон олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхий. Сэтгэл санааны тайван байдлаа хадгалахыг зөвлөж байна. Зохион байгуулалтгүй, сэтгэл санааны тогтворгүй байдал зөрчилд хүргэж болзошгүй. Бусдын санал хүсэлтийг анхааралтай сонсоорой.

Хилэнц

Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа хүйтэн хөндий болох алхам хийхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаа ойлгомжгүй ээдрээтэй байх магадлалтай. Хэт төгс харилцааны эрэлд сэтгэлээ чилээгээд хэрэггүй. Амьдралын сорилтыг дотнын хүнийхээ дэргэд байж мөн бусдын зөвлөгөөг сонсох зэргээр давах нь сайн үр дүнтэй. Ямар ч үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн бүү хэрэглэ. Өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ яарах хэрэггүй. Найдвартай худалдаа арилжаа хийснээр хэсэг хугацааны дараа орлого олох боломж гарах болно. Зарим таагүй үйл явдал таныг тавгүйтүүлнэ. Чухал ажил хэргийн хүрээнд гаргах шийдвэр санхүүгийн хүндрэлд хүргэх магадлалтай байна. Иймд яарсан, буруу мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргахаас зайлсхий. Гэнэтийн хүчин зүйлийн үед оюун санааны төлөв байдлаа хадгалахыг хичээ. Өөрчлөлт шинэчлэлт тохиолдвол аль болох тайван эергээр хүлээн авах хэрэгтэй болно.

Нум

Сонирхолтой аялалд тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хадгалахыг зөвлөе. Та гэр орныхоо болон аж ахуйн бүх асуудлаа зохицуулж чадна. Шинэ харилцагчтай холбоо үүсгэж болно. Олон янзын учир шалтгааны улмаас таны сэтгэл хөдлөл хэт их байна. Ухаантай хүмүүсийн мэргэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүл. Та хамт олон дундаа үлгэр жишээч, нэр хүнд бүхий нэгэн байхыг хүсдэг бол биеэ авч явах байдлаа засах хэрэгтэй. Элдэв зугаа цэнгэлд уруу татагдах магадлалтай. Ажил, албан тушаал болон нийгмийн байр суурийг өөрчлөх үйл явдал болно. Худал хуурмаг, үл ойлголцол зэрэг танд саад болох сөрөг хандлага ихэснэ. Таны өөдрөг сэтгэл, аливаа ажилд бүтээлчээр хандах байдал үүнийг даван туулах боломж авчирна. Ажил амьдралаа сайжруулах ямар нэгэн боломжоос бүү татгалз. Та болгоомжгүй хөдөлж, сонор сэрэмжээ алдах юм бол алдагдалд орж болох магадлалтай. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах бололтой. Хайр сэтгэлтэй учирвал амьдрал тань аз жаргалтай болно.

Матар

Таныг эргэн тойронд буй хүмүүсийг зөв таних хэрэгтэй болно. Гэхдээ ялих шалихгүй зүйлээс болж тойрон хүрээлэлдээ цав суулгахаас болгоомжил. Эд хөрөнгө шүтэх ашиг сонирхлоос илүү сэтгэлийн амар амгаланг түлхүү хайна. Туршлага, мэдээлэл солилцоход таатай. Үр бүтээлтэй ажиллах юм бол удахгүй сайхан амрах боломж гарна. Хариуцлага өндөр байж, бусад өгсөн амлалтаа биелүүлэхийг хичээ. Шинэ арга барилаар ажилла. Гэхдээ хуучны уламжлалын давуу талыг бүү март. Ухаалгаар зохион байгуулбал төлөвлөсөн бүх ажлаа амжуулах болно. Ойр дотнын хэн нэгэн таныг гомдоож магадгүй. Үүнээс болж сэтгэлээр унах бололтой. Буруу ойлголцол гарсан байж болзошгүй тул илэн далангүй ярилцах санаачилга гаргаарай. Хэдийгээр гомдох үндэслэлтэй шалтгаан байсан ч гэр бүлдээ зөрчил үүсгэхгүй байхыг хичээ. Ил тод ярилцсанаар үл ойлголцлыг хялбархан шийдэж болно. Урам зоригтой, өөдрөг байвал танд үнэнч хүмүүс олон байх болно.

Хумх

Од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэрэг бүрхэг, замбараагүй болох магадлалтай тул эмх цэгцтэй байхыг бүх зүйл дээр чухалчил. Мөн урьдчилан бэлтгэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа ч алдаа гаргаж болзошгүй. Олны анхаарлыг татах хэрэггүй. Энгийн даруу, эмх цэгцтэй байхыг шаардана. Хувийн болон албаны ажил ихтэй байна. Хамтын ажиллагааны тохиролцоо хийхдээ сайн танихгүй хүний саналыг шууд зөвшөөрч болохгүй. Найз нөхөд тань гэнэтийн бэлэг барьж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бололтой. Завгүй эсвэл ядарч байсан ч эрч хүчээ шавхан бусдад туслах хэрэгтэй. Үүнээс буцаагаад эрч хүчийг авч, сайхан мэдрэмж төрүүлнэ. Гэр бүлийн харилцааны зөрчил энгийн зүйлд оршин байж болох юм. Хайртай хүнийхээ анхаарлыг татахын тулд гадаад үзэмжээ их анхаарах бололтой. Болзоонд зориулан ихээхэн мөнгө зарцуулах болно. Өөрийн дутагдалтай талыг засах хамгийн нарийн төвөгтэй ажлыг ч хийхдээ та тааламжтай байна. Гэхдээ зөвхөн гадна төрх төдийгүй дотоод сэтгэлээрээ ч зөв сайн хүн байх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Загас

Зөн мэдрэмжийн тусламжтайгаар та санаанд оромгүй байдлаар ажил төрлөө амжуулж чадна. Удирдах ажилтай хүмүүсийн өснө том шийдвэр гаргах шаардлага ирнэ. Бизнестээ зориулж зээллэг авахаасаа бүү ай. Танд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд сонголт хийх нь томхон сорилт байна. Хялбар аргаар амархан мөнгө олох оролдлого муу үр дагавар авч ирнэ. Санхүүгийн амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй бай. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж зарим ажил бүтэлгүйтэж эхэлнэ. Үргэлж хойш нь тавьж байсан асуудлуудаа шийдвэрлэж, цэг тавь. Биеэ авч явах байдалдаа анхаар. Өнгөрсөн үеийн хүнд дурсамжуудаас хамааралтай байдалд орж мэднэ. Энэ нь сэтгэл зүйг хүнд байдалд оруулж, стресстүүлэх магадлалтай. Өмнөх өр зээлээ төлөх төлөвлөгөө гаргаарай. Гэр орныхоо ажлыг амжуулж, орон байраа тохижуулан, хэрэгцээтэй эд зүйлс худалдаж ав. Аян замд гарах бол замын бэлтгэлээ сайн хангах нь сэтгэл санааг амгалан тайван байлгана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (145.239.6.2)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    39 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    2 цаг 57 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 28 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    3 цаг 29 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    3 цаг 40 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    4 цаг 8 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    4 цаг 17 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    4 цаг 18 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    4 цаг 20 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    4 цаг 28 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 35 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 46 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    5 цаг 31 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    5 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 54 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    19 цаг 46 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    22 цаг 3 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    23 цаг 29 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    23 цаг 41 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК