зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүх дээр орж ирээд л хориод өг гээд хашгирахад шүүгч түүнийг нь үг дуугүй хүлээж авдаг

2015-7-20
0
ЖИРГЭХ

        Баяр наадмын өмнө хоригдсон сэтгүүлч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр ярьж байна.

 

-Сэтгүүлч С.Баттулгад тохиолдсон явдал, мэргэжил нэгт бидний сэтгэлийг ихэд эмзэглүүлж байна. Энэ сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад хоёр дахиа хоригдлоо. Та түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Саяны шүүх хурал дээр таны өмгөөлөл явуулах бололцоог хангаагүй гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлж болох уу?


-Энэ шүүх хурал бол Эрүүгийн хуулийн 234-т заагдсанаар нээлттэй шүүх хуралдаан. Нээлттэй шүүх хуралдаан болохоор нэг их нууцлаад байх юм байхгүй. Эрүүгийн хэргийн мэдээ сэлт, баримтыг нууцлахыг үүрэг болгосон байдаг болохоос энэ тохиолдолд шүүх хуралдааны процесс,тэнд болсон хууль зөрчсөн асуудлуудыг нууцлах шаардлагагүй. Энэ шүүх хуралдаан долдугаар сарын 9-ний өдөр болсон. Хэргийн бусад шүүгдэгчид болох Ууганбаяр, Батдорж нарын өмгөөлөгч Цэрэнханд урьд орой нь шүүх хурлаас тарж явж байгаад осолд орж, тархи нуруундаа хүнд гэмтэл авсан.


-Тэр өмгөөлөгч яагаад осолд орчихов оо. Гэмтэл нь нэлээн хүнд гэсэн мэдээлэл байна.


-Ажлаа хийж яваад л ийм юм боллоо. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон хэрэг. Араас нь машин маш хүчтэй мөргөж гэмтээсэн. Нуруу нугасны гэмтэл авсан. Энэ бүх шалтгааныг нь шүүх хуралд танилцуулсан. Түүнтэй хамт энэ хэрэг дээр ажиллаж байгаа хоёр өмгөөлөгч ирсэн байсан. Тэд шүүх хуралд нөхцөл байдлыг тайлбарлаж, хүсэлтээ гаргасан. Бид сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Ийм байдалд өмгөөлөл явуулахад бэрхшээл тулгарч, бид үйлчлүүлэгчээ өмгөөлж чадахгүй байдалд хүрч болзошгүй. Нэг хамтран зүтгэгч маань осолд орчихоод, эрүүл мэндийнх нь байдал асар хүнд байна. Тийм учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан л даа.


-Энэ хүсэлт өөрөө шүүх хурлын эрх зүйн орчинд тавигддаг л хүсэлт биз дээ?


-Хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчид тохиолдсон гэнэтийн гай түйтгэр шүү дээ. Эмнэлгийнх нь бүх баримт хавсрагдан ирсэн байсан. Энэ бол хуулийн дагуу л тавигдаж байгаа, нотлох баримттай ийм л хүсэлт байхгүй юу. Ийм хүсэлтийг бол шүүх хангах үүрэгтэй. Гэтэл энэ асуудал дээр шүүгч маш хачирхалтай байдлаар хандсан. Шинэ шүүгч орж ирсэн л дээ. Тэгээд “Та нар өмнө нь шүүх хурлыг хойшлуулж байсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-1 дэх хэсэгт байгаа хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл бий болж байна. Тийм учраас хорьлоо” гэж байгаа байхгүй юу. Энэ 68-1, 68-2-т заагдсан үндэслэлүүд нь хүнийг цагдан хорьдог үндэслэлүүд л дээ. Гэвч 68-1 т заагдсан хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл маань мөрдөн байцаалтын шатанд л хэрэглэгддэг байхгүй юу. Шүүх мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ.

 

-Гэтэл өмгөөлөгчид гэнэтийн зүйл тохиолдсон байдаг.


-Энэ бол урьдаас тооцоолох боломжгүй давагдашгүй хүчин зүйл шүү дээ. Гэтэл шүүх энэ явдлаар далимдуулаад хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэсэн субьектив санаа зорилго эдгээр этгээдүүдэд байгаа юм байна гээд л шууд хорьчихож байгаа байхгүй юу. Ерөөсөө шүүх хуралдааныг явуулахгүй гэсэн зорилго агуулж байна гэсэн хардлага дээр үндэслээд л шийдвэрээ гаргачихаж байгаа хэрэг. Ийм хардлага сэрдлэг байж болно. Хэрвээ хардаж байгаа бол эхлээд сануулах, торгох зэрэг хуулинд заасан бусад хэлбэрийг сонгож болох байсан. Энэ бүх бололцоо нь нээлттэй. Гэтэл шууд хорих шийдвэр гаргаж байгаа нь өөрөө эргэлзээ дагуулж байгаа юм.


-Шүүх хүртэл хуулиа даваад хардаж болж байхад бидэнд мөн олон төрлийн хардлага төрж болно. Жишээ нь, өмнө нь энэ хэргийг шүүж байсан Зориг гэдэг шүүгч давж заалдах шатны шүүгч болоод дэвшээд явсан байгаа. Энэ шүүгч ажлыг нь авсан шинэ зүүгчид заавар чиглэл өгөх боломжтой юу. Шууд орж ирээд ийм шийдвэр гаргаж байгаагийн цаана захиалагч байж болох уу?


-Энэ хэрэг дээр бол тийм баримт бидэнд байхгүй. Шүүх бол зөвхөн шударга үнэнийг л баримтлах үүрэгтэй. Зориг шүүгчийн тухайд тийм хууль бус захиалга өгсөн гэж би хувьдаа итгэхгүй. Мэдээж хардах эрх нь та бүхэнд нээлттэй. Нөгөө талын өмгөөлөгч нар бол хэлж байна билээ. “Ер нь Зориг шүүгч эд нарыг их давраасан. Одоо бушуухан хориод өг. Эд нар ахин биднийг гэмт хэрэгт гүтгээд байна” гэх зүйлүүдийг бол нөгөө талын өмгөөлөгчид ярьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17-2 дээр шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулж байгаа ял үндэслэлтэй эсэхийг зөвхөн прокурор нотлох үүргийг хүлээдэг байхгүй юу. Гэтэл энэ хэрэг дээр нөгө талын өмгөөлөгчид хүлээгээд байх юм. Тэд шууд босч ирээд л улсын яллагч шиг байр сууринаас хандаж байгаа байхгүй юу. Эд нарыг хориод өг, хорь гээд л. Гэтэл шүүх ингэж бусдын хорсол занал, атаа жөтөөгөөр буюу хувийн сэдэлтээр хандаж байгаа тэр хандлагаар нь шийдвэр гаргаж байх юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-1 дээр байдаг л даа. Шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн заалт. Гэтэл энэ зарчмаасаа гажаад, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ингээд л хүнийг хориод байж болохгүй байхгүй юу. Гэм буруутай юм шиг үзэж хорих шийдвэр гаргаад байна шүү дээ. Шууд хэлэхэд энэ тохиолдолд шүүхэд аль хэдийнэ шийтгэх сэтгэл зүй нь үүсчихсэн байна гэсэн дүгнэлтэд бид хүрч байна. Аль хэдийнэ миний үйлчлүүлэгчийг гэм буруутай болгох сэтгэл зүй, түүнд зориулсан бэлтгэл ажил нь хангагдчихсан байна гэсэн үг. Хууль зөрчөөд л нөгөө талын өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж аваад байна гэдэг маань би өмгөөлөгчийн хувьд улсын гурван яллагчтай шүүх хуралд л ороод байна гэсэн үг байхгүй юу.


-Хэргийн үнэн зөвийг тогтоож нотолж өгөөч гэх хүсэлт л гаргадаг биз дээ. Хориод өгөөч гэж хүсэлт гаргаад хориулж байгаа нь өөрөө зүй ёсонд хэр нийцсэн хүсэлт юм бэ?


-Ер нь бол хуульд нийцээгүй хүсэлт байхгүй юу. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91-2, 17-2 дээр зааснаар шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулж байгаа ял үндэслэлтэй эсэхийг зөвхөн прокурор нотлоно.


-Жил гаруйн турш нотлогдохгүй ингээд л яваад байж болдог юм уу. Ер нь энэ хэрэг дээр прокурорын хяналт ямаар төвшинд байгаа юм бэ. Сэтгүүлчийн ажил бол цаг наргүй хүнд ажил. Энэ сэтгүүлчийн ажлыг бол жил гаруй хийлгэсэнгүй шүү дээ. Сэтгэл зүйн ийм дарамтад яаж ийм удаан байлгаж чадаж байна вэ?


-Ер нь бол эх сурвалж гэдэг ойлголтыг хуулинд сайн тусгаж өгөөгүй. Эх сурвалж гэж юу юм, захиалагч гэж юу юм, дээрээс нь сэтгүүлч гэж хэн юм. Энэ гурван субьектын хоорондын хэлхээ холбоог хуулинд сайн тусгаж өгөөгүй. Тийм учраас өнөөдөр шүүх дээр эх сурвалжаа зааж өгөөд байхад, энэ хүний ийм ийм шүүх хурлын тогтоол баримтуудыг би судалж бичсэн юм аа, би гүтгээгүй ээ гээд байхад л шүүгч сонсохгүй байгаа байхгүй юу. Хоёр иргэний хоорондын эд хөрөнгийн маргааныг л баримттай бичсэн. Гэтэл гүтгэх гэмт хэрэг болгоод явчихсан. Гэтэл энэ хоёр иргэний хоорондын маргаан нь гурав дөрвөн жил үргэлжилсэн, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан, шүүхийн тогтоол шийдвэрүүд гарсан ийм хэрэг. Тэр тогтоол шийдвэрүүд дээр үндэслэж л бичсэн нийтлэлээсээ болж миний үйлчлүүлэгч өнөөдөр хоригдож байна. Энэ чинь тэгж яривал сонин хэвлэл дээр өмнө нь олон удаа бичигдэж, нийтлэгдэж байсан зүйл байхгүй юу.


-Үнэндээ цоо шинэ хэрэг биш шүү дээ?


-Цоо шинэ хэрэг биш шүү дээ. Олон удаа бичигдэж байсан хэрэг. Ийм хэргийг бичсэнийхээ төлөө өнөөдөр гүтгэх гэмт хэргийн зүйл ангиар зүйлчлэгдээд явж байгаа юм. Ингэж миний үйлчлүүлэгч хилсдээд байгаа юм.


-Анх “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж “Би компаниа луйвардуулчихлаа” гэж өөрөө цагдаад хандсан хэрэг биз дээ. Гэтэл явцын дунд луйврын хэрэг биш гүтгэх гэмт хэргээр өөрөө ял эдлэх болчихсон нь гайхаш төрүүлээд байх юм?


-Үнэндээ одоо гэмт этгээдүүдийн санаа бодол, арга сэдэл нь улам нарийсаад байна. Бусдын эд хөрөнгийг булаан авах, залилан мэхэлж авах энэ гэмт үйлдэл дээрээ гүтгэх, доромжлох гэдэг тэр зүйл ангиудыг татаж авчраад байдаг болчихсон. Одоо энэ Г.Буяндорж Билэгт хоёрын маргаан иргэний шүүх дээр явж л байгаа шүү дээ. Цагдаа дээр ч байж л байна.


-Тэгэхээр огт хамаагүй зүйл анги татаж авч ирж яллуулах гэж оролдож байгаа нь нөгөө хэрэг дээрээ цаг хожих гэх мэтийн олон ач холбогдолтой байж болох нь ээ дээ?


-Тийм. Маш өндөр магадлалтай.


-Шүүх хурал дээр таны үйлчлүүлэгчийг маш их доромжилж, харааж байсан гэдэг үнэн үү?


-Нөгөө талын өмгөөлөгчид хашгичаад л байдаг. Гүтгэгчээ, новшоо, чи муу хулгайч биз дээ гэх мэтээр чарлачихдаг.


-Ингэж болдог юм уу?


-Энэ хууль бус үйлдлийг нь шүүх өөгшүүлээд байгаа байхгүй юу. Ингэж болохгүй шүү дээ. Энэ өөрөө хуульчийн ёс зүй биш шүү дээ. Харааж хашгичих өмгөөлөгч нь ө рийн ажил хэргийн түүхээ ярих энэ тэр бол замбараагаа алдаж байгаа юм. Би 30 жил ажиллаж байна л гэнэ. Би шүүгч байсан хүн л гэнэ. Харааж зүхнэ. Тэр хүний түүх хэрэгт ямар холбогдолтой юм бэ. Үнэхээр гайхмаар хурал болж байгаа байхгүй юу.


-Таны өмгөөллийн эрх их зөрчигджээ. Яагаад таны хуулиар олгогдсон эрх хэмжээг эдлүүлж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх тэр бололцоог дутуу хагас олгож байгаа юм бэ?


-Би гомдол гаргасан. Шүүгчийн талаар гомдлоо гаргасан. Шүүгчид өөрт нь ч бичсэн. Та хууль зөрчөөд байна шүү дээ. Та хурал даргалагч атлаа шүүх хуралдааныхаа дэгийг баримталж ажиллахгүй байна шүү дээ гэж. Би шүүгчээс татгалзах бодолтой байна. Намайг үг хэлэх, өмгөөлөл явуулах эрхээр ерөөсөө хангаагүй. Нөгөө талын өмгөөлөгч нар болохоор босч ирээд л орилж байдаг. Энэ хүмүүс чинь өргөдөл гомдол гаргаад яваад байна. Энэ хүмүүсийг хориод өг гээд л. Юу гэсэн үг юм бэ. Миний үйлчлүүлэгч өргөдөл гомдол гаргах эрхтэй шүү дээ.


-Таны үйлчлүүлэгч ямар гомдол гаргасан юм?


-Энэ хүмүүс намайг шүүх хурал дээр доромжлоод байнаа, намайг тасралтгүй энэ хэргийн талаар элдэв нийтлэл бичээд байна гэж гүтгээд байнаа. Үүнийг шалгаж өгөөччээ. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхэнд маань халдаад байнаа гээд гомдол гаргасан. Гомдол гаргах эрхтэй. Гэвч тэр гомдлsetguulchыг нь шүүх авч хэлэлцэхгүй байгаа.


-Энд бас нэг юм ойлгогдохгүй байна. Та үйлчлүүлэгчтэйгээ хамт шүүх хуралдаанд ирсэн. Гэтэл өөр хүний өмгөөлөгч ирээгүйн төлөө таны үйлчлүүлэгч яагаад хоригдож байгаа юм бэ?


-Би байж байна шүү дээ. Тэр өмгөөлөгч нь ирээгүй шүүгдэгчийг л хорино биз дээ. Миний үйлчлүүлэгчийн өмгөөлөг байж байна. Би өөрөө ч ойлгохгүй байгаа. Хоморголоод л хорьчихож байгаа юм л даа. Прокурор энэ хэрэг дээр туйлын хариуцлагагүй хандаж байгаа.


-Прокурорын байгууллагаас энэ хэрэг дээр хатуу яллах байр суурь баримталж байгаа. Та бол энэ хэргийг нарийн судалж байгаа байх. Бидэнд ирж байгаа мэдээллээр бол их хэмжээний авилга хуулийн байгууллагууд руу орсон байх магадлал өндөр байна. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл, баримт танд байна уу?


-Хэрэг шалгах процесс үргэлжилж байгаа учраас би хэргийн доторх асуудлуудыг олон нийтэд ярих боломжгүй. Надад маш их мэдээлэл байгаа.


-Сэтгүүлч С.Баттулга ер нь хэдэн нийтлэл бичсэн юм бэ?


-Ганцхан. 2013 оны зургадугаар сарын дөрөвний өдөр бичсэн ганц л нийтлэл байдаг.


-Тэрнээс хойш 2015 он болтол нэгийг ч бичээгүй юу?


-Бичээгүй. Нөгөө тал бас сэтгүүлчдийг ажиллуулж байгаа. Тэднээрээ элдэв төөрөгдүүлсэн олон юм бичүүлдэг. Тэр болгоныгоо миний үйлчлүүлэгчийг бичсэн гэж гүтгэдэг юм. Сэтгүүлч С.Баттулга дахиж ийм ийм юм бичээд байнаа гээд өөрсдийнхөө бичүүлсэн байж болзошгүй зүйлсийг гаргаж ирж ярьдаг. Харамсалтай нь энийг нь болохоор шүүх хүлээж аваад байдаг. Та нар яагаад янз бүрийн юм бичээд байгаа юм бэ гэдэг. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Цагдаад өгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлээд, нотлох ёстой шүү дээ. Ерөөсөө тэгдэггүй. Гарсан юм болгоныг С.Баттулга бичсэн гэж дайрдаг. Энийг нотлох нь өөрөө цагдаагийн үүрэг. Амархан шүү дээ. Гэвч тэд ингүүлдэггүй. Сонин байгаа биз. Ингэж өөрсдөө бас гүтгэх гэмт хэрэг үйлдээд байгаа байхгүй юу. Тэрийгээ ойлгодоггүй. Шүүгч нар нь дуугүй л суугаад байдаг. Үүнд нь би маш их гомдож байгаа. Ингэж ялгавартай хандаж болохгүй шүү дээ. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Нөгөө талын өмгөөлөгч нар айлын хэрүүлч авгай нар шиг л хашгираад дайрчихдаг. Шүүх хараад л суугаад байна. Намайг үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах, хуулийн үйлчилгээ үзүүлэх эрхээр хангаж өгдөггүй. Үнэхээр гомдмоор байна шүү дээ.


-Таны үйлчлүүлэгчийн биеийн байдал ямар байгаа вэ?


-Эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа. Ер нь бие муутай хүн шүү дээ.

Б.Ганчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.229.121.92)
    юм л бол хорьж тамладагаа болимоор юм. Ер нь хэргийг нь цагдаа өөрсдөө нотлоод дараа нь шүүх хорих эсэхийг нь шийдэх ёстой. гэтэл цагдаа АТГ шууд хорьж тамлаж эрүүдэж байгаад хэрэг хүлээлгээд шүүхэд шилжүүдэг. авгайгаа алсан америкийн нэртэй хөл бөмбөгчин ОJ Simpson ыг америкийн хуулийхан хэдэн жил шалгаж тогтоогоод дараа нь шүүхэд шилжүүлэхдээ л баривчилж байсан. шууд хорьж байж шалгаж хэрэг хүлээлгэдэг хуучин 30-аад оны коммунист аргаасаа энэ хуулийхан салаасай. дорлигоо сайд үүнийг засах болтой яриад бн лээв харий даа
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.29.69)
    Шүүх цагдаа бүгд хууль бус байдаг нь үнэн.Монголд үхэх төрх л үнэн бусад нь бол бүгд худлаа гэдэг нь олон зүйлээс харагдаж байгаа шүү.Монголчуудаа үнэний төлөө тэмцэх цаг ирсэн гэдгийг мэдрэх болсон байна шүү.Шударга үэнэн ялах л байх даа.Төрд итгэх итгэл алга болжээ.
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Үнэн (150.129.142.34)
    Ха ха . Өөрөө шүүх дээр үг ч дугарч чадахгүй л байна лээ штшээ. Сонин хэвлэлэээр их мундаг хуульч болж дүр эсгэдэг гар уу даа
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Бор (150.129.142.34)
    Хэн хаана чарласийн худлаа шаагаад байгаарай. Юу ч чадахгүй байж. Чи заамарын алтны ченжүүдийг яаснаа санаж байна уу
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • unshigch (112.72.13.177)
    Shuugch bsan hun omgoologch bolson bol shuugch nar ni medeed bgaan bishuu...
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.140.236)
    mudniakuud
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.247)
    sohor azaar sullahad hetsuu
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • иргэн (122.201.31.85)
    чамд мэргэжлийн ёс зүй гэж байна уу. эсрэг талын өмгөөлөгч ч гэсэн ажлаа л хийж яваа ш дээ. мэргэжил нэгтнээ ингэж хэлж байдаг. Хурлын процессыг үзсэн. Чи хориулахгүй талаар нэг ч үг хэлэхгүй л байна лээ шдээ. эсрэг талын өмгөөлөгч нар сайн тайлбар хийж байна лээ шүү Батбаяраа. Тийм ч учраас шүүгч шийдвэрээ гаргаа байлгүй дээ. Шоудахаа больдоо. Ёс зүйтэй байл даа чи.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.135)
    Буяндорж гэж мөнгөөр амыг нь тагладаг хугацааг удаашруулж хэргийг хэрэгсэхгүй болгох өөрийн гарт оруулах гэж бүх л аргаа хэрэглэж байна даа шүүхч нараа гэж тэнэг юмнууд хэргийг шийдэж чадахгүй
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • гагаа (182.160.3.76)
    Буяндорж нар зальтай зальтай.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.142)
    SHUUX PROKYROR CHINI XAXYYLI AVCHIXSAN YUM BISH UU , ENE XYYLIINXNII XERGIIG XYYLIIN DAGYY BISH UZEMJ MONGOOR SHIIDDEG ASYYDLIIG XEN ZOGSOOX YUM BE , XEN ENE AALZNII TORIIG ZAD TATAX YUM BOL DOO MINII MONGOLD IIM SHYDRAGA XUMUUN GARAASAA XEMEEN ZALBIRCH BAINA
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Шүүх хурал чинь их дэгтэй болдог юм байна лээ. Чадварлаг өмгөөлөгч нар чинь их оновчтой үндэслэлтэй ярьж асуудлаа гаргаж ирээд зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг мундаг л юм байна лээ. Шүүх дээр тэгж чарлах боломж байхгүй байх. Талуудад адил эрх олгоод шүүгч анхараалтай сонсож байсан даа.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Та яг тэр хурпыг ямар болсныг харсийм уу
      2015 оны 07 сарын 20
  • Зочин (122.201.19.66)
    Tegeed Mongold unen gej baina uu.
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin (122.201.21.214)
    hudlaa showchin zaluu boliochee
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Zoki (103.229.122.230)
    Alialagch, yamarch chadwargvi zaluu. Muruudul n ene chigeeree olnii anxaarald orj bgaad UIX-d songogdox yum gesen chaawaas daa
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin (112.72.13.107)
    umguulugchni umguulj chadahgui baigaag harlaa tegsen hernee yu yariad shoudaad yavaa yum icheech
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    1 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    2 цаг 6 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    2 цаг 16 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    2 цаг 24 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    2 цаг 58 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    5 цаг 2 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    5 цаг 25 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    5 цаг 48 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    5 цаг 54 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    6 цаг 7 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    6 цаг 30 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    6 цаг 37 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    6 цаг 39 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    7 цаг 5 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 18 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    7 цаг 28 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    7 цаг 39 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    7 цаг 42 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    7 цаг 57 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    8 цаг 20 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК