Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгаль орчны бохирдол, дизель түлшний үнийн өсөлт, импортын хараат байдалтай тэмцэгчид дэмжлэг хэрэгтэй байна

2015-11-11
0
ЖИРГЭХ

        Хогны менежмент л гэхээр төр засаг, холбогдох яамдууд юу ч хийдэггүй засахын аргагүй асуудал гэдэг ойлголт бол эндүүрэл юм. Хөгжиж буй орны адилаар хотжилтын олон асуудлаа цэгцэлж яваа манай улсад хогийг дахин боловсруулж баялаг бүтээж байгаа үйлдвэр, компани цөөнгүй. Тэдний нэг нь “Эн Би Эф” ХХК юм.

 

Хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, дизель түлшний үнийн өсөлт, импортын шатахууны хараат байдал зэрэг бидний өмнө тулгамдсан асуудлуудад “Эн Би Эф” ХХК нэгэн зэрэг хариулт өгөх технологийн шийдлийг хэрэгжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгж гэдгийг дуулгахад таатай байна.

 

Өөрийн үйлдвэрлэсэн түлшээ барилга, зам тээвэр, уул уурхайн гэрээт компаниудад нийлүүлж эдийн засгийн болон байгаль орчноо дэмжиж буй  "Эн Би Эф" ХХК-ийн захирал Б.Энхболдтой ярилцав. АНУ-д 17 жил амьдраад нутагтаа ирсэн эмч мэргэжилтэй хүн багаа удирдаж өдөрт хоёр тонн дизелийн түлш үйлдвэрлэж байна. Мөн гэр хорооллын хэрэглэдэг дөрвөн шуудай нүүрстэй тэнцэх дулаан гаргах шингэн түлшийг хямд өртгөөр нийлүүлж байгаа аж.

 

 

-Биодизель түлшийг зах зээлийн үнээс  литр тутамд 300-500 төгрөгөөр хямд зардаг-

 

Б.Энхболд: Байгальд хаядаг тосыг баялаг болгож байгаадаа баярладаг

 

-Та биодизель түлшний үйлдвэр байгуулах санааг анх яаж олов. Монголд био түлш үйлдвэрлэнэ гэдэг амаргүй байх?

-Би АНУ-д олон жил ажиллаж, амьдарсан. Тэнд байхдаа дизель түлшний нэлээд олон үйлдвэрт ажиллаж байлаа. Монголдоо буцаж очоод хийж болмоор юм шиг санагддаг байсан. Тэгээд л эх орондоо ирсныхээ дараа найзтайгаа хамтарч, ярилцаж байгаад өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан үйлдвэрээ байгуулсан.

-Үйлдвэрээ хэзээ байгуулсан бэ?

2010 оны долдугаар сард түлшний үйлдвэрээ байгуулсан. Хаягдал ургамлын тос ашиглаж өдөртөө хоёр тонн хүртэл био дизель түлш үйлдвэрлэж байна. Гэхдээ үүнээс өмнө олон жил судалгаа, туршилтын ажлуудыг хийсэн. Харин өнгөрсөн жилээс эхлэн түлшээ үйлдвэрлэж эхэллээ.  Хаягдал тос, хуванцар саваар түлшээ үйлдвэрлэдэг.

-Түлш үйлдвэрлэх их хэмжээний хаягдал тос, хуванцар сав байна уу?

-Нийтийн хоолны томоохон газрууд, ресторан болон “Атар өргөө”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг нарийн боовны үйлдвэрүүдтэй гэрээ хийж хаягдал тос авдаг.

-Өмнө нь нийлүүлэгчид хаягдал тосоо яадаг байсан бол?

-Хаядаг байсан. Зөөвөр, тээврээс эхлээд шугам, хоолой бөглөрөх гээд олон асуудал байсан. Гол мөрөн лүү урсгалаа гэх асуудал яригддаг байсан. Одоо бол тэдэнд тийм хүндрэл байхгүй болсон. Гэхдээ бид бүгдийг цуглуулж чадахгүй байгаа.

-Хаягдал тосоор түлш үйлдвэрлэдэг гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй байна. Процессыг нь тодруулж болох уу?

-Эхлээд ургамлын тосыг халааж бохироос нь цэвэрлэнэ. Үүний дараа химийн урвалж бодистой холиод урвалд оруулж глицрин болон дагавар бүтээгдэхүүн ялгаран гардаг. Үүнийгээ дахин химийн аргаар боловсруулж урвалж бодистой хольж цэвэршүүлээд ердийн дизель түлштэй хольж эцсийн бүтээгдэхүүн болгодог.

-Хаанахын технологиор түлш гаргаад байна? Мэдээж үйлдвэр байгуулж байгаа учраас хөрөнгө мөнгөний асуудал байгаа, хэрхэн шийдвэрлэв?

-АНУ болон Европод хүлээн зөвшөөрөгдсөн, ашиглаж байгаа технологи. Гэхдээ бид тоног төхөөрөмжөө өөрсдөө хийсэн. Дэлхийн хэмжээний технологи болохоор томоохон тоног төхөөрөмж байдаг. Жижиг байдаггүй. Тиймээс бид өөрсдөө хийсэн. Тэгээд ч энэ технологи өндөр хөгжилтэй орнуудад өргөн дэлгэрч байна. Хөрөнгийн хувьд одоогоос таван жилийн өмнө нэг сая төгрөгөөр байгуулж байсан юм.

-Үйлдвэрийн хүчин чадлын талаар сонирхуулаач?

-Манай үйлдвэр жилд 2000 тонн био дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг тонн хаягдал тосноос 600 литр био дизель түлш гарна. Үлдэгдлээр нь гэр халаах зориулалтай шингэн түлш үйлдвэрлэдэг.

-Гэр халаах шингэн түлш гэдэг нь юу вэ?

-Энэ нь одоо гэр хороололд хэрэглэж байгаа түлээ, нүүрсийг орлох түлш. Химийн хүрээлэнтэй хамтарч гаргаж авсан түлш. Шингэн түлшийг хэрэглэхийн тулд тусгай зуух байх шаардлагатай. Бид түлшиндээ зориулж хоёр төрлийн зуух хийсэн. Нэг нь ердийн халаалтын, нөгөө нь нам даралтын. Шингэн түлш нь нүүрстэй харьцуулахад илчлэг өндөртэй, бүрэн шатна. Ямар ч тортог тоосжилт байхгүй гэдгээрээ давуу талтай. Агаарын ямар ч бохирдолгүй 100 хувь шатдаг гэсэн үг л дээ.

-Шингэн түлш хэрэглэгчдэд ямар ашигтай вэ?

-Түлш хэрэглэснээр одоогийн гэртээ ашиглаж буй түлшний үнэ тал хувиар буурна. Нэг өрх хоногт дөрвөн литр шингэн түлшээр дулаанаа хангана. Гэтэл нүүрс хэрэглэгчид өдөрт 4500-6000 төгрөгийн нүүрс хэрэглэж байна.

-Эцсийн бүтээгдэхүүнээ хаана нийлүүлж байна. Шинэ төрлийн түлш болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй байх?

-Био дизель түлш нь импортын бүтээгдэхүүнийг орлох, авто тээврийн хэрэгслээс гарч байгаа хорт утааг 60 хүртэл хувиар бууруулдаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн. Бид ч зохих зөвшөөрөл, гэрчилгээгээ авсан. Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн түлшээрээ нийтийн тээврийн том оврын автобус, гурван аж ахуйн нэгжийн 100 гаруй авто тээврийн хэрэгсэлд нийлүүлсэн. Харин энэ онд хог тээвэрлэдэг машинуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Түлшний үнэ өртөгийн тухайд?

-Зах зээлийн үнээс литр тутамд 300-500 төгрөгөөр хямд зардаг.

-Нууц биш бол өнгөрсөн жил хэдэн төгрөгийн орлоготой ажилласан бэ?

-Нуугаад байх зүйлгүй ээ. Манай компани өнгөрсөн жил улсад 112 сая төгрөгийн хүн амын орлогын албан татвар төлсөн. 

-Үйлдвэрээ өргөжүүлэх боломж бий юу?

-Санхүү дээр л гацна. Зээл авч чаддаг бол 200-гаад сая төгрөг байхад эхний ээлжид нэлээд юм хийчихнэ. Үйлдвэр өргөжөөд ирвэл зөвхөн хаягдал тосоор хэдэн мянган айлыг хангах боломжгүй л дээ. Тиймээс үйлдвэрээ өргөтгөсөн тохиолдолд тосны ургамал тариалах шаардлага гарна. Ер нь бол манай салбарын үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл эдийн засаг, байгальд орчинд ээлтэй бизнес юм.

 

 

Хогийг дахин боловсруулж 112 сая татвар төлсөн үйлдвэрт 200 сая төгрөг л хэрэгтэй

 

“Нефтийн нөөц дэлхийн хэмжээнд 40-50 жил хэмээн яригдаж байгаа. ОХУ-ынх 25 жил орчим” хэмээн “BBC” агентлаг эдийн засгийн мэдээлэлдээ онцолжээ. Түүнчлэн Англид хаягдал хуванцар, хог болдог гялгар уутнаас түлш гаргадаг технологи хурдтай хөгжиж байна. Жишээлбэл тэнд 2012 онд зургаан том хуванцар боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон гэж “Guardian” агентлаг энэ талаарх сурвалжлагадаа бичсэн байх юм. Тэгэхээр хөгжингүй орнуудын жишээнүүдээс био дизель, шингэн түлшний үйлдвэрлэл хэр ирээдүйтэйг харж болно. Харин манайд байгаа энэ чиглэлийн үйлдвэрийн өргөжүүлэхэд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа компанийн захирал нь онцолсон юм.

 

Хогны менежментийн асуудлыг сайжруулах зорилтыг тавьж байгаа бол дэлхийд ирээдүйтэй гэдэг нь батлагдсан био дизель түлшний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй санагдлаа. 3 тэрбум төгрөгөөр БНСУ-тай хамтран боловсруулсан хогны үйлдвэр хаалгаа барьж байхад, 300-500₮-өөр хямд түлш нийлүүлж буй үндэсний компанидаа үйлдэрээ өргөжүүлэх 200 сая төгрөгийг нь зээлчихвал яасан юм бэ.

Нийтлэлч Д.Идэржаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    17 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    47 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээнийг 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    49 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    1 цаг 24 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    1 цаг 35 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 2 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    2 цаг 16 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    2 цаг 26 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    2 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    2 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 17 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    3 цаг 20 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    3 цаг 39 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    4 цаг 1 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    18 цаг 39 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    18 цаг 47 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    20 цаг 29 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    22 цаг 11 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    23 цаг 48 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК