Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эдийн засаг хөгжлийн яам 14 мега төслийг эрэмбэлэх ажлыг хийсэн. Энэ 14 төслийн нэг Гашуун сухайт-ганц мод хил холболтын төмөр замын тогтоолын төслийг Хамтарсан Засгийн газрын үед гарсан. УИХ-аар батлагдсаны дагуу энэ ажил цаг тухайдаа хэрэгжиж байгаа. БНХАУ-ын талаас холболт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Монголын талын бүтээн байгуулалтыг наймдугаар сарын 10-наас эхлүүлнэ. Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа" гэв.