зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Загвар хороо” хөтөлбөр туршлага болохгүй байгаа нь хогны менежментийн бодлого уялдаагүй байгааг батлав

2015-10-25
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотын гудамжинд “дахивар” гэсэн бичигтэй хогийн сав хаа сайгүй харагдах болоод удаж байна. Иргэдийг хогийг ангилж сургахын тулд нийслэлийн захиргаанаас чамлахааргүй их хөрөнгө зарцуулсан нь тодорхой. Гэтэл өчнөөн хөрөнгө зарж хийсэн, байрлуулсан энэ хогийн савыг зориулалтаар нь хэрэглэж байгаа газар өвсөн дундаас зүү эрэхтэй адил болжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сан хамтран “Загвар хороо” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлуудад хог ангилан ялгах сав байрлуулсан нь өнөөдөр ямар ч үр дүнгүй, хоосон төмөр сав болж хувирсныг нүдээр харлаа.

 

Жилийн өмнө буюу 2014 оны 7-р сард Баянгол дүүргийн 9-р хорооны Горькийн 4-р гудамжны 82 тоотод ийм хог ангилан ялгах сав хоёрыг байрлуулжээ. Энэ хавийн өөр хэд хэдэн айлд ийм хогийн сав өгсөн юм байна.

 

Энэхүү ангилан ялгах сав нь дотроо дахин боловсруулж болох, дахиж ашиглагддаггүй хог хийх хоёр тасалгаатай. Хашаанд наалдуулж, цаанаас нь онгойлгох боломжтойгоор суурилуулжээ.  Уг төслийг хэрэгжүүлж буй А.Пагмадуламынд ирсэн хүн болгон хогийн савыг нь сонирхдог гэнэ. Анхандаа том жижиггүй, хүүхэд хөгшидгүй шинэ хогийн саваа сонирхож шил, лааз, ундааны сав, цаасаа дахин боловсруулах хэсэгт нь ялгаж хийдэг байжээ. Ингэсээр дадал болж, эднийх хотын захиргааны төслийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг айлж болж. Гэтэл хогийг ангилан хийхэд биш ачихад асуудал гарсан нь одоо ч үргэлжилсэн хэвээр. Хогийн савыг анх авчирахдаа 9-р хорооныхон болоод төслийнхөн гээд олон хүн ирж. Гэсэн ч хашаандаа суурилуулснаас хойш албаны нэг ч хүн тэднийг хэрхэн хогийн саваа ашиглаж буйг харахаар ирээгүй байна.

 

А.Пагмадулам “Бид эхэндээ хогийн шил, лаазаа нэг талд нь хийгээд, нөгөө талд нь бусад хогоо уутанд хийдэг байсан. Гэтэл хог ачигч нар ирэхээрээ манайхыг өнгөрөөд явчихдаг болсон. Хашааныхаа гадаа хогоо гаргаж өгөхгүй л бол дахин иртэл нь хогоо хадгална гэсэн үг. Тийм болохоор хогоо ангилан ялгах саванд хийчихээд дараа нь буцааж хайрцганд хийгээд гаргалтай биш. Ашиглахаа болиод удаж байна” гэлээ. Тэдний хогийн савыг онгойгож үзтэл бараг шинээрээ. Нэг ч хог алга. Харин хажууд нь хайрцагт хийж овоолсон хог харагдана лээ. Саахалт айл болох Г.Бат-Эрдэнийх мөн л ийм байдалд оржээ. Тэрбээр “Хашаанд нэг л том хогийн сав байдаг, хэрэглэж чадахгүй юм. Хог ачигч нар гаднаас нь онгойлгоод хогоо аваад явчихдаг бол хэн хэндээ хэрэгтэй” гэв. Тэдний хогийн сав ч мөн шинээрээ “үзмэр” болжээ. Энэ бол асар их хөрөнгө, цаг хугацаа зарж эхлүүлчихээд үр дүнг нь үзэлгүй хаядаг монголчуудын муу зангийн жишээ.

 

Угтаа ангилан ялгах сав гэр хороололд байрлуулах нь хуучнаар бол тэргүүн туршлага гэж болохоор. Хог ачигч нар ихэнхидээ өдрийн цагаар ирдэг тул хүүхэд хөгшид хогоо зөөж зүдэрдэг нь үнэн. Харин айл бүр ийм гаднаас татаад авчихдаг хогийн савтай болвол хог ачигч нар заавал айлын хаалга нүдэх шаардлаггүй, иргэд ч хогоо гаргаж тавих хэрэггүй болно.

 

 Гэтэл манай тууз хайчлах дуртай хурган дарга нарын нэг нь сайхан санаачлагыг ийнхүү үр дүнг нь үзэлгүй “үзмэр” болгочихжээ. Үүний гол буруутан нь ердөө л ажлын уялдаа холбоо юм. Хорооныхон, төслийнхөн хог ачигч нартаа анхааруулж, үүрэг даалгавар өгч, хэрхэн хэрэгжиж байгааг нь шалгасан бол төслийн мөнгө ингэж “үзмэр” болохгүй байлаа. Нөгөө талаас иргэд өөрсдөө шаардлага тавихгүй, хог ачигч нарын ааш занд тааруулан жинхэнэ тэргүүний туршлага болохуйц ангилан ялгах хогийн саваа ашиглахгүй байгаа нь харамсалтай.

Нийтлэлч Д.Идэржаргал

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 55 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК