Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны 7 дугаар сарын 27-30ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц авчээ.
Эдгээр сорьцуудыг 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан.
Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн 2 сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байгаа аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)