2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг энэ сарын 12-нд буюу мягмар гарагт эхлүүлнэ. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэх юм.
Нэгдүгээр ангийн элсэлтэд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.