Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Менежмент үгүйлэгдэж байна: Холивол хог, ялгавал мөнгө

2015-11-09
0
ЖИРГЭХ

        Хаясан бүхэн хог биш гэдгийг манай нийгэм ойлгодог болсон. Холиход хог болчихдог хаягдал ялгавал мөнгө болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үндэсний хэмжээнд ч хог хаягдал боловсруулдаг хэд хэдэн үйлдвэр нийслэлд, орон нутагт ч ажиллаж байна. Хуванцар сав, шил цуглуулж цэвэрлэн нийлүүлдэг “Эко Бадрах агаар” компани Дорноговь аймагт ажилладаг. Мөн хуванцар болон гялгар уутаар хашаа, төмөр замын шон хийдэг үйлдвэр “Сан-Оргиу” Дархан-Уул аймагт өргөжиж, үүнтэй адил “Eco crystal stones”, “ТЧМ” компаниуд ч үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр хөгжингүй орнуудын хогны менежментийн гол бодлого болж буй ялгах технологийг манай улсад хөгжүүлэх, үйлдвэрүүд ч үүгээрээ ашиг олж олон арван хүнийг орлоготой болгох боломжтойг бид харж байна.

Харин дахин боловсруулах бүтээгдэхүүн нийлүүлдэг, тэдгээрээр баялаг бүтээдэг эдгээр үйлдвэрүүдэд нэгэн нийтлэг тулгамдсан асуудал байгаа юм.

 

Дахин боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд уян хатан зээлийн бодлого хэрэгтэй байна

 

Дахин боловсруулах үйлдвэрт тулгамдаж буй хамгийн хэцүү асуудлын талаар “Эко бадрах агаар” компанийн захирал А.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Орон нутагтаа ажлын байран дээрээ байгаа тул эгч нь очиж ярилцлага өгөх боломжгүй. Та нар өөсрдөө ирээд сурвалжилж” болно гэв. Түүнээс утсаар тухтай ярилцах боломжийн талаар асуухад “За байж байгаарай, эгч нь өрөөндөө ороод бэлдээдхэе” гээд утсаа салгалаа. Хэдэн минутын дараа дахин холбогдоход А.Батцэцэг тун уриалгахан байснаас түүний компанид төр засгийн дэмжлэг ямар их хэрэгтэй байсныг ойлгож болно.

 

А.Батцэцэг компаниа байгуулаад хоёр жил болжээ. Гуравдагч түүхий эд буюу хуванцар савыг түүхий эд болгох боломжтой бөгөөд байгалиа цэвэрлэхийн хажуугаар мөнгө олдог учир үйлдвэрээ байгуулахаар сэтгэл шулуудсан байна. Тэрээр 2004 оноос энэ бизнест хөл тавьсан бөгөөд эхэндээ Замын-Үүдэд хуванцар савыг бутлаад, хэрчээд, түүхий эд болгоод Эрээн рүү нийлүүлдэг байж байгаад Монголдоо ирэхээр шийдсэн байна. Тэрээр өөрийнхөө ажлыг “Байгалиа цэвэрлээд, дээрээс нь нийгмийн эмзэг давхаргын олон хүнийг тэжээдэг хамгийн чухал бизнес” хэмээн тодорхойлсон юм.

 

“Эко бадрах агаар” компанид нийт 16 хүн хог түүх, лааз, хуванцараа цэвэрлэх, бутлах зэрэг ажлуудыг хуваарьлан ажилладаг байна. Нэг шуудай бүтээгдэхүүнийг ойролцоогоор 30 мянган төгрөгөөр худалдаалдаг аж.

 

А.Батцэцэг үйлдвэрт нь тулгамдаж буй асуудал нь үйлдвэрээ өргөжүүлэхэд, шинэ тоног төхөөрөмж авчрахад шаардлагатай зээл авах гэв. Тэрээр “Зээл авахаар орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг хүсэхээр дэмжигдээд байдаг боловч банкны шалгуур хангахгүй үргэлж буцдаг. Би 2 ч удаа төслөө бичиж орон нутагт хүргүүлсэн. Нутгийн удирдлагууд бол дэмжсэн. Гэтэл банкны шалгуурт тэнцээгүй. Үнэхээр хатуу юм билээ. 100 сая төгрөгийн зээл авах төсөл бичсэн чинь барьцаа хөрөнгө хаана ч хүрэхгүй байна, хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийг л авах боломжтой гэсэн. Тэгээд зээлсэн мөнгөнийхөө хүүд би сар бүр 600 мянга гаруй төгрөг төлж байна. Дээрээс нь би ажилчдадаа цалинг нь өдөртөө өгдөг болохоор хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Манай үйлдвэрт хамгийн чухал хэрэгтэй зүйл бол төр засгийн дэмжлэг, хамгийн хэрэгцээтэй үйлдвэрүүдээ зээлээр дэмжих” хэмээн ярив.

 

Тэрээр “Төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг явуулаад байна гээд л байна. Гэхдээ яг ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүсээ илүү дэмжих хэрэгтэй шүү дээ” хэмээн бухимдангуй ярив.  

 

 

 

Хаа хаанаа алдагдсан хог ялгах менежментийг ингэж сайжруулъя

 

Төр засгийн зээлээс гадна хог ялгах менежментийг аль аль түвшинд сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал “Эко бадрах агаар” шиг үндэсний компаниудын ажилчдын хөдөлмөрийг хөнгөвлөх том давуу тал бий болно.

 

Улаанбаатарын гудамжуудад ялган хаях зориулалт бүхий хогийн савуудыг байрлуулсан. Гэтэл хогоо ялган хаяж байгаа үр дүн харагдахгүй байна. Энэ нь хүмүүсийн байнга л ярьдаг ард иргэд ийм зуршилд сураагүйтэй холбоотой.

 

Нэгдүгээрт, Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хогоо ялган хаядаг болгохын тулд энэ хүмүүжлийг бий болгох ёстой санагдана. Гэртээ хогоо ялгаж хаядаггүй хүмүүс ажил хэрэгтээ яарч явахдаа гудамжны хогийн саванд ялган хаях нь юу л бол.

 

Миний амьдардаг “Цоглог” хотхон л гэхэд ядаж давхар бүртээ хог ялгадаг хоёр том сав байрлуулчихдаггүй. Социализмын үеийн стандартаар давхар бүрт амсартай хогны хоолой руу ууттай хогнуудаа “нисгэж” байна. Өнөөхийг маань хог ачигч хоолойн дээд хэсгийн хонгилоос авах гэж жинхэнэ “там”-ын үнэртэй агуулах руу ороод хэдэн цаг болно.

 

Тэгэхээр эхний ээлжинд айл өрх бүрийг хогоо ялган хаях нөхцлөөр хангах хэрэгтэй. Энэ зарчим албан байгууллагуудын түвшинд ч алдагдсан гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Орон сууцны айлууд хогоо ялгадаг савтай болчихвол С.Оюунгэрэл гишүүний санаачилсан “Дахивар” хогийн савны бодлоготой “Хоггүй Улаанбаатар” ногоон уутнаас илүү уялдах биз.

 

Хоёрдугаарт, Хогоо ялгаж хаялаа ч ялгаж ачдаг систем Монголд байхгүй байна. Энэ бол хогны менежментийн асуудалд хандах бодлого ядуухан асрамжийн газрын хоол шиг шим тэжээлгүй, уялдаа холбоогүй байгаагийн шинж. Хэрвээ хогоо ялган ачдаг болчихвол албан байгууллагууд ч энэ соёлыг түгээж эхлэх юм. Харин энэ үед Япон улсад өдгөө баримталж буй шиг “хогоо ялгаагүй айл өрх, албан байгууллагын хогийг ачихгүй” гэсэн хууль хатуухан үйлчлэх нөхцөл бүрдэнэ.

 

Мөн зөвхөн хуванцар, лааз, цаас ч биш үнс, хувцас хэрэглэлийг дахин боловсруулах үйлдвэрүүд бий болох боломж гарч ирнэ. Түүнчлэн хог түүгч нэртэй үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, хог боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх гол арга зам болох юм.

 

Холилдсон хогийг ялгаж мөнгө болгоход ялгах менежмент шаардлагатай байна.

Нийтлэлч Д.Идэржаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    45 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    1 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    1 цаг 32 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    1 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    2 цаг 4 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    2 цаг 41 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    2 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    3 цаг 11 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    3 цаг 13 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    3 цаг 48 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    3 цаг 59 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    4 цаг 27 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    4 цаг 40 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    4 цаг 50 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    4 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    5 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 41 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    5 цаг 44 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    6 цаг 3 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    6 цаг 25 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК