Нийслэлийн Хан-Уул дүүргийн XVI хороо, "Буянт-Ухаа I" хорооллын дэргэдэх замд автобус суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол энэ сарын 15 буюу бямба гаригийн 20.55 цагийн үед гарчээ. “Хьюндэй” загварын дунд оврын автобусны жолооч “Хьюндэй верна” болон "Тоёота приус 20" загварын автомашиныг мөргөж, таван хүнийг гэмтээсэн байна. Тодруулбал, автомашинд сууж явсан 40 настай эрэгтэй X, 39 настай, эмэгтэй нар хүнд бэртсэн бол автобусапд зорчиж явсан 21 настай иргэнд эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, хүнд болон хөнгөн гэмтсэн 2-12 насны гурван хүүхдийг Аврах ангийнхан ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/