Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас болж бага насны хүүхэд эндэх, бэртэх, гэмтэх харамсалтай тохиолдлууд буурахгүй хэвээр байна. Тиймээс эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Өчигдөр гэхэд БЗД-ийн 16-р хороо 72-р хотхоны ... тоотын 3 давхар цонхноос 1 нас 5 сартай "У" гэх хүүхэд унаж гэмтсэн байна. Хүүхдийг яаралтай ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа юм байна. Иймд эцэг эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/