Зам тээврийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо улам бүр нэмэгдсээр байна.Өчигдөр өдөр 01 цагийн орчимд Cонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн замд Hyundai Avante XD автомашины жолооч Ц нь явган зорчигч, хаяг тодорхойгүй 48 настай эмэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн Эмээлтийн зам, Малын захын хойд замд амины Hyundai Tucson автомашины жолооч С нь явган зорчигч 44 настай эмэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэргүүд Замын цагдаагийн газарт бүртгэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/