Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цоожтой хаалганы цаана үлдсэн хүүхдүүдэд эмгэнэлт явдал тохиолдвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

2015-8-26
0
ЖИРГЭХ

Улсын хэмжээнд 116 мянга 500 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар азаа үзэж байна.

 

Тэднээс аз нь алгандаа багтаж ядсан 91 мянган эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжтой болох юм.

 

Харин үлдсэн 21 мянга нь бүтэн жилийг хүндхэн туулах нь.

 

Өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хөөцөлдөж буй эцэг, эхчүүд хороо, дүүргийн гадна хонож, ар өврийн хаалга царайчилж, ажлаа тасалж, аргаа барж явна. Ийм өрөвдмөөр дүр төрхийг 21-р зуунд, 2015 онд ганцхан Улаанбаатарт л үзэж болох биз.

 

Аз, од нь "харьсан" нөгөөх 21 мянган хүүхдийн эцэг, эх аргаа барахдаа цэцэрлэгийн эрхлэгчийг царайчилж өдөр, шөнөгүй үүдийг нь сахиж сууна. Бүр цэцэрлэгтэй хол хамаагүй танил талдаа хүртэл тал засч гүйнэ. Энэ сургаар нь цэцэрлэгийн эрхлэгч нар хамраа сөхөж, амандаа орсон үнийг хэлж суугаа нь нууц биш. Энэ жил цэцэрлэгийн хандив даруй 250 мянган төгрөгөөр нэмэгдэж 500 мянга болсон байна. Тэгэхээр хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эрхлэгчийг 500 мянган төгрөгөөр хахуулдах хэрэгтэй болж байна гэсэн үг. Бяцхан үрсээ цоожтой хаалганы цаана үлдээхийг хүсээгүй бас  өөрсдөө ажил олж хийгээд амьдралдаа нэмэр болчих санаатай олон эцэг, эх яаж, ийж байгаад нэхсэн мөнгийг нь өгөөд хүүхдээ цэцэрлэгт оруулж байна. Ингээд л байхад цаана нь хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй үлдсээр.

 

Бүр тойргоосоо сонгогдсон гишүүн рүү хүртэл утас цохиж яваа эцэг, эх цаана чинь байна. Хүүхэд цэцэрлэгт оруулна гэдэг чинь ийм хүнд, огт бүтэшгүй мөрөөдөл болсон зүйл гэж үү.

 

2013 ОНД ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ 97 ХҮҮХЭД ГАЛТ ӨРТӨЖ, АМЬ НАСАА АЛДЖЭЭ

 

2013 онд цэцэрлэгийн насны 97 хүүхэд гэртээ галд өртөж, амь насаа алдсан тухай албан ёсны тоо баримт байна. Түлэгдсэн, бэртсэн, төөрсөн, хүчирхийлэлд өртсөнийг оруулалгүйгээр шүү дээ. 

 

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийг янз бүрийн эрсдэл, аюул хүлээж байдгийг дээрх тоо баталж байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт гурван хүүхэд гэртээ цоожлогдож байгаад галд өртөж амь насаа алдсан. Тэдний цэцэрлэг халдварт өвчнөөс болж хаагдчихсан байсан үеэр энэ хэрэг болсон юм. Хүүхдүүдийг нь харах хүнгүй учраас эцэг, эх нь аргагүйн эрхэнд хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээсэн гэдэг.

 

Цэцэрлэг бол төр бяцхан үрсээ хамгаалах, хайрлаж, сургаж, хүмүүжүүлэх нэг обьект юм.

 

Уг нь Монгол улс гурван сая хүн амтай. Гэвч төр засаг хүн ардаа хэрхэн сайхан амьдруулах арга эвээ олохгүй л байна.  Ард түмнээ “алалцуулж” байгаа төрийн эрхмүүд чухам энэ талаар юу бодож, ямар байр суурьтай байгаагаа ч илэрхийлэхгүй, дуугүй сууна. Тэдэнд ард түмний амьдрал бус, сайд, гишүүний зөөлөн сэнтий л чухал бололтой. Уг нь сонгууль болохоор нөхдүүд “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна, цэцэрлэг сургуулийн тоог нэмгдүүлнэ, бид та бүхний жаргал зовлонг хуваалцана” хэмээн уран үг донгодож, иргэдийн саналыг авч төрийн эрх барих дээд байгууллагад шургалдаг. Гэтэл тэд нэгэнт саналаа авсан л бол боллоо гэсэн шиг нүүрээ буруулж байгаад иргэд гомдоллож сууна.

 

Цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл огтхон ч биш. Жил бүр л цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу, мянга мянган хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж, элдэв аваар осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай бид дуулж, халаглаж, харамсаж суудаг. Гэтэл “нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын үлгэрээр эрх мэдэлтэнгүүд жилдээ ганц нэгэн цэцэрлэг ашиглалтад оруулсан болчихоод л түүнийгээ тууз хаачилж, сүр дуулиан болгож, шоу хийхээс хэтрэхгүй байгаа нь нууц биш. Төр засаг мөнгө төгрөггүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй хэмээдэг ч хичээвэл бүтэхгүй зүйл гэж баймааргүй л юм. Үнэхээр төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа бол хувийн цэцэрлэгүүдээ дэмжээд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж болох л талтай.

 

Өнөөдөр 150-350 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлэх боломжийн амьдралтай хүн ховор. Харин төрийн бодлогоор зохицуулалт хийж, хувийн цэцэрлэгүүдэд нөхөн олговорыг нь өгч багахан хэмжээний мөнгийг эцэг эхчүүдээс аваад байвал энэ ажил үр дүнгээ ч өгөх нь дамжиггүй.   

 

Хувийн хэвшлийнхэнг дэмжиж байгаа гэлцэж, бизнес эрхлэгчдэд багагүй мөнгийг зарцуулдаг. Мэдээж энэ нь буруу зүйл биш. Хувийн цэцэрлэгүүд ч хувийн хэвшил гэх нэршилд хамрагдах учиртай. Тиймээс тэднийг  дэмжиж, цэцэрлэгүүдэд нөхөн олговорыг нь өгөөд ард түмнийхээ хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоод өгчихвөл олон хүний магнай тэнийх нь гарцаагүй.

 

Эцэг эхчүүд үр хүүхдээ ч цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд сардаа халааснаасаа цөөхөн хэдэн төгрөг гаргаад өгөхөөс татгазлахгүй нь лавтай.

 

Жил бүр яригдаж, эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэж, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхгүй бол мянга мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж, эмгэнэлт ирээдүйгээ хүлээсээр байх болоод байгааг холбогдох албаны хүмүүст дахин дуулгая.

 

Нэн тэргүүний хэрэгцээт зардлын жагсаалт гэж айл өрхөд ч бий. Манай улсад харин байдаггүй юм уу? Тэрэндээ цэцэрлэг гээд биччихдэггүй юм уу? Төрөлт нэмэгдэж, хүн ам өсөхөөр баярлан сайрхдаг биз дээ бид? Тэгээд өсч яваа үр хүүхэддээ ингээд "салаавч" гаргаад байж болох уу. Дахин сануулъя. Үрс гэртээ цоожлогдож л байг уу.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Buyanbat Boldbaatar (202.9.47.42)
    llrud biti olon ym hutsaa
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
  • Buyanbat Boldbaatar (103.57.93.56)
    hutsdiin gulugnuud
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
    • Baldan Purev
      Yugnee psda min
      2023 оны 09 сарын 13
  • зо (27.123.214.124)
    Энэ цэцэрлэгийн хоолны мөнгийг авахгүй болсон нь сонгуулийн шоу байсан юм бишүү.баахан өлсгөлөн хүүхдүүд үнэгүй нэртэй хориод .энэ арай болохгүй ээ.өдөрт 1600 төгрөгний хоол гэж юу байсан юм бэ.хоолны мөнгийг нь авмаар юма
    2015 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин (27.123.214.124)
    Үнэгүй цэцэрлэг гэж хаана ч байхгүй.манай улсаас бусад оронд улсын үнэгүй цэцэрлэг гэж байхгүй бүгд хувийн цэцэрлэг байдаг.ажиллаад хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгдөг.монголчууд ажил хийхгүй хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд гадуур тэнээд л явж байдаг.бүгдийг хувьд гаргах хэрэгтэй.тэгвэл бүгд ажил хийж сурах байх.харин халамжийн цэцэрлэг гэж байдаг.тэр нь рөнгөлөлтэй байдаг.бас төлбөхтэй.үнэгүй юм гэж хаана ч байхгүй.
    2015 оны 09 сарын 06 | Хариулах
  • zochin (27.123.214.124)
    Манай улс шиг үнэгүй цэцэрлэгтэй улс гэж байхгүй.амжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдийг л бага зэрэг хөнгөлдөг.япон солонгос.америк.бүр өндөр хөгжилтэй орнуудад ч төлбөрьэй байдаг.хоолны мөнгийг нь социализмийн үед авдаг байсан шүү дэ.ер нь хүний өмнөөс хүүхэд гаргасан биш өөрсдөө цэцэрлэгийн асуудлаа шийдмээр юм.төлбөртэй цэцэрлэгүүд зөндөө л байна ш дэ.залхуурч ажил хийхгүй үнэгүй хүүхдээ тэжээлгэдэг хүмүүс их байна.
    2015 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    МУ-ын төр засгийн толгойд ер хүүхэд байж үзээгүй мангуунууд суудаг байхаа, тэгээд л хүүхдийн гэсэн нэр хаягтай бүхнийг булаан авч өмч хувьчлал явагдсан.Цэцэрлэг сургууль МУ-д хамгийн хэрэгцээтэй байхад дээдчүүл шал өөр юм яриад л байж байх юмдаа.Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө гэж социализмын үед авдаг байсан ,одоо ч авах хэрэгтэй.Тэгэхгүй бол хүүхдүүд биш багш эрхлэгч нар нь таргалаад хүүхдүүд орой гэртээ хоол нэхсээр айсуй
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    цэцэрлэг сургуулийн хүчин чадал гэдгийг байшингийн багтаамжаар л ойлгож байна. үйл ажиллагааны зардал, ялангуяа нэг багш, туслах багшид ногдож буй хүүхдийн тоо гэж айхтар юм байна. хүүхдийн тоо хэтрэх юм бол багшаас тавих хараа хяналт, хүч чармайлт адилхан суларна. ингээд бодохоор цэцэрлэгт байгаа нь ч аюултай байдалд байна ш дээ. Ядаж хоолны мөнгө авдаг болчихвол хүүхэд харах хүнтэй нэг нь цэцэрлэг гэхгүй болно.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    УБ хотод шилжин суурьшиж байгаа хүний тоогоор нь харъяа аймгаас нь төсвийг нь шилжүүлж байх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрөөс заавал үзүүлэх үйлчилгээний санхүүжилт бүх төсөв хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэлд нь өг. түүнээс яам агенилагт битгий өг.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.138)
    Todorhoi.salbari said yam ni hariursah yostoi.gehdee manaih huuligui ULS bson sh dee.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.55)
    уг бол хийж байхдаа хариуцлагаа бодох ёстой. надаас асуугаагүй хийчихээд хариуцлага нэхээд байхдаа яахав. нэхмээр байгаа бол өнөөдөрөөс эхлэж бичгээр зөвшөөрөл аваарай
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.55)
    уг бол хийж байхдаа хариуцлагаа бодох ёстой. надаас асуугаагүй хийчихээд хариуцлага нэхээд байхдаа яахав. нэхмээр байгаа бол өнөөдөрөөс эхлэж бичгээр зөвшөөрөл аваарай
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (180.149.78.23)
    Honon unjin oochirloj oochirloj bvh bicheg barimtaa bvrdvvlcheed yg bvrtgvvleh gd orson chini bairni order ni etseg ejiih ni ner dr nish gd barag huugdud garsan araich de horoo dvvregte harylaltai hvniig yrusuu l chi uuriin gsn oron suutsgvi yduu guilagchin hvn tm blhoor hvvhdii chini avahgvi gd bgam uu haashaa yum arai l davartsan tr bayngol dvvrgiin 98r tsetserlegiin erhlegch gd hvnii muug vzsen haltaisan har hvvhen ygd tm hariltsaani soyolgvi bvdvvdeg hvn ireedvi mni blson bytshan vrsiig yuman chinee ch toohgvi ulsiin tsetserlegiig uurihuu huviih gd anduurtsan yvj bdg bna bi bol vneheer gomdoltoi bga bi ymar hel am hj ywsan bish vnench shudargaar l ywsan odii yrni vnench shudarga hvn l hooson hotsordog yum bna
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Zochin (27.123.214.121)
    Ene tsetserleg hvreltseegui mash hutsuu bn.honon unjin oochirlood tsetserlegt hvvhdee oruulj chadahgui bn sh de.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (52.10.6.6)
    Бага ч гэсэн мөнгө эцэг эхчүүдээс авах нь зөв. Анх цэцэрлэгийг хүүхдийн саатуулах хооронд эцэг эхийн ажлах боломжоор хангах зорилгоор байгуулагдаж байсан. Тэгэхээр эцэг эхчүүд ядаж хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх нь зөв. Зарим өрхүүдэд гэрт нь өдөржин хүнтэй байхад хүүхдээ зүгээр үнэгүй улсын хоол идүүлэх зорилгоор цэцэрлэгт өгч байна. Хоолны мөнгийн авбал ядаж иймэрхүү арчаагүй нөхөд хоолны мөнгийн олохын тулд ажил хийж арай хөдөлгөөнтэй болно доо. Улс хүүхдийн цэцэрлэгээр үнэгүй хооллож ээж аавын элдэв халамжаар туслаад байвал энэ нөхдүүд огт ажил хийх сонирхолгүй болно шүү.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    Harin tiimee hyyhdyydiin hoolnii mongiig etseg eh ni toj bolno sh dee. Ogt ynegui baij bolohgui. neg hyyhdee 10-20 .000-aar dood tal ni hoolnii mongo geej yamarch etseg eh ogch chadna gej bodoj bn
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (118.127.192.134)
    Бас цэцэрлэгт явж бгаа хүүхдийн тоо олон бх тусөм хөнгөлөлт үзүүлдэг журам тогтоогоод.Манайх шиг үнэгүй цэцэрлэгтэй орон бдаг юм уу
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (118.127.192.134)
    Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгий нь эцэг эхчүүдээс авч баймаар юмаа,тэгвэл тжр мөнгөөр нь жилд 5цэцэрлэг барих боломж бншдэ
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
    • Зочин
      үнэн шүү дээ хоолны мөнгийг улс дааж байхаар эцэг эхээс гаргуулж авах нь зөвөө тэр мөнгөөрөө цэцэрлэг барих хэрэгтэй , оффисийн барилгыг маш хурдан барина сургууль цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг маш удаан шийднэ дээд шатны хүмүүс энэ асуудал дээр анхаарлаа хандуулах цаг болсон.
      2015 оны 08 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    45 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    53 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    1 цаг 5 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    5 цаг 6 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    5 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 35 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    5 цаг 41 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    5 цаг 43 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    5 цаг 50 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    18 цаг 31 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    18 цаг 33 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    20 цаг 7 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    20 цаг 14 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    21 цаг 25 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    22 цаг 40 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    22 цаг 53 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 54 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    23 цаг 12 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК