зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сингапурын хөгжлийн загвар

2015-8-26
0
ЖИРГЭХ

Наймдугаар сард Сингапур улс тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойг нүргээнтэй  тэмдэглэн өнгөрүүлсэн. 50 жилийн өмнө харин энэ өдрүүд Сингапурчуудын хувьд баярт бус гунигт өдөр байсан юм. Газрын ямар ч баялаггүй, дэлхийн газрын зурагт цэгийн төдий тэмдэглэгдсэн энэ хот улс Малайзын нөлөөнд орохоор чармайж  байсан юм. Гэвч тэр нь бүтээгүй. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Жижигхэн тэр “Улаан цэг” дэлхийн санхүү эдийн засгийн төв болж Ази Европыг холбосон том улаан цэг болон хувирчээ. Тэдний амжилт, түүхийг товчхон өгүүлэхийг зорилоо.

 

Саяхан зургаадугаар сарын сүүлээр Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Сингапурт албан ёсны айлчлал хийхдээ тус улсын хөгжлийг гайхан биширч байсан юм. Сингапурын эдийн засаг дэлхийн тав дахь тив болсон Австралиас чадамжаараа нэг дахин том болж өссөн нь тэр гайхан бишрэлийн шалтгаан нь болжээ.

 

Сингапурын далайн боомт дэлхийд хоёрт бичигддэг. ДНТ-ээрээ дэлхийд эхний аравт багтахаас гадна хүн амд ногдох саятнуудын тоогоор дэлхийд толгой цохиж байна. Өөрөөр хэлбэл 35 иргэн тутмын нэг нь саятан. Сингапурын зэвсэгт хүчин хөрш орнууд Индонез, Тайландтай мөр зэрэгцэхүйц чадалтай болж чадсан. Харин транспаренси интернашинал авлигын индексээр хөрш улс орнуудаа хол хаяж бүр Европын тэргүүлэх улс орнууд Норвеги, Швейцар, Шведийн түвшинд явна. Гэтэл 1965 оны 8-р сарын 9-ны тэр өдөр өнөөгийн Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куан Юү хэвлэлийн бага хурлын үеэр Сингапурыг Малайзтай нэгтгэх миний мөрөөдөл талаар боллоо. Нас бие гүйцсэнээс хойш үүнд итгэл төгс байсан юм гэж нулимс дуслуулан хэлж байсан гэдэг. Малайзын хувьд Хятад үндэстэн давамгайлсан энэхүү хотыг өөрийн харьяалалд авах боломжгүй гэж үзэж байсан юм. Түүнээс хойш нэгхэн үе өнгөрөхөд загасчны жижигхэн арлаас барын үсрэлт хийн дэлхийн санхүү эдийн засгийн төв цэг болж чадсан. Индонезийн Ерөнхийлөгч асан Б.Ж. Хабиби Сингапурыг „газрын зурган дээрх жижигхэн улаан цэг“ хэмээн тохуурхан хэлснээс хойш ийнхүү тэр улаан цэг бүх иргэдийнх нь сэтгэлд хоногшин үлдсэн юм.

 

5,5 сая хүн амттай манай улсын нэг аймгийн гуравны нэгт ч хүрэхгүй жижигхэн газар нутаг дээр Сингапурчууд баялгийг бүтээж чадсан нь Ли Куан Юүгийн засаглах ухаантай салшгүй холбоотой. Түүнд ганцхан мөрөөдөл байсан. Сингапурыг дэлхийн чинээлэг улсуудын нэг болгох. Кембриджид хуульчийн мэргэжлээр суралцсан тэрбээр “Британичуудын чаддагийг бид бас чадах учиртай“ гэж өөртөө амлалт өгсөн байдаг. Түүний удирдлага дор өнөөгийн Сингапур үйлдвэржсэн, дэлхийн хамгийн найдвартай авиа-компани “Сингапур Эйрлайнс“ байгуулагдсан, Британи хууль эрх зүйн тогтолцоо үйлчилж эхэлсэн, хамгийн орчин үеийн боловсрол, эрүүл мэндийн систем бий болж чадсан. Энэ бүхэн түүний хатуу зангидсан гарын хүчин дор бий болсон.

 

Сингапурын хөгжлийн хурдыг иргэдийн сэтгэхүй нь гүйцэх хараахан болоогүй байлаа. Өндөр байшин сүндэрлэхийн хэрээр орон сууцандаа „тахиа гахайтайгаа нүүн орж, цахилгаан шатанд морь харах тохиолдол цөөнгүй байсан. Тиймээс бид цахилгаан шатанд морь харвал зогсдог төхөөрөмж суурилуулж байсан. Буруу үйлдэл хийснийхээ төлөө иргэн ямагт шийтгүүлж байх ёстой“ гэж Ли Куан Юү хожим ярилцлагадаа дурдсан байдаг. Иргэдийнхээ сэтгэхүйг хэрхэн өндөр хөгжилтэй орны иргэд шиг болгох түүний захиргаадалтын арга өнөөгийн Сингапурын авторитар дэглэмийн суурь нь ч байж мэдэж юм.

 

Өнөөдөр Сингапурын хууль тогтоомж маш чанга. Олон нийтийн газар тамхи татвал 1000 доллар, метронд хоол идвэл 500 доллар, тэсрэх дэлбэрэх зүйл авч орвол 5.000 доллар. Гудамжинд шүлсээ хаях, хог тарих  тус бүр өндөр торгуультай. Алдартай бохины хоригийг ч бид сайн мэднэ. Зөвхөн эмчилгээний зориулалттай бохийг зөвшөөрдөг. Хар тамхитай орооцолдсон хүн амь насаа ч алдах эрсдэлтэй. Учир нь Сингапур улс цаазаар авах ялыг халаагүй. Хуулиас гадуур үйлдэл хийсэн хүн болгон сөрөг санкцтай нүүр тулж шалдан хонгон дээрээ ороолгох ч шийтгэл бий. Авлигыг нэг минут хором ч тэсэж чаддаггүй. Хэвлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө харин Сингапуурчуудэд байхгүй. Хэвлэл мэдээлэл төрийн хяналтад байдаг. Press Freedom Index-т Сингапур 179 оноос ердөө 149-р байранд бичигдсэн.  Энэ нь чинээлэг амьдрал, эдийн засгийн хөгжлийг улс төрийн эрх чөлөөнөөс илүүд үзсэн Ли Куан Юүгийн засаглалын философи байсан юм.  Сүүлийн үеийн барууны судлаачдын маргадаг нэгэн гол сэдэв бол энэ. Хөгжиж буй орнуудад нийгэм эдийн засгийн үүднээс ардчилсан дэглэм илүү зохимжтой юу эсвэл авторитар нь илүү юу гэсэн асуулт судлаачдын дунд маргаан дэгдээдэг. Чингэхдээ тэд Сингапурын хөгжлийн түүхэн замналыг дурдахаас гадна Дэнг Сяопинний үеийн Хятад, Августо Пиночетийн дарангуйллын Чилийг нэрлэдэг. Гэтэл Сингапуртай төстэй Венесуэл, Египет бахь байдгаараа байж л байна. Энэ нь магадгүй Сингапурын амжилт нэг удаагийнх ч байж мэдэх баталгаа юм. 1959 оноос хойш өнөөгийн засаг барьж буй “Political Action Party” (PAP) нам бүх сонгуулийг ялсан. Сүүлийн 50 жилийн түүхэнд ердөө 12-хон парламентын гишүүн сөрөг намын гишүүд байсан. 2011 оны парламентын сонгуулиар эрх баригч РАР нам сонгогчдын 60 хувийн санал авсан боловч сонгуулийн мажоритар тогтолцооноос үүдэн 87 суудлаас 81 нь авсан.

 

Сингапурын хөгжлийн нэгэн нууц бол тэдний газар зүйн байрлал гэдэгтэй хэн ч маргадаггүй. Тэр нь дэлхийн худалдааны нэгэн чухал усан зам болох Малаккагийн хоолой. Дээрх шалтгааны улмаас Британи эр Стемфорд Рафлес 1819 онд анх Сингапурт хөл тавьж өнөөгийн боомтын түүхийг эхлүүлсэн. Өнөөдөр тус боомтоор өдөрт 200 гаруй худалдааны усан онгоц Хятад, Солонгос, Япон цаашлаад Европыг чиглэн тээвэрлэлт хийж байна. Түүнээс гадна Сингапурын “Чанги” дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын нэг. Зорчигч онгоцноос буугаад тээшээ аваад буудлыг орхих хүртэл ердөө 12-хон минут шаардагддаг.

 

Үүнээс чухал нэгэн зүйл бол Сингапурын британи уламжлалтай хууль эрх зүйн орчин. Хувь хүний бүтээлч сэтгэхүйг ямагт өдөөж байдаг ийм л таатай хууль эрх зүйн тогтолцоог тэд бүрдүүлж чадсан. Өнөөдөр Сингапурт нэг аж ахуй нэгж байгуулахад ердөө гуравхан цаг зарцуулагддаг байх жишээтэй. Дэлхийн банкнаас гаргадаг Economic freedom Index-т Сингапур Хонг Конгын дараа хоёрдугаарт бичигддэг. Харин монголчууд бид тус индексэд 96-д жагсдаг байна. Германы 1500-аад аж ахуй нэгжүүд өнөөдөр Сингапурт үйл ажиллагаагаа явуулдаг гэж үзвэл сахилга бат, дэг журмын ундраг гэж нэрлэгддэг Сингапур өнөөдөр барууны том компаниудын ази дахь төв нь болсон гэж хэлж болно.

 

Сингапурт бүх зүйл сайн сайхан гэвэл ташаа ойлголт болно. Барууны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэхийн хэрээр Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот болсон. Энэ нь дэлхий нийтийн толгойн өвчин болсон баян хоосны ялгааг улам тэлж энгийн иргэдэд дарамт болдог. Барууны улс орнуудыг бодвол Сингапурт цалингийн хэмжээ харьцангуй бага. Арван хүн тутмын нэг нь манайхаар 1,5 сая төгрөгийн цалинтай. Гадаадуудын эсрэг уриа лоозон, үзэл сүүлийн үед Сингапурт газар авах болсон. Энэ нь тэдний дэлхийд нээлттэй, уян хатан бодлого үгүй болох эрсдлийг дагуулж байна. Нэгэн цагт давуу тал хэмээн үнэлэгдэж байсан газар зүйн байрлал одоогийн өнцгөөс сул тал болох болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл Сингапур бүс нутагтаа гуравдагч ертөнцөөс өндөр хөгжилтэй орны зүг хөл тавьж чадсан цорын ганц орон. Хөрш Индонезод олон сая иргэн ядуу зүдүү амь зууж байна. Индонезийн ДНБ ердөө 3,500 ам. доллар байдаг бол Сингапурт 55.000 ам. доллар. Тиймээс 707.1 хавтгай дөрвөлжин км газар нутагтай Сингапур ирсэн хүн болгоныг багтаан шингээх боломжгүй юм. Үүнээс гадна нийгэмд хүчтэй хөгшрөлт явагдаж 2000 онд найман иргэн тутамд нэг тэтгэврийн насны иргэн ногдож байсан бол өнөөдөр тав, 2030 онд гэхэд ердөө хоёрхон болж багасах аюул нүүрлэж байгаа юм. „Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх учиртай. Тэгэхгүй аваас бид удахгүй өнөөгийн Япон шиг болох нь“ хэмээн Ли Куан Юүгийн хүү өнөөгийн засгийн газрын тэргүүн ирэх 50 жил Сингапур улс хаана очсон байх ёстой вэ гэсэн төлөвлөгөөндөө дурдаж байсан. Толкотт Парсонсын системийн онол аливаа систем цааш амжилттай оршин тогтнохын тулд дасан зохицох чадвартай байх ёстой гэж үздэг. Сингапурын удирдлага яг үүнийг хийж чадаж байна. Тулгамдаж буй сорилтуудаа эртнээс харан ханцуй шамлан дайрч байна. Цоо шинэ сорилтуудыг магадгүй тэд бэрхшээл биш давуу тал болгон хувиргах чадал, туршлага тэнд бий. Хангалуун чинээлэг амьдралыг гагцхүү хамтын хүчээр бий болгодгийг тэд ойлгосон. Газрын баялаг хөгжих боломж харин үндэс нь биш гэдэг түүхэн сургамжийг тэд бидэнд хариулж чадсан.

 

 Б.Сүхбат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.34.152)
    manai uls hezee iim bolnooo! iimerkhuu zaluuchidiig demjmeer bn.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.22.104)
    Ho yamar sak biche ve!
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (185.64.196.248)
    Yamr goe hugjil be ,buur ataarchab.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ
    5 цаг 42 мин
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
    5 цаг 58 мин
  • Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай
    6 цаг 41 мин
  • “Хүүхдийн төлөө сан“-гийн 7.8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээнд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах зэрэгт зарцуулна
    7 цаг 5 мин
  • Банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллана
    7 цаг 13 мин
  • Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
    7 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 49 мин
  • Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой
    8 цаг 28 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
    8 цаг 52 мин
  • СУРВАЛЖИЛГА: Есдүгээр сарын нэгэн-Шинэ мөрөөдлийн эхлэл
    9 цаг 20 мин
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
    9 цаг 51 мин
  • Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч СХД-ийн 151 дүгээр сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай оролцлоо
    10 цаг 0 мин
  • Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна
    10 цаг 11 мин
  • Т.Доржханд: О.Цогтгэрэл танд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе
    10 цаг 32 мин
  • Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана
    11 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ
    11 цаг 6 мин
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
    11 цаг 32 мин
  • Онцгойнхон таван иргэний амь насыг авран хамгаалжээ
    11 цаг 44 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл үргэлжилж байна
    11 цаг 58 мин
  • “Халзан Бүрэгтэй Хөгжлийн Сан” нь Мянгад сумын иргэдэд анх удаа хүүгүй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ
    11 цаг 59 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
24 баримт
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК